Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 363/ШЦТ/2018

 

                          

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг

Улсын яллагчаар Б.Эрхэмбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар 

            Шүүгдэгч М.С нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харахас овгийн Мийн С холбогдох эрүүгийн 1834004980384 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

  

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

   Шүүгдэгч М.С нь Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжинболдог гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 12-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 04-17 УБН улсын дугаартай “Ниссан Пулсар” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а\согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.2. “Эорэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас буС тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Р.Эрдэнэтуягийн жолоодож явсан 96-07 УНА улсын дугаартай Т.Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас Э.Б, Х.Баа нарын эрүүл мэндэд хүнд хохирол, М.Еы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Е.Нагашбайгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол болон иргэний нэхэмжлэгч Э.Баттулгын эд хөрөнгөнд 6.745.000 төгрөгний, иргэний нэхэмжлэгч М.Еы эд хөрөнгөнд 2.111.000 төгрөгний хохирол тус тус учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

  1. Шүүгдэгч М.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас

  1. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлийн хамт Хэнтий аймгийн Хэрлэнбаян улаан сум ороод 12-ны өдөр Улаанбаатар хот руу гарсан юм. Тэгээд нэг сэрээд харахад Эрдэнэ сум өнгөрсөн байсан ба эхнэр дөнгөж сая Эрдэнэ сум өнгөрлөө гэж ярьж байсан юм. Тэгээд нэг мэдсэн осол болсон ба мөргөлдөх явцад би сэрсэн. Тэгээд машинаас буух гэсэн хаалга онгойхгүй байсан ба цонхоо онгойлгоход замын машинууд зогсоод тус болж байсан хүнээс гуйж цонхоор татуулж гарсан юм. Тэгээд гадаа гараад босож, амьсгалж чадахгүй байсан ба эмнэлэг, цагдаа ирээд эмнэлгийн машинд сууж Налайх дүүрэг орсон юм. Миний машиныг манай эхнэр Эрдэнэтуяа жолоодож явсан ба манай эхнэр дээд тал нь 50-60 км цагийн хурдтай явдаг ба Эрдэнэ суман дээр явж байхад нь би сэрээд замыг нь нэг хараад милийг нь харахад 46 км цагийн хурдтай явж байсан ба эсрэг болон манай эгнээнд хөдөлгөөний эрчим ихтэй байхаар нь жолоогоо эхнэртээ өгөхдөө гэрлээ шилжүүлээд ойр дээр нь тавиад яв гэж шилжүүлээд унтаад өгсөн юм. Би болон эхнэр бид хоёр хамгаалах бүс зүүсэн байсан ба хойно сууж явсан хүүхдүүддээ ор засаж өгөөд унтуулаад явж байсан юм...яг осол болоод гарч ирэхэд хөлөлгөөн ихтэй харанхуй байсан ба замын нөхцөл байдал хэвийн бороо ороогүй байсан. миний биеийн байдал хавирга зовиуртай, тамир муутай, амархан ядраад удаан сууж явж чадахгүй зовиуртай байна. Бусдаар хэвийн байгаа. Манай эхнэрийн биеийн байдал хэвийн, хоёр хүүхдийн маань биеийн байдал гайгүй, хүүгийн нурууны зөөлөн эдийн гэмтэл, толгой доргилттой гэж байсан ба булчин нь зангираад нуруу нь татаад байдаг болсон гэхдээ зөөлөн эдийн гэмтлээс болж тэгэж байгаа гэсэн ба ерөнхийдөө зөөлөн эд удаан эдгэдэг гэж байсан. Хамт явж байсан айлын хүүхэд эгэмээ хугалсан, хэлээ хазсан, оёдол тавиулсан, хүзүүний нэг үе нь хугарсан гэж байсан. Миний хувьд гомдолтой байна. Би өөрт учирсан эмчилгээ болон эд хөрөнгийн хохирлоо яаралтай барагдуулах хүсэлтэй байна..” /хх-ийн 15 тал/,

-Иргэний нэхэмжлэгчээр Э.Баттулгын мэдүүлсэн: “...96-77 УБА улсын дугаартай Т.Приус маркийн тээврийн хэрэгслийг би 2013 онд орж ирсэн тээврийн хэрэгсэл худалдан авч байсан юм. Одоогоор миний нэр дээр байдаг ба манай эхнэр бид хоёр гэр бүлийн хэрэгцээнд ээлжлэн унаж хэрэглэдэг байсан юм. Би гомдолтой байна. Одоо миний тээврийн хэрэгсэл эргээд засвар авах боломж бараг байхгүй болсон. Зархаар сэлбэгэнд 2 сая төгрөг хүрэхгүй авна гэж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17 тал/

  1.  Насанд хүрээгүй хохирогч Х.Баагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 07 дугаар сарын 12-ны орой өнгөрч байхад хажуу айлд ирсэн хүмүүсийн машинд дайгдан Улаанбаатар хот явахаар болсон. Тэгээд эхлээд машинтай гарахад Тулгаа гэдэг ах машинаа барьсан ба Багануур дүүрэг дээр ирээд Туяа гэдэг эгч машинаа барьсан. Би машины хойд сандал дээр айлын хоёр хүүхэдтэй сандалуудыг нь буулгаад ор болгоод хэвтээд явж байсан. Яг осол болох үед юу болсон талаар санахгүй байна. Сэрэх гээд сэрж чадахгүй байгаад арай гэж сэрэхэд эмнэлэг дээр ирсэн байсан. Намайг сэрэхэд би машин дотор байсан ба машины багаж онгойсон байсан ба миний хажууд нөгөө айлын хоёр хүүхэд байсан...жолооч архи уугаагүй эрүүл байсан...би жолоочийн эсрэг талын хойд талд, урд талын зорчигчийн ард унтаж явсан ба миний хэвтэж байсан талаар мөргөсөн...Миний биед шүд хугарсан, хэлээ хазсан, эгэм хугарсан, хүзүү хугаралтай гэж гарсан. Одоо биеийн байдал ерөнхийдөө гайгүй болсон байгаа. Хүзүү жоохон өвдөөд байгаа. Миний хувьд 600-700 мянган төгрөгний эмчилгээ хийлгэсэн байгаа. Цаашдаа бас эмчлүүлэх шаардлагатай байгаа ба сургуульдаа явж чадахгүй чөлөө авчихсан одоогоор гэртээ эмчилгээтэй байгаа. Миний хувьд гомдолтой байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 22 тал/
  2.  Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Еы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Миний сууж явсан гэх тээврийн хэрэгсэл нь миний өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би тухайн тээврийн хэрэгслийг Дэрэнхүү гэдэг хүнээс 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр худалдан авч байсан юм. Би өөрөө жолооны үнэмлэхгүй ба машинаа өөрөө барьж чадахгүй болохоор С дүүгээрээ бариулдаг юм. С архи бол уугаагүй, замдаа явж байхдаа айраг зарж байсан улсуудаас айраг авч бид нар уусан юм. Бид нар хамгаалах бүсээ зүүгээд явж байсан тулдаа л гайгүй гэмтсэн. Би жолоочын эсрэг талд хойд талын сандал дээр сууж явсан юм. Манай эхнэр урд талд жолоочын хажууд хүүхдээ тэврээд сууж явсан юм. Надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна...миний сууж явж байсан тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээрийн хэрэгсэл байгаа юм. Би тухайн тээврийн хэрэгслийг Дэрэнхүү гэдэг хүнээс 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр худалдан авч байсан. би өөрөө жолооний үнэмлэхгүй болохоор С дүүгээрээ бариулдаг юм. Дэрэнхүү гэдэг хүн хаана байдаг талаар огт мэдэхгүй, утасны дугаарыг нь ч мэдэхгүй, зарна гэхээр нь би өөрийн эзэмшлийн Н.Пулсар маркийн тээврийн хэрэгсэл дээр 400.000 төгрөг өгөөд шууд сольчихсон юм. Хэд хоногийн дараа нэрээ солуулна гэж ярилцаад нөгөө хүн маань тэр чигээрээ сураггүй болсон...”, “...Манай хүү Е.Нагашбай 3 настай, хэлд арай гүйцэт орж амжаагүй байгаа. Одоо биеийн байдал хэвийн байгаа. Надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна...”, гэх мэдүүлэг, /хх-ийн 25, 29 талууд/
  3. Насанд хүрээгүй хохирогч Б.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “би 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр ээж, аав, дүү нартайгаа Хэнтий аймгийн Хэрлэнбаян улаан суманд нэг хоночихоод буцаад 14-ний өдрийн орой 19 цагийн үед гарахдаа тэндээс Буянсанаа гэдэг охиныг бас дайж авч явсан юм. Тэгээд замдаа манай дүү, Буянсанаа гэдэг охин бид гурав машиныхаа ард ор засаад унтаж байсан ба нэг мэдсэн Чингисийн хөшөөний хажууханд осолд орсон. Тэгээд би сэрсэн...манай машин өөр машинтай мөргөлдсөн байсан...осол болох үед харанхуй байсан, тэнгэр цэлмэг зам гайгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/
  4. Гэрч Р.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт би машинаа жолоодоод явж байхад өөдөөс ирж явсан машинууд гэрлээ шилжүүлэхгүй хурц гэрэлтэй машинууд маш их яваад байхаар нь би зогсдог юм билүү гэж бодоод хурдаа хасаад явж байтал гэнэт л өөдөөс ирж явсан машинтай мөргөлдсөн. Би машинтай мөргөлдөх үед 50 орчим км цаг хурдтай явж байсан байх. Манай нөхөр Баттулга жолоочийн хажуу талын урд суудал дээр сууж явсан. Манай машин дотор сууж явсан хүмүүсээс манай нөхөр Баттулга, Буянсанаа, хүүхэд Батзориг, Хүслэн нар гэмтсэн. Би болон Баттулга бид 2 бүс бүсэлчихсэн, харин хойно сууж явсан хүүхдүүд сандлаа буулгаад ор засаад унтаад явж байсан учир хамгаалах бүс зүүгээгүй байсан. Осол шөний 23:40 минутын үед болсон байх /хх-ийн 45 тал/...Өөдөөс машинууд гэрлээ шилжүүлэхгүй их явж байсан болохоор их хэцүү байсан. Зам хуурай, гадаа харанхуй, бороо ороогүй хэвийн байсан ба өөдөөс ирсэн машинууд урсгалаараа зөрж өнгөрч явж байсан ба гэнэт нэг машин урсгал сөрж орж ирээд мөргөчихсөн, би уг нь өөдөөс олон машин яваад гэрлээ шилжүүлэхгүй яваад байхаар нь зогсдог юм билүү гэж бодоод хурдаа сааруулаад явж байтал гэнэт нэг машин ирээд мөргөчихсөн юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 50 тал/,
  5. Гэрч И.Айжулдасын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 07 сарын 12-ны шөнө Налайх дүүргээс Эрдэнэ сумруу манай нөхөр найз дээрээ очих гээд дүүгээрээ бариулаад явж байгаад осолд орсон хаана гэдгээ мэдэхгүй байна. Нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн...Цонжинболдог амралтын газрын ойролцоо машинтай мөргөлдсөн...ослоос болж цээж болон нуруу өвдөөд байгаа өөр гэмтэл байхгүй...надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 49 тал/
  6. Гэрч Ц.Дэрэнхүүгий мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “04-1 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Оханы Сетерхан гэх хүнээс 900.000 төгрөгөөр худалдан авч итгэмжлэл хийлгэсэн байгаа. Уг тээврийн хэрэгслээ Е гэх хүнд нэг их удалгүй 1.500.000 төгрөгөөр өгсөн. Надад итгэмжлэл байгаа нэр дээрээ шилжүүлж аваарай гэж хэлсэн. Тэгээд энэ хүүхэд таг чиг алга болсон учир нэр дээр нь шилжүүлж чадаагүй юм. Уг тээврийн хэрэгсэл нь Е гэдэг хүний машин байгаа. Сетерхан гэдэг хүнийг би машин авахдаа л харж байсан хүн, итгэмжлэлээр орсноос хойш хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 тал/
  7. Шүүгдэгч М.Сын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн: “...Би тэр өдөр Е, Айжулдыз, Нагашбай, Нурланбек нартай хамт явж байсан ба тээврийн хэрэгслийг би барьж явсан юм. Тухайн үед Айжулдыз урд жолоочийн хажуугийн суудал дээр Нагашбайг тэврээд явж байсан, харин хойд талын суудал дээр Е, Нурланбек нар сууж явсан юм. Тэр өдөр хөдөлгөөн ихтэй байсан ба олон машин зөрж явсан тэгээд машинууд гэрлээ шилжүүлэхгүй байсан ба нэг мэдсэн мөргөлдсөн байсан. Тэр зам нь эвдрэл гэмтэлгүй, шулуун зам байсан, бороо хур ороогүй хэвийн байсан, гадаа харанхуй болсон байсан. Би болон урд сууж явсан Айжулдыз хамгаалах бүс зүүж явсан ба арын суудал дээр сууж явсан Е болон Нурланбек нар хамгаалах бүс зүүж яваагүй байсан. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Би осол болсон өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба 1 литр айраг уусан юм, гэхдээ айхтар согтоогүй гайгүй байсан. би осол болохоос 2 цагийн өмнө айраг уусан байсан...Мөн би өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан учир нэмж ярих зүйл байхгүй байна..” гэх мэдүүлэг, /хх-42,109-110 талууд/
  8. 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №492 дугаартай шинжээчийн “Е. биед цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлийн шинэ хуучин болон үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 55 тал/
  9. 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн №489 дугаартай “... М.Еы биед зүүн түнхний үений мултрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ бөгөөд хэрэг учрал гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 58-59 тал/
