Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/324

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,  

улсын яллагч Д.Нэргүй,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа,

иргэний нэхэмжлэгч Н.Шинэбаяр, Ш.Цэнд-Аюуш нарыг оролцуулан Төв аймгийн Жаргалант суманд нээлттэй хийсэн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овгийн Бүтэдийн Дашдамбад холбогдох Эрүүгийн 1834005700317 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Төв аймгийн Жаргалант суманд 1984 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, /эхнэр хүүхэдтэй гэхдээ албан ёсоор гэрлээгүй, хамт амьдраагүй гэх/ эхийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 490 дугаартай захирамжаар 1 жил 3 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  дугаарын регистртэй, Боржигон овгийн Бүтэдийн Дашдамба

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 20-24-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн нутагт “Дэлгэр булаг” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 6 ширхэг буюу 1.4 м3 эзлэхүүнтэй нойтон нарс модыг 16 хэсэг болгон бэлтгэж, тухайн модыг 2018 07 дугаар сарын 25-ны өдөр Ш.Цэнд-Аюушийн эзэмшлийн Киа бонго маркийн 67-53 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 642.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                                

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нараас

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Дашдамбын:

Би мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн болохоор асуусан асуултад хариулъя гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Н.Шинэбаярын:

Тухайн мод бэлтгэсэн газар Дэлгэр булаг гэдэг ам нь хамгаалалтын бүсэд хамаардаг газраас нойтон нарс мод бэлтгэсэн. Экологи эдийн засгийн үнэлгээ нь 642.600 төгрөг болж байгаль орчны тухай хуулиар 3 дахин нэмэгдүүлэхээр 1.927.800 төгрөг болсон гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Ш.Цэнд-Аюушийн:

Миний машиныг намайг мэдээгүй байхад манай хүргэн ******* унаад явсан байсан. Би мод хийх гэж явсныг мэдээгүй. Би мал дээр байсан чинь машин унаад явсан байсан гэв.

 

Хавтаст хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар цуглуулсан, бэхжүүлж авсан нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас хэлэлцүүлж, судлуулсан нотлох баримтууд:

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Н.Шинэбаярын:    

“...2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт модон дунд хяналт шалгалт хийгээд буцаж явахдаа 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хөрөө рам руу мод ачсан ачааны машин явж байхаар нь араас нь очиж зогсоон шалгатал мод бэлтгэх эрхийн бичиг, зөвшөөрөлгүй ойролцоогоор 4 метрийн урттай, норсон шургааг мод ачсан байсан. Тэгэхээр нь би сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж тээврийн хэрэгсэл болон модыг хүлээлгэн өгсөн. Цэнхэр өнгийн 67-53 ТӨА улсын дугаартай Киа бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй танихгүй эрэгтэй хүн байсан. Тээврийн хэрэгслийн тэвшин дээр нийт 16 ширхэг мод ачсан байсан. Байгаль орчинд учирсан хохирлыг бүрэн нөхөн төлүүлмээр байна...” /хх-ийн 36 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Ш.Цэнд-Аюушийн:

“...2018 оны .07 дугаар сарын 24-ний шөнө манай хүргэн ******* нь миний эзэмшлийн 67-53 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр мод бэлтгэж маргааш өдөр нь сумын төвд миний машин дээр бэлтгэсэн модоо тээвэрлэж явж байгаад сумын ойн байцаагч болон цагдаа нарт баригдсан байсан. Би уг тээврийн хэрэгслийг төвд байдаг гэрийнхээ хашаанд орхисон байсан. Тухайн үед нь би байгаагүй хөдөө мал дээрээ байсан юм. Манай хүргэн унаж усанд явдаг байсан юм. Би уг тээврийн хэрэгслээ Сэлэнгэ аймгаас хамаатнаасаа 1.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Надад тээврийн хэрэгсэлтэй холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 38-39 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Н.Шинэбаярын:

