| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0070/Э/213/2019/0030 |
| Дугаар | 2019/ШЦТ/278 |
| Огноо | 2019-10-30 |
| Зүйл хэсэг | 11.7.1.2., |
| Улсын яллагч | Н.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2019/ШЦТ/278
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Э.Гантулга,
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга
Хохирогч С.Амаржаргал
Шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэл, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэлд холбогдох эрүүгийн 1814005680043 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, Жоотуу овогт Цэвэлмаагийн Түмэндэмбэрэл,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэл нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг 4-6-12 тоотод 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох С.Амаржаргалтай харгис хэрцгий харьцаж догшин авирласан, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг 4- 6-12 тоотод 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох С.Амаржаргалыг үг хэлээр доромжилж, айлган сүрдүүлж, харгис хэрцгий харьцсан, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг 4- 6-12 тоотод 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох С.Амаржаргалыг үг хэлээр доромжилж, айлган сүрдүүлж, амгалан тайван байдлыг алдагдуулж, харгис хэрцгий хандан тарчлаасан, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг 4-6- 12 тоотод 2018 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 03 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий хүн болох С.Амаржаргалтай харгис хэрцгий хандаж 2 унтуулахгүй тарчлаасан, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг 4-6- 12 тоотод 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох С.Амаржаргалтай харгис хэрцгий хандаж, хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан буюу унтуулахгүй тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Үүнд:
Шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Би архи уухаараа орилдог болохоос хүн рүү дайрч зоддоггүй. Би хойд талын байшиндаа байдаг. С.Амаржаргалтай нэг гэрт байдаггүй. Би архи уухаараа байнга орж гараад байдаг болохоор С.Амаржаргалын шөнө унтуулдаггүй байх. Цаашид хөдөө гарч амьдрах бодолтой байгаа. Би өмнө нь архины албадан эмчилгээнд явж байсан. Их хүчтэй тариа хийдэг, толгой эргэдэг ба архи албадан сургалт байнга ордог гэв. Шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн ... Би гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Байнга архидан согтуурдаг архины хамааралтай болсон гэж боддог. Архи уухаараа ухаанаа алдаж үглэж амраадаггүй гэсэн. Энэ бүхэн миний буруу гэж бодож байна. Би өөрийн дутагдалтай талаа засаж байна. Ахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй, өөрийн буруутай үйлдэл хийсэн талаараа гэрчийн мэдүүлэг дээрээ ярьсан .. Хүн ямаа самнаад өг гэж хэлэхээр нь Архангай аймгийн нэг суманд айлд байж байгаад ирсэн. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан талаар мэдэж байсан. Миний буруу ахиж алга болохгүй хэргээ шийдвэрлүүлж дуусгана ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195
Хохирогч С.Амаржаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Ц.Түмэндэмбэрэл байнга худлаа мэдүүлэг өгч байна. Би Ц.Түмэндэмбэрэлтэй 2001-2019 он хүртэл хамтран амьдарч байгаа. Байнга архи ууж шөнө унтуулахгүй тарчлаадаг. Би дүүгийнхээ 7 хүүхдийг хардаг. Манай дүү Улаанбаатар хотод ажил хийдэг. Ц.Түмэндэмбэрэл амьдралд тус нэмэр болдоггүй. Би хүүхэд төрүүлж байгаагүй. Манай ам бүл 2-лаа. Би тэтгэврийн зээлээ авч амьдардаг, Ц.Түмэндэмбэрэл гэрт байгаа хүүхдүүдийг архи уухаар нүүр ам руу нь цохиж, зоддог, амар тайван амьдарч чадахгүй байна. Олон удаа эрүүлжүүлэхэд дуудлага өгч бариулж байсан. Эрүүлжүүлэхээс гараад архи уучихаад ирдэг. Архинаас гар гэж хэлэхээр тоодоггүй, үр хүүхэдгүй гэж хэл амаар доромжилж гол тасартал хэлдэг. Би Ц.Түмэндэмбэрэлийг тэжээдэг, бид хоёрын дундаас үр хүүхэд байхгүй. Гэрт байгаа эд зүйлээ зарж архи уудаг. Шүүх дээр байх хугацаанд цагаа бүртгүүлэн гэж гараад байнга архи уугаад ороод ирдэг, архи уугаагүй өдөр гэж байхгүй. Ц.Түмэндэмбэрэлд арга хэмжээ авч өгнө үү. Хохирогч С.Амаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн ... Хамтран амьдрагч Ц.Түмэндэмбэрэл нь байнга архидан согтуурч намайг унтуулахгүй нүд ам руу гэрэл тусгаж үх үх чөтгөр чинь дуудаад байна гэж хэлээд дарамталж унтуулахгүй насаар минь хийсэн ажил байхгүй, байнга гэрийнхээ эд зүйлийг хулгай хийж тамхи мөнгө өг гэж хэлээд пизда минь гэж хэлээд цагдаад дуудлага өгөх гэхээр Ц.Түмэндэмбэрэл зугтаагаад алга болчихдог, мөнгө олохоороо архи ууж ирчихээд байнга л дарамтлах маш хэцүү байна. ... Ц.Түмэндэмбэрэл нь байнга архи ууж байгаа. Архи уусан үедээ орж гараад хэлэх хэлэхгүй үгээр хэлж шөнийн турш унтуулахгүй хэвээрээ байгаа. Би архи уухаа боль гэж хэлдэг миний үгийг үг гэж авахгүй үл тоодог. Мөн хажуугаар нь ойр зуурын эд зүйл, мах хүнсний зүйл хулгайлж зарж архи авч ууж байна. Энэ хүнийг хэргийг хурдан шийдвэрлэж өгөхийг хүсч байна ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 48-52, 93-94, 2-р хх-ийн 43-44 /
Гэрч М.Хоролмаагийн мөрдөн байцаалтад өгсөн ... Ц.Түмэндэмбэрэл намайг ирэх болгонд согтуу байдаг нэг хашаанд учраас хэцүү байдаг. Шөнийн турш орилж хашгираад эхнэр С.Амаржаргалтайгаа хэрүүл хийгээд, цагдаа дуудаж өгдөг, байнга ийм байдалтай. С.Амаржаргалын хувьд сайхан ааш авиртай хүн. Ц.Түмэндэмбэрэл нь С.Амаржаргалд байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэж боддог эхнэртэйгээ хэрүүл хийгээд байдаг тэр ч утгаараа манай хүүхдүүд хүртэл гэрт орж ирэхдээ Ц.Түмэндэмбэрэл ах Амраа эгчтэй хэрүүл хийсэн талаар хэлдэг би хүүхдүүдээ Ц.Түмэндэмбэрэлээс буруу үлгэр дуурайлал авч байна гэж бодож байна. Ц.Түмэндэмбэрэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ айл саахалтын хүмүүсийг унтуулдаггүй байнга орилж эсвэл янз бүрийн юм яриад өглөө болгодог ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 53- 54 /,
Гэрч Б.Төмөрсүхийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2013 онд хэсгийн байцаагч ажиллаж эхэлснээс хойш энэ хүмүүсийг мэдэх болсон Ц.Түмэндэмбэрэл нь архины хамаарал бүхий иргэн. Ц.Түмэндэмбэрэлийн хувьд байнга архи ууж гэр бүлдээ хүчирхийлэл үйлддэг жилдээ 4-6 удаа эрүүлжүүлэхэд ордог 2015, 2016, 2017 онуудад архины албадан эмчилгээнд явуулж байсан. Сүүлд биеийн байдал нь муудсан гэх шалтгаанаар 20 хоног болоод ирсэн, ирсэн цагаасаа хойш байнга архи ууж сүүлдээ гэр орны эд зүйлээ зарж борлуулан архи уух болсон. С.Амаржаргал нь сүүлдээ тамирдаж нүдний харц нь аймхай амархан цочдог сул дорой болсон. С.Амаржаргалын ажил хийж олсон мөнгийг нь булааж аваад архи уудаг. 2018 оны 11 сард халамжийн сангаас монгол гэр С.Амаржаргалд өгсөн боловч гэрийн дотуур цагаан бүрээс, банз ажиллагсаддаа өгсөн байсныг зарж архи авч уусан байсан. Ц.Түмэндэмбэрэл нь архи уусан үедээ нус цэрээ хаяж ганцаараа үглэж дуулдаг, унтуулдаггүй сүүлдээ хажуудах С.Амаржаргал нь нойргүйдэх өвчтэй болсон. Ц.Түмэндэмбэрэл хог ухаж дутуу үлдээсэн архи пиво ууж шавхрууг долоодог өөрөө ажил хийх ямарч сонирхол байхгүй. Ц.Түмэндэмбэрэл нь С.Амаржаргалд гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг. Зодож цохихгүй байж тэр хүнийг байнга сэтгэл санааны дарамтанд оруулдаг... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 95-96 /
Гэрч Ч.Тунгалагтамирын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би Ц.Түмэндэмбэрэлийн гэрээр нь гурван удаа орж ажилласан. С.Амаржаргал эгчтэй ярилцахдаа Ц.Түмэндэмбэрэлийг байнга архи уугаад унтуулахгүй хүн амраахгүй байна гэж хэлээд хандах газар байдаг бол хандаж өгөөч гэж хэлж ярьдаг. Ц.Түмэндэмбэрэл нь согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг гэж хэлдэг хажуу айл хүмүүс хэлж ярьж байдаг ... гэх мэдүүлэг /1-р ххийн 97-98 /
Гэрч Д.Ёндондашийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би г багийн Засаг дарга хамтарсан багаар энэ өрхийн хүмүүсийг авч үзэж байсан Ц.Түмэндэмбэрэлийг архины хамаарал бүхий хүн гэж үздэг, мөн хамтран амьдрагч С.Амаржаргал нь өөрийнхөө байгаа байдлын талаар танилцуулж байсан. Хамгаалах байранд С.Амаржаргалыг оруулж байсан. Ц.Түмэндэмбэрэл гэрээр орж байсан намайг ороход согтуу байсан. Бид нар Ц.Түмэндэмбэрэлийн 4 талаар анхаарал тавьдаг ажилд зуучилж өгсөн боловч ажил хийж чадахгүй гэж хэлээд ажлаас гарсан байсан. Ц.Түмэндэмбэрэл нь С.Амаржаргалд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэж би боддог. С.Амаржаргал надтай уулзах үедээ шөнө Ц.Түмэндэмбэрэл унтуулсангүй гэж ярьж хэлж байсан ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 99-100 /
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт 2019 оны 05 дугаар сарын 22-ны 31 дугаар шинжээчийн 1. Ц.Түмэндэмбэрэл нь архидан согтуурах эмгэгтэй. 2. Байнгын архины хамааралтай зан төрхийн өөрчлөлттэй учир эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болно. 3. Ц.Түмэндэмбэрэл нь архины түвшин тогтоох сорилоор 25 оноотой. Архины хамааралтай 4-р зэрэг нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэх шаардлагатай байна ... гэх дүгнэлт /2-р хх-ийн 48/, зэрэг нотлох баримтууд тус тус болно.
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 103-106 /, шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэлийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019.02.11-ний өдрийн 91 тоот тодорхойлолт /хх-ийн 117/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 120/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 121/, шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэлийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 10-24/, 2018.03.20-ны өдрийн 102 дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 27-29/, 2018.05.29-ний өдрийн 206 дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 31-32/, 2018.08.20-ны өдрийн 345 дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 33-35/, 2015.04.17-ны өдрийн 187 дугаар шийдвэрийн хуулбар /хх-ийн 81-82/, 2016.05.23-ны өдрийн 332 дугаар шийдвэрийн хуулбар /ххийн 83-85/, 2017.12.08-ны өдрийн 879 дугаар шийдвэрийн хуулбар /хх-ийн 86-88/, 2019.01.17-ны өдрийн 29 дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 113-116/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч,хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэл нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг 4-6-12 тоотод 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох С.Амаржаргалтай харгис хэрцгий харьцаж догшин авирласан, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг 4- 6-12 тоотод 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох С.Амаржаргалыг