| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0146/Э/213/2020/0047 |
| Дугаар | 2020/ШЦТ/323 |
| Огноо | 2020-09-29 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2020/ШЦТ/323
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Чимидцэрэн,
Улсын яллагч: Э.Гантулга,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814003880445 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй,******* овогт**************,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр баг 8 дугаар гудамжны 48 тоот хашаанд 2019 оны 12 дугаар эхнээс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд ******* нь тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар чулуу тээрэмдэж, ашигт малтмалын боловсруулалт явуулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ НЬ: Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манайх Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 8 дугаар гудамжны 48 тоотод амьдардаг би хашааны баруун урд талдаа нэг амбаар барьж 2019 оны 12 дугаар сарын эхээр амбаар дотроо бага оврын тээрэм буюу чулуу бутлагч саваачик байрлуулж ажиллуулж эхэлсэн бөгөөд уг саваачикинд Цагаан цахирын уурхайн үйл ажиллагаа явуулдаг Баянбулаг гэх нөхөрлөлөөс 7 шуудай алтны баяжмалтай чулууг авчирч өөрийн хашаан дотор байх амбаар дотроо саваачикинд оруулсан би нийтдээ 7 шуудайтай алтны баяжмалтай чулууг авчирч саваачикинд оруулсан. Би энэ үйл ажиллагааг ганцаараа явуулсан. Тэгтэл 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай саваачиг төхөөрөмж эвдэрсэн байсан учир 2 Сангидансран, Сангибат нарыг завсар үйлчилгээ хийж байтал цагдаа нар ирж баригдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 96-97/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Алтанбулаг нөхөрлөлд ажиллаж 7 шуудай чулуу авсан тэгээд тээрэмд оруулах гэхэд дараалал ихтэй байсан тул өөрөө төхөөрөмж хийгээд ажиллуулах гэж байгаад цагдаад баригдсан гэв.
3. Иргэний нэхэмжлэгч, хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүй чулуу тээрэмдэж бутлах үйл ажиллагаа явуулахыг хориглодог. ******* нь хууль бус үйл ажиллагаа явуулсан байна. Энэ үйл ажиллагаа нь Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт явагдсан байна. Хууль бус үйл ажиллагаа явуулсан болохоор энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх байх, хохирол болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн-45, 47-48 /
4. Гэрч Б.Сангибатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ч.Бат-өлзий нь намайг өнөөдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн өглөө дуудаад чулуу буталдаг саваачиганд гагнуур хийгээд өг гэхээр нь гэрт нь очиход Сангидансран ирсэн*******тэй хамт саваачигны голыг авсан шааргийг нь сольж байсан бөгөөд би гагнуураа хийж байтал цагдаа нар ирсэн. Би урьд өмнө нь мэдээгүй,намайг гагнуур хийгээд өг гэхээр нь очтол чулуу буталдаг төхөөрөмж болон шлам чулуу байдгийг харсан.Би өнөөдөр ийм үйл ажиллагаа явуулдаг байсныг мэдсэн. Би өглөө ирээд чулуу тээрэмдэх үйл ажиллагаа явуулаагүй чулуу буталдаг төхөөрөмжид засвар хийж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/
5. Гэрч Б.Сангидансраны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...******* намайг өнөөдөр 2019 оны 12 дугаар сарын 30-ны өглөө намайг чулуу буталдаг саавчигны шаариг солиод өгөөч гээд гэртээ дуудсан. Намайг*******н гэрт очиход гэрийнхээ урд талын амбаарт чулуу буталдаг саавчигны голыг салгасан байхаар нь шааргийг нь солиод сууж байсан, харин дүү Сангибат нь гагнуур хийх гээд ирсэн байх үед цагдаа нар ирсэн. Би урьд өмнө нь*******г чулуу тээрэмддэг үйл ажиллагаа явуулдаг байсныг мэдэж байсан. Гэхдээ би оролцож байгаагүй. Би өглөө ирээд чулуу тээрэмдэх үйл ажиллагаа явуулаагүй...гэх мэдүүлэг / хх-ийн 58-62 /
6. Гэрч Т.Манлайбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...******* нь надтай ойрхон төрөл садны холбоотой,******* нь манай Цагаан цахирын Баянбулаг нөхөрлөлд ажилладаг байсан одоо ажиллахгүй байгаа. Манай нөхөрлөлийн гишүүн уг нүхнээс гаргасан шуудайтай чулуунаас авч л байдаг юм. Гэхдээ*******г чулуу авсныг мэдээгүй сүүл надад уг чулуу авсан талаар хэлсэн. Гэхдээ уг чулуунаас авахад хэлэх шаардлага байхгүй, хэн ч ирээд уг нүхнээс гаргасан чулуунаас авч болно гээн үг. Тэгэхээр******* уг чулуунаас авсан байх, хэдэн шуудай чулуу авсныг мэдэхгүй.*******г өөрийн хашаандаа тийм үйл ажиллагаа явуулдаг талаар би мэдэхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 63-65 /
7. Гэрч М.Орхонтамирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Бат-Өлзий нь манай хадам дүү юм. Манайх Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 8 дугаар гудамжны 48 тоотод амьдардаг, ******* бид хоёрын гэр нэг хашаанд байдаг. Би *******г хашаан дотор чулуу тээрэмдэх үйл ажиллагаа явуулж байсныг мэдээгүй. Би 2019 оны 12 сард Улаанбаатар хотод 3 эмчилгээтэй байсан учир энэ талаар ерөөсөө мэдээгүй. Харин 2019 оны 12 сарын сүүлээр аймагт ирэхэд амбаар барьсан байсан. Би дотор нь орж үзээгүй, тэгтэл уг амбаар дотор чулуу тээрэмдэх үйл ажиллагаа явуулж байсан юм байна лээ. Цагдаад баригдах үед нь мэдсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 66-68/
8. Гэрч Ч.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...******* нь манай нөхөр юм. Манай нөхөр нь хувиараа алт олборлох ажил хийдэг бөгөөд би Жинст суманд ажилладаг учир ямар ажил эрхэлдэг талаар сайн мэдэхгүй. Манай нөхөр чулуу тээрэмдэж байгаа талаар надад яриагүй, гэхдээ нэг төхөөрөмж худалдаж авч байгаа гээд хашаан дотроо амбаар барьсан, би яг ямар төхөөрөмж авч ашиглах гэж байсныг мэдзэгүй. Амбаарыг 2019 оны 12 сарын сүүлчээр барьсан. Бид хоёр амьдраад 5 жил болж байна 2 хүүхэдтэй, манай нөхөр хувиараа алтаар явж амьдралаа авч явдаг. Бат- Өлзий төлөв, даруу зантай, архи, тамхи хэрэглэдэггүй, гэр бүл, үр хүүхдэдээ халамж сайтай, ямар нэгэн гаж буруу зан ааш араншин байхгүй, урьд хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй хүн...” гэх мэдүүлэг / хх-ийн 69-71 /
9. Гэрч Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Дарханбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Энэ хэрэг дээр байгаль хохирсон эсэх нь тогтоогдоогүй байгаа, шинжилгээ томилж хохирлыг тогтооно. Хөрсний чанар хөрс бохирдуулагч бодис элементүүдийн зөвшөөрөгдөх дээж хэмжээ /ММ35850:2008/ -г заасан Монгол улсын стандарт гэж байдаг. Энэ стандартаар хөрсөнд байх ёстой хэмжээгээр мөнгөн ус байдаг гэж үздэг бөгөөд элсэрхэг хөрсөнд 0,5, шавранцар хөрсөнд 1,0, шаварлаг хөрсөнд 2,0 байдаг учраас дээрх дээжүүдэд мөнгөн ус илэрсэн эсэхийг тухайн дүгнэлтийг гаргасан шинжээч өөрөө хариулах байхаа....” гэх мэдүүлэг / ххийн 72-74/ 10. Гэрч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... тухайн үйл ажиллагаа явуулж байсан тоног төхөөрөмж буюу чулуу бутлагч саваачиг, ус сордог гоном, усны шланк, арзгар резин 6 ширхэг, 200 литрийн хэмжээтэй поошиг зэрэг нь бүгд минийх байгаа юм ... би 2019 оны 12 дугаар сарын эхээр энэн үйл ажиллагааг явуулснаас хойш энэ 7 шуудай алтны баяжмалтай шламыг тээрэмдсэн өөр чулуу тээрэмдсэн зүйл байхгүй ... би ямаг нэгэн бодис ашиглаагүй нарийсгаж авдаг юм ямар нэгэн бодис хэрэглээгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 49-52/ 11. Шинжээч Б.Анхныбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... ХФ2020/0025 захиалгын дугаар бүхий 8 цээжинд химийн хорт бодис болох мөнгөн усны агуулгыг тодорхойлох шинжилгээ хийсэн бөгөөд уг шинжилгээгээр мөнгөн усны агуулга нь 1 болон 3 дугаар дээж нь 00 5-аас бага хэмжээтэй бусад дээжүүд нь 0.22-оос 1.98 мг/кг агуулгатай байсан энэ Монгол улсын стандарт МЗ 5850 2008-т заасан хөрсөн зөвшөөрөгдсөн хэмжээнд байна. ХФ2020/0025 захиалга дээжид би зөвхөн мөнгөн ус тодорхойлох шинжилгээ хийсэн болно харин надтай цуг дүгнэлтийг гаргасан гэх З.Ганпүрэв, Б.Үнэнхүү нар нь дээрх 8 дээжийн алттай эсэх шинжилгээ хийсэн юм ... Шинжилгээнд ирүүлсэн 8 ширхэг дээж нь элс шавар холилдсон дээж байсан учир механик бүрэлдэхүүнээр ангилах нь тохиромжгүй юм тийм учраас хөрсний стандарт буюу зөвшөөрөгдөх дээж хэмжээ нь 2 мг кг-аас дээш гарсан тохиолдолд мөнгөн усыг хөрсөнд ашигласан гэж үздэг. Тэгэхээр дээрх 8 дээжийг шаварлаг, шавранцар, элсэрхэг гэдгийг тогтоох боломжгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 180-181/
12. Шинжээч З.Ганпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 4 ... ХФ2020/0025 захиалгын дугаар бүхий 8 дээжид инженер Б.Үнэнхүү бид порибрын аргаар алтны агуулгыг тодорхойлсон харин Б.Анхныбаяр нь мөнгөн ус тодорхойлох шинжилгээг хийсэн юм уг 8 дээжид алтны агууламж 26.90-ээс 201.101.47 мг/кг илэрсэн Химийн бодис болох мөнгөн ус илэрсэн асуудлыг инженер Б.Анхныбаяр хариулт өгнө ... гэх мэдүүлэг /хх-ийн 183-184/ болон хавтаст хэргийн 19-24 дүгээр хуудсанд авагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 29 дүгээр хуудсанд авагдсан гэрэл зургийн үзүүлэлт, хавтаст хэргийн 25-27 дугаар хуудсанд авагдсан хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл хавтаст хэргийн 30-38 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хавтаст хэргийн 39 дүгээр хуудсанд авагдсан эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, геологийн төв лабораторийн дүгнэлт /хх-ийн 78-89/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 99/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108/, зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч ******* нь 2019 оны 12 дугаар эхнээс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр баг 8 дугаар гудамжны 48 тоот хашаанд тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар чулуу тээрэмдэж, ашигт малтмалын боловсруулалт явуулсан үйл баримт болсон нь хохирогч, иргэний нэхэмжлэгч*******, гэрч Б.Сангидансран, Т.Манлайбаатар, М.Орхонтамир, Ч.Нямсүрэн, Б.Дарханбаяр, Б.Анхныбаяр, З.Ганпүрэв нарын мэдүүлэг, Геологийн төв лабораторийн шинжээчийн дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч *******г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын боловсруулалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ Хохирогч Иргэний нэхэмжлэгч******* нь нэхэмжлэх зүйлгээ илэрхийлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хэрэгт шүүгдэгч хэрэгт эд мөрийн баримтаар 7 шуудай шлам,чулуу 5 тээрэмдэх төхөөрөмж зэргийг хураан авч битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 11 өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг 7 шуудай шлам, чулуу бутлагч төхөөрөмж зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан амбаарыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг амбаарыг хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгож шийдвэрлэв. Мөн гэмт хэргийн хохирлыг нөхөн төлөх зорилгоор шүүгдэгч *******н эзэмшлийн зурагт битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг зурагтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгож шийдвэрлэв. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. Шүүгдэгч ******* нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10- т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 Шүүгдэгч******* овогт**************г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын боловсруулалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч******* овогт ЧулуундаваагийН*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******д зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч ******* нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Ч.Бат-өлзий нь хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******н эзэмшлийн амбаар, зурагт битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 11, 2020 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг амбаар болон шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д хэрэгцээний дагуу буцаан олгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8- д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар 7 шуудай шлам,чулуу тээрэмдэх төхөөрөмж зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 03 дугаар сарын 11 өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг 7 шуудай шлам, чулуу бутлагч төхөөрөмж зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5- д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