 “...2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хяналт шалгалт хийгээд Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багт байрлах Гантулга гэж хүний хөрөө рамын ойролцоо явж байхад ******* нь 67-53 ТӨА улсын дугаартай, цэнхэр өнгийн “Киа бонго”  маркийн тээврийн хэрэгслээр 3.50 см урттай 16 ширхэг нойтон нарс мод ачиж явсан тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ******* мод бэлтгэх эрхийн бичиг байгаагүй. Угаасаа манай суманд байгаль орчны улсын хяналтын байцаагч томилогдоогүй. 3 байгаль хамгаалагч байгаагаас Л.Ууганбаяр ээлжийн амралттай, Д.Пүрэвдорж байгаль хамгаалагч бид хоёр ажиллаж байгаа. Пүрэвдорж бид хоёр түлээний мод бэлтгэх эрхийн бичиг бичих эрхтэй хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг өгөхгүй байгаа. Иймээс Д.Дашдамбын бэлтгэсэн мод бол хэрэглээний мод байгаа учраас ямар нэгэн зөвшөөрөл байх боломжгүй...” /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч Б.Дашдамбын:

“...Би Төв аймгийн Жаргалант сум Буурал 1-р баг Замтын 4-1 тоотод 2013 оноос хойш түр оршин сууж байгаа юм. Хашааны модны дай хийх зорилгоор 2018 оны 07 дугаар сарын 20-оос 24-ний хооронд Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2-р багийн нутагт “Дэлгэр булаг” гэдэг газар очиж 6 ширхэг нарс мод ганцаараа унагасан юм. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 24-ний орой хадам аав Цэнд-Аюушын эзэмшлийн авто машиныг гуйж авч унаад 2018 оны 07 дугаар сарын 25-ны өглөө мод бэлтгэсэн газарт очиж машинд ачаад сумын төв рүү явж байгаад ойн байцаагч Шинэбаярт баригдсан. Өөр зүйл болоогүй. Хашааны дай хийх байсан юм. Би ганцаараа мод бэлтгэсэн. Би мод бэлтгэхдээ цахилгаан хөрөө ашигласан юм. Би хөрөөгөө мод бэлтгэсэн газраа мартаад орхисон. Дараа нь цагдаатай хамт үзлэг хийх гэж очих үед алга болсон байсан. баригдах үед хөрөөгүй явж байсныг ойн байцаагч Шинэбаяр хүртэл мэдэж байгаа. Миний хөрөө нь чанар байдал нь муудаж байсан хуучин муу хөрөө байсан. Би буруутай тул төлж барагдуулна...” /хх-ийн 65-66 дугаар хуудас/, 

2018 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн Уваа-Уул үнэлгээний компанийн “Киа бонго” маркийн 67-53 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үнэлгээний тайлан /хх-ийн 48-50 дугаар хуудас/, 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн нэгжийн дарга Ж.Отгонбуяны хууль бусаар бэлтгэсэн 16 ширхэг модны экологи эдийн засгийн 1.43 х 255000 х 1.8 = 642600 төгрөгөөр тогтоосон үнэлгээ /хх-ийн 57 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 дугаар хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-22 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Дашдамбын хууль бусаар мод тээвэрлэхдээ ашигласан Киа бонго маркийн 67-53 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, мөрдөгчийн санал /хх-ийн 25-26 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Дашдамбын хууль бусаар бэлтгэсэн 6 ширхэг буюу 1.43 эзлэхүүнтэй нойтон нарс модыг 16 хэсэг болгон бэлтгэсэн модыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Дашдамбын төрийн сангийн дансанд хохирол 622.000 төгрөг төлсөн баримтыг эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 30-32 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгчээр Нармандах овогтой Шинэбаярыг тогтоосон Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 01/424 дугаартай албан бичиг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ш.Цэрэндоржийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрэл зургууд /хх-ийн 40-43, 53-54 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Дашдамбын Цагдаагийн ерөнхий газрын хайлтын системийн лавлагаанууд, Төв аймгийн автотээврийн төв лавлагаа, улсын бүртгэлийн хэлтсийн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас, оршин суугаа газрын лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Төв аймаг дахь сум дундын шүүхийн 95 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 57 дугаартай Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 57 дугаартай магадлалын  хуулбар, 2013 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 490 дугаартай захирамж, Бүтэд овогтой Дашдамбын зан байдлын тодорхойлолт /хх-ийн 67-90 дүгээр хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно. 

 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 07 дугаар сарын 20-өөс 24-ний өдрийн хооронд Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн нутаг “Дэлгэр булаг” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 6 ширхэг нойтон нарс модыг бэлтгэж, тухайн бэлтгэсэн модыг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэн Ш.Цэнд-Аюушийн эзэмшлийн “Киа Бонго” маркийн 67-53 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь

иргэний нэхэмжлэгч Н.Шинэбаярын ...2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт модон дунд хяналт шалгалт хийгээд буцаж явахдаа 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хөрөө рам руу мод ачсан ачааны машин явж байхаар нь араас нь очиж зогсоон шалгатал мод бэлтгэх эрхийн бичиг, зөвшөөрөлгүй ойролцоогоор 4 метрийн урттай, норсон шургааг мод ачсан байсан... ...Цэнхэр өнгийн 67-53 ТӨА улсын дугаартай Киа бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй танихгүй эрэгтэй хүн байсан. Тээврийн хэрэгслийн тэвшин дээр нийт 16 ширхэг мод ачсан байсан... /хх-ийн 36 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Ш.Цэнд-Аюушын ...2018 оны .07 дугаар сарын 24-ний шөнө манай хүргэн ******* нь миний эзэмшлийн 67-53 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр мод бэлтгэж маргааш өдөр нь сумын төвд миний машин дээр бэлтгэсэн модоо тээвэрлэж явж байгаад сумын ойн байцаагч болон цагдаа нарт баригдсан байсан... /хх-ийн 38-39 дугаар хуудас/,

гэрч Н.Шинэбаярын ...2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хяналт шалгалт хийгээд Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багт байрлах Гантулга гэж хүний хөрөө рамын ойролцоо явж байхад ******* нь 67-53 ТӨА улсын дугаартай, цэнхэр өнгийн “Киа бонго”  маркийн тээврийн хэрэгслээр 3.50 см урттай 16 ширхэг нойтон нарс мод ачиж явсан тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн... /хх-ийн 44 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд, хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн 1.43 х 255000 х 1.8 = 642600 төгрөгөөр тогтоосон үнэлгээ /хх-ийн 57 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-6 дугаар хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-22 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Дашдамбын хууль бусаар мод тээвэрлэхдээ ашигласан Киа бонго маркийн 67-53 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, мөрдөгчийн санал /хх-ийн 25-26 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Дашдамбын хууль бусаар бэлтгэсэн 6 ширхэг буюу 1.43 эзлэхүүнтэй нойтон нарс модыг 16 хэсэг болгон бэлтгэсэн модыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 29 дүгээр хуудас/ болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Дашдамбыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч *******д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх, байгаль экологид нөхөж баршгүй хохирол, түүнээс үүдэлтэй хэдэн арван жилийн хугацаатай хор уршгийг учруулсныг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах боломжтой гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дашдамбын өмгөөлөгч Ц.Цэцэгмаа ...шүүгдэгч нар нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хор уршгийг арилгасан зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр торгож өгнө үү... гэх дүгнэлтийг гаргадаг хэдий ч шүүгдэгч ******* хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн ч ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 6 ширхэг нойтон нарс модыг тайрч бэлтгэсэн үйлдэл нь байгаль экологид хохирол учруулж, уг хохирол учирсны улмаас үүссэн хор уршиг хэдэн арван жилээр тоологдох цаг хугацааны үр дагаврыг бий болгож байгаа зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Дашдамбын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “КИА БОНГО” маркийн 67-53 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Ш.Цэнд-Аюушийн эзэмшлийнх бөгөөд энэ нөхцөл байдал нь иргэний нэхэмжлэгч Ш.Цэнд-Аюушийн хавтас хэргийн 38-39 дүгээр хуудсанд өгсөн ...би уг тээврийн хэрэгслээ Сэлэнгэ аймгаас хамаатнаасаа 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдаж авч байсан юм... гэх мэдүүлэг, уг мэдүүлгийг нотлох байгаа хавтас хэргийн 40 дугаар хуудсанд авагдсан тээврийн хэрэгслийн 01884525 дугаартай гэрчилгээний хуулбар, 43 дугаар хуудсанд авагдсан авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр тогтоогдож байгаа болно.

