Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Д. Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.*******ад холбогдох 2023000000056 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, ******* боловсролтой, мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овгийн *******ын *******, регистрийн дугаар *******. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.аас шүүгдэгч Ц.*******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Ц.*******ыг 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 22 цагийн орчимд Завхан аймгийн ******* сумын багт байх өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Э.тай маргалдаж, “Чи айлд уйлж, миний нэр хүндийг унагаалаа” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүр рүү гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: - Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 000000155 дугаартай “...Иргэн Э.ын биед 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэмтэл учирсан байна. Э.ын биед тархи доргилт, зүүн нүдний ******* зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Одоо байгаа зовуурьд дээрх учирсан гэмтэл нөлөөлж байна” гэх шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 46 дугаар хуудас/ хохирогч Э.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна. Хохирогч Э.ын эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч Ц.******* учруулсан болох нь: 1. Хохирогч Э.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай нөхөр айлд уйлж миний нэр хүндийг унагаалаа гээд загнаад байхаар нь би урдаас нь хэрэлдсэн чинь шууд миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиод авахаар нь би “Чи намайг цохиж зодохоо болиоч” гэж гуйсан чинь болихгүй байсан. …Тэгээд удалгүй байж байсан чинь миний толгой эргэж, дотор муухай оргиод, хөл мэдээгүй болоод ухаан алдаад уначихсан. Тэгээд ухаан санаа зүгээр боловч ярьж босож чадахгүй болохоор нь том охин руугаа хараад хуруугаараа зангаад эгч рүүгээ утсаар залгуулсан чинь манай эгч цагдаа дуудсан юм шиг байна лээ. Удалгүй цагдаа орж ирээд намайг орон дээр өргөж тавиад удалгүй байж байсан чинь эмч орж ирээд намайг эмнэлэгт авчирч хэвтүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21- 22-р хуудас/, 2. Насанд хүрээгүй гэрч М.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд удалгүй аав, ээж хоёр согтуу буцаж орж ирээд хоорондоо юм ярьж хэрэлдэж байгаад манай аав ээжийн нүүр лүү нь хоёр, гурван удаа алгадаад авсан чинь ээжийн чихнээс нь цус гоожоод газарт ухаан алдаад уначихсан чинь аав ээжийг өргөж орон дээр гаргаад хэвтүүлчихээд ах намайг дуудаад байна гээд гэрээс гараад явсан. Аавыг гэрээс гараад явсан хойно ээж юм ярьж чадахаа байчихсан надад утас аваад өг гээд утас руугаа гараараа дохиод байхаар нь би ээжийн утсыг аваад эгч рүү нь залгаад гарч гүйгээд эмээг гэрээс нь дуудсан. Удалгүй манай эмээ эмч дагуулж орж ирээд манай ээжийг эмнэлэг рүү аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/, 3. Гэрч Д.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай ач охин цонх нү******* “эмээ манай ээж босч чадахгүй, уйлаад байна” гэхээр нь би сандраад гэрт нь яваад орсон чинь хувцасны шкабны урд уначихсан, юм ярьж чадахаа байчихсан намайг хүрээд ир гээд гараараа зангаад байж байхаар нь би тэврээд орон дээр өргөж тавиад эмч дуудаж эмнэлэг рүү авч явсан. Би *******аас “ яачихсан юм бэ? Чи зодчихсон юм уу?” гэж асуусан чинь “гадагшаа фудволктой гарч гүйгээд орохгүй гээд орилоод байхаар нь би нэг алгадаад оруулчихсан юм” гэж надад хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30- 31 дүгээр хуудас/, 4. Гэрч В.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд шөнө унтаж байсан чинь манай ач охин хаалга цохиод эмээ манай ээж ухаан алдаад уначихлаа, юм ярьж чадахгүй байна гээд ороод ирэхээр нь манай эхнэр хувцасаа өмсөөд *******ынд орсон. Би нилээд удаж байгаа араас нь орсон чинь цагдаа ороод ирсэн, юм ярьж чадахгүй орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд байж байсан чинь эмч орж ирээд ыг эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, 5. Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр гэртээ байж байсан чинь ******* гуай манайд орж ирээд “манай бэр ярьж чадахгүй байна. Чи очоод үзэж өгөөч” гэж гуйхаар нь би ******* ахтай цуг *******ын гэрт очсон чинь орон дээрээ хөнжил нөмөрчихсөн хэвтэж байхаар нь би д анхан шатны үзлэг хийж эмнэлэг рүү авч өөрийн хяналтандаа оруулж, өвчин намдаах тайвшруулах тариа хийж эмнэлэгт хонуулаад нарийн мэргэжлийн оношилгоо, шинжилгээ шаардлагатай байсан тул Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү их эмч тэй хамт явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/, 6. Шүүгдэгч Ц.*******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...ийн гэрт очтол тэнд айлд уйлаад сууж байхаар нь би эхнэрээ аргадаад гэр рүүгээ аваад явсан. Тэгээд гэртээ орж ирсэн манай бага хүүхэд уйлаад байж байхаар нь аа чи хүүхдээ хөхүүлээдэхээч гэсэн чинь над руу уурлаад орилж хашгичаад болохгүй болохоор нь би хүүхдээ тэврээд сууж байсан чинь манай эхнэр гэрээс гараад гүйсэн. Би хүүхдээ тавьчихаад араас нь гүйгээд гарсан чинь гэрийн гадаа зогсчихсон “Чи намайг зовоогоод байна, би гэртээ харимаар байна” гэж орилж хашгичаад байхаар нь би нүүр рүү нь алгадсан чинь газар уначихсан. Газар уначихаар нь би тэврээд гэртээ оруулах гэсэн чинь урдаас сарвалзаад намайг цохиод байхаар нь би сугадаж аваад гэртээ оруулаад орон дээр хэвтүүлсэн. ... айлд оччихсон уйлаад сууж байхаар нь “Чи миний нэр хүндийг унагалаа, яах гэж айлд очиж зовлонгоо ярьж уйлдаг юм” гэж хэлснээс болж хэрүүл, маргаан үүссэн. Бас архи согтууруулах ундаа хэрэглэснээс болсон байх гэж бодож байна. Гэрийн гадаа ыг алгадахад хажууд хүн байгаагүй. Харин гэрт ороод хавирга руу нь цохиход манай гурван хүүхэд байсан өөр хүн байгаагүй. ...ыг цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна. Хялбаршуулсан журмаар хурдан шийдүүлмээр байна. Дахиж ийм хэрэг хийхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллгааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ц.*******ын дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.*******ын бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Иймд шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Ц.******* нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байна. Энэ нь шүүгдэгч Ц.*******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хохирогч Э.тай эвлэрсэн талаарх баталгаа зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.*******ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус үндэслэл болгов. Шүүх шүүгдэгч Ц.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ц.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 59 дүгээр хуудас/ тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Прокуророос шүүгдэгч Ц.*******ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.******* нь бусдад төлөх төлбөргүй тул түүний өмчлөлийн 115.000 /нэг зуун арван таван мянга/ төгрөгийн үнэ бүхий Samsung Galaxi Note-1 маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй. Шүүгдэгч Ц.*******ад 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ц.*******ын өмчлөлийн 115,000 /нэг зуун арван таван мянга/ төгрөгийн үнэ бүхий Samsung Galaxi Note-1 маркийн гэр утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 6. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, ******* шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