Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/400

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0384

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б-М овогт Б.А  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018002620420 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Б-М овогт Б.А /регистрийн дугаар: ................./,.... оны ...дугаар сарын ......-ний өдөр .......... төрсөн, эмэгтэй, .... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........ ажилгүй, ам бүл .... -ийн хамт  ..... хот, ...дүүрэг, ..дугаар хороо, .... тоотод оршин суух хаягтай /Улаанбаатар хот, ............дүүрэг, ...... дүгээр хороо, ..... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/,  хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.А-нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэн А.Ж  Хаан банкны ...... тоот данс руу мөнгө шилжүүлэхийг шаардаж, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт, мэдээллийг эхнэрт чинь явуулна, мөн фэйсбүүк дээрх зарын группт тавина гэж сүрдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.А-ыг бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн “заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.А-нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэн А.Ж-г Хаан банкны ............. тоот данс руу мөнгө шилжүүлэхийг шаардаж, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт, мэдээллийг эхнэрт чинь явуулна, мөн фэйсбүүк дээрх зарын группт тавина гэж сүрдүүлсэн “заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А-ны мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2018002620420  дугаартай хэргээс:

 

Хохирогч А.Ж-гийн мөрдөн байцаалтад 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн: ...Би 2020 оны 03  дугаар сарын 24-ний өдөр гэртээ ганцаараа гар утсаараа фэйсбүүк үзэж байтал Э гэх нэртэй фэйсбүүк хаягаас садар самуунтай холбоотой зураг бичлэг зарна гэсэн пост оруулсан байсан. Тэгэхээр нь Like дарсан чинь миний фэйсбүүк хаяг руу чат бичсэн. Тэгэхээр нь зураг бичлэг сонирхъё гэсэн чинь 20,000 төгрөг ........... дугаартай данс руу хийчих гэхээр нь өөрийн ашигладаг ........ дугаарын данснаас инернет банкаар шилжүүлсэн. Тэгээд video call хийж үзье гэсэн чинь Э  гэх хаягаас миний фэйсбүүк хуудас руу залгахаар нь авсан чинь эмэгтэй хүний бэлэг эрхтний дүрс харуулж байгаад 3-4 секунд болсноо салгачихсан. Тэгснээ миний фэйсбүүк хаяг руу эмэгтэй хүний бэлэг эрхтний хажууд миний нүүрний зурагтай видео дуудлага хийж байгаа хэсгийг хуулбарлаж авсан зургаа явуулж зургийг чинь том том зарын групп дээр цацлаа, эхнэрт чинь явуулна эсхүл мөнгө явуул гэж дарамтлахаар нь .......... тоот данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл дахин мөнгө явуулахгүй бол зургийг чинь нийтэлнэ шүү гэхээр нь 100,000 төгрөг төгрөг шилжүүлсэн. Маргааш нь дахиад мөнгө явуул гээд дарамтлаад байхаар нь цагдаад хандсан. Би 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 3 удаа 20,000 төгрөг, 200,000 төгрөг, 100,000 төгрөг буюу нийт 320,000 төгрөг шилжүүлсэн. гэх мэдүүлэг[1],

 

 Б.А-ны гэрчээр 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, яллагдагчаар 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...Би өөрийнхөө фэйсбүүк ........... гэсэн хаягаасаа хаяг худалдаж авна гэж зар оруулаад Э  гэсэн хаягийг 2020 оны 02 дугаар сард авсан. Тэгээд Э  гэсэн фэйсбүүк хаягаасаа +21, санхүү өгнө, авна зэрэг фэйсбүүк группүүдэд бичлэг, зураг зарна гэсэн пост оруулсан. Тэгсэн чинь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр А.Ж гэсэн фэйсбүүк хаягаас бичлэг, зураг зарах уу гэж чат ирсэн. Тэгэхээр нь би видео дуудлага хийнэ, зураг, бичлэг зарна гэсэн чинь видео дуудлага хийе гэсэн. Тэгэхээр нь ............. дугаарын данс руу 20,000 төгрөг шилжүүл гэсэн. Тэгсэн чинь 20,000 төгрөг ............ дугаарын данснаас шилжүүлсэн. Тэгснээ видео дуудлага хийе гээд над руу залгахаар нь би өөрийн бэлэг эрхтнийг харуулж байгаад гар утсаараа screenshot хийж А.Ж гэсэн фэйсбүүк хаягтай эрэгтэй хүний зургийг дарж авсан. Тэгээд А.Ж-ийн фэйсбүүк хаяг руу орсон чинь эхнэр, хүүхэдтэй хүн байсан. Тэгэхээр нь би ............. дугаарын данс руу 500,000 төгрөг хийхгүй бол эхнэр лүү чинь зургийг чинь явуулна, фэйсбүүк группүүдэд зургийг чинь тавина шүү гэж дарамталж чат бичсэн чинь 200,000 төгрөг л байна гээд миний данс руу шилжүүлсэн. Тэгэхээр нь дахин дарамталсан чинь 100,000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дахин А.Ж гэсэн фэйсбүүк хаягтай хүн рүү мөнгө шилжүүлэхгүй бол зургийг чинь фэйсбүүкт тавьж шившиг болгоно, Дарханы зарын группүүдэд тавина шүү гэсэн чинь мөнгө шилжүүлээгүй. Тэгээд би бүх чат, зургаа устгачихсан. Маргааш нь Э  гэсэн фэйсбүүк хаяг руу орох гэсэн чинь Disable гэсэн бичиг гараад орж болохгүй байсан. Би А.Ж  гэх хүнээс ............. дугаарын дансаараа 320,000 төгрөг аваад найз залуу мэдчих байх гэж бодоод ........ гэсэн данс руугаа 320,000 төгрөг шилжүүлсэн. Намайг энэ гэмт хэргийг татан оролцуулсан хүн байхгүй. Би энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. гэх мэдүүлэг[2],

 

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл[3],

 

Хохирогч А.Ж-ийн эзэмшлийн Хаан банк дахь ......... тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга[4],

 

Б.А-ны эзэмшлийн Хаан банк дахь ..........тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга[5] болон болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.А-нь бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаарр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. гэв.

Шүүгдэгч Б.А-н, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.  

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.А-ны шунахай сэдэлт, амар хялбар аргаар орлого олох зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

 

Заналхийлэх гэмт хэрэг нь бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж сүрдүүлсэн үйлдлээ хэрэгжүүлсэн эсэхээс үл хамаарч заналхийлэх гэмт хэргийн шинж хангагддаг онцлогтой.

Шүүгдэгч Б.А-нь хохирогч А.Ж-г мөнгө шилжүүлэхийг шаардаж,  хэрэв биелүүлэхгүй бол түүний ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц зургийг эхнэрт нь үзүүлэх, олон нийтэд сүлжээнд тараахаар сүрдүүлсэн нөхцөл байдал хангалттай тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “заналхийлэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.А-ыг бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн “заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.А нь хохирогчид учруулсан 320,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.А-ыг бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын сонсгосон ялын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга авч, шүүгдэгчийн 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 5 хоногийг эдлэх ялаас хасаж тооцохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-М овогт Б.А-ыг бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.А-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ны 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 5 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь бусад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР

 

 

 

[1] Хавтаст хэргийн 29-30 тал

[2] Хавтаст хэргийн 21-22, 40-41 тал

[3] Хавтаст хэргийн 12-15 тал

[4] Хавтаст хэргийн 34 тал

[5] Хавтаст хэргийн 18-20 тал