Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/298

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга

Нарийн бичгийн дарга Г.Чингүн

Хохирогч *******, *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1914008520044 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Регистрийн дугаар:ВК95062718-тай.

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаарбагийн нутгаас 2019 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрийн хооронд тээврийн хэрэгсэл ашиглан *******ын эзэмшлийн 31 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 28000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд: Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Би хийсэн хэргээ хүлээж байна. хамаагүй. Миний хийсэн хэрэг. Хохирогч нараас уучлалт гуйж байна. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ...2019 оны 11 дүгээр сарын 20-ний өдрийн үед байх Галуут сумын Замтын даваа гэх газарт явж байгаад ******* гэх таньдаг хүний 31 тооны адуу нилээн турж эцсэн байдалтай явж байхаар нь уг адууг эзэнд нь аваачиж өгөх гээд туугаад явж байхад явахгүй болохоор нь сүлжээн дээр гарч байгаад нутгийн залуу луу ярьж би адуу туугаад явж байна хүний тавиул адуу байгаа юм чамд тууж аваачаад өгье гэж яриад тууж аваачиж өгсөн.... гэх мэдүүлэг /хх-ийн 185-190/,

... Би аас машин худалдаж аваад өртэй байсан тул 3800000 төгрбодож 4 тооны адууг өрөндөө аваарай гэсэн. Мөн гэх хүнд унагатай 2 гүүг өгчихөөрэй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 105-114 /

Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө манай 31 тооны адуу хулгайлагдсан. Урьд нь шүүгдэгч ******* манайд ирээд манайг адуу хаана байгааг асуугаад явсан. Шүүгдэгч аар 9000000 төгрөгийг хохиролдоо төлүүлж авсан. Үлдэгдэл төлбөрөө авчихвал өөр зардал нэхэмжлэхгүй.

Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ...2019 оны 10 дугаар сарын 24-ний өглөө манай 31 тооны адуу Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг “Хөх ганга” гэх газарт өвөлжөөний эхэнд бүрэн байсан. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нөхрийн хамт аймаг орж ирээд орой нь буцаж гэртээ харьсан. Тэр орой адуугаа харж чадаагүй. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 26-ны өглөө адуугаа харах гэж өвөлжөөний эхэнд очиход байхгүй байсан. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хайгаад олоогүй. Аав ******* бид хоёрын эзэмшлийн 31 тооны адуу хулгайд алдагдсан. Манайх нийт 14 тооны адуугаа гэгчээс буцаан авсан, одоо 17 тооны адуугаа аваагүй байгаа...” гэх мэдуүлэг / 1 хх-ийн 63-69/,

Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Тухайн үед цас их орсон машинаар эрэл хийх боломжгүй болоод 2 морь гуйж адуугаа хайж явсан. *******аас хохирлоо төлүүлж авмаар байна. ******* нь уг хэргийг ганцаараа хийгээгүй, , нартай хамтран хулгай хийсэн байдаг, одоо ганцаараа авсан гээд шийтгүүлж байна, түүнийг өршөөлийн хуульд хамруулахгүй байх, шүүхээс зохих ял шийтгэл оногдуулж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна, хохирлоо төлүүлж авмаар байна, хуулийг дагуу шийдэж өгнө үү гэв.

Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн БаянОвоо сумын 3 дугаар багийн нутаг Дөвөнтийн нуруу “ Улаан булаг” гэх газраас охин ******* бид 2-ын эзэмшлийн 31 тооны алдагдсан. Дээрх 31 тооны адуу нь бүгд миний өөрийн эзэмшлийн адуу байгаа юм. Надаас хойш манай охин *******д очих адуунууд тул 31 тооны адуунууд нь бүгд манай охин ******* бид хоёрын адуунууд юм. Хэн хэнийх гээд байх зүйл байхгүй. Дээрх 31 адуунаас гэх залуугаас 14 тооны адууг хүлээн авсан. Одоо 17 тооны адууг хүлээн аваагүй байна. Мөн адуу эрж хайсны зардал 3200000 төгрөг, үнэлгээ гаргахад 150000 төгрөг зэрэг гарсан тул дээрх зардлуудыг нэхэмжилж байна.." гэх мэдүүлэг /1 хх-ийн 58-60/,

