| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2017/0151/Э/ |
| Дугаар | 2017/ШЦТ/64 |
| Огноо | 2017-03-25 |
| Зүйл хэсэг | 147.2., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2017/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИИН өмнөөс
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүгч Ё.Цогтзандан, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг, улсын яллагч Б.Уранчимэг, иргэдийн төлөөлөгч О.Б, насанд хүрээгүй хохирогч О.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Н, тэдгээрийн өмгөөлөгч Б.Н, шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Г.Б, Ц.А насанд хүрээгүй шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Б, насанд хүрээгүй шүүгдэгч О.У, О.Д, тэдгээрийн өмгөөлөгч Ө.Б, насанд хүрээгүй шуүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч Д.О, С.Э, нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А, ОД О У, Б.О нарт холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай, 105/2016/0487/э индекстэй хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын харъяат, Улаанбаатар хотод 1997 оны 08 дугаар сарын 25- ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүрэг, 00 дүгээр хороо, Хайлааст 0 дугаар гудамж, 00 тоотод оршин суух гэх,
- 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 779 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 cap хорих ял оногдуулсаныг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б овогт Г,А /РД:
..........................................
2. Монгол Улсын харъяат, Улаанбаатар хотод 1999 оны 03 дугаар сарын 29- ний өдөр төрсөн, 17 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бул 3, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Булгийн 0-00 тоотод суух, урьд ял шийтгэлгүй, ургийн овог тодорхойгүй О.Д /РД:........................../,
3. Монгол Улсын харъяат, Улаанбаатар хотод 2000 оны 03 дугаар сарын 12- ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эх, эмээ, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 00 дүгээр хороо, Нуурын 00 дугаар гудамж, 000 тоотод суух, урьд ял шийтгэлгүй, ургийн овог тодорхойгүй О.У /РД: ........................./,
4. Монгол Улсын харъяат, Дундговь аймагт 2000 оны 08 дугаар сарын 25-ны өдөртөрсөн, 15настай. эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй ам бүл: |эх. эгч, ах нарын хамт Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, 0-00А тоотод оршин суух, аосд ял шийтгэлгүй, ургийн овог тодорхойгүй Б.О ...................................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.А, насанд хүрээгүй шүүгдэгч О.Д, О.У нь бүлэглэж 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 07 цаг 30 минутын үед тэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн им О.Б-ын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж гар утсыг дээрэмдэж 250.000 төгрөгийн хохирол,
Г.А, О.Д, О.У, Б.О нар нь бүлэглэж 2016 счы 01 дүгээр сарын 14-ний өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Н0 дугаар байрны орчим Г.Д, А.Д нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон гар утсыг дээрзмдэж Г Д-нд 180.000 төгрөгийн, А.Д-д 50.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Бид 2016 оны 01 дүгээр сарын 14-ний 23:00 цагийн орчимд Халдвартын "Game Arena” nc тоглоомын газраас гараад явж байхад 3 банди таарсан. У тэдний араас нь ‘тамхиа өгөөч” гэхэд тэд дуугарахгүй явсан. Араас нь У, Д нар явсан. О бид хоёр тэндээ зогсоод байж байсан. Нилээд байж байгаад У, Д нар ирсэн. Тэгээд бид Сансар руу яваад гэртээ харьцгаасан. Тухайн хэрэг болоход би байгаагүй учир хэргийн талаар мэдэхгүй. О бид хоёр цаана байсан. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны 07 цаг 30 минутын орчимд У, Д бид гурав пс-д хоноод гараад явж байхдаа хажууд тамхи татаад зогсож оайсан хүүхэд дээр У очоод тамхийг нь гуйсан. Ганцхан тамхи байна гэхээр нь У түүний тамхинаас хувааж татна гээд цаашаа дагуулаад аваад явсан. Би хойно үлдсэн учир хэргийн талаар мэдэхгүй байна. Би хажууд нь байгаагүй гэв.
1.2. Насанд хүрээгүй шүүгдэгч О.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр А, У, О бид дөрев 13 руу алхаад явж байхад 3 хүүхэд тамхи татаад явж байхаар нь У тэдний араас нь дуудахад тэд сонсолгүй явсан. Тэгэхээр нь араас нь бид дөрвүүлээ очсон. Байрны тэнд А, У, О гурав тэдний тамхийг хуваагаад татаж байхад нэг хүүхдийнх нь утас нь дуугарсан. У бид хоёр тэгэхээр нь тэр хүүхдийг чанх урд талын байр руу нь дагуулж яваад “утсаа өгч бай, ярьчихаад найз дээр чинь аваачаад өгнө, чи наанаа байж байгаарай" гээд бид хоёр буцаад ард талынх нь байр руу очсон. О, А хоёр цаашаа гүйхээр нь бид хоёр араас нь гүйсэн. Сүүлд харахад О, А хоёр нэг утсыг нь авсан байсан. Дараагийн үйлдэл буюу 2016 оны 1 дүгээр сарын 27-ны 07 цаг 30 минутын орчимд пс-д хоночихоод өглөө гарч явж байхад нэг хүүхэд тамхи татаж байсан. Би тамхи татдаггүй болохоор ард нь үлдсэн. А, У хоёр тэр хүүхэд дээр очоод тамхийг нь хувааж татсан. Тэгэхэд А “унааны мөнгө байна уу” гэж тэр хүүхдээс асуусан. Тэгэхэд тэр хүүхэд хэгжүүрхээд байхаар нь У түүнийг 2 удаа зөөлөн цохисон. Би тоглоод нүдийг нь таглахад А зугтаасан. Нөгөө хүүхэд уйлж, чарлаад, би ганцаараа үлдсэн байсан учир сандраад Баянбүрдийн тийшээ зугтаасан. Өдөр нь манай ах цагдаа дагуулж ирээд цагдаагийн газар очиход л би утас авсан гэдгийг нь мэдсэн гэв.
1.3. Насанд хүрээгүй шүүгдэгч О.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2016 оны 01 дүгээр сарын 14-ний оройн 21 цагийн үед О,
; Д, А бид дөрөв явж байсан. Урд явж байсан 3 хүүхдүүдийн тамхийг татахаар гуйтал тэд анзааралгүй цаашаа явсан учир бид дөрөв дөрвүүлээ араас нь очтол нэг хүүхдийнх нь утас дуугарсан. Д бид хоёр зэргэлдээ байрных нь тэнд очоод тэр хүүхдийн утсыг нь авсан. Тэгээд бид хоёр явж байхад нөгөө хоёр маань гүйж байхаар нь бид хоёр араас нь цуг гүйсэн. Мөн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 07 цаг 30 минутын үед бид дөрөв пс-д хоночихоод гарч явахад нэг хүүхэд тамхи татаад зогсож байхаар бид очоод хувааж татъя гэсэн. А бид хоёр тамхийг нь хуваагаад татаж байсан. Тэгээд “автобусны мөнгө байна уу" гэхэд тэр хүүхэд “байхгүй” гэхээр нь би түүний элгэнд нь зөөлнөөр нэг цохисон. Тэгээд би цаашаа явахад энэ хоёр араас ирээгүй. Би эргээд буцаад очтол А зам дагаад гүйж байсан. Араас нь нэг хүүхэд орилоод гүйж байсан. Тэгээд би Аийн араас нь дагаж гүйгээд нилээд холдсон хойноо тэр хүүхдийн утсыг нь авсан гэдгийг мэдсэн I гэв.
1.4. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...2016 оны 01 дүгээр сарын 14-ний орой 13 дугаар хорооллын “Game Arena” пс-д очоод буцаж явахад 3 хүүхэд тамхи татаад явж байсан. У очоод тамхинаас нь асуусан. Тэгээд тэднийг бид дөрөв дагуулаад явсан. Д, У хоёр нэг хүүхдийг нь дагуулаад явсан. Тэгээд Д, У хоёр гарч ирээд “зугтаарай” гэхээр нь А бид хоёр зугтаасан гэв.
1.5. Насанд хүрээгүй хохирогч Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Өглөө сургуулийнхаа хажуу талд цүнхээ үүрээд явж байхад улаан куртиктэй нэг хүүхзд нь миний хоолойг боогоод баруун талын байрны тэнд аваачаад газар суулгасан. Тэгэхэд цэнхэр куртиктэй хүүхэд нь надтай юм яриад байж байснаа намайг хоёр удаа цохисон. Тэгэхэд надад хоёр хүүхэд л харагдсан. Цаана зөндөө хүмүүс байсан. Нэмж хэлэхэд миний нүдийг боож тоглоогүй. Автобусны мөнгө төгрөг ч асуугаагүй. Эхлээд надаас “утас, мөнгө байна уу” гэж асуусан. Би “байхгүй” гэж хэлсэн. Тэгэхэд цаанаас нь “чамд утас байгаа биедээ, утсаа гаргаад ир” гээд цзнхэр куритиктэй нь хэлээд намайг цохисон. Тэгээд “эр хүний тоглоом хатуу шүү, цаашаа яв” гээд явуулахад араас нэг хүүхэд ирээд хоолой боогоод амыг маань дарж байхад нэг нь миний халаасыг ухаад утас авсан. Тэгээд гурвуулаа зэрэг гүйсэн. Нэг хүүхэд нь бол сайн харагдаагүй. Би тэгээд хүмүүсээс тусламж гуйж хашгираад тэдний араас нь гүйж байгаад алдсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн гэв.
Хоёр: Шүүгдэгч, насанд хохирогч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1 .Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Бын:...Би 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 07 цаг 30 минутын орчимд өөрийн сургууль болох 5 дугаар сургууль руу орох гээд 5 дугаар сургуулийн баруун урд талын уулзвар дээр зам хөндлөн гарах гээд явж байхад араас боож аваад улаан өнгийн граштай байрыг тойруулж байрны хойд буланд аваачсан. 10-11 ангийн бололтой тэгээд надаас утсаараа ганц яриулчих гэхээр нь үгүй гэж хэлтэл чамд байгаа биздээ гэж хэлээд цэнхэр куртиктэй нь миний хоолойг боогоод, цагаан өнгийн куртик өмссөн хүүхэд нь миний куртикны халаасыг ухаад утсыг авсан, улаан өнгийн куртиктэй нь хүн хараад байж байсан би орилох гэтэл цэнхэр куртиктэй нь миний амыг дарж байгаад улаан куртиктэй нь хойд зүгрүү зугтаагаад цэнхэр цагаан өнгийн куртиктэй нь урагшаа зугтаасан. Цэнхэр куртиктэй нь утас чинь байгаа биздээ гэж хэлээд гэдэс орчимд 2 цохиод, гэдэс рүү өшиглөсөн нөгөө 2 нь цохиж зодоогүй. тэгээд цэнхэр куртиктэй нь эр хүний тоглоом хатуу шүү одоо яв гзэд өөрсдөө зугтаагаад яваад өгсөн гэх мэдүүлэг: /хх 11-12/,
2.2. Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохиропч А.Дгийн:...2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн үдээс хойш 18 цагийн veд хичээл тараад найз Д, О нарын хамт офицер 5 шыр гэсэн хэятзй автобусанд суугаад 13-ын буудал дээр буугаад гурвуулаа халдвартын тийш дундуур явж байтал араас 4 банди дагаж явж байгаад нэг нь дуудсан. Бид гурав LNCOH ЧИНЬ надад хандаж чи томроод байна уу гэхээр нь зүгээр явж байна гэж хэлсэн. (эр үед О бид гурвыг зүгээр явуулчихаач гэж хэлтэл зүгээр араас дагаад яв эж хэлээд байрны булан тойруулаад блоконы доор суу гэхэд нь би яах юм бэ гэж I хэлсэн чинь Ды утас дуугарч ахтайгаа ярьсан чинь хоёр банди Дыг j дагуулаад явсан. Нэг банди нь надтай уулзаад бид нар хүн зоддоггүй, найзыг чинь I зодож цохихгүй гэж ярьсан, нөгөө хоёр банди эргэж ирээд Оийг дагуулж яваад дараа нь намайг дагуулж явснаа чи архи уудаг уу, өнөөдөр бид жоохон I халчихсан халуураад явж байна. Чи ойлгоно биз дээ гар утсаа барьцаанд тавьчих I хамт ууя гэж хэлэхээр нь би архи уудаггүй, зүгээр явчихъя гэж хэлсэн. Чамд гар утас I бий юу гэхээр нь байгаа гэхэд ямар утас вэ гзхээр нь LG-F маркийн гар утас энгэрийн I халаасанд байгаа гэж хэлсэн. Утсыг чинь үзээд өгье гэхээр нь халаасаа ухаад гар I утсаа гаргаж өгсөн чинь нөгөө хоёр банди үзэж байснаа чи энд байж бай найзаас | чинь юм асуугаад буцаад ирье гэж хэлээд явсан. Араас нь очиход өөдөөс Д, | О хоёр хүрч ирээд чи хутгалуулсан гэсэн зүгээр үү гэхээр нь зүгээр яасан бэ I гэхэд Д чи миний гар утсыг авсан уу гэхээр нь надад утсыг чинь өгөөгүй гэж [ хэлээд араас нь гүйж очиход нөгөө газарт байхгүй алга болсон байсан. Ды ах I дээр очсон чинь цагдаад мэдэгдсэн. Би цагдаагийн хэлтэс дээр очилгүй шууд гэртээ рарихаар явсан. Маргааш нь би хөдөө Дархан-Уул аймгийн Хөтөл сумруу явсан гэх мэдүүлэг. /хх 62-63/,
2.3. Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Ды:..2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн үдээс хойш 18 цагийн үед хичээл тараад найз
Д, О нарын хамтофицер, 5 шар гэсэн хаягтай автобусанд суугаад 13- ын буудал дээр буугаад гурвуулаа халдвартын тийшээ алхаж явтал араас 4 банди дагаж явж байгаад нэг нь дуудсан. Тэгээд бид гурав очсон чинь надад хандаж чи томроод байна уу гэхээр нь зүгээр явж байна гэж хэлсэн. Тэр үед О бид гурвыг зүгээр явуулчихаач гэж хэлтэл араас дагаад яв гээд байрны булан тойруулаад блокон доор суу гэхэд нь би яах юм бэ гэж хэлсэн чинь Ды утас дуугарч ахтайгаа ярьсан чинь хоёр банди Дыг аваад явсан. Тэгээд нөгөө хоёр банди буцаж ирээд Оийг дагуулж яваад дараа ,нь намайг дагуулж явснаа чи архи уудаг уу, өнөөдөр бид жаахан халуураад, халчихсан явж байна, ойлгоно биз дээ гар утсаа барьцаанд тавьчих хамт ууя гэж хэлэхээр нь би архи уудаггүй зүгээр явчихья гэж хэлсэн....араас нь очиход өөдөөс Д, О > 2 хүрч ирээд чи хутгалуулсан гэсэн зүгээр үү гэсэн гэх мэдүүлэг/хх 62-63/
2.4. Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Э.Оийн:..Найз Д, Д бид гурав 13-ын буудал дээр буугаад Халдвартаас автобусанд суухаар явж байтал 15 дугаар хороо, 10 дугаар байрны орчимд миний өндөртэй адилхан 4 банди дуудахаар очсон чинь байрны голоор явж байгаад нэг байрны орчимд очоод мөнгө, гар утас байна уу гэхээр нь байхгүй гэсзн чинь тэр үед Ды аав нь ярьсан чинь нөгөө банди нар Дд хандаж гар утсыг чинь ломбарданд тавьж, юм авч ууя гэж хэлсэн. Тэгтэл Д утсныхаа кодыг гаргаад өгсөн. Бид хэдийг нэг нэгээр нь дагуулаад байрны голоор гарч нэг дэлгүүрийн хажууд аваачсан. Дараа нь намайг дагуулж очоод гар утас байгаа юу гэхээр нь байхгүй гэхэд гар утас байгаа бол барьцаанд тавьж архи ууя гэхээр нь надад гар утас байхгүй гэхэд танай найзад LG маркийн гар утас байгаа юм биш үү гэхээр нь байхгүй гэхэд буцаад байсан газартаа аваачаад найз Дг дагуулж явсан ба Д бид хоёр нөгөө хоёр бандитай үлдсэн. Дг дагуулж явсан хоёр банди найзыгчинь хутгалчихсан шүү гар утсыг чинь найзад чинь үлдээсэн шүү гэхээр нь бид хоёр гүйгээд Д дээр очоод яасан бэ гэхэд зүгээр гэж хэлсэн чинь Д миний гар утсыг яасан бэ гэхэд Д надад өгөөгүй гэхээр нь нөгөө газраа буцаж гүйж ирсэн чинь 4 банди алга болсон байсан. Тэгээд Д эгч дээрээ очиж болсон явдлыг хэлээд цагдаад мэдэгдсэн гэх мэдүүлэг. /хх-65/,
2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1715 тоот актын: 1. Бын биед хэвлийн урд ханын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дах хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. шинжээч эмч Г.Энхбаатар гэсэн дүгнэлт /хх-15/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн зудлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 7-11/, насанд хүрээгүй шүүгдэгч нарын нас тоолсон тэмдэглэл /хх 36, 91,97/, эд зүйлийн унэлгээ /хх 48-49/, Г.А, О.У, О.Д, Б.О нарыг зэжигтнээр тооцсон, яллагдагчаар татсан тогтоол, тэмдэглэлүүд, урьд ял шийтгэгдэж оайсан эсэхийг шалгах хуудас, төрсний бүртгэлийн, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолтууд болон хувийн байдлыг тогтоосон бусад нотлох баримтыг шинжпэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох
баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.
Шүүгдэгч Г.А, насанд хүрээгүй шүүгдэгч О.Д, О.У нар нь бүлэглэж шунахайн сэдэлтээр 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 07 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах 5 дугаар сургуулийн орчим О.Бын эд хөрөнгийг авах зорилгоор түүний амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж iphone-4 маркийн гар утсыг дээрэмдэж 250.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Бын.... Би 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 07 цаг 30 минутын орчимд өөрийн сургууль болох 5 дугаар сургууль руу орох гээд 5 дугаар сургуулийн баруун урд талын уулзвар дээр зам хөндпөн гарах гээд явж байхад араас нэг хүн боож аваад улаан өнгийн граштай байрыг тойруулж байрны хойд буланд аваачсан. 10-11 ангийн бололтой тэгээд надаас утсаараа ганц яриулчих гэхээр нь үгүй гэж хэлтэл чамд байгаа биздээ гэж хэлээд цэнхэр куртиктэй нь миний хоолойг боогоод, цагаан өнгийн куртик өмссөн хүүхэд нь миний куртикны халаасыг ухаад утсыг авсан, улаан өнгийн куртиктэй нь хүн хараад байж байдан би орилох гэтэл цзнхэр куртиктэй нь миний амыг дарж байгаад улаан куртиктэй нь хойд зүгрүү зугтаагаад цэнхэр цагаан өнгийн куртиктэй нь урагшаа зугтаасан. Цэнхэр куртиктэй нь утас чинь байгаа биздээ гэж хэлээд гэдэс орчимд 2 цохиод, гэдэс рүү өшиглөсөн нөгөө 2 нь цохиж зодоогүй, тэгээд цэнхэр куртиктэй нь эр хүний тоглоом хатуу шүү одоо яв гээд өөрсдөө зугтаагаад яваад өгсөн гэх мэдүүлэг: /хх 11-12/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1715 дугаартай актын....Бын биед хэвлийн урд ханын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...гэсэн дүгнэлт /хх-25/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Г.А, насанд хүрээгүй шүүгдэгч О.Д, О.У, Б.О нар нь бүлэглэж шунахайн сэдэлтээр 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 10 дугаар байрны орчим Г.Д, А.Д нарын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон гар утсыг дээрэмдэж Г.Дд 180.000 төгрөгийн, А.Дд 50.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч А.Д, Г.Д, гэрч Э.Оийн.... намайг дагуулж очоод гар утас байгаа юу гэхээр нь байхгүй гэхэд гар утас байгаа бол барьцаанд тавьж архи ууя гэхээр нь надад гар утас байхгүй гэхэд танай найзад LG
маркийн rap утас байгаа юм биш үү гэхээр нь байхгүй гэхэд буцаад байсан газартаа ззаачаад найз Дг дагуулж явсан ба Д бид хоёр нөгөө хоёр бандитай рдсэн. Дг дагуулж явсан хоёр банди найзыг чинь хутгалчихсан шүү гар утсыг ь найзад чинь үлдээсэн шүү ...гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг хавтаст рэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдов.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.А, насанд щрээгүй шүүгдэгч О.Д, О.У, Б.О нарт холбогдуулан . ;нгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт ^аснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.А, насанд хүрээгүй шүүгдэгч 0 Д, О.У, Б.О нарыг шунахайн сэдэлтээр, бүлэглэж, хүч Ьрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч чарыг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан байна 'эж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Г.А нь 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 779 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 cap хорих ял оногдуулсаныг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан байна.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент 1байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулж 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаасучруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна тэдгээрийн хувийн байдал зэргийгхаргалзан шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 551 -ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан жирийн дэглэмтэй хорих ангид здлүүлэхээр, харин насанд хүрээгүй шүүгдэгч О.Д, О.У, Б.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 6211-ийг журамлан ял оногдуулж оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62 1 дэх хэсэгг зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж шүүх бүрзлдэхүүн үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Г.А, насанд хүрээгүй шүүгдэгч О.Д, О.У, Б.О нарын нэр дээр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй болох нь нотлогдож байх тул шүүгдэгч нараас эд хөрөнгө хураах ялыг хэрэглэх боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүгдэгч Г.Аийн өмгөөлөгч нараас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар мэтгэлзсэнийг шүүх
хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь тухайн хэрэгт мөрден байцаалтыг-
а-йтанд хийгдвэл зохих ажиллагаанууд бүтэн нэг жилийн хугацаанд бүрэн тдсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжпэгдсэн эд яерөнгөгүй, насанд хүрээгүй шүүгдэгч О.Д, О.У, Б.О нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, шүүгдэгч Г.Аийн цагдан Ьоригдсон хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ГА, насанд хүрээгүй шүүгдэгч ОД, ОУ, БО нарыг шунахайн сэдэлтээр, бүлэглэж, хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-ийг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийг эд хөрөнгө хураахгүйгээр, 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 621.1-ийг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар О.Д, О.У, Б.О нарыг тус бүр 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг рамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Ад оногдуулсан
3 /гурав/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч О.Д, О.У, Ь.О нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорйх ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч О.Д, О.У, Б.О нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, тэдгээрийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс, хууль ёсны төлөөлөгч Г.О, С.Э, Д.О нарт хариуцуулсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, насанд хүрээгүй шүүгдэгч О.Д, О.У, Б.О нар цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус ДУРДсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийн цагдан хоригдсоныг 147 хоногийг нь ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
9. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгч О.Д, О.У, Б.О нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Ад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын оиелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл насанд хүрээгүй шүүгдэгч О.Д, О.У, Б.О нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх, шүүгдэгч Г.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