Мөн уг тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Ш.Цэнд-Аюуш нь ...би уг тээврийн хэрэгслийг төвд байдаг гэрийнхээ хашаанд орхисон байсан ба тухайн үед нь би байгаагүй хөдөө мал дээрээ байсан юм... ...манай хүргэн унаж усанд явдаг байсан юм... гэх мэдүүлгээр иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгчид уг тээврийн хэрэгслийг ахуй амьдралын хэрэгцээнд ашиглахыг зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслийн эзэмшигчид мэдэгдэхгүйгээр нууцаар тухайн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь нотлогдож байна.

 

Иймд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгчийн ашигласан гэх “КИА БОНГО” маркийн 67-53 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Ш.Цэнд-Аюушид буцаан олгож, харин шүүгдэгчээс тухайн тээврийн хэрэгслийн үнийг буюу хавтас хэргийн 48 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 2.532.400 /хоёр сая таван зуун гучин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн иргэний нэхэмжлэгч Ш.Цэнд-Аюушийн эзэмшлийн “KIA BONGO” маркийн 67-53 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг, тээврийн хэрэгслийн 01884525 дугаартай гэрчилгээний хамт иргэний нэхэмжлэгч НМ65112811 дугаарын регистртэй, Боржигин овгийн Шаравдоржийн Цэнд-Аюушид буцаан олгохыг,

мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Төв аймгийн Жаргалант сумын цагдаагийн хэсгийн хашаанд хадгалагдаж байгаа ойгоос хууль бусаар бэлтгэж тээвэрлэсэн 6 ширхэг буюу 1.4м3 нойтон нарс модыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Харин шүүгдэгч Б.Дашдамбын гэмт хэрэг үйлдэж байгаль экологид учруулсан шууд хохирол экологи эдийн засгийн үнэлгээгээр 642.600 /зургаан зуун дөчин хоёр мянга зургаан зуу/ төгрөг, нөхөн төлбөрийн үнэлгээгээр шууд учирсан бодит хохирол 642.600 /зургаан зуун дөчин хоёр мянга зургаан зуу/ төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу нийт хохирол болох нөхөн төлбөр 1.927.800 /нэг сая есөн зуун хорин долоон мянга найман зуу/ төгрөгийн төлбөрийг нөхөн төлсөн болох нь хавтас хэргийн 32 дугаар хуудсанд авагдсан 622.000 /зургаан зуун хорин хоёр мянга/ төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 1.305.800 /нэг сая гурван зуун таван мянга найман зуу/ төгрөгийн 3 ширхэг мөнгөн шилжүүлгийн баримтуудаар болон иргэний нэхэмжлэгч Н.Шинэбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байгаа болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.3., 36.6., 36.7., 36.8.,

36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,38.2 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Бүтэдийн Дашдамбыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Боржигон овгийн Бүтэдийн Дашдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Бүтэдийн Дашдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг өдрөөр тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Боржигон овгийн Бүтэдийн Дашдамбад шүүхээс оногдуулсан таван цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Боржигон овгийн Бүтэдийн Дашдамба нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн иргэний нэхэмжлэгч Ш.Цэнд-Аюушийн эзэмшлийн “KIA BONGO” маркийн 67-53 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг, тээврийн хэрэгслийн 01884525 дугаартай гэрчилгээний хамт иргэний нэхэмжлэгч НМ65112811 дугаарын регистртэй, Боржигин овгийн Шаравдоржийн Цэнд-Аюушид буцаан олгохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Төв аймгийн Жаргалант сумын цагдаагийн хэсгийн хашаанд хадгалагдаж байгаа ойгоос хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн 6 ширхэг буюу 1.4м3 нойтон нарс модыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт даалгасугай. 

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Бүтэдийн Дашдамбаас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Ш.Цэнд-Аюушийн эзэмшлийн “KIA BONGO” маркийн 67-53 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2.532.400 /хоёр сая таван зуун гучин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржигон овгийн Бүтэдийн Дашдамбад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигон овгийн Бүтэдийн Дашдамбад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН