Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/351

 

 

 

     2021             09             24                                                 2021/ШЦТ/351

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болдбаяр,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Х.Ннарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б Х Н д холбогдох эрүүгийн 2134000000288 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Ннь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Х.Н өгсөн: "Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл алга байна." гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Хохирогч Л.Н  /хх 10/, гэрч Д.Даваасүрэн /хх 12/, шүүгдэгч Х.Н/хх 19, 38/

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 7 дугаар сарын 20-ны

өдрийн 258 шинжээчийн дүгнэлт /хх 15/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6/,

урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх 24/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.Ннь 2021 оны 7 дугаар сарын 11-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багт хохирогч Л.Н тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь зүүн шилбэнд шарх, хэвлийд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь:

Шүүгдэгч Х.Н-нөгсөн: “Манай эхнэр шагнал аваад манай хамаатнууд дунд цайллага болсон. Орой 23 цагийн үед хадам ээж Н г гэрт нь хүргэж өгөөд маргааш өглөө нь 11 цагийн үед эхнэр Даваасүрэн бид хоёр хадам ээжийн гэрт нь очсон. Тухайн үед хадам ээж Н  хадам дүү Нямдаваа хоёр халамцуу байсан бас миний архи сайн гараагүй байсан. Хадам ээж манай хүүхдүүд болох Маргад-Эрдэнэ, Анар-Эрдэнэ нарыг хөөгөөд явуулчихсан байсан. Тэгэхээр нь би уурандаа хадам дүү Нямдаваатай маргалдаад байж байтал хадам ээж Н  нь Нямдавааг өмөөрч бас маргаан болоод эхнэр бид хоёр гэрээс нь гарахдаа чихрийн таваг газар шидчихсэн чинь хагарч хэлтэрхий нь хадам ээжийн хөлөн тус газар нь оночихсон байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх 19, 38/,

Хохирогч Л.Н-нөгсөн: "2021 оны 7 дугаар сарын 11-ны өдөр манай хүргэн хүү Ннь өглөө манай гэрт буюу Зуунмод 5 дугаар багийн 20-1-14 тоотод өглөөний 11 цагийн үед орж ирсэн. Тухайн үед бид нар гэр бүлээрээ баярын өдөр гэж бодоод ширээ засаад манай төрсөн охин Даваасүрэн, хүү Нямдаваа, хүргэн Нбид нар суугаад Хараа нэртэй 0,75 лтэй архи хувааж уусан. Би гал тогооны өрөө рүүгээ ороод байж байтал чанга чанга дуу гараад байсан. Тухайн үед Н Даваасүрэн хоёр хэрэлдээд маргалдаад байсан би очоод юу болоод байгаа юм гэхэд Ннадад хандаж танд ямар хамаатай юм гэж хэлээд миний толгой руу нэг удаа сандлаар цохисон. Дараа нь Нминий гэдэс рүү хөлөөрөө нэг удаа өшиглөхөөр нь би гал тогооны өрөө рүү гүйгээд ортол ширээн дээр байсан аяга авч шидээд миний зүүн талын хөлийн шилбэ хэсэгт оноод маш их цус алдаад эмнэлэгт очиж 5 оёдол

Гэрч Д.Даваасүрэнгийн өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 10-ний өдөр манай хамаатнуудын дунд цайллага болсон. 2021 оны 7 дугаар  сарын 11-ны өглөөний 11 цагийн үед гэртээ Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн нутагт байх Дивизийн 20-1-14 тоотод ирсэн. Тухайн үед манай эх Н , төрсөн дүү Нямдаваа хоёр байсан. Тэгээд бид дөрөв баярын өдөр гэж бодоод 1 шил 0,75 литртэй Хараа нэртэй архи уугаад сууж байсан. Би нөхрийгөө унт гээд цааш нь түлхсэн чинь над руу миний шүд хаана гээд босохоор нь ээж намайг өмөөрөөд юу болж байна гэсэн. Би тухайн үед согтуу байсан болохоор яг юу болсон талаар үнэндээ мэдэхгүй байна. Нэг мэдэхэд тухайн үед ээжийн хөлнөөс цус гарч байсан. Би ээжийн хөлнөөс нь цус гарч байхаар боож өгөөд түргэн дуудсан. Ээжийн зүүн хөлний шилбэ хэсэгт оёдол тавьсан.” гэх мэдүүлэг /хх 12/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 7 дүгээр сарын 20-ны өдрийн 258 шинжээчийн дүгнэлт: “1.Л.Н-нбиед зүүн шилбэнд шарх, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн нэг удаагийн, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

2.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хх 15/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-6/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

                Шүүгдэгч Х.Ннь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр

Д.Даваасүрэнтэй маргалдаж байхад нь дундуур нь орсон хадам эх Л.Н д агсарч түүний эрх чөлөөнд толгой руу сандлаар цохих, гэдэс рүү хөлөөрөө өшиглөх, аяга авч шидэх зэргээр халдаж эрүүл мэндэд нь зүүн шилбэнд шарх, хэвлийд цус хуралт бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

Иймд шүүгдэгч Х.Н ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хохирогч Л.Н  мөрдөн шалгах ажиллагаанд гомдол санал, нэхэмжлэх зүйгүй гэсэн тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Х.НЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг,

Шүүгдэгч Х.Нулсын яллагчийн ялын саналтай холбогдуулан ямар нэг санал гаргаагүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж түүний хувийн байдалтай холбоотой баримт хэрэгт ирээгүй болохыг дурдаж, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй, урьд нь эрүүгийн хариуцлагад татагдаж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн 2134000000288 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б Х Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

Х.Н ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч

Х.Н д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ннь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Эрүүгийн 2134000000288 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.БАТЖАРГАЛ