Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/ 343

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг, 

улсын яллагч Д.Нэргүй,

шүүгдэгч М.Цэцэгдулам, Э.Батболд, Ж.Түмэн-Өлзий, тэдний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

шүүгдэгч У.Пүрэвдорж, түүний өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овгийн Мишигийн Цэцэгдуламд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овгийн Энхбаярын Батболд, Алаг адуут овгийн Уснихын Пүрэвдорж, Боржигон овгийн Жумдаанбуугийн Түмэн-Өлзий нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1834002300154 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Борнуур суманд 1964 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, усалгаачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, хүү, хүргэн, охин 4 зээгийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлтгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  дугаарын регистртэй, Боржигон овгийн Мишигийн Цэцэгдулам,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Борнуур суманд 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, 2 дүүгийн хамт,

урьд Төв аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  дугаарын регистртэй, Боржигон овгийн Энхбаярын Батболд

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд 1987 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Сэлэнгэ аймгийн сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  дугаарын регистртэй, Алаг адуут овгийн Уснихын Пүрэвдорж

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянчандмань суманд 1986 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт, урьд ял шийтгэлтгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  дугаарын регистртэй, Боржигон овгийн Жумдаанбуугийн Түмэн-Өлзий

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч М.Цэцэгдулам нь Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 онд бусдаас химийн хорт бодис болох мөнгөн усыг хууль бусаар олж авч, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хадгалсан, мөн уг мөнгөн усыг 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бусдад дамжуулсан гэмт хэрэгт,

 

Яллагдагч Э.Батболд, У.Пүрэвдорж, Ж.Түмэн-Өлзий нар нь бүлэглэн, Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр химийн хорт бодис болох мөнгөн усыг алт угаах зорилгоор иргэн М.Цэцэгдуламаас хууль бусаар олж авч, улмаар тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч М.Цэцэгдуламын:

Хавтаст хэрэгт үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Э.Батболдын:

Хавтаст хэрэгт үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч У.Пүрэвдоржийн:

Хавтаст хэрэгт үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Ж.Түмэн-Өлзийгийн:

Хавтаст хэрэгт үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэргээс дараах гэрч З.Амартүвшингийн /хх-ийн 67-68 дугаар хуудас/, гэрч Ө.Ганзоригийн /хх-ийн 69 дүгээр хуудсанд/, гэрч У.Баянжаргалын /хх-ийн 70 дугаар хуудсанд/, гэрч Л.Одгэрэлийн /хх-ийн 71 дүгээр хуудас/, гэрч Л.Хишигдоржийн /хх-ийн 72-73 дугаар хуудас/ мэдүүлгүүд болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, Гамшиг судлалын хүрээлэн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн дүгнэлт 2018 оны 05 дугаар сарын 01-ний 9/60 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн хуванцар савтай шингэн нь зүйлийн физик, химийн шинж чанарыг үндэслэн химийн хорт бодисын жагсаалтад багтсан мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойллоо. Мөнгөн ус гэх бодис нь Монгол улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоол “Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д орсон. Мөнгөн ус ба түүнийг агуулсан нэгдлийг тусгай зөвшөөрөлтэйгөөр лабораторийн туршилт шинжилгээнд заасан хэмжээнээс ихгүйгээр ашиглаж болно. Шинжилгээний явцад нэмэлт нөхцөл байдал илрээгүй... шинжээчийн дүгнэлтийн хавсралт /хх-ийн 10-12 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 63-66 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 74-77 дугаар хуудас/, хөрөнгө орлого, эд мөрийн баримт, шинжилгээний объектыг өөр байгууллагад хадгалуулах тухай /хх-ийн 131 дүгээр хуудас/ зэрэг мэдүүлгийн бус бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч М.Цэцэгдулам нь Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 онд бусдаас химийн хорт бодис болох мөнгөн усыг хууль бусаар олж авч, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хадгалсан, мөн уг мөнгөн усыг 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бусдад дамжуулсан,

 

Шүүгдэгч Э.Батболд, У.Пүрэвдорж, Ж.Түмэн-Өлзий нар нь бүлэглэн, Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр химийн хорт бодис болох мөнгөн усыг алт угаах зорилгоор иргэн М.Цэцэгдуламаас хууль бусаар олж авч, улмаар тээвэрлэсэн болох үйл баримтууд нь тус тус шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах гэрч З.Амартүвшингийн ...Энэ хэргийн эд мөрийн баримт болох мөнгөн усыг 2018 оны 04 сарын 14-ний өдөр цагдаа, ахлах ахлагч Л.Хишигдоржоос хүлээн авч тэмдэглэл үйлдсэн. Энэ мэдээллийн дагуу 2018 оны 04 сарын 15-ны өдөр “ХАМО” ХХК-ийн байранд, хашаанд хэргийн газрын үзлэг хийсэн... ...үзлэгээр хэрэгт холбогдогч нар мөнгөн усыг “ХАМО” ХХК-ийн хашаан дотор чулуутай газар нуусан байсныг цагдаа Л.Хишигдорж илрүүлсэн байсан нь тогтоогдсон. Цагдаа Л.Хишигдорж энэ 3 хүнийг биеэр нь мөнгөн устай нь хүлээлгэж өгсөн... /хх-ийн 67-68 дугаар хуудас/,

гэрч Л.Хишигдоржийн ...2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр би Төв аймгийн Борнуур сумын нутагт дэвсгэрт эрэн сурвалжлах ажил хийж яваад “ХАМО” ХХК-ийн хашааны үүдэнд очиход хашаан дотор байсан сэжиг бүхий 2 этгээд хоорондоо юм ярилцаад нэг нь тээрэм хийдэг байр руу гүйгээд орсон. Нөгөө нэг залуу нь машинаасаа бууж цааш гүйгээд өвсөн дунд том цементэн чулууны тэнд ямар нэг зүйл шидэх шиг болохоор нь очиж шалгахад цагаан өнгийн хуванцар савтай мөнгөн ус шиг зүйл газарт хаясан байсныг илрүүлэн уг зүйлийг шидсэн этгээдийг шалгахад Уснихын Пүрэвдорж гэдэг хүн байсан. Улмаар хамт явсан Э.Батболд, Ж.Түмэн-Өлзий нарыг саатуулан авч явж Төв аймгийн Борнуур сумын хэсгийн төлөөлөгч 3.Амартүвшин уг мөнгөн ус шиг жижиг савтай зүйл, 2 этгээдийн хамт хүлээлгэн өгсөн. Мөн илтгэх хуудас 1, тэмдэглэл 1-ийг үйлдэж өгсөн... /хх-ийн 72-73 дугаар хуудас/,

гэрч Л.Одгэрэлийн ...Манай компани 2010 онд анх байгуулагдсан... ...тэндээ тэр хүмүүс өөрсдөө биедээ мөнгөн ус авч явж байсан... ...Чулуу бутлуулах гэж байхдаа өөрсдөө биедээ авч явж байгаад баригдсан юм билээ... /хх-ийн 71 дүгээр хуудас/,

гэрч Ө.Ганзоригийн ...Э.Энхболд нь 2017 оны 11 сарын сүүлээр ходоодны хорт хавдар өвчнөөр нас барчихсан... ...мөн амьд байхдаа хувиараа алт ухдаг ажил хийдэг байсныг мэдэх юм байна... ...Ямар ч л байсан алт ухаж явдаг байсан... /хх-ийн 69 дүгээр хуудас/,

гэрч У.Баянжаргалын ...Ж.Түмэн-Өлзий нь манай нөхөр юм... ...Манай нөхөрт машин тэрэг байхгүй... ...Одоо санахад тэр үед 1 жижиг тэрэг хүнээс авах гэж байгаа гээд хэсэг унаад яваад байсан. Сүүлд сонсоход авахаа больсон гээд буцаагаад өгчихсөн байсан... /хх-ийн 70 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний 9/60 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн хуванцар савтай шингэн нь... ...химийн хорт бодисын жагсаалтад багтсан мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойлсон... дүгнэлт, уг шинжээчийн дүгнэлтийн хавсралт /хх-ийн 10-12 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 63-66 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 74-77 дугаар хуудас/, эд мөрийн баримт, шинжилгээний объектыг өөр байгууллагад хадгалуулах тухай тогтоол /хх-ийн 131 дүгээр хуудас/ зэрэг мэдүүлгийн болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Түүнчлэн уг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Пүрэвдоржийн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн энэ нөхцөл байгаа учраас миний үйлчлүүлэгч У.Пүрэвдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү... гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцдэг хэдий ч шүүгдэгч У.Пүрэвдорж нь бусадтай бүлэглэн, химийн хорт бодис болох мөнгөн усыг алт угаах зорилгоор иргэн М.Цэцэгдуламаас хууль бусаар авсан, тээвэрлэсэн үйлдэл нь энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болох гэрч Л.Хишигдоржийн ...2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр би Төв аймгийн Борнуур сумын нутагт дэвсгэрт эрэн сурвалжлах ажил хийж яваад “ХАМО” ХХК-ийн хашааны үүдэнд очиход... ...Нөгөө нэг залуу нь машинаасаа бууж цааш гүйгээд өвсөн дунд том цементэн чулууны тэнд ямар нэг зүйл шидэх шиг болохоор нь очиж шалгахад цагаан өнгийн хуванцар савтай мөнгөн ус шиг зүйл газарт хаясан байсныг илрүүлэн уг зүйлийг шидсэн этгээдийг шалгахад Уснихын Пүрэвдорж гэдэг хүн байсан... /хх-ийн 72-73 дугаар хуудас/, гэрч З.Амартүвшингийн ...үзлэгээр хэрэгт холбогдогч нар мөнгөн усыг “ХАМО” ХХК-ийн хашаан дотор чулуутай газар нуусан байсныг цагдаа Л.Хишигдорж илрүүлсэн байсан нь тогтоогдсон. Цагдаа Л.Хишигдорж энэ 3 хүнийг биеэр нь мөнгөн устай нь хүлээлгэж өгсөн... /хх-ийн 67-68 дугаар хуудас/, гэрч Л.Одгэрэлийн ...тэндээ тэр хүмүүс өөрсдөө биедээ мөнгөн ус авч явж байсан... ...Чулуу бутлуулах гэж байхдаа өөрсдөө биедээ авч явж байгаад баригдсан юм билээ ... /хх-ийн 71 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 63-64, 65-66 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 74-75, 76-77 дугаар хуудас/, Л.Хишигдорж, З.Амартүвшин нарын эд зүйл хүлээлцсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, Л.Хишигдоржийн илтгэх хуудас /хх-ийн 4 дүгээр хуудас/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний 9/60 дугаартай ...химийн хорт бодисын жагсаалтад багтсан мөнгөн ус гэх бодис болохыг тодорхойлсон... дүгнэлт, шинжээчийн дүгнэлтийн хавсралт /хх-ийн 10-12 дугаар хуудас/ зэргээр тус тус няцаагдаж байна.

 

Ялангуяа гэрч Л.Хишигдорж, З.Амартүвшин нар тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй, тухайн гэмт хэргийг илрүүлсэн, илрүүлсэн гэмт хэрэгт холбогдолтой этгээдүүдийг болон эд мөрийн баримт болох мөнгөн усыг хүлээн авсан, хэргийн газрын үзлэг хийсэн гэрч нар бөгөөд тэдний мэдүүлгийн эх сурвалжийг гэрч Л.Одгэрэлийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Л.Хишигдорж, З.Амартүвшин нарын эд зүйл хүлээлцсэн тухай тэмдэглэл, Л.Хишигдоржийн илтгэх хуудас, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл болон шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний 9/60 дугаартай дүгнэлт зэрэг мэдүүлгийн болон бусад бичгийн нотлох баримтууд тус тус зааж байх тул тэдний мэдүүлгийг яллах талын нотлох баримт гэж үзлээ.  

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Цэцэгдуламын химийн хорт бодис болох мөнгөн усыг хууль бусаар авсан, хадгалсан, бусдад дамжуулсан үйлдэл нь,

 

Шүүгдэгч Э.Батболд, У.Пүрэвдорж, Ж.Түмэн-Өлзий нар нь бүлэглэн, химийн хорт бодис болох мөнгөн усыг алт угаах зорилгоор иргэн М.Цэцэгдуламаас хууль бусаар авсан, тээвэрлэсэн үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэх нөхцөл байдлыг бий болгосон санаатай үйлдэл гэж үзсэн ба дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.

 

Иймд шүүгдэгч М.Цэцэгдуламыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Батболд, У.Пүрэвдорж, Ж.Түмэн-Өлзий нарыг мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.Цэцэгдулам, Э.Батболд, У.Пүрэвдорж, Ж.Түмэн-Өлзий нарын гэм буруутай үйлдлийн улмаас Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, үндэсний аюулгүй байдал зэрэгт ноцтой хохирол, хор уршиг учирч болох байсан хэдий ч уг хууль бус шинжтэй, санаатай үйлдлийг тухайн ноцтой хохирол, хор уршигт хүргэх нөхцлийг бий болголгүй таслан зогсоосон учир шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч М.Цэцэгдулам, Э.Батболд, У.Пүрэвдорж, Ж.Түмэн-Өлзий нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Харин шүүгдэгч М.Цэцэгдуламын хувьд нийтэд аюултай аргаар үйлдсэнийг, шүүгдэгч Э.Батболд, У.Пүрэвдорж, Ж.Түмэн-Өлзий нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг тус тус ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөн хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, үндэсний аюулгүй байдал зэрэгт ноцтой хохирол, хор уршиг учирч болох байсан зэргийг аль алиныг нь тус тус харгалзан тэдэнд хорих ял оногдуулсан, оногдуулсан хорих ялыг шүүгдэгч нарын тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялгамжтай оногдууллаа.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг, мөн хуульд заасны дагуу тэдэнд тус бүрд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн химийн хорт бодис болох цагаан өнгийн эргэдэг тагтай, жижиг савтай, 150 грамм мөнгөн ус нь Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвд хадгалагдаж байгаа бөгөөд түүнийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвд даалгах нь зүйтэй байна.

 

Мөн шүүгдэгч Э.Батболд, У.Пүрэвдорж, Ж.Түмэн-Өлзий нарын химийн хорт бодис болох мөнгөн усыг хууль бусаар олж аваад тээвэрлэхдээ ашигласан “HYUNDAI ACCENT” маркийн 37-91 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь НЙ85100150 дугаарын регистртэй, Дуламсүрэнгийн Ууганбаярын эзэмшлийх гэдэг нь хавтас хэргийн 124 дүгээр хуудсанд авагдсан авто тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогддог бөгөөд уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч Ж.Түмэн-Өлзий унаж явсан нь шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Түмэн-Өлзий нь тухайн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч болох Д.Ууганбаяраас худалдаж авах нэрийдлээр ашиглаж байх хугацаандаа тухайн гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа уг тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан өгсөн, уг тээврийн хэрэгсэл нь бусдад зарагдсан байх нөхцөл байдал үүсч байгаа болно.

 

Хэдийгээр шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг хураах буюу уг тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар хуульчилсан байгаа боловч уг тээврийн хэрэгсэл бусдад зарагдаж, хаана байгаа эсэх нь тодорхойгүй байгаа зэргээс шалтгаалж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

 

Шүүгдэгч М.Цэцэгдулам, Э.Батболд, У.Пүрэвдорж, Ж.Түмэн-Өлзий нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг

        хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Мишигийн Цэцэгдуламыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, хадгалсан, бусдад дамжуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Боржигон овгийн Энхбаярын Батболд, Алаг адуут овгийн Уснихын Пүрэвдорж, Боржигон овгийн Жумдаанбуугийн Түмэн-Өлзий нарыг бүлэглэж, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Боржигон овгийн Мишигийн Цэцэгдуламыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Боржигон овгийн Энхбаярын Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Алаг адуут овгийн Уснихын Пүрэвдорж, Боржигон овгийн Жумдаанбуугийн Түмэн-Өлзий нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Мишигийн Цэцэгдуламд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад,

шүүгдэгч Боржигон овгийн Энхбаярын Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад,

шүүгдэгч Алаг адуут овгийн Уснихын Пүрэвдорж, Боржигон овгийн Жумдаанбуугийн Түмэн-Өлзий нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тус бүрийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн цагаан өнгийн эргэдэг тагтай, жижиг савтай, 150 грамм мөнгөн усыг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвд даалгасугай.

 

5. Шүүгдэгч Боржигон овгийн Мишигийн Цэцэгдулам, Боржигон овгийн Энхбаярын Батболд, Алаг адуут овгийн Уснихын Пүрэвдорж, Боржигон овгийн Жумдаанбуугийн Түмэн-Өлзий нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржигон овгийн Мишигийн Цэцэгдулам, Боржигон овгийн Энхбаярын Батболд, Алаг адуут овгийн Уснихын Пүрэвдорж, Боржигон овгийн Жумдаанбуугийн Түмэн-Өлзий нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, тэдний хорих ял эдлэх хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигон овгийн Мишигийн Цэцэгдулам, Боржигон овгийн Энхбаярын Батболд, Алаг адуут овгийн Уснихын Пүрэвдорж, Боржигон овгийн Жумдаанбуугийн Түмэн-Өлзий нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ш.ГАНДАНСҮРЭН