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтанд өгсөн ...*******аас авсан унагатай 2 тооны гүү буюу 4 тооны адуу нь манбайж байгаад хохирогчид буцаан өгнө гээд аваад явсан. Надад уг 4 адуу одоо байхгүй. Би *******аас 7400000 төгрөгт адуу авахаар тохиролцож мөнгө бэлнээр өгсөн. Авсан адуунаасаа 1 гүүг идшинд хэрэглэсэн тул 650000 төгрөгөөр тооцохоор 6750000 төгрөг нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг /1 хх-ийн 71-72/,

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтанд өгсөн ...Би 2019 оны 10 дугаар сард өөрийн эзэмшлийн улаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг унаж байгаад эвдрэхээр нь ******* ахад та засаж янзлаад ашиглаарай гээд үлдээчихээд Баянлиг сум руу явсан. ******* ах уг мотоциклийг засаж янзлаад унасан байсан. Тэр мотоцикль одоо эвдрээд дууссан бичиг баримт байхгүй. Уг мотоциклийг 2016 онд 1000000 төгрөгөөр авч байсан. Одоо 150000 төгрөгөөр үнэлнэ. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / 1 хх-ийн 75-77/,

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн ...Манайхыг Баянхонгор аймгийн Галуут сумын 5 дугаар багийн нутагт намаржиж байхад 2019 оны 10 дугаар сарын 27-28-ны үед орой 19 цагийн үед Монх буюу ******* залгаад би чамаар адуугаа харуулмаар байна чи гол гарч ирээд тосоод аваач гэхээр нь урдаас нь гол гараад очтол ******* нь хар өнгийн Жалам хар гэсэн мотоцикльтой 30 гаран тооны бараан голдуу адуу тууж ирсэн байсан. ******* нь адуугаа надаар хавар болтол харуулаад хөлсөнд нь адуу аваарай гэж хэлсэн. Мөн Р.******* нь надаас өмнө нь мустанг-5 мотоцикль 2000000 төгрөгөөр бодож авсан бөгөөд мөнгийг өгөөгүй байсан тул энэ адуунаас 9 тооны адууг нь аваарай гэж хэлсэн. Тэгээд би уг адууг туугаад явж байх үед нэг унага нь эцээд үхсэн ба адууг бага булаг гэх газарт маллаж байсан. Би 2019 оны 11 дүгээр сарын 10-ны үед *******тай утсаар ярьж өрөндөө авах адуугаа хэлтэл зөвшөөрөхөөр нь би сумынхаа гэх хүнд 1 хээр байдас өгсөн. Мөн ******* нь ад 2 унагатай гүү өгчих гэхээр нь нийт 5 адууг ад өгсөн. Тэгээд би мотоциклынхоо өрөнд авсан 8 тооны адууг махлаад 4 адууг нь өвлийн идшинд хэрэглээд 4 адууны махыг Цэдэвсүрэн гэх адуу авдаг хүнд зарсан. 2019 оны 12 дугаар сарын эхээр ******* нь над руу яриад маллаж байгаа адуунаас 7 тооны гүүг махлаад байж байгаарай би очиж авна гэсэн. Тэгээд утсаар ярьсныхаа маргааш нь манай сумын гэх залуутай Старикс машинтай ирээд 7 адууны махыг ачаад аваад явсан. 4-5 хоногийн дараа сумын хэсгийн төлөөлөгч ирээд *******ын авч ирсэн адуунаас үлдсэн 10 адууны зургийг дараад явсан. Сүүлд нь сонсоход *******ын тууж ирсэн адуунууд нь хулгайн адуу байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 80-94/,

Гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн ...Би 2019 оны 12 дугаар сард *******ын хамт старикс маркийн машинтай ын гэрт шөнө очсон. Тэгээд өглөө нь *******, 2 Баяраагийн пажеро машинтай яваад орой ирэхдээ адууны мах ачиж ирсэн..” гэх мэдүүлэг /1 хх-ийн 96-104/ Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн ...2019 оны 10 дугаар сарын 25-26 өдрийн үед манай хадам аав *******ын тооны адуу алдагдсан. Адуу алдагдахаас өмнө 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эхнэрийн төрсөн дүү *******ынд *******, нар нь ирээд адуу хайж явна танай адуу хаагуур байна гээд явсан гэхээр нь хадам аав *******ын хамт аймаг ороод , ******* нараас адуугаа асуухад мэдэхгүй гээд инээгээд байсан..’’ гэх мэдүүлэг / 1 хх-ийн 121-122, 144-146/,

Гэрч М.Очирсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн ...2019 оны 11 сарын сүүлээр төрсөн ах Цэдэвсүрэнгийн хамт залуугаас 4 тооны адууны мах худалдаж авч байсан.." гэх мэдүүлэг/1 хх-ийн 123-125/,

Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн ...Би *******т аавын адууг алдсан харж байгаарай олдох юм зараарай гэж хэлээгүй. ******* худлаа хэлж байна. Харин сүүлд нь уулзаад чи аавын адууг хулгайлж зарсан байна гэхэд би аваагүй гээд байсан..” гэх мэдүүлэг /1 ххийн 135-136/,

Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн ...2019 оны 11 дүгээр сард байх нөхөр бид хоёрыг хөдөө гэртээ байхад ******* нь утсаар яриад нэлээд олон тооны адуу авчирч манай нөхөрт өгөөд хариулж байгаарай гэж үлдээгээд явсан. Би *******тай уулзаагүй. Нөхөр уг адууг гэрийн ойролцоо маллаж байсан. Манайх Р.*******т машин зараад мөнгийг дутуу өгсөн байсан учир үлдсэн мөнгөнд нь энэ адуунаас аваарай гэж хэлсэн гэсэн. Тэгээд тухайн адуунаас заримыг нь гаргаж манайх хүнсэндээ хэрэглэсэн. Адуу тавьснаас хойш ******* нь лүү утсаар яриад адуунуудыг гаргаж байгаарай гэж хэлээд Л.Батбаяр адуунуудыг гаргаж байхад ******* нь мотоциклтой ганцаараар ирээд Пажеро машинд адууны махаа ачаад аваад явсан. Яг хэдэн тооны адуу ачсан болохыг би мэдэхгүй мэдэж байгаа.

Тухайн үед нь ирээгүй, ******* ганцаараа ирсэн. Нөхөр бид 2 уг адууг хулгайн адуу гэж мэдээгүй... ...урд гэрчээр өгсөн мэдүүлэг зарим зүйлсээ буруу ярьсан байна одоо энэ талаар мэдүүлэг өгөх гэсэн юм. Монх буюу ******* нь Р. Батбаярт 31 тооны адуу авчирч өгсний дараа нь утсаар яриад 7 тооны адуу нядалж байгаарай гэж хэлсэн. Дараа нь ******* нь саарал өнгийн старикс машинтай ийн хамт манай хөдөө гэрт ирээд старикс машин дээрээ 7 тооны адууны махыг ачаад явсан тухайн үед ******* нь ийн хамт саарал өнгийн старикс машинтай ирээд 7 тооны адууны мах ачаад явсан нь үнэн. Би урд өгсөн мэдүүлэг дээрээ *******тай цуг ирээгүй, мотоцикльтой ирсэн гэж худлаа мэдүүлсэн, яагаад ингэж мэдүүлэг өгөх болсон шалтгаан нь ******* нь бид хоёр луу утсаар яриад ирээгүй гэж хэлээрэй, мөн намайг мотоцикльтой очоод танай пажиро маркийн машины унаад мах ачаад явсан гэж яриарай гээд байхаар нь урд мэдүүлэг өгөхдөө тэгээд өгсөн юм. , ******* нь манай пажиро маркийн машинаар ачаагүй , ******* 2-ын унаж ирсэн старикс машинаараа ачаад явсан. *******ын өгсөн мэдүүлэг худлаа мэдүүлэг өгчих гээд гуйгаад байсан. нь *******т улаан өнгийн гранд витара маркийн машин зарсан пажиро маркийн машин биш. *******, нарын унаж ирсэн гэж машин нь саарал өнгийн урт пүмбгэрдүү машин байсан улсын дугаарыг нь хараагүй болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 137-143/,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 653 дугаартай шинжээчийн ...Азарга 1 тооны /нас гүйцсэн/ 1,500,000 төгрөг, адуу хязаалан 3 тооны / бүдүүн морь/ нийт 3,000,000 төгрөг, адуу хязаалан 4 тооны / бүдүүн гүү/, нийт 4,000,000 төгрөг, гүү 15 тооны / нас гүйцсэн бүдүүн гүүнүүд/ нийт 16,500,000 төгрөг, даага 2 тооны нийт 1,200,000 төгрөг, унага 6 тооны нийт 1,800,000 төгрөг хулгайд алдсан нийт эд зүйлийн үнэ 28,000,000 төгрөг ....гэх дүгнэлт / хх-ийн 156/, Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 02 дугаасарын 10-ны өдрийн 45 дугаартай шинжээчийн ... мустанги-5 маркийн мотоцикль 150000 төгрөг, пажиро маркийн 63-64 УН улсын дугаартай авто машин 1.000.000 төгрөг хулгайд алдсан нийт эд зүйлийн үнэ 1.120.000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 161/,

Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 03 дугаар - сарын 12-ны өдрийн 77 дугаартай шинжээчиин ... Старикс машины үнэ 5,500,000 төгрөг.... гэх дүгнэлт / хх-ийн 170/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 01-03, 07-09, 14- 16/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 48/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 51-54/, эд мөрийн баримт хураан авах тухай тэмдгэлэл /хх-ийн 55/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / хх-ийн 207/, иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 208/, дипозит дансны хуулгууд / хх-ийн 212-217/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт / хх-ийн 227/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах / хх-ийн 228/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 267 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 229-234/, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 66 дугаар шүүгчийн захирамжмийн хуулбар /хх-ийн 238- 240/, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 06-15/, зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол /хх-ийн 35-38/, зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, арван зургаан насан хүрээгүй хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутгаас 2019 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрийн хооронд тээврийн хэрэгсэл ашиглан *******ын эзэмшлийн 31 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 28000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн болон мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******ын / 1 хх-ийн 105-114 / мэдүүлэг, хохирогч *******ын / 1 хх-ийн 63-69/, хохирогч *******ын /1 хх-ийн 58-60/ нарын мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч ын /1 хх-ийн 71-72/, иргэний нэхэмжлэгч ын / 1 хх-ийн 75-77/ мэдүүлгүүд, гэрч ын /1 хх-ийн 80-94/, гэрч ийн /1 хх-ийн 96- 104/, гэрч гийн / 1 хх-ийн 121-122, 144-146/, гэрч М.Очирсүрэнгийн /1 ххийн 123-125/, гэрч гийн /1 хх-ийн 135-136/, гэрч гийн /1 хх-ийн 137-143/, Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 653 , 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 45, 2021 оны 03 дугаар -сарын 12-ны өдрийн 77 дугаартай шинжээчийн / хх-ийн 156-157, 161-162, 170- 171/ дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ. Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэтэй байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, Эрүүгийн хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээгийн шүүхийн хэлэлцүүлэгт... шүүгдэгч ******* нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос шүүхийн хэлэлцүүлэгт 7000000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү... гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-т... энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг... заасан. Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар/ Ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлагаас нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солих зорилтын үндсэн дээр хууль тогтоогчоос Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т... 2015 оны 12 дугсарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд заасан хулгайлах / Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.2,2.4 дэх заалт,......мал хулгайлах / Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,..../ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван уил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өмнө малын хулгай хэргээр шийтгүүлж ял эдэлж байсан, дахин машин механизм ашиглаж малын хулгайн гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу хохирогч нарын 31 тооны адууг буюу олон тооны малыг хулгайлсан, хөнгөрүүлэх болох хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт.... ******* нь уг хэргийг ганцаараа хийгээгүй, , Баянмөнх нартай хамтран хулгай хийсэн байдаг, одоо ганцаараа шийтгүүлж байна, түүнийг өршөөлийн хуульд хамруулахгүй байх, шүүхээс зохих ял шийтгэл оногдуулж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна, хохирлоо төлүүлж авмаар байна, хуулийг дагуу шийдэж өгнө үү...гаргасан мэдүүлэг зэргийг харгалзан шүүгдэгч *******т 5 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүх шүүгдэгч *******т таваас дээш жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хамаарах боломжгүй тул түүнд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих заалтыг хэрэглээгүй болно.

Уг гэмт хэргийн хохирогч *******, ******* нарын бод малыг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, шүүгдэгч ******* бусдын олон тооны бод малыг хулгайлж авсан өөрсдийн үйлдэл болон авсан эд зүйлийн тоо, хэмжээ болон хэргийн үйл баримтад маргаагүй, түүнчлэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй. Хохирогч *******, ******* нарын хулгайд алдагдсан 31 тооны адууг 28000000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хохирогч нар нь 14 тооны адууг аас биет байдлаар буцаан авсан, мөн нь өөрийн идшинд хэрэглэсэн, хүнд өгсөн адуу буюу нийт 8 адууны үнэ болох 9000000 төгрөгийг хохирогч нарт нөхөн төлж барагдуулсан байна.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хүсэлтийг дагуу шүүх хуралдааныг завсарлуулж, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол 7000000 төгрөгийг хохирогч *******, ******* нарт нөхөн төлж барагдуулсан талаарх холбогдох баримтыг гаргаж өгсөн болно. Харин хохирогч нараас адууны хохирол болох 8500000 төгрөг, бусад зардал 2200000 төгрөг нийт 1100000 төгрөгийн хохирлын баримт хэрэгт авагдсан ба шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 7000000 төгрөгийг хохирогч *******, ******* нарт нөхөн төлж барагдуулсан бөгөөд шүүгдэгч *******аас 4.000.000 төгрөг гаргуулж, хохирогч *******, У,Очир нарт тэнцүү хувааж олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 162 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцов. Шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ болох 150.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож, иргэний нэхэмжлэгч Мэндбаярын эзэмшлийн ... мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг, .... иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн 63-64 УНБ улсын дугаартай Пажеро маркийн автомашиныг ...иргэний нэхэмжлэгч ийн эзэмшлийн ....Старикс маркийн автомашиныг ....битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч нарт тус тус буцаан болгож шийдвэрлэлээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг машин механашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т заасныг баримт2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 11- ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 162 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ болох 150.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, улсын орлого болгосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510зааснаар шүүгдэгч *******аас 4.000.000 төгрөг гаргуулж, хохирогч *******, У,Очир нарт тэнцүү хувааж олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1зааснаар иргэний нэхэмжлэгч Мэндбаярын эзэмшлийн ... мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг, .... иргэний нэхэмжлэгч ын эзэмшлийн 63-64 УНБ улсын дугаартай Пажеро маркийн автомашин...ыг ... ийн эзэмшлийн ....Старикс маркийн автомашин....ыг.... битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу иргэний нэхэмжлэгч нарт тус тус буцаан олгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлтүүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9 Шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжхэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА