Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 79/ШЦТ/2017

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл, улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба, шүүгдэгч, Э.О, насанд хүрээгүй шүүгдэгч О.Од нарын өмгөөлөгч Б.Энхтуяа, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Эн, Ш.Б нарын өмгөөлөгч Н.Баяр, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Эийн хууль ёсны төлөөлөгч Б.Т, насанд хүрээгүй шүүгдэгч О.Одын хууль ёсны төлөөлөгч О.Х, насанд хүрээгүй шүүгдэгч Ш.Бий хууль ёсны төлөөлөгч Ж.Х, шүүгдэгч Э.О, насанд хүрээгүй шүүгдэгч О.Од, Т.Эн, Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар, Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Од, Т.Эн, Ш.Б, Э.Онарт холбогдох 201719000006 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/ Шүүгдэгч О.Од, Т.Эн, Э.О, Ш.Б нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны шөнийн 22 цагийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг, сумын төвийн Уйлантын гудамжинп үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Б.Д, Б.Отгонбаатар нарыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь Шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв. Насанд хүрээгүй шүүгдэгч О.Од шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв. Насанд хүрээгүй шүүгдэгч Т.Эн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв. Насанд хүрээгүй шүүгдэгч Ш.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв. Хохирогч Б.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... Би 2016 оны 11 сарын 17-ны орой Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1-р баг Агьтын 1-12 тоотод Лхамсүрэн гэх айлд байж байгаад энэ айлын дүүгийнхрүү нь эм авахаар 21 цагийн орчим түүний хүү Бат-Эрдэнэ, найз Отгонбаатар нарын хамт явсан юм. Бид 3 гэрээсээ гараад гудамжинд явж байтал танихгүй 5-6 хүүхэд дайралдаад нэг хүүхэд нь Отгонбаатараас гал авч тамхи асаачихаад урд ороод ертөнийн зүгээр зүүн урагшаа гудамжнуудын баруун талаар явж байсан. Тэгээд хэсэг явж байтал урдаас Бор куртиктэй Олзоо гэж дууддаг Олзболд гэх хүүхэд өөдөөс ирээд чи нөгөө Дашаа гэдэг хүүхэд мөн биздээ, наадах чинь хэн юм бэ гэж хэлээд Отгонбаатартай намайг харьцуулсан. Би мөн байна, энэ манай найз Отгонбаатар байгаа юм гэж хэлсэн. Тэр үед Олзболд та хоёр ихэр юм биш үү гээд харьцуулж хараад байсан. Би түүнд хандаж бид хоёр өөр хүмүүс шүү дээ, ихэр биш байгаа биздээ гэж хэлсэн. Тэгтэл Олзболд гэх хүүхэд адилхан байна мэдэв үү гэж хэлээд үгийн зөрөөгүй нэг удаа миний нүүрлүү гараараа цохисон. Би түүнд хандаж чи яагаад байгаан бэ гэхэд намайг газар хавсарч унагаагаад босоод ирхэд хоёулаа ийшээ юм ярие гэж хэлээд хүзүүдээд дагуулаад тэнд байсан хүүхдүүд 2 хэсэг хуваагдаад Отгонбаатар, Бат-Эрдэнэ хоёрыг надаас салгаад намайг ганцааранг нь болгоод 2 талд зодож эхэлсэн юм. Олзболд бид хоёрыг урагшаа 2 гудамжны урагш явж байхад Улаакаа буюу Энхбаясгалан гэх хүүхэд нь хойноос гүйж ирээд нүүрлүү цохиод хамраас цус гаргасан би хамраа дараад доошоо тонгойтол хажуу талаас гараараа цохиод байсан. Хажуу талаас Олзболд намайг хавсарч унагаасан. Тэгээд хэсэг зодохоо больсоны дараа урагшаа явж байтал Энхбаясгалан Отгонбаатарыг зодоод байх шиг байсан. Зодуулж байхад тэд нарын нэг нь хүн явж байна гээд салаад явцгаасан юм. Тэр хооронд миний баруун гаранд мөнгөн бөгж байсан тэрийг Батбилгүүн гэх хүүхэд харчихаад наадахаа тайлаад өгдөө гэхээр нь би тайлаад өгтөл хажууд нь байсан хүүхдүүд боль, боль гээд надад буцаагаад өгөхөөр нь би зүүн гартаа барьтал хэнийг нь мэдэхгүй хэн нэгэн нь миний баруун шанааруу цохиод газар унагаасан юм. Тухайн үед Отгонбаатар, Бат-Эрдэнэ нарыг Ууганбаяр нь яв, яв гээд явуулчихсан байсан. Тэр үед бүгдээрээ тойроод зогссон байсан ба би явлаа гэхэд бүгдэнгээс нь нэг, нэг шанаа авчаад гүйгээд яв гээд байсан. Би шууд голоос нь гүйгээд явсан. Өөр зүйл болоогүй... гэх мэдүүлэг /хх-21 тал/, Хохирогч Б.Отгонбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... Би 2016 оны 11 сарын 17-ны орой 21 цагийн үед Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1-р баг Агьтын 1-12 тоотод байрлах хадам ээж Лхамсүрэнгийн гэрээс гараад урагшаа айлруу найз Дашдэмбэрэл, хадам дүү Бат-Эрдэнэ нарын хамт эмэнд явсан юм. Тэр үед хогийн гууны дээхэн талаас хэдэн банди нар гарч ирээд гал асуусан юм. Би нэг эрэгтэй хүүхдэд нь галаа өгөөд буцаагаад авсан юм. Тэр хүүхдүүд бид нарын урд талд ороод явсан, бид гурав хойноос нь хэдхэн алхамын зайтай явсан юм. Тэгээд удаагүй явж байсанаа хүрэн бор куртик өмссөн Олзоо гэх хүүхэд эргэж хараад зогсоод ямар адилхан хоёр писда вэ, чи нөгөө Дашаа гэдэг хүүхэд мөн биздээ, наадах чинь хэн юм бэ гэж хэлээд бид хоёрыг харьцуулж хараад байсан. Харин тэр үед Дашдэмбэрэл би мөн байна, энэ манай найз , Отгонбаатар байгаа юм гэж танилцуулсан. Тухайн үед Олзболд учиргүй Дашдэмбэрэлийн нүүрэн тус газарт цохисон. Тэгээд би түүнийг болиоч гэхэд Улаакаа гэж дууддаг Энхбаясгалан гэх хүүхэд намайг заамдаж аваад түлхээд хашааруу шахаж байгаад чи хэн юм бэ? гээд байсан. Би түүнд хандаж би эндхийн хүүхэд биш гэж хэлсэн. Харин Энхбаясгалан тэр чинь надад хамаагүй гэж хэлээд миний баруун шанаа хэсэгт эхлээд нэг удаа цохиод дараа нь зүүн шанааруу гараараа нэг удаа цохисон. Энхбаясгаланг холдсоны дараа Олзболд ирээд би чамайг унатал цохиж үзүүлэх үү гээд миний зүүн шарааруу нэг удаа гараараа цохингуутлаа баруун талын хөлийг хавсарч намайг газарт унагаасан. Тэр үед Дашаа буюу Дашдэмбэрэлийг цааш аваад холдуулсан байсан. Цаад талд Энхбаясгалан, Олзболд нар Дашдэмбэрэлийг зодоод байсан хэн нь хаана нь цохиж байгаа нь тодорхой харагдаагүй, учир нь тухайн үед гадаа харанхуй байсан юм. Тэр үед Ууганбаяр нь Билгүүнээ ирж байгаа гээд утсаар яриад байсан. Тэгээд намайг дагуулаад урагшаа 2 гудамжны үзүүр өнгөрөөд зогстол хар өнгийн нимгэн куртик өмссөн, цүнх үүрсэн, сэвхтэй царайтай Отгонтөмөр гэх хүүхэд нь над дээр ирээд чи дээр мотоциклтой явж байгаад надад томроод байлуу гэж хэлхээр нь би мотоцикль унаж чадахгүй гэж хэлсэн. Тэгтэл худлаа яриад байгаарай гэж хэлээд миний нүүрлүү 1 удаа мөргөсөн юм, тэгээд намайг Олзболдоор гар бариулж байгаад дахин мөргөхөд би хальтараад унах гэхэд Ууганбаяр нь миний гарнаас татаж түшсэн юм. Харин тэр үед Отгонтөмөр дахин нэг удаа нүүрлүү мөргөсөн. Тэгээд Ууганбаяр гэх хүүхэд болиоч гэхэд Отгонтөмөр чамд ямар хамаатай юм гээд байсан. Ууганбаяр гэх хүүхэд бол зодоонд огт оролцоогүй юм. Сүүлд Батбилгүүн гэх хүүхэд ирээд намайг цохих гээд байхад Ууганбаяр татаад болиулсан. Батбилгүүн цааш яваад Дашдэмбэрэл дээр очоод түүнийг цохиод байсан. Ууганбаяр сүүлд нь Бат-Эрдэнэ бид хоёрыг яв гээд тэд нараас салгаж явуулсан. Бат-Эрдэнэ бид хоёр урагшаа явж байгаад буцаад гэрт ирэхэд Дашдэмбэрэл гэрт ирчихсэн байсан. Тэгээд бид хоёр цагдаад очиж дуудлага өгсөн. Тухайн хүүхэдүүд байрандаа очиж хоноогүй байсан. Өөр зүйл болоогүй гэх мэдүүлэг /хх-24 тал/, Насанд хүрээгүй гэрч Г.Ууганбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... Би 2016 оны 11 сарын 17-ны орой Төв аймгийн Батсүмбэр суманд сургууль дээрээ урлагийн үзлэгт бэлдэж байгаад 21 цаг өнгөрөөж тараад сургуулиас гарсан юм. Тэр үед Батбилгүүн найз охин Мөнхсаруулыг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Харин би Отгонтөмөр, Энхбаясгалан, Олзболд бид дөрөв ангийхаа Оюундэлгэр, Оюунжаргал нарыг гэрт нь хүргэж өгсөн юм. Тэгээд буцаад сумын төвийн гудамжаар явж байгаад Дашдэмбэрэл, Отгонбаатар гэх хоёр хүүхдийн хажуугаар нь зөрөөд урд нь гараад алхаж байсан юм. Тэр үед Дашдэмбэрэл Олзболдтой уулзаад хойно үлдсэн.Отгонтөмөр бид хоёр яваад очих үед Отгонбаатар Отгонтөмөр дээр очиж чи хаана байдаг юм бэ? юу хийдэг юм гээд ойр зуурын юм ярихад Отгонбаатар нь чи энийг мэдэж яах гээд байгаан гээд уурлаад дуу нь өндөрсөөд маргалдаад Отгонтөмөрийн өөдөөс хэгжүүрэхсэн юм. Тэгээд Отгонтөмөр Отгонбаатарын нүүр хэсэгт нэг удаа цохисон юм. Би тэр хоёрыг салгаад болиулсан, харин цаад талд Энхбаясгалан, Олзболд нар Отгонбаатарыг дагуулж яваад уулзаад байсан, юу болсоныг нь мэдэхгүй байна. Өөр зүйл болоогүй гэх мэдүүлэг /хх34-35 тал/, Насанд хүрээгүй гэрч Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ... Би 2016 оны 11 сарын 17-ны орой хүргэн ах Отгонбаатар болон түүний найз Дашдэмбэрэл нарын хамт Төв аймгийн Батсүмбэр сумын мандал 1-р баг Агьтын гудамжнаас гэрээсээ гараад урагшаа эгчийнхрүүгээ явж байсан юм. Тухайн үед 21 цагийн орчимд Уйлантын гудамжинд явж байтал гудамны үзүүр дээр манай сургуулийн 12 дугаар ангийн хүүхдүүд болох Улаакаа, Олзоо, Отгонтөмөр, Уугнаа гэх хүүхдүүдтэй тааралдаад Улаакаа гэх хүүхэд гал байна уу гэж асуутал Отгонбаатар ах халааснаасаа асаагуур гаргаж өгөөд Олзоо Улаакаа 2 тамхиа асаачихаад бөөнөөрөө алхцгаасан юм. Тэгтэл Олзоо гэх хүүхэд миний хамт явж байсан Дашаа ахыг чи тэр Дашаа нь мөн үү гэтэл Дашдэмбэрэл мөн байна гэж хэлсэн. Тэгтэл Улаакаа гэх хүүхэд нь үгийн зөрөөгүй Дашдэмбэрэлийн нүүрэн тус газарруу нь цохисон юм. Тэгтэл Дашдэмбэрэл яагаад байгаа юм бэ гэтэл Улаакаа андууд өстөн байна гэж ойлгомжгүй үг хэлсэн. Дашдэмбэрэл Улаакааг би чамд гэм хийгээгүй шүү дээ гэтэл хажуунаас нь Олзоо гэх хүүхэд Дашдэмбэрэлийг мөн цохиж авсан юм. Тэгээд байж байтал хаанаас ч юм нэг хүн гарч ирээд хажуугаар явтал тэд нар зодохоо больчихсон ба Дашдэмбэрэл Отгонбаатар нарыг тэд нар 2 гудамруу нэг нэгээр нь авч ороод би Отгонбаатарын хажууд байсан Отгонбаатарыг Олзоо, Ууганаа нар 2 гарнаас нь барьчихсан байхад Отгонтөмөр гэдэг хүүхэд нь нүүррүү нь мөргөөд газар унагаасан юм. Тэгээд байж байх хооронд Билгүүн харанхуйгаас тамхи татаад гуйваад гараад ирсэнээ Отгонбаатарыг чи надтай юм ярих гээд байгаа юм уу гээд мөррүү нь гараараа цохиж байгаа юм уу түлхэж байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд хэсэг зүгээр болж байх хооронд нь Отгонбаатар ах бид 2 зугтаачихсан юм. Өөр зүйл болоогүй. Гал байна уу гэж асуусаны дараа Олзоо нь маргаан үүсгэж зодоон эхлүүлсэн юм. Отгонбаатар, Дашдэмбэрэл нар тэдний өөдөөс огт хөдлөөгүй. Гал асууж тамхиа асаачихаад Улаакаа Олзоо гэх 2 хүүхэд Дашдэмбэрэлийг зодсон юм. Дашням Балжиннямтай өдөр юм уу гээд зодоод байсан юм... гэх мэдүүлэг /хх-27-28 тал/, Насанд хүрээгүй гэрч Х.Оюунжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 11 сард санагдаж байна яг өдөрөө тодорхой хэлж мэдэхгүй байна, тухайн үед сургууль дээр урлагийн үзлэг бэлдэж байгаад тараад ойролцоогоор 21 цаг өнгөрч байхад гэрлүүгээ Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1-р баг сургуулиас гэрлүүгээ буюу сумын төвийн Суваргын 12-94 тоотруу манай ихэр эгч Оюундэлгэр бид хоёр Ууганбаяр, Т.Эн, Э.О, О.Од нараар хүргүүлж байсан юм. Тухайн үед Батбилгүүн найз охин Мөнсаруулыг хүргэж өгөхөөр тусдаа салаад явсан байсан гэх мэдүүлэг /хх-32 тал/, Насанд хүрээгүй гэрч У.Мөнхсаруул мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2016 оны 11 сарын 17-ны орой санагдаж байна тухайн үед сургууль дээр урлагийн үзлэг бэлдэж байгаад тараад ойролцоогоор 21 цагийн үед Батбилгүүн намайг гэрлүү хүргэж өгөөд манай хашааны гадаа 1 цаг орчим юм яриж байгаад салсан юм. Тэр үед Ууганбаяр Батбилгүүнрүү утсаар яриад дуудаад байсан. Тэгээд яваад өгсөн. Тухайн үед Г.Ууганбаяр, Т.Эн, Э.О, О.Од нарыг хаашаа хэнийг хүргэж өгсөн талаар мэдэхгүй байна. Батбилгүүн бид хоёрын хувьд сургууль дээрээс тэд нараас түрүүлээд гараад явсан байсан юм гэх мэдүүлэг /хх-33 тал/, БУСАД БАРИМТ СЭЛТ - Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18- 19 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ?15843 шинжээчийн дүгнэлтэд 1. Дашдэмбэрэлийн биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ /хх[1]39 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ?15844 шинжээчийн дүгнэлтэд 1. Отгонбаатарын биед зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ /хх[1]41 тал/, - Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 54 тоот албан бичиг /хх-91 тал/, - Төв аймгийн Автотээврийн төвийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10 тоот лавлагаа /хх-93 тал/, - Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр багийн засгын даргын тодорхойлолт - О.Од /хх-96 тал/ - Насанд хүрээгүй этгээдийн нас тоолсон тухай тэмдэглэл-О.Од /хх-98 тал/, - Суралцагчийн тухай ерөнхий мэдээлэл- О.Од /хх-99 тал/, - Сурагч О.Одын зан байдлын тодорхойлолт /хх-100 тал/, - Өргөмжлөл -О.Од /хх-101-114 тал/, - Суралцагчийн хөгжил, төлөвшлийн тодорхойлолт - О.Од /хх-115-116 тал/, - Насанд хүрээгүй этгээдийн нас тоолсон тухай тэмдэглэл- Т.Эн /хх-98 тал/, - Суралцагчийн тухай ерөнхий мэдээлэл- Т.Эн /хх-121-123 тал/, - Т.Эийн тодорхойлолт /хх-124-125 тал/, - Сурагч Т.Эийн зан байдлын тодорхойлолт /хх-126 тал/, - Өргөмжлөл - Т.Эн /хх-127-129 тал/, - Э.Оийн төрсний гэрчилгээ /хх-131 тал/, - Насанд хүрээгүй этгээдийн нас тоолсон тухай тэмдэглэл- Э.О /хх-132 тал/, - Суралцагчийн тухай ерөнхий мэдээлэл- Э.О /хх-133 тал/, - Э.Оийн тодорхойлолт /хх-134-135 тал/, - Сурагч Э.Оийн зан байдлын тодорхойлолт /хх-136 тал/, - Суралцагчийн хөгжил, төлөвшлийн тодорхойлолт - Э.О /хх-137-138 тал/, - Өргөмжлөл - Э.О /хх-139-144 тал/, - Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-147 тал/, - Насанд хүрээгүй этгээдийн нас тоолсон тухай тэмдэглэл- Ш.Б /хх-148 тал/, - Суралцагчийн тухай ерөнхий мэдээлэл- Ш.Б /хх-149-151 тал/, - Ш.Бий тодорхойлолт /хх-152-153 тал/, - Сурагч Ш.Бий зан байдлын тодорхойлолт /хх-154 тал/, - Өргөмжлөл - Ш.Б /хх-155-162 тал/, - шүүгдэгч О.Одын ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад үгүй гэх лавлагаа /хх-94 тал/, - шүүгдэгч Т.Эийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад үгүй гэх лавлагаа /хх-117 тал/, - шүүгдэгч Э.Оийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад үгүй гэх лавлагаа /хх[1]130 тал/, - шүүгдэгч Ш.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгахад үгүй гэх лавлагаа /хх-145 тал/, -шүүгдэгч О.Одыг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр /хх-65-67 тал/ сэжигтнээр, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр /хх-69 тал/ яллагдагчаар, -шүүгдэгч Т.Э 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр /хх-71-72тал/ сэжигтнээр, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр /хх-74-75 тал/ яллагдагчаар, -шүүгдэгч Э.Оийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр /хх-77-78 тал/ сэжигтнээр, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр /хх-80 тал/ яллагдагчаар, -шүүгдэгч Ш.Бийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр /хх-82-83 тал/ сэжигтнээр, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр /хх-85-86 тал/ яллагдагчаар тус тус байцаасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Шүүгдэгч О.Од, Т.Эн, Э.О, Ш.Б нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны шөнийн 22 цагийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг, сумын төвийн Уйлантын гудамжинп үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогч Б.Д, Б.Отгонбаатар нарыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Д, Б.Отгонбаатар, насанд хүрээгүй гэрч Г.Ууганбаяр, Б.Бат[1]Эрдэнэ, Х.Оюунжаргал, У.Мөнхсаруул нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, ?15843, ?15844 тоот шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч О.Од, Т.Эн, Э.О, Ш.Б нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулид заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Иймд шүүгдэгч О.Од, Т.Эн, Э.О, Ш.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд Насанд хүрээгүй шүүгдэгч Т.Эн, Ш.Б нарын өмгөөлөгч Н.Баяр нь Ш.Бы хувьд яг ямар үйлдэл хийсэн талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт байхгүй эргэлзээтэй байдаг. Хохирогч болон гэрч нар цохисон болон зодсон тал дээр мэдүүлдэггүй тул шүүх ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Шүүгдэгч Ш.Бий оролцоо яг нотлогдоггүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү хэрвээ шүүх гэм буруутай гэж үзвэл хүмүүжлийн чанартай арга хэмжээ авч өгнө үү гэх хүсэлт гаргасныг хэсэгчлэн хангах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу хохирогч Б.Д, Б.Отгонбаатар нарыг хохирогчоор тогтоож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасны дагуу хохирогч нар нь мэдүүлгийнхээ эх сурвалжыг заасан буюу хохирогч Б.Дийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн ....Олзболд бид хоёрыг урагшаа 2 гудамжны урагш явж байхад Улаакаа буюу Энхбаясгалан гэх хүүхэд нь хойноос гүйж ирээд нүүрлүү цохиод хамраас цус гаргасан би хамраа дараад доошоо тонгойтол хажуу талаас гараараа цохиод байсан. Хажуу талаас Олзболд намайг хавсарч унагаасан. Тэгээд хэсэг зодохоо больсоны дараа урагшаа явж байтал Энхбаясгалан Отгонбаатарыг зодоод байх шиг байсан. Зодуулж байхад тэд нарын нэг нь хүн явж байна гээд салаад явцгаасан юм… гэх мэдүүлэг, хохирогч Б.Отгонбаатарын .... Тэгээд би түүнийг болиоч гэхэд Улаакаа гэж дууддаг Энхбаясгалан гэх хүүхэд намайг заамдаж аваад түлхээд хашааруу шахаж байгаад чи хэн юм бэ? гээд байсан. Би түүнд хандаж би эндхийн хүүхэд биш гэж хэлсэн. Харин Энхбаясгалан тэр чинь надад хамаагүй гэж хэлээд миний баруун шанаа хэсэгт эхлээд нэг удаа цохиод дараа нь зүүн шанааруу гараараа нэг удаа цохисон. Энхбаясгаланг холдсоны дараа Олзболд ирээд би чамайг унатал цохиж үзүүлэх үү гээд миний зүүн шарааруу нэг удаа гараараа цохингуутлаа баруун талын хөлийг хавсарч намайг газарт унагаасан. Тэр үед Дашаа буюу Дашдэмбэрэлийг цааш аваад холдуулсан байсан. Цаад талд Энхбаясгалан, Олзболд нар Дашдэмбэрэлийг зодоод байсан хэн нь хаана нь цохиж байгаа нь тодорхой харагдаагүй, учир нь тухайн үед гадаа харанхуй байсан юм. Тэр үед Ууганбаяр нь Билгүүнээ ирж байгаа гээд утсаар яриад байсан. Тэгээд намайг дагуулаад урагшаа 2 гудамжны үзүүр өнгөрөөд зогстол хар өнгийн нимгэн куртик өмссөн, цүнх үүрсэн, сэвхтэй царайтай Отгонтөмөр гэх хүүхэд нь над дээр ирээд чи дээр мотоциклтой явж байгаад надад томроод байлуу гэж хэлхээр нь би мотоцикль унаж чадахгүй гэж хэлсэн. Тэгтэл худлаа яриад байгаарай гэж хэлээд миний нүүрлүү 1 удаа мөргөсөн юм, тэгээд намайг Олзболдоор гар бариулж байгаад дахин мөргөхөд би хальтараад унах гэхэд Ууганбаяр нь миний гарнаас татаж түшсэн юм. Харин тэр үед Отгонтөмөр дахин нэг удаа нүүрлүү мөргөсөн. Тэгээд Ууганбаяр гэх хүүхэд болиоч гэхэд Отгонтөмөр чамд ямар хамаатай юм гээд байсан. Ууганбаяр гэх хүүхэд бол зодоонд огт оролцоогүй юм. Сүүлд Батбилгүүн гэх хүүхэд ирээд намайг цохих гээд байхад Ууганбаяр татаад болиулсан. Батбилгүүн цааш яваад Дашдэмбэрэл дээр очоод түүнийг цохиод байсан... гэх мэдүүлэг, Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 254, 255 дугаар зүйлд заасныг сануулж, хууль ёсны төлөөлөгчийг нь байлцуулан насанд хүрээгүй гэрч Б.Бат-Эрдэнээс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн ... Тухайн үед 21 цагийн орчимд Уйлантын гудамжинж явж байтал гудамны үзүүр дээр манай сургуулийн 12 дугаар ангийн хүүхдүүд болох Улаакаа, Олзоо, Отгонтөмөр, Уугнаа гэх хүүхдүүдтэй тааралдаад Улаакаа гэх хүүхэд гал байна уу гэж асуутал Отгонбаатар ах халааснаасаа асаагуур гаргаж өгөөд Олзоо Улаакаа 2 тамхиа асаачихаад бөөнөөрөө алхцгаасан юм. Тэгтэл Олзоо гэх хүүхэд миний хамт явж байсан Дашаа ахыг чи тэр Дашаа нь мөн үү гэтэл Дашдэмбэрэл мөн байна гэж хэлсэн. Тэгтэл Улаакаа гэх хүүхэд нь үгийн зөрөөгүй Дашдэмбэрэлийн нүүрэн тус газарруу нь цохисон юм. Тэгтэл Дашдэмбэрэл яагаад байгаа юм бэ гэтэл Улаакаа андууд өстөн байна гэж ойлгомжгүй үг хэлсэн. Дашдэмбэрэл Улаакааг би чамд гэм хийгээгүй шүү дээ гэтэл хажуунаас нь Олзоо гэх хүүхэд Дашдэмбэрэлийг мөн цохиж авсан юм. Тэгээд байж байтал хаанаас ч юм нэг хүн гарч ирээд хажуугаар явтал тэд нар зодохоо больчихсон ба Дашдэмбэрэл Отгонбаатар нарыг тэд нар 2 гудамруу нэг нэгээр нь авч ороод би Отгонбаатарын хажууд байсан Отгонбаатарыг Олзоо, Ууганаа нар 2 гарнаас нь барьчихсан байхад Отгонтөмөр гэдэг хүүхэд нь нүүррүү нь мөргөөд газар унагаасан юм. Тэгээд байж байх хооронд Билгүүн харанхуйгаас тамхи татаад гуйваад гараад ирсэнээ Отгонбаатарыг чи надтай юм ярих гээд байгаа юм уу гээд мөррүү нь гараараа цохиж байгаа юм уу түлхэж байгаа нь мэдэгдэхгүй байсан.... гэх мэдүүлэг зэргээр насанд хүрээгүй шүүгдэгч Т.Эн, Ш.Б нарыг уг гэмт хэрэгт оролцсон нь нотлогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна. Харин насанд хүрээгүй шүүгдэгч О.Од, Т.Эн, Ш.Б нарын өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан насанд хүрээгүй хүүхдүүдээ бид өөрсдийн асрамжиндаа авч дахин гэмт хэрэгт зөрчилд холбогдуулахгүй байх болно гэх хүсэлтийг хүлээн авч хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Э.О, насанд хүрээгүй шүүгдэгч О.Од, Т.Эн, Ш.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч нар гомдол санал гаргаагүй байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын насанд хүрээгүй зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан ялыг ялгамжтай оногдуулж, оногдуулсан хорих ялыг тус тус биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ. Хохирлын талаар Хохирогч Б.Д, Б.Отгонбаатар нар нь баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Б.Дийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн Отгонбаатар бид хоёр тухайн хүүхдүүдийн эцэг эхээс нь тус бүр 300.000 төгрөг бэлнээр авсан одоо гомдол санал алга гэх мэдүүлэг, хохирогч Б.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн Дашдэмбэрэл бид хоёр тухайн хүүхдүүдийн эцэг эхээс нь тус бүр 300.000 төгрөг бэлнээр авсан одоо гомдол санал нэхэмжлэх зүйл алга гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд энэ шийтгэх тогтоолоор хэлэлцэх гэм хорын асуудалгүй байна. Битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтын талаар: Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.О, насанд хүрээгүй шүүгдэгч О.Од, Т.Эн, Ш.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298, 377.1.2 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь 1. Шүүгдэгч Боржигон овогт Энхтайваны Отгонтөмөр, насанд хүрээгүй шүүгдэгч Боржигин овогт О.Од, насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овогт Т.Эн, насанд хүрээгүй шүүгдэгч Боржигин овогт Ш.Б нарыг бүлэглэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О, насанд хүрээгүй шүүгдэгч О.Од нарыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Эн, Ш.Б нарыг 3 /гурав/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч О.Одод оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг, насанд хүрээгүй шүүгдэгч Т.Эн, Ш.Б нарт тус тус оногдуулсан 3 /гурав/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Э.От оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.От оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.От тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай. 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн шүүгдэгч Э.О нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг мэдэгдсүгэй. 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч О.Од, Т.Эн, Ш.Б нарт 6 /зургаа/ сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг эцэг эх, харгалзан хүмүүжүүлэгч нарт нь даалгасугай. 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч О.Од, Т.Эн, Ш.Б нар нь засарч хүмүүжихгүй байвал шүүх уг арга хэмжээг насанд хүрээгүй хүмүүсийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр солихыг мэдэгдсүгэй. 9. Энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй шүүгдэгч О.Од, Т.Эн, Ш.Б, шүүгдэгч Э.О нар нь хохирогч Б.Д, Б.Отгонбаатар нарт тус тус 300.000 төгрөгийг төлсөн, хохирогч нар нь гомдол санал нэхэмжлээгүй, насанд хүрээгүй шүүгдэгч О.Од, Т.Эн, Ш.Б, шүүгдэгч Э.О нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.О, насанд хүрээгүй шүүгдэгч О.Од, Т.Эн, Ш.Б нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.О, насанд хүрээгүй шүүгдэгч О.Од, Т.Эн, Ш.Б нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Ю.ЭНХМАА