Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/277

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Нарийн бичгийн дарга Н.Гантулга

Хохирогч *******

Шүүгдэгч Р.Номин-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.Номин-Эрдэнэ, ******* нарт холбогдуулах 1914005390341 дугаар эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******,

Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 17-17 тоот хашааны үүдэнд Р.НоминЭрдэнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Шүүгдэгч ******* нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 17-17 тоот хашааны үүдэнд *******ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд:

Шүүгдэгч Р.НоминЭрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр орой миний охин над дээр уйлаад хүрээд ирсэн асуухад *******ийн жоохон охинтой муудалцсан байсан. Тэгээд би хашаа руу харахад нэг охин байхаар нь танай дүү чинь миний охиныг уйлуулсан байна гэж хэлсэн чинь өмнөөс янхан минь гээд орилход чи ямар мэдрэл муутай охин гэж хэлчихээд гэр лүү орсон чинь ******* нь охидуудаа дагуулаад ирчихсэн чи юу гээд орилоод байснаас болж энэ хэрүүл эхэлсэн. Эдний хашаа руу орох боломж байхгүй, хаалгаар орно. ******* тэгэхэд бичлэг хийгээд байсан хажуу айлын хүмүүстэй муудалцаад хашааны гадаа гараад машиндаа суугаад явах гэсэн боловч хажуу айлын охины ээж болох ******* машины урд зогсчихоод машин руу цохиод нулимаад намайг явуулахгүй байсан. Түүнээс болоод би машинаас буухад ээж нь болох ******* намайг үсдэж барьж аваад газар унагааж, дээрээс өвдөглөсөн. Тэгээд өвдөглөхөд охин нь ирээд ээжийгээ боль гэж хэлээд аваад явсан. Би босоод дахиад бид нар хоорондоо үсдэлдсэн. Би газраас босохдоо *******ийн цамцнаас нь татсан тэгэхэд цамц нь урагдсан байх, тэгж байгаад нөгөө айлын хашааны үүдэнд үсдэлцэж байгаад нэг эрэгтэй хүн нөгөө айлын хашаанаас гарч ирээд биднийг салгасан. Нөгөө охин болон *******ийг аваад орсон, түүнээс хойш дахиж зодоон болоогүй, би дүүгээ аваад явсан. Тэнд болсон асуудлыг бүгдийг нь хохирогч Отгонцэцэг утсаараа бичлэг хийсэн гэв.

Шүүгдэгч Р.НоминЭрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр би хажуу айлын хүмүүстэй муудалцаад хоорондоо зодолдсон. Би ******* гэх хүүхнийг зодоогүй ... ******* гэдэг хүүхэд болон түүний охинтой нь зодолдсон. Нөгөө хүүхэнд бол гар хүрээгүй. ******* нь намайг дарж унагаан дээрээс өвдөглөж дарсанаас болоод миний хавирга хугарсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 98/

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Тухайн өдөр насанд хүрээгүй хоёр хүүхэд хашааны наана цаанаас маргалдснаас болж манай охин Н. тухайн өдрийн орой хажуу айлын *******тэй хашааны 2 талаас хэрэлдсэн. Би тэр 2-ыг хэрэлдэж байхад нь хүүхдүүдээс болж маргалдлаа гээд салгасан. *******, гэдэг 2 охин нийлж миний охиныг элдвээр хэлж байсан. ******* гэртээ орохдоо энэ хашаанд танайх буух хэрэггүй байсан юм гайнууд минь танай наад муу оромжийг чинь тоосгоор дарна, 2 цагийн дотор чиний булшин дээр чинь гишгэнэ гэж хэлчихээд ******* гэртээ орсон. Би тоосго аваад шидчихсэн юм. Би Р.НоминЭрдэнийг зодоогүй. Хүүхдээ салгаад байж байхад ******* намайг зуурч миний улаан өнгийн цамцны энгэрийг урсан. ******* өөрөө ирж миний цамцыг ураад намайг янхан авгай гэж доромжилсон. Би бичлэг хийгээд фэйсбүүк дээр нийтэлчих гэж бэрдээ хэлсэн тэгсэн чинь наад утсаа аваад ир гээд манай хашаа руу орж ирж утас авах гээд байсан. Манай охин битгий хашаанд хэрүүл хийгээд бай гэж хэлсэн чинь үснээс нь зулгаагаад доош нь дарсан ... машиныхан урд зогссон тэгтэл бууж ирээд намайг цохиод миний цамцыг урсан мөн цамц урахдаа миний энгэр хэсэгт улайлгаж самардсан, намайг янхан, бүдүүн хар авгай гэж элдвээр доромжилсон, миний машин чиний амьнаас илүү үнэтэй гэж хэлсэн. Тэгэхэд нь би чиний машин ягаад хүний амьнаас үнэтэй байдаг юм гээд дугуй руу нь өшиглөсөн.

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг хэлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 99/ Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Би хүүхдүүдээ аваад явах гээд хашааны гадаа гараад утсаар ярьсан чинь хамар хашааны нөгөө хэрүүл хийсэн хүүхний нэг нь болох хар хувцастай хүүхэн нь хашааныхаа гадаа зогсож байгаад намайг чи бичлэг хийлээ гээд утас булааж авах гээд дайраад байсан. Би утсаа булаалгаагүй хашаа руу буцаад гүйгээд орсон чинь зөрөөд хашаанаас гарсан. Тэгсэн чинь нөгөө хашаан дотор байсан хүүхэн нь хашааны гадаа байсан хүүхэнтэй нийлээд ыг үсдээд дарсан. Би бичлэг хийгээгүй байхад бичлэг хийлээ гэж байна би одоо бичлэг хийнэ гэж хэлээд бичлэг хийсэн. ******* эгч хашаанаас гараад нөгөө хүүхнүүдээс ыг салгах гэж оролдоод дийлээгүй Нэргүй ахыг дуудаад салгуулсан. Би хашааны гадаа замын хажууд зогсож байсан ба нөгөө хэд хоорондоо хэрэлдээд байсан. Хар цамцтай хүүхэн над руу гүйж ирээд үснээс зулгааж миний хамар руу өвдгөөрөө 1 удаа өвдөглөчихөөд буцаад машиндаа очиж суусан. Тэгсэн миний хамраас цус гоожоод хамар хавдсан. Намайг цохихыг Нураг хайрхан гэдэг дэлгүүрийн хүн харсан байсан. Намайг эмнэлэгт үзүүлээд явж байхад Номин-Эрдэнэ чиний хамар яасан юм гэхэд нь харуулсан. Тэгсэн чи өөрөө эхэлсэн биз дээ гэж хэлсэн.Р.Номин-Эрдэнэ миний эгчийг 20000 төгрөгийн үнэтэй пүүз өмсчихөөд би та нартай харьцахгүй гэж хэлсэн. Энэ хүмүүс хоорондоо зодолдсон зүйл байхгүй, ыг үснээс нь зулгаагаад дарсан гэв.

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр би хүргэн ах Нэргүйгийнд очиж хүүхдээ авахаар явсан. Замдаа Нэргүй ахын охин Наранмандахтай дэлгүүрийн гадаа таараад хамт хашаа руу нь яваад ороход хамар хашааны айлын 2 хүүхэн нь “Гөлөгнүүдээ хүүхдүүдээ аятайхан хүмүүжүүл” гээд орилсон. Тэгээд манай дүү Наранмандах тэр хүүхнүүдтэй хашааны 2 талаас хэрэлдсэн. Би хүүхдүүдээ аваад явах гээд хашааны гадаа гараад утсаар ярьсан чинь хамар хашааны нөгөө хэрүүл хийсэн хүүхний нэг нь болох хар хувцастай хүүхэн нь хашааныхаа гадаа зогсож байгаад намайг “чи бичлэг” хийлээ гээд утас булааж авах гээд дайраад байсан. Би утсаа булаалгалгүй хашаа руу буцаад гүйгээд орсон чинь зөрөөд хашаанаас гарсан. Тэгсэн чинь нөгөө хашаан дотор байсан хүүхэн нь хашааны гадаа байсан хүүхэнтэй нийлээд ыг үсдээд дарсан. ******* эгч хашаанаас гараад нөгөө хүүхнүүдээс ыг салгах гэж оролдоод дийлээгүй Нэргүй ахыг дуудаад салгуулсан. Тэгээд би цагдаа дуудсан юм. Би хашааны гадаа замын хажууд зогсож байсан ба нөгөө хэд хоорондоо хэрэлдээд байсан. Хар цамцтай хүүхэн над руу ирээд үснээс зулгааж миний хамар руу өвдгөөрөө 1 удаа өвдөглөчихөөд буцаад машиндаа очиж суусан. Тэгсэн миний хамраас цус гоожоод хавдсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 /,

Хохирогч Р.НоминЭрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Энэ хэргээс болж миний хави рга хугарсан. Гэмтлийн эмч оношийг гаргасан. Би сар гаран эмчилгээ хийлгэсэн, мөн нааш цаашаа явсан зардал их байгаа, надад *******өөс нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Р.НоминЭрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2019 оны 07 дугаар сарын 28-ны орой би хажуу айлын хүмүүстэй муудалцаад хашааны гадаа гараад машиндаа суугаад явах гэсэн боловч хажуу айлын охины ээж болох ******* машины урд зогсчихоод машин руу цохиод нулимаад намайг явуулахгүй байсан. Түүнээс болоод би машинаас буухад ээж нь болох ******* намайг үсдэж барьж аваад газар унагааж, дээрээс өвдөглөсөн. Тэгээд өвдөглөхөд охин нь ирээд ээжийгээ аваад явсан. Би босоод дахиад бид нар хоорондоо үсдэлцэж бөөн юм болсон. Тэгж байгаад нөгөө айлын хашааны үүдэнд үсдэлцэж байгаад нэг эрэгтэй хүн нөгөө айлын хашаанаас гарч ирээд биднийг салгасан. Тэгээд нөгөө охин болон *******ийг аваад орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 113 /,

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн ... ******* машинаас бууж ирсэн. РНомин-Эрдэнийг хажуу айлын эхнэр нь үсдээд чирсэн ... хажуу айлын эхнэр нь газар унагааж ******* дээшээ хараад хэвтсэн нөгөө хүүхний цамцнаас нь зулгааж юм хэлээд байсан. Нөгөө хүүхэн нь Р.Номин-Эрдэнийн дээрээс Р.НоминЭрдэнийн гарыг нь барьчихсан өрөөсөн өвдгөөрөө дарсан байдалтай байсан ... Тэгтэл хамартаа цохиулсан гэх хүүхэн хашаанаас гарч ирээд цагдаа дуудсан боль боль гээд нөгөөдүүлдээ хэлсэн. Тэгээд зууралдаж байсан хажуу айлын эхнэр нь өөрөө болиод бас хүүхдүүдээ салгаж болиулсан. Тэгэхэд Р.НоминЭрдэнийн хамраас нь цус гарсан байсан. Тэгсэн чинь ******* чи бичлэг хийсэн гээд бүгдийнх нь өмнөөс очиход нөгөө эрэгтэй нь бүгдийг нь хамаад хашаа руугаа орсон. Тэгэхэд хажуу айлын эхнэр 2 охин нь болон нөгөө эрэгтэй хүн, хамраа цохиулсан 5 гэх эмэгтэй нар бүгд байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 /,

Гэрч Д.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би гэртээ зурагт үзэж байсан. Эхнэр арын байшинд байсан ... Би гэртээ ганцаараа гаднаас манай эхнэр орж ирээд нөгөө хүүхдүүдийг чинь гадаа зодоод байна гэхээр нь би гарсан хашааны гадаа хажуу айлын эхнэр нь Р.НоминЭрдэнийг газар унагаан дээрээс нь хавирга орчимд нь өвдөглөсөн. Нөгөө 2 охин нь ийг үсдсэн бөөн хэрүүл болсон байсан. Тэгэхэд хашааны хаалга нь онгорхой байсан ба цагдаа дуудлаа гэхэд хашаанаас эрэгтэй эмэгтэй 2 хүн гарч ирээд эмэгтэй нь гар утас барьчихсан инээгээд зураг авч байсан. Харин эрэгтэй нь гарч ирэнгүүтээ айлын эхнэрийг хойш нь татаж босгоод *******эс салгасан. Тэгэхэд Р.НоминЭрдэнийн хамраас нь цус гарч байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 /,

Насанд хүрээгүй гэрч Н.ын мөрдөн байцаалтад өгсөн ... Би дэлгүүр орчихоод гэр рүүгээ орох гэхэд бэр эгч *******тэй таарсан ... хашааны цаанаас ******* намайг үсэдсэнийг ээж нь гарч ирээд тавиулсан. ******* эгч гар утсаа гартаа барьсан байсан чинь Р. Номин-Эрдэнэ болон ээж нь бичлэг хийгээд байна гэхээр нь ******* эгч гар утсаа үзүүлж бичлэг хийгээгүй гэж үзүүлсэн. Тэгээд ******* эгчийг хашаандаа оруулахгүй ******* чи бичлэг хийгээд байна гээд утсыг нь авах гээд дайрсан. ******* эгч нөхөртэйгөө утсаар ярьж байсан. Манай хашааны хаалганы үүдэнд ******* надтай үсдэлцээд, тавьчихаад *******, нар машиндаа суусан, дараа ******* манай ээжийг доромжилсон чинь ээж гэнэт уурлаад Р.НоминЭрдэнийг буугаад ир гээд *******, нар бууж ирээд би тэй үсдэлцсэн. СувдЭрдэнэтэй үсдэлцэж байхад ******* дүүгээ дагуулж явах гээд салгах гэж ирээд миний үснээс зулгааж дарсан. Тэгээд ээж хүрч ирээд “2 зэрэг хүүхдийг үсдээд байхдаа яадаг юм” гэхэд Р.Номин-Эрдэнэ намайг тавиад ээж рүү дайрч ээжийн өмсөж байсан улаан цамцыг урсан. Тэгээд бид нар салцгаагаад ээж Хонгорзул бид нар хашаа руугаа орох гэж байхад дахин үсдэлцсэн. Үсдэлцэж байхад *******, нарын аав ээж нь гараад ирээд бичлэг хийсэн. Тэгээд аав нь гэртээ буцаад орсон. Тэгээд аав гарч ирээд биднийг салгачихаад буцаад хашаандаа орсон. *******, нар машиндаа суусан ээж буцаж гарч ирээд *******ийг дагуулж орж ирэх гэхэд ******* эгч цагдаа дуудсан байгаа гэсэн ба та нарыг явуулахгүй гээд машиных нь урд гараа алдлаад явуулахгүй гэсэн. ******* эгч гудамжид замын хажууд сууж байсан ба хамраас нь цус гарч байсан. ******* эгчийг ******* гүйж очоод үснээс нь зулгааж нүүр рүү нь өвдөглөчихөөд буцаад яваад машиндаа суусан байсан. Р.НоминЭрдэнийг машиндаа суусны дараа ээж машиныг нь явуулахгүй гэж гараараа алдалж хаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 /,

Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн ...2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр би хот руу явах байсан ... би цүнхээ аваад хашаанаас гарч эгчийн машинд суугаад явах гээд хөдлөхөд хажуу айлын 6 эхнэр нь хашаанаас гараад зам дээр гараа алдлаад зогсоод дайраад гар гээд байсан. Тэгээд эгч урд нь очиж зогсоход хажуу айлын эхнэр нь эгчийн машин руу нь гараараа цохиод өшиглөж нулимсан эгч машинаасаа буусан чинь хажуу айлын эхнэр нь 2 охинтойгоо нийлж эгчийг үсдсэн. Намайг машин дотор байсан чинь ээж намайг яв гээд би цүнхээ үүрээд буугаад машины хажуугаар явах гэсэн чинь нөгөө эгчийг үсдсэн 2 охин намайг үсдээд дарсан. Миний нүдний шил газар унасан ба нэг охиныг нь би зөрүүлээд үсдсэн. Тэгсэн чинь намайг хашааныхаа урд дагуулаад үсэдсэн аав гараад ирсэн. Мөн тэдний хашаанаас эрэгтэй хүн гарч ирээд биднийг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 /,

Гэрч ы мөрдөн байцаалтад өгсөн ... Тухайн өдөр орой харанхуй болохоос өмнө манай хашааны гадаа баахан хүүхнүүд бие биенийгээ үсдэлцээд байсан. Тэр хүмүүс нь таньдагаас ******* хүүхнүүдийн дунд байсан. Зодоон хийсэн байх, сайн хараагүй. Сүүлд нь гэрт ******* орж ирэхээр нь юу болоод байгаа юм гэхэд бидний зодоон ч яахав гэмгүй хүн цохиулж хамар нь гэмтлээ. Гэмтсэн хүн нь ******* байсан. Дараа нь ******* маск зүүчихсэн орж ирээд гарахад нь гайгүй гэхэд одоохондоо гайгүй, 3-4 сарын дараа хагалгаанд орно гэж байсан ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62- 63/

Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 468 дугаар шинжээчийн 1.*******ийн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, 2 нүдний доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 19-20/ Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 478 дугаар шинжээчийн 1. Р.НоминЭрдэнийн биед цээж, дээд уруулд зулгаралт, зуун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 29-30/

Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 491 дугаар шинжээчийн нэмэлтээр 1. Р.Номин-Эрдэнийн биед өмнө гаргасан 2019.07.31-ний №478 тоот дүгнэлтэнд цээж, дээд уруулд зулгаралт, зүүн бугалгад хуралт гэмтэл учирсан ба нэмэлтээр ирүүлсэн 2019.07.31-ний өдрийн гэмтлийн эмчийн тодорхойлолт, цээжний рентген зурагны хариунаас харахад зүүн 11-р хавирганы хугарал гэмтэл 7 тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 66/ “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 414 дугаар шинжээчийн .... *******ийн эзэмшлийн эд зүйл буюу цамц, гэрийн халадын үнэлгээ 35000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 70/ - Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /94-97 /, Баянхонгор Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг /хх-ийн 21, 26, 67, /, эд мөрийн баримтаар хураан авах тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 33-35, 36-38, 39- 41, 42-43, 109-111/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүэлтүүд /хх-ийн 105-107/, шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 120/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 152/, иргэний үнэмлэхнийн лавлагаа /хх-ийн 153/, гэрлэлийн бүртгэлийн болон оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 121, 154 /, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 122-123/, шүүгдэгч нарын депозит дансны хуулгууд /хх-ийн 139-145/, шүүгдэгч Р.Номин-Эрдэнийн эд хөрөнгийн лавлагаа /ххийн 150/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 151/, шүүгдэгч *******ийн Сум Дундын 3 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 124-127/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 164 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 128-129/, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07- ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 130-132/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Шүүгдэгч ******* нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 17-17 тоот хашааны үүдэнд Р.НоминЭрдэнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Шүүгдэгч ******* нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 17-17 тоот хашааны үүдэнд *******ийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Хохирогч *******ийн ... би хашааны гадаа замын хажууд зогсож 8 байхад хар цамцтай хүүхэн над руу ирээд үснээс зулгааж миний хамар руу өвдгөөрөө 1 удаа өвдөглөчихөөд буцаад машиндаа очиж суусан. Тэгсэн миний хамраас цус гоожоод хавдсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 /,

Хохирогч Р.НоминЭрдэнийн ... ******* намайг үсдэж барьж аваад газар унагааж, дээрээс өвдөглөж дарснаас болоод миний хавирга хугарасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 113 /, Шүүгдэгч Р.НоминЭрдэнийн ...би хажуу айлын хүмүүстэй муудалцаад хоорондоо зодолдсон, бт Отгонцэцэг гэх хүүхнийг зодоогүй, *******ийн охинтой здолдсон,...гэх мэдүүлэг / хх-ийн 98-99/

Гэрч гийн ...... би хашаанаас гарч ирэхэд Р.НоминЭрдэнийг хажуу айлын эхнэр нь газар унагааж ******* дээшээ хараад хэвтсэн нөгөө хүүхний цамцнаас нь зулгаасан нөгөө хүүхэн нь Р.НоминЭрдэнийн дээрээс Р.НоминЭрдэнийн гарыг нь барьчихсан өрөөсөн өвдгөөрөө дарсан байдалтай байсан ... Р.НоминЭрдэнийн хамраас нь цус гарсан байсан ... гэх мэдүүлэг /ххийн 52-53 /,

Гэрч Д.*******гийн... хашааны гадаа хажуу айлын эхнэр нь Р.НоминЭрдэнийг газар унагаан дээрээс нь хавирга орчимд нь өвдөглөсөн ... Р.НоминЭрдэнийн хамраас нь цус гарч байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 /, Насанд хүрээгүй гэрч Н.ын... ******* эгч гудамжинд замын хажууд сууж байсан ба хамраас нь цус гарч байсан. ******* эгчийг ******* гүйж очоод үснээс нь зулгааж нүүр рүү нь өвдөглөчихөөд буцаад яваад машиндаа суусан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 /

Гэрч ийн ... би цүнхээ үүрээд буугаад машины хажуугаар явах гэсэн чинь нөгөө эгчийг үсдсэн 2 охин намайг үсдээд дарсан. Миний нүдний шил газар унасан ба нэг охиныг нь би зөрүүлээд үсдсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 /,

Гэрч ы ... ******* гэх эмэгтэй маск зүүчихсэн орж ирэхэд би гайгүй юу гэхэд тэр эмэгтэй 3-4 сарын дараа хагалгаанд орно гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 / Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 468 дугаар шинжээчийн ... *******ийн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, 2 нүдний доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 19-20/

Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 478 дугаар шинжээчийн ...Р.НоминЭрдэнийн биед цээж, дээд уруулд зулгаралт, зуун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 29-30/

Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 491 дугаар шинжээчийн ... Р.НоминЭрдэнийн биед өмнө гаргасан 2019.07.31-ний №478 тоот дүгнэлтэнд цээж, дээд уруулд зулгаралт, зүүн бугалгад хуралт гэмтэл учирсан ба нэмэлтээр ирүүлсэн 2019.07.31-ний өдрийн гэмтлийн эмчийн тодорхойлолт, цээжний рентген зурагны хариунаас харахад зүүн 11-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 66/

“Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 414 дугаар 9 шинжээчийн .... *******ийн эзэмшлийн эд зүйл буюу цамц, гэрийн халадын үнэлгээ 35000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 70/, гэх шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн бие биеэ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашгийг тэрүүн ээлжинд тавьж, хүлээцгүй хандсан үйлдэл болон шүүгдэгч, хохирогч нарын зүй бус харилцааны улмаас нөлөөлсөн байгаа нь оролцогчид цаашид анхаарах нь зүйтэй байна. Шүүх шүүгдэгч *******, ******* нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй. Шүүгдэгч *******, түүнийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул нар шүүхийн хэлэлцүүлэгт... *******т гар хүрээгүй, хамар ясны хугарал гэмтэл учруулаагүй, хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй... хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Учир нь хохирогч *******ийн ...хар цамцтай хүүхэн над руу ирээд үснээс зулгааж миний хамар руу өвдгөөрөө 1 удаа өвдөглөсөн, миний хамраас цус гоожоод хавдсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 /,

Гэрч ы ... Тухайн өдөр орой харанхуй болохоос өмнө манай хашааны гадаа баахан хүүхнүүд бие биенийгээ үсдэлцээд байсан. Тэр хүмүүс нь таньдагаас ******* хүүхнүүдийн дунд байсан, ******* маск зүүчихсэн орж ирээд 3-4 сарын дараа хагалгаанд орно гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 / насанд хүрээгүй гэрч Н.ын.... ******* эгч гудамжинд замын хажууд сууж байсан ба хамраас нь цус гарч байсан. ******* эгчийг ******* гүйж очоод үснээс нь зулгааж нүүр рүү нь өвдөглөчихөөд буцаад яваад машиндаа суусан... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/, Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн ... *******ийн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, 2 нүдний доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 19-20/ болон нотлох баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байна.

 Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 106 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, Мөн Баянхонгор аймгийн Сум дундын 3 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар хоёр жил зургаан сарын хугацаагаар хянан харгалзсан, Баянхонгор аймгийн Сум дундын 3 дугаар шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 164 дугаарт шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960 000 төгрөгөөр торгох ялаар, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1,63.2-т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийтгэгдэж байсан нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төлгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч *******ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т... нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц , жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй... гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь ам бүл хоёр, бага насны хүүхэдтэй, Улаанбаатар хотод Газар партнер ХХК-д нягтлан бодогч ажилтай, шүүгдэгч ******* нь баган насны хүүхэдтэй, Баянхонгор аймгийн Шинэ төв нүдний эмнэлэгт үйлчлэгч ажилтай буюу шүүгдэгч нар нь тодорхой орлоготой, ар гэр болон хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт, шүүхээс оногдуулсан торгуулийн ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж шийдвэрлэж, Эрүүгийн хуульд зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн нэхэмжилсэн болон хэрэг хянан шалгагдах явцад гаргасан хохирол 1878000 төгрөг нэхэмжилснээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмчид үзүүлж хамрын чихээс гаргахад 70,000 төгрөг, шинжилгээ өгөхөд 8000 төгрөг нийт 78000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байх тул шүүгдэгч *******эс нийт 78000 төгрөг гаргуулж, хохирогч *******т олгож шийдвэрлэлээ.

Харин хохирогч *******ийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн 11 шаардлагаас хамар ясны хагалгаа хийлгэхэд 1,800,000 төгрөгийн нэхэмжлэлийн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... урагдсан эмэгтэй хүний улаан өнгийн цамц 1 ширхэг, гэрийн халад 1 ширхэг ...-ийг шүүгдэгч *******өд, хар бор өнгийн үс мэт бөөн зүйлс ...-ийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн Тамгын газарт даалгаж, ... бичлэг бүхий сиди 2 ширхэг, шүүгдэгч Р.НоминЭрдэнийн хавирга хугарлын рентген зураг 1 ширхэг, хохирогч *******ийн хамрын яс хугарлын рентген зураг 2 ширхэг...-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалуулахаар шийдвэрлэв.
Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Р.НоминЭрдэнийн эзэмшлийн ... гар утас ...-ийг ... битүүмжилсэн эд хөрөнгө бимтүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу Р.Номин-Эрдэнэд буцаан олгож, шүүгдэгч *******ийн эд хөрөнгөнөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******гийн ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус бүр дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин / 450,000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******ийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /450,000/ төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 3 сарын хугацаанд сар бүр нэг зуун тавин /150,0000/ төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-т зааснаар шүүгдэгч *******эс 78000 төгрөг гаргуулж, хохирогч *******т олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 12 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, ******* нь бусдад төлөх төлбөргүй, *******ийн эд хөрөнгөнөөс битүүмжилсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хохирогч *******ийн нэхэмжлэлийн шаардлагаас хамрын хагалгаа хийлгэхэд 1,800,000 төгрөгийг нэхэмжилсэнийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... урагдсан эмэгтэй хүний улаан өнгийн цамц 1 ширхэг, гэрийн халад 1 ширхэг ...-ийг шүүгдэгч *******өд, хар бор өнгийн үс мэт бөөн зүйлс ...-ийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн Тамгын газарт даалгаж, ... бичлэг бүхий сиди 2 ширхэг, хохирогч Р.НоминЭрдэнийн хавирга хугарлын рентген зураг 1 ширхэг, хохирогч *******ийн хамрын яс хугарлын рентген зураг 2 ширхэг...-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Р.НоминЭрдэнийн эзэмшлийн “... гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу *******д буцаан олгосугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА