| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2020/0054/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/53 |
| Огноо | 2020-06-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга *******н овогт Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт ************** Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* овогт ын нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.*******д холбогдох 2023000780051 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар: /*******/ Шүүгдэгч Ц.******* нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт буюу 2020 оны 04 дүгээр сарын 25-ны оройн 19 цагийн үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а, 12 дугаар зүйлийн 12.3-т заасан заалтуудыг тус тус зөрчиж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ УАА улсын дугаартай “PRIUS” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Завхан аймгийн сумын нутаг дэвсгэр “” гэх газарт зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Д.*******г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн оройн 19 цагийн үед Завхан аймгийн сумын “” гэх газарт УАА улсын дугаартай “PRIUS” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хадам эгч Д.*******г машиндаа суулгахаар зогсохдоо хааз /машин тэрэгний хөдөлгүүрийн хүчийг нэмэх дөрөөвч/, тоормос/ машин тэрэгний хурд хөдөлгөөнийг зогсоох буюу удаашруулах хэрэгсэл/- хоёроо андуурч гишгэн тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч чадалгүй Д.*******г мөргөж гэмтээсэн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Ц.ын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Д.*******гийн “...манай гэрийн тэндээс ******* машинтайгаа хурдтай ирж байсан юм. Тэгэхээр нь би хажууд ирээд зогсох юм байх гэж бодож байсан чинь шууд ирээд мөргөөд унагаачихсан юм....Миний баруун хөл рүү машинаараа мөргөсөн. ...Баруун хөл хугарсан. ... ******* ...санаатай мөргөөгүй байх, хажууд ирж зогсох гэж байна гэж бодсон чинь мөргөчихсөн юм. ...” гэсэн мэдүүлгээр, Тухайн зам тээврийн ослыг харсан талаараа шууд тусган мэдүүлсэн гэрч О.гийн “...2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр...*******гийн гадаа нэг цагаан өнгийн Приус-20 маркийн машин ирээд нэг зогссоноо хөдлөөд *******гийн урдаас хурдтай давхиж очоод машиныхаа баруун тал буюу жолооч талынхаа урд хэсгээр мөргөөд унагаачихсан юм. Тэгээд ******* уначихаад ёолоод орилоод байхаар нь би яваад очсон юм. Намайг очиход *******гийн хүргэн ******* *******г машинаараа мөргөчихсөн, ******* ёолоод газарт уначихсан байж байсан” гэсэн мэдүүлгээр, гэрч Б.гийн “...2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ...*******гийн гэрийн гаднаас цагаан өнгийн жижиг машин гэрийнх нь хойд зүг рүү чиглээд явж харагдсан. Тэгээд удалгүй гэрээс нь их холдоогүй зогсчихсон байхаар нь би нилээн зайтай явж байсан учир мориноосоо буугаад дурандсан чинь тэр машин зүүн зүг рүү хараад зогчихсон ******* тэр машины жолооч талын буюу баруун талын урд хаалганы харалдаа уначихсан байсан. Тэгээд машин дахиж хөдлөөд тойрч баруун тийшээ хараад зогсож байсан, тэр үед *******гийн ойрхон байдаг гэдэг залуу морьтой очиж уулзаж байсан” гэсэн мэдүүлгээр, өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ц.ын “...*******гийн хөдөө гэрт нь машинтайгаа яваад очиход машин нь гэрийнхээ гадаа, өөрөө гэртээ байхгүй байсан. Гэрийнх нь хойд талаар тойроод харсан чинь хойд талаас явган ирж байхаар нь урдаас очиж авъя гэж бодоод наанаас нь машинтайгаа явж очоод зогсох гэж байгаад согтуудаа хааз тоормозоо андуурч гишгээд *******г мөргөөд унагаачихсан юм. Тухайн үеийн цагийг сайн санахгүй байна, ойролцоогоор 18 цаг өнгөрч байсан байх гэж бодож байна. Тэгсэн ******* баруун хөлөө бариад ёолоод босохгүй байхаар нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт авч ирсэн юм. ...” гэсэн мэдүүлгээр, Ослын улмаас хохирогч Д.*******гийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 000000142 дугаартай “...1. Иргэн Д.*******гийн баруун шилбэ ясны дээд 3/1 хэсгийн бяцарсан зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 3. Дээрх гэмтэл нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2020.04.25-ны өдөр үүссэн байх боломжтой. Машинд мөргүүлэх үед үүсэх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Зам тээврийн осол гарах үед шүүгдэгч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь осол болсны дараа Ц.ын зөвшөөрлөөр түүний цуснаас дээж авсан тэмдэглэл, шүүгдэгчийн цусанд согтууруулах ундаа илэрснийг нотолсон 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 000000051 дугаартай шинжээчийн“...1. Ц.ын гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Ц.ын гэх цусанд хийсэн химийн шинжилгээгээр 1.1 промилли илэрлээ. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр, мөн шүүгдэгч В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн жолоодох эрхийн лавлагаагаар тус тус нотлогдож байна. Зам тээврийн осол Ц.ын согтуугаар автомашин жолоодож явахдаа самбаачлах хугацаа алдаж саад болох үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс болсон нь Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “1. Prius маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн цусанд спиртийн агууламж тогтоох зорилгоор 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээч томилсон тогтоолын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 000000051 дугаартай шинжээч, цагдаагийн ахмад П.гийн гаргасан дүгнэлтэнд “Ц.ын биеэс авсан цуснаас 1.1 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ийг хориглоно гэсэн заалт, мөн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийг хэрэгслийн хурдын хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Жолооч Ц.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7.а/ “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ийг хориглоно” гэсэн заалт, мөн 12 дугаар зүйлийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийг хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 3. Хэргийн материалаас үзэхэд Prius маркийн УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. 4. Иргэн ******* нь замын хөдөлгөөний дүрэм, журам зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно. Ц.ын Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7.а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Шүүгдэгч нь хохирлоо нөхөн төлсөн нь хохирогчийн “...миний эмнэлэгт хэвтсэн болон эмчилгээний бүх зардлыг ******* барагдуулсан...“ гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. %1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Ц.ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл гэмт хэрэг санаатай үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус анхааруулсугай. 5. Шүүгдэгч Ц.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧЗ.НАНДИНЦЭЦЭГ