Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/239

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Улсын яллагч Э.Гантулга, Нарийн бичгийн дарга О.Сувд-эрдэнэ , Хохирогч *******, Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ******* ******* / регистрийн дугаартай/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, 2017 оны 08 дугаар сарын 14-ний гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч *******г удаа дараа зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1.Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Яллагдагчаар татсан тухай тогтоол, яллагдагчийн эрхийг би уншиж танилцлаа, би монгол хэл, бичиг үсэг мэднэ. Би яллагдагчаар татсан тогтоолыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмгөөлөгч авахгүй, би одоо мэдүүлэг өгнө. бид хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй, үерхэж байгаад 2016 оны 06 дугаар сард дундаасаа хүүхэдтэй болсон, 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдөр юу ч болоогүй, бид хоёр утсаар л хэрүүл хийсэн, хэрүүл хийхдээ надад байсан 50,000 төгрөгийг аваад хүүхэддээ юм авч өгье гэхээр нь би яах юм бэ л гэсэн юм өөр юм хэлээгүй ээ. Тэр үедээ утсаар жаахан хэрэлдэж байгаад салгасан, өөр зүйл болоогүй. 2017 оны 08 дугаар сарын 14-ны өдөр намайг гэртээ байж байхад утсаар яриад 2 пиво ууя гэхээр нь би шалтгаан нь юу вэ гэсэн чинь шалтгаан байхгүй ээ гэсэн.Тэгэхээр нь би хүрээд ир гэсэн. Тэгээд *******ийн хамт хүүхдээ тэвэрчихсэн 2 пиво аваад ирэхээр нь , *******, бид дөрөв манай гэрийн гадаа машиндаа сууж байгаад тэр 2 пивийг нь хувааж уусан. Тэгээд би машины түлхүүр хаачив гэсэн чинь мэдэхгүй гэсэн. Тэгээд би “чи авчихсан юм бишүү, машины бичиг баримт авчихдаг хүн чинь” гэсэн чинь “би аваагүй” гэсэн. Тэгээд хүүхдээ тэврээд уурлаад яваад өгөхөөр нь би араас нь *******ийн хамт явж байсан чинь цагдаагийн машин ирээд намайг аваад явсан. Тэр үед г би ерөөсөө цохиж зодоогүй. 2017 оны 08 дугаар сарын14-ын өдөр ******* бид хоёр цуг пиво хувааж уусан. Харин 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдөр би архи уугаагүй байсан бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдөр бид хоёр манай гэрт цуг байж байгаад надад байсан 50,000 төгрөгөөр хүүхдийн баяраар хүүхэддээ юм авч өгье гэхээр нь би “яах юм бэ хэрэггүй юм биш үү” гэж хэлсэн чинь тэрнээс болоод бид хоёр маргалдаад би түрүүлээд гэрээсээ гараад яваад өгсөн. Өөр зодож цохих асуудал болоогүй. гэх мэдүүлэг. /хх-ийн 88-89 /, ...2017 оны 08 сарын 14-ны орой 17-н цагийн үед ******* утсаар яриад пиво уух уу гэхээр тэгье гээл хүрээд ир гэсэн. Тэгээд удалгүй ******* 2.5 литртэй “кружка” пиво аваад ирсэн. Миний машин хашаанд байсан. Найз Сараагаар гаргуулаад хашааны гадаа тавиад , би гийн найз хүүхэн бид нар хамт пиво уугаад дуусаад од тал шил архи байсан тэрийг ууж байгаад дуусаад машины түлхүүр алга болчихоор нь би С г “чи авсан юм биш үү” гэж хэлсэн тэгтэл “хүүхэд түрүүн барьж байсан” гэхээр нь “чи машины бичиг баримт авчихдаг юм, түлхүүр авсан юм биш үү” гэж хэлсэн. Тэгтэл машинаас буугаад яваад өгөхөөр нь би араас нь *******гийн найзтай нь цуг алхаж байхад цагдаа нар хүрч ирээд намайг цагдаа нар авч явж саатуулсан. Дөрвүүлээ 2.5 литртэй 2 пиво. 0 75 литртэй архины талыг уусан. Согтолт гайгүй байсан. Өөриигеө хянах чадвар байсан. Би тухайн үед хэн нэгний эрх чөлөөнд халдаж, хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Манай эхнэр намайг “шоронд явуулна баривчлуулна, эсвэл машинтайгаа онхолдож үхнэ” гэж байнга хэлдэг “чамайг чадаж байж миний санаа амрана” гэж хэлдэг гэх мэдүүлэг / хх-ийн 10-11/, 2.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 сарын 14-ний өдөр машины түлхүүр алга болсон. Би г зодоогүй, маргаагүй гэв. 3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би хохирогчийн эрх үүргийг уншиж танилцсан, ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ. Би өмгөөлөгч авахгүй. 2017 оны 08 дугаар сарын 14-ны өдөр манай салсан нөхөр ******* намайг дуудаад “пиво аваад хүрээд ирээч” гээд дуудахаар нь би тэр өдрийн орой 20:00 цагийн үед *******ын гэрт нь *******, болон нялх хүүхдээ тэврээд очсон чинь ******* хашаанаасаа машинаа гаргаад хашааныхаа үүдэн дээр байж байсан ба *******тай цуг , тэр гурав байж байсан. Тэгээд бид нар очоод *******ын машинд нь сууж байгаад миний авч очсон 2 пивийг хувааж уусан. Тэгээд *******, , гурав дэлгүүр яваад 0,75 литрийн хэмжээтэй архи авчраад надад аягалж өгөхөөр нь би уугаагүй, тэгээд байж байтал цагдаа нар ирээд шалгасан. Тэгээд согтуу машин бариагүй гэж хэлээд цагдааг явуулсан, цагдаа явсаны дараа *******ыг машинаа барих гэж магадгүй гээд машиных нь түлхүүрийг би авчихсан. Тэгтэл ******* “чи цагдаа дуудлаа чамаас өөр хэн байдаг юм бэ” гээд уурлаад байсан чинь явлаа гээд яваад өгсөн. Ингээд ыг явсаных нь дараа *******, ******* бид гурав байсан чинь ******* намайг нэг удаа алгадчихсан, тэгэхээр нь би хүүхдээ тэврээд гүйгээд гудамжны үзүүр дээр очих гэж байгаад цагдаагийн газарт дуудлага өгсөн юм. Тэр үед , . ******* бид нар байсан ба *******ын машины хажууд байхад яваад өгсөн. Намайг *******ыг алгадах үед байгаагүй, намайг машинаас нь холдоод *******ыг би цагдаад дуудлага өгөөд цагдаа ирж *******ыг авч явсан ба намайг гэртээ очсон байхад над руу утсаар яриад “яасан хө хаана байна” гэхээр нь би *******ыг цагдаагийн газарт баригдсан гэж хэлсэн юм. Тэгээд ч нь *******ын найз нь юм болохоор найзынхаа талд ороод зодоогүй гэж мэдүүлэг өгч байгаа байх. 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдөр би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-р багийн -Б тоотод байдаг хадмындаа байж байсан чинь ******* нь өдөр гадагшаа гараад явсан ба ******* гаднаас жаахан архи уучихсан ирсэн. Тэгээд гэртээ унтлаа гээд хэвтэж байгаад гараад явсан. Орой 22-23 цагийн үед ирсэн, тэгээд би уурлаад “хүүхдийн баяр болох гэж байхад архи дарс уугаад тэнээд яваад байх юм” гэж уурласан чинь над руу дайраад надаас 50.000 төгрөгийг авсан. Би мөнгийг нь авах гээд булаацалдаад байсан чинь өгөхгүй зууралдаж байгаад ******* миний хамар лүү толгойгоороо мөргөчихсөн. Тэгээд миний хамарнаас цус гараад, удалгүй хавдчихсан. 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн орой 23:00 цагийн үед *******ын гэрийн хашааны гадаа намайг мөргөсөн. Тэр үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Би тэр шөнө тэднийхээс яваад найз Гантөмөртэйгээ уулзсан юм. Мөн маргаашнаас нь эхлээд миний нүүр, нүд хавдчихсан байхыг *******ын ээж нь харж байсан. 50,000 төгрөг нь бол *******ын хүүхдээ баярлуулна гэж надад өгсөн байсан мөнгө юм. Тэгээд түүнийгээ надаас булааж аваад гарч архи уух гээд байсан юм. Тэгээд мөнгө булаацалдаж байгаад мөнгөө аваад гарч явж архи уух гээд байхаар нь явуулахгүй байсан чинь л зориудаар толгойгоороо миний хамарлуу мөргөчихсөн юм. Би эдгээр зодуулах үедээ эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй ээ. Өмнө нь нэг их ингэж зодож байгаагүй хэрэлдэж маргалдах юм бол байсаан. Тэр үедээ нэг их сүртэй юм биш болохоор цагдаад хэлж шалгуулж байгаагүй ээ. Би хамрын муруйг засуулах үнээ нэхэмжилж байна, үүнийг төлчихвөл надад ямар нэгэн санал гомдол байхгүй, би яг хэдэн төгрөгөөр хамар засуулах гэдгийг би мэдэхгүй байна, эмнэлгээс асууж байгаад хэлье. гэх мэдүүлэг /ххийн 29-32/, ...Тэр үед мөнгө булаацалдаж байхад ******* нь мөнгөө аваад айлд очиж архи ууна гээд байхаар нь би явуулахгүй, хоёулаа энэ мөнгөөрөө хүүхдээ баярлуулая гээд явуулахгүй цамцнаас нь зуурчихсан байсан чинь ******* “тавь пизда минь” гэхээр нь би “тавихгүй наад мөнгөө өг” гэсэн чиь тэгвэл “чи цагдаагаараа явахгүй юу, цагдаагаа дууд тэгвэл ингээд үхтэл нь нүдээд хаячихая” гээд толгойгоороо миний нүүр лүү мөргөчихсөн, тэгээд би тавиад явуулсан. ******* нь зориудаар миний нүүрлүү мөргөчихсөн. Би гэмтсэн хамраа засуулах хөлсийг нэхэмжилнэ би яг хэдэн төгрөгөөр хамар янзлахыг нь мэдэхгүй байна. Би хамар засварлах хөлсийг нь төлчихвөл надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. гэх мэдүүлэг / хх-ийн 33-34/, ... Тэр өдөр намайг зодоход ******* бид хоёр л байсан өөр хүн байгаагүй. Тэр үед би *******ыг явж мөнгөөрөө архи уух гээд байхаар нь би “энэ мөнгөө битгий үрээ, маргааш хүүхдийн баяр ш дээ хоёулаа хүүхдээ баярлуулая” гээд зууралдаад явуулахгүй байсан чинь “чи тэгвэл тэр цагдаагаа дууд” гэхээр нь би цагдаа дуудна гэсэн чинь “тэгвэл чамайг үхтэл чинь нүдээд хаячихая” гээд өөрийнхөө толгойгоор миний нүүрлүү мөргөчихөөд яваад өгсөн юм. Тэр үед мөнгө булаацалдаж байгаад санамсаргүй мөргөөгүй, бүр албаар “чамайг үхтэл чинь нүдчихэе л дээ” гэж хэлж байгаад мөргөсөн юм. Энэ үедээ би цагдаад мэдэгдээгүй юм. 2017 оны 08 дугаар сарын 14-ны өдөр бол ******* намайг нэг удаа хацар, шанааруу алгадсан байгаа. Би нийтдээ *******ад 2 удаа зодуулсан энэ үедээ хоёуланд нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй. Би одоо үнэхээр их гомдолтой байна, 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдөр '******* миний нүүр лүү толгойгоороо мөргөх үед миний хамар мурийсан. Одоо хүртэл хамраа тэгшлүүлж эмчлүүлж чадаагүй, тэр чигээрээ яваад байгаа хамрыг тэгшлүүлж эмчлүүлэхэд би 800,000 төгрөг нэхэмжилж байна. Би үнэхээр их гомдолтой байна, одоо ******* нь гэмшсэн шинжгүй “би ганц хоёрхон сарын баривчилгаа авна биз, ямар дөрөв таван жилээр явах гэж биш” гээд ерөөсөө тоосон шинжгүй байгаад байх юм. Би *******ад гомдолтой байна.гэх мэдүүлэг / хх-ийн 35—37/, ... 2017 оны 05 дугаар сарын 31-ны өдөр ******* бид хоёр хадам ээжийнх нь гэрт нь маргалдаж байгаад гэрээсээ гараад гадаа намайг мөргөсөн, яг тэр мөргөх үед ******* бид хоёрын хажууд хүн байгаагүй юм. Харин үүнээс дараа нь мний нүүр, нүд хавдсан байхад хадам ээж Цэдэв миний нүүр нүд хавдсан байгааг харсан юм. Тэрнээс биш яг ******* миний нүүр, хамарлуу мөргөх үед бол ******* бид хоёроос өөр хүн байгаагүй юм. Би *******аас хамар засварлуулах 800,000 төгрөг нэхэмжилж байгаа, одоогоор нэг ч төгрөгийг төлөөгүй байгаа.гэх мэдүүлэг / хх-ийн 40-42/,

4.Хохирогч *******, гэрч Н.ын мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдэн байцаалтанд өгсөн: Хохирогч *******гээс асуух асуулт: Хохирогч ******* та гэрч Н.ыг таних уу, ямар нэгэн садан төрлийн холбоо байгаа юу. Та монгол хэл, бичиг үсэг мэдэх үү. Хариулт: Би ыг зүгээр л танина, ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ. Гэрч Н.оос асуух асуулт: Гэрч Н. та хохирогч *******г таних уу, ямар нэгэн садан төрлийн холбоо байгаа юу. Та монгол хэл, бичиг үсэг мэдэх үү. Хариулт: Би г танина, гэхдээ ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй ээ. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ. Хохирогч *******гээс асуух асуулт: 2017 оны 08 дугаар сарын 14-ны оройны 22:00 цагийн орчимд таныг ******* нь алгадаж зодох үед нь байсан уу, ер нь тухайн үед хэн хэн байсан бэ. Хариулт: Тэр өдөр *******ын гэрийн гадаа машинд , *******, ******* бид дөрөв л байсан ба намайг алгадахаас өмнө явлаа гээд *******ын хашааны хажууд тавьсан байсан мотоциклоо авчирах гэж явсан хойгуур ******* намайг алгадсан юм. Алгадах үед *******, ******* бид гурав л байсан өөр хүн байгаагүй юм. Гэрч Н.оос асуух асуулт: 2017 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн оройны 22:00 цагийн үед ******* нь г алгадсан уу, та тухайн яг алгадах үед нь хамт байсан уу. Хариулт: Би яг алгадах үед нь хамт байгаагүй ээ, эхлээд *******ын гэрийн хажууд машин дээр нь *******, , ******* бид нар байж байгаад би явлаа гээд *******ын хашааны үүдэнд тавьсан байсан мотоциклоо авахаар яваад эргэж ирэхэд *******ын машин дээр нэг ч хүн байхгүй болчихсон байсан, тэгээд би хаачсан юм бол гээд харсан чинь гудамжины үзүүрлүү хүүхдээ тэврээд явж байсан араас нь *******, ******* хоёр алхаж байгаа харагдсан. Тэгээд би араас нь жаахан явж байгад мотоциклоороо яваад өгсөн юм. Би ******* нь г яг алгадахыг нь хараагүй, намайг *******ын машин дээр байж байгаад явах гээд *******ын хашаанд оруулж тавьсан байсан мотоциклоо гаргаж ирэх гээд явсан хойгуур алгадсан байж магадгүй. Би мотоциклоо аваад эргэж *******ын машин дээр ирэхэд машин дээр нь нэг ч хүн байхгүй, машиных нь урд талын хоёр хаалга нь дэлгээстэй онгорхой байж байсан юм. Хохирогч *******гээс асуух асуулт: ыг мотоциклоо авчирах гээд явахаас өмнө ******* та хоёр хэрэлдэж маргалдсан уу. Хариулт: ыг яваагүй байхад нь ******* надаас машины түлхүүрээ нэхээд “пизда минь, чи л цагдаа дуудсан” гээд намайг хараагаад байсан. Тэгсэн чинь л “би явлаа шүү” гээд мотоцикльруугаа яваад өгсөн тэгээд ыг явангуут нь л ******* намайг алгадчихаар нь би хүүхдээ тэврээд түрүүлээд яваад өгсөн юм. Гэрч Н.оос асуух асуулт: 2017 оны 08 дугаар сарын 14-ны өдөр *******ын гэрийн гадаа , *******, ******* та нарыг цуг байхад таныг тэд нараас салж явахаас өмнө *******, нар нь хоорондоо хэрэлдэж маргалдаж байсан уу. Хариулт: Намайг тэд нараас салаад явах гээд *******ын хашаанд байсан мотоциклоо авах гээд явахаас өмнө нь *******, ******* нар нь хоорондоо машиныхаа түлхүүрийг ******* нь нэхээд нь өгөхгүй гээд, бас цагдаа дуудсан байна гээд тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаж байсан тэгэхээр нь би явлаа гэж хэлчихээд *******ын хашаанд ороод мотоциклоо аваад эргээд тэд нэр дээр ирсэн чинь тэд нар бүгдээрээ яваад өгсөн, *******ын машиных нь урд талын 2 хаалга нь дэлгээстэй онгорхой, нь гудамжины үзүүрлүү хүүхдээ тэвэрчихсэн явж байсан, араас нь *******, ******* хоёр алхаж байгаа харагдсан.гэх мэдүүлэг / ххийн 43-45/, 5. Шүүх хуралдаанд хохирогч ******* мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 28-ний үүрээр согтуу орж ирээд намайг зодсон. Өмнө нь намайг 4-н удаа зодож байсан. Нэг удаа цагдаад хэлсэн. Тэгээд цагдаа 15000 төгрөгөөр торгож байсан. Одоо бол ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Өмнөх найман зуун мянган /800.000/ төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж байна гэв. 6. Гэрч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би *******ыг зүс л танина, нь манай найз байгаа юм, эдгээр хүмүүстэй би ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. 2017 оны 08 дугаар сарын 14- ны өдөр намайг дуудаад “хүрээд ир уулзая” гэхээр нь би “хаана байгаа юм бэ” гэсэн чинь “Цагдаагийн газар дээр хүрээд ир” гэхээр нь би Цагдаагийн газрын гадаа ирсэн чинь байж байсан, тэгээд бид хоёр нийлээд явж байгаад гийн гэрт нь очиж жаахан байж байхад ******* нь рүү утсаар яриад “чаддаг юм бол ганц юм аваад хүрээд ир” гээд утсаар яриад байсан. бид хоёр нялх хүүхдийнх нь хамт 2,5 литрийн хэмжээтэй баавгайны зурагтай хүрэн савтай нэг пиво аваад *******ын гэрт нь очсон чинь ******* нь хашааныхаа гадаа машинаа гаргачихсан байж байсан ба 2 найзынхаа хамт гурвуулаа байж байсан. бид хоёр очоод машинд нь сууж байгаад тэр пивоо хувааж уусан, ууж байхад гэдэг найз нь түрүүлээд явсан ба , , ******* бид гурав үлдсэн байж байгаад цагдаа нар ирсэн ба цагдаа нар ирээд хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй байна гээд яваад өгсөн. Тэгээд цагдааг явсаны дараа нь ******* согтуугаараа машинаа унаж явах гээд машиных нь түлхүүрийг нь өгөхгүй байсан чинь тэр хоёр хэрэлдэж маргалдаад ******* нь гийн баруун талынх нь хацарлуу нь гараараа нэг удаа алгадсан чинь нь хүүхдээ тэврээд гүйгээд яваад өгсөн, араас нь ******* бид хоёр араас нь алхаж явж байсан чинь цагдаагийн машин ирээд *******ыг аваад өгсөн. Машин дотроо сууж байхдаа ******* нь согтуугаараа машинаа унаж явах гээд байсан чинь нь машиных нь түлхүүрийг нь өгөхгүй байсан чинь ******* нь уурлаад алгадчихсан юм. ******* нь гийн баруун талын шанааруу нь нэг удаа л гараараа алгадсан, өөр бол цохиж зодоогүй ээ. 2017оны 06 дугаар сарын эхээр бид хоёр уулзахад тэрний нүүр нь хавдчихсан байсан, тэгээд би яасан юм бэ гэсэн чинь манай нөхөр зодоод гэж байсан. Яг яаж зодсон, хэзээ зодсон, юунаас болоод зодсон талаар надад тодорхой зүйл хэлээгүй. бид хоёр 2017 оны 06 дугаар сар дөнгөж гарч байсан, 6 сарын эхээр 5, 6-ны өдрийн үед уулзахад л нүүр нь хавдчихсан байсан, тэр үед уулзахад гийн хамар нь мурийчихсан, хамарныхаа тэр хавиар бас нүднийх нь доод хэсэгрүү хүртэл хавдчихсан байсан, тэгээд яаж гадуур явнаа гэж ярьж байсан юм. Би өмнө нь өгсөн мэдүүлгээ уншиж танилцлаа, энэ мэдүүлэг дээр *******, хоёр нь нэг нэгнийгээ зодож цохиогүй гэж бичсэн байна уг нь би энэ мэдүүлгийг өгөхдөө ******* нь г нэг алгадсан гэж хэлсэн ш дээ, энэ мэдүүлэг дээр тэрийг нь бичээгүй байна. Одоо энэ мэдүүлэг өгч байгаа бол яг үнэн. ******* нь г нэг алгадсан нь үнэн, өөр зүйл болоогүй. Би тэгэж хэн нэгний талд орж худлаа мэдүүлэг өгөөгүй ээ, би тэр үед болсон асуудлыг л ярьж байгаа юм, би тэгэж худлаа ярьдаггүй. 2017 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн оройны 22:00 цагийн үед л алгадсан, тэр үед намайг бол цохиж зодоогүй гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/, 7. Гэрч Н.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 14-ны өдөр би 18:00 цагийн үед гэдэг залуугийн хамт *******ын гэрт нь очсон чинь ******* гэрийнхээ хашааныхаа гадаа өөрийнхөө машин дотроо ******* ганцаараа машин дотроо сууж байсан, тэгээд би очсон чинь “хүн ирж байгаа цуг байж байя” гэхээр нь би “хэн ирж байгаа юм бэ” гэсэн чинь ******* “ ирж байгаа 2 пиво уучихая” гэсэн. Тэгээд ******* бид хоёр цуг байж байсан чинь Мгямарсүрэн хүүхдээ тэвэрчихсэн нэг найзтайгаа хамт хүрээд ирсэн, тэгээд тэд нар 2,5 литрийн хэмжээтэй 2 пиво аваад ирэхээр нь гийн найз *******, , ******* бид нар *******ын хашааных нь гадаа түүний машин дотор нь сууж байгаад тэр 2 пивийг нь ууж дуусч байхад нэг цагдаа ирээд шалгасан, тэгээд бид нар ямар нэгэн зөрчил гаргаагүй гээд тэр цагдааг явуулсан. Тэгээд цагдаа явсаны дараа надад тал шилтэй архи байсныг би гаргаад бид нар нэг нэг аягаар ууж дуусгасан. Тэгээд ******* “машины түлхүүр хаачив” гэж асуусан чинь “би мэдэхгүй” гэсэн, ******* “Мягаа чи авчихсан юм биш үү” гээд гээс асуусан чинь ” аваагүй” гэсэн. Тэгээд түлхүүрээ эрээд олдохгүй байсан чинь ******* “Мягаа чи авчихсан юм бишүү” гэж асуусан чинь “би аваагүй” гээд уурлаад хүүхдээ тэврээд яваад өгсөн. Тэгэхээр нь би “цаад 2 чинь явчихлаа ш дээ” гэсэн чинь араас нь ******* ******* хоёр хамт явсан, би араас нь яваад тэр *******, ******* хоёр дээр очсон чинь *******, ******* хоёр дээр очих гээд явж байсан. цаахан талд нь утсаар яриад зогсож байсан, би *******, ******* хоёр дээр очиж уулзчихаад гэрлүүгээ тэд нараас салаад яваад өгсөн. Тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй. Намайг хамт байхад бол *******, хоёр машиныхаа түлхүүрийг бие биенээсээ асууж жаахан уурласан өөр хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй, *******ын гэр нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 2 дугаар гудамжинд байдаг бөгөөд би тэр гурваас тэр 6 дугаар багийн 3 дугаар гудамжны баруун талын үзүүрийн ойролцоо байхад нь салаад өөрийнхөө гэрлүү явсан юм. Намайг хажууд нь байхад бол ******* нь г ерөөсөө цохиж зодоогүй ээ, харин намайг салаад явахад тэр гурав үлдсэн, тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй. Тэр үед , *******, ******* бид нар байсан ба мөн бас гэж дууддаг нэг залуу байсан, тэр бол надаас өмнө дөнгөж ирээд пиво задалж ууж эхэлж байхад л яваад өгсөн юм. гэх мэдүүлэг / хх-ийн 46-48 /, 8.

Гэрч Б.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 05 сарын 31- ний шөнө 00 цагийн үед гэртээ унтаж байсан чинь над руу утсаар яриад “******* намайг зодчихлоо хүрээд ирээч” би өөрийнхөө машинаар гийнд очиход ганцаараа нялх хүүхдээ тэврээд байж байсан би “яасан” гэхэд ******* намайг зодчихлоо миний хамар луу цохьчихсон гэсэн бөгөөд тэр үед түүний хамар хэсэгт хавдчихсан байсан юм. Тэгээд би эмээгийнх рүү дөхүүлж өгөөд гэр лүү гээ явсан юм. Маргааш нь уулзахад хамар нүүр нь бүр хавдаад хөхөрсөн байсан юм.Би түүнээс өмнө тэй уулзахад хамар нүүрэнд ямар нэгэн гэмтэл авсан юм байгаагүй зүгээр байсан гэх мэдүүлэг / хх-ийн 52-54/, 9. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ******* нь манай хүүхэд байгаа юм, харин нь *******ын найз бүсгүй байсан юм харин одоо салаад байх шиг байгаа юм. Гэхдээ албан ёсоор гэр бүл болсон юм байхгүй ээ, үерхэж байгаад л дундаасаа хүүхэдтэй болсон хүмүүс байгаа юм. Би монгол хэл, бичиг үсэг мэднэ. Би эрхийг ойлголоо, би одоо мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг / хх-ийн 55-56/, 10. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн 388 дугаартай шинжээчийн: “1. *******гййн биед тархи доргилт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрап гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх бопомжтой. 2.Дээрх гэмтэп нь мохоо хүчин зүйпийн уйлчлэлээр үүсгэгдэнэ 3.Иргэн *******гийн биед 2017.08.14-ны өдрөөс өмнө биедээ гэмтэл авсан гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт 61-66/,

11. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 08-ний өдрийн 430 дугаартай нэмэлтээр шинжилгээ хийсэн шинжээчийн: “1.*******гийн биед хамар ясны хуучин хугарал, таславчийн мурийлт гэмтэл тоггоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь тухайн үедээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд 2017.05.31-ны учирсан эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. 3.Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй”.гэх дүгнэлт / хх-ийн 67-72/, болон 91 дүгээр хуудсанд авагдсан багийн даргын тодорхойлолт, 92- 120 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч урьд нь ял шийтгүүлж байсан тухай тогтоолууд, хавтаст хэргийн 128-159 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч нь захиргааны арга хэмжээ авагдаж байсан материалууд, хавтаст хэргийн 162-167 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч захиргааны арга хэмжээ авагдсан тухай лавлагаанууд, хавтаст хэргийн 161 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч хохирогч нар эвлэрэлийн гэрээ байгуулсан тэмдэглэл болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 1 хуудас нотлох баримт гаргаж өгсөнийг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүгдэгч *******ад холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, бөгөөд хохирогчтой эвлэрсэн байна. Шүүгдэгч ******* нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах эхнэр *******г, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1,6.1.2-д заасан бие махбодийн хүчирхийлэл болох цохиж зодсон, сэтгэл санааны хүчирхийлэл болох гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналан үүсгэсэн, уг үйлдлүүдийг байнга гаргасан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан захиргааны арга хэмжээ авагдаж байсан материал болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдсон, шүүх хуралдаанд хохирогч ******* нь шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл байнга гаргадаг өмнө нь 3 дээш удаа зодож байсан талаар мэдүүлж байх бөгөөд шүүгдэгчийн энэ үйллдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдлийг байнга гэж үзэх үндэслэл байгаа тул шүүхээс “Гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******ад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Энэ хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийлэлийг...таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах.....эрх зүйн үндсийг тогтооход оршино” мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “ хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зарчмыг баримтална”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан “гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх үүргийг хуулиар хүлээсэн албан тушаалтан нь хохирогч...аюулгүй байдлыг хангах....хүчирхийлэлийг таслан зогсоох арга хэмжээ авах” гэсэн зарчмуудыг баримтлан ял шийтгэлийг оногдуулав.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх гар утсыг эзэмшигч *******ад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн хамрын рентген зураг болон тодорхойлолтыг хохирогч буцаан авахгүй гэж илэрхийлсэн тул эд мөрийн баримтыг хэрэгт хадгалахаар шийдвэрлэж, шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг долоон / 07/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ад долоон / 07 / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч ******* *******ад оногдуулсан долоон /07/ сарын хорих ял дээр нэмж зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг үүргийг хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмчийн тодорхойлолт, рентген зургийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгт хадгалсугай.

6. Уг хэргийн учир шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи гар утсыг эзэмшигч *******ад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 28-ний өдрөөс эхлэн тоолсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