  10. 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн №490 дугаартай “ М.Сын биед тархи доргилт, зүүн хавирганы нуманд зөөлөн эдийн няцрал, баруун суганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шинэ, хуучин гэмтэл болон гэмтэл үүсэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт, /хх-ийн 64-65 тал/
  11. 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн №491 дугаартай “Е.Н биед тархи доргилт, аалзан хальсан дор цус харвалт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 67-68 тал/
  12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 7358 дугаартай “...1.2. Шинжилгээнд ирүүлсэн “С” гэж хаягласан цусанд 1.4 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1.4 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 70-71 тал/
  13. 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн №9109 дугаартай “Э.Б биед хэвлийн битүү гэмтэл, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /1800мл/, чацархай, нарийн, бүдүүн гэдэсний урагдал, язрал, няцрал, 1 хавиргын хугарал, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 73-74 тал/
  14. 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №10505 дугаартай шинжээчийн “Б.Х биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-ийн 76 тал/
  15. 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №10504 дугаартай шинжээчийн “Б.Б биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-ийн 78 тал/
  16. 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн №9108 дугаартай “Х.Баагийн биед хэвлийн битүү гэмтэл, дэлүүний урагдал, хэвлийн хөндийд бага хэмжээний шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 91-92 тал/
  17. 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн №00000082 дугаартай “...1.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ниссан Пулсар маркийн 04-17 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а\ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөм эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас буС тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. гэсэн заалтыг зөрчсөн байна. 96-77 УНА улсын дугаартай Т.Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Р.Эрдэнэтуяа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна гэж үзэв, Хариулт 3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ниссан Пулсар маркийн 04-17 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.С нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а\ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөм эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас буС тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол хэрэг гарсан байна. Хариулт 4. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас узэхэд зам тээврийн ослын зам орчны байдал нь асфальт, тэгш, хуурай, суурингийн гаднах, үзэгдэх орчин чөлөөтэй, эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээ, явган хүний замгүй, хашлага, хайсгүй гэжээ. Иймд зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэв...” гэх дүгнэлт, /хх-ийн 85-86 тал/
  18. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-13 тал/
  19. Арвижих Эстимейт ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн №12799 дугаартай дүгнэлтээр 96-77 УНА Тоёота Приус маркийн тээрийн хэрэгсэлд хийсэн эвдрэл хохирлын үнэлгээг “6.745.000 төгрөг” гэж үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 88-90 тал/
  20. Вендо ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №11445410 дугаартай дүгнэлтээр 04-17 УБН Ниссан Пулсар маркийн тээрийн хэрэгсэлд хийсэн эвдрэл хохирлын үнэлгээг “2.111.000 төгрөг” гэж үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 95-97тал/
  21. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Прокурорын тогтоол /хх-ийн 105-108 тал/
  22. 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр О.Сетерхан, Ц.Дэрэнхүү нарын хооронд хийсэн итгэмжлэл /хх-ийн 130 тал/
  23. Хохирогч Э.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргасан “гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-ийн 135 тал/
  24. Насанд хүрээгүй хохирогч Х.Баагийн хохирлын баримтууд /хх-ийн 137 тал/ зэрэг болно.

 

      Шүүгдэгч М.Сын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон буС хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

      Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийн яллагдагчаар хохирогч гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

            Гурав: Гэм буруугийн талаар:

              Шүүгдэгч М.С нь Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжинболдог гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 12-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 04-17 УБН улсын дугаартай “Ниссан Пулсар” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а\ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөм эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.2. “Эорэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас буС тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Р.Эрдэнэтуягийн жолоодож явсан 96-07 УНА улсын дугаартай Т.Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас Э.Б, Х.Баа нарын эрүүл мэндэд хүнд хохирол, М.Еы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Е.Нагашбайгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол болон иргэний нэхэмжлэгч Э.Баттулгын эд хөрөнгөнд 6.745.000 төгрөгний, иргэний нэхэмжлэгч М.Еы эд хөрөнгөнд 2.111.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.Сын мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Б, насанд хүрээгүй хохиргч Х.Баа, хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Е, гэрч Р.Эрдэнэтуяа, И.Айжулдас, Насанд хүрээгүй хохирогч, гэрч Б.Батзориг нарын мэдүүлгүүд, шинжээчийн №489, №490, №491, №7358, №9109, №9108 тоот дүгнэлтүүд, техникийн шинжээчийн №00000082 тоот дүгнэлт болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна.

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзнэ. Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч болон өмгөөлөгч нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх энэ талаар няцаан үгүйсгэх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч М.Сыг Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч М.Сыг согтуугаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Э.Б, Х.Баа нарын эрүүл мэндэд хүнд хохирол, М.Еы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Е.Нагашбайгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол болон иргэний нэхэмжлэгч Э.Баттулгын эд хөрөнгөнд 6.745.000 төгрөгний, иргэний нэхэмжлэгч М.Еы эд хөрөнгөнд 2.111.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Б нь 6.745.000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Х.Баагийн хууль ёсны төлөөлөгч Т.Азжаргал нь  нь 458.937 төгрөгийг, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Е нь 2.111.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан байна.

Шүүхээс хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Ед шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлыг төлсөн” гэж байх тул шүүгдэгч М.Саас хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Ед гаргуулах хохирол байхгүй байна.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С нь насанд хүрээгүй хохирогч Х.Бааны эрүүл мэндийн хохирлын 458.937 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Баттулгын эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлын 6.745.000 төгрөгийг төлөх талаар бичгээр тохиролцож илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.Саас нийт 7.203.937 төгрөгийг гаргуулж хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Бд, 458.937 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Х.Баад тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Б, насанд хүрээгүй хохирогч Х.Баа нар нь хүнд гэмтэл авсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, буС эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5-д “.Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж зааснаар энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн этгээдүүд байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

 Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх шүүхийн дүгнэлт:

-Улсын яллагчаас М.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

-шүүгдэгч өмгөөлөгчөөс “шүүгдэгч М.Сын холбогдсон хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлыг тодорхой хэмжээгээр төлсөн. Иймд шүүгдэгч М.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодх эрхийг  1 жилийн хугацаагаар хасаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч М.С нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдын биед хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулж бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж арилгаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Бд хохирлыг сар бүр төлөх талаар тохиролцсон нь хохирол бүрэн төлж барагдуулсан гэж үзэхээргүй байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэлгүй байна.  

Шүүгдэгч М.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч М.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулсан болно.

 

            Тав: БуС асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн №01739905 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч М.Сын №1228467 дугаарын жолооны үнэмлэхийг /1 ширхэг / зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Харахас овгийн Мийн Сыг согтуугаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар Харахас овгийн Мийн Сыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар М.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа тоолсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.С насанд хүрээгүй хохирогч Х.Баад 458.937 төгрөгийг, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Бд 6.745.000 төгрөгий тус тус олгож, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Э.Б, насанд хүрээгүй хохирогч Х.Баа нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч М.Е нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн №01739905 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч М.Ед буцаан олгож, шүүгдэгч М.Сын №1228467 дугаарын жолооны үнэмлэхийг /1 ширхэг / зохих байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд үүрэг болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч М.С авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Ю.ЭНХМАА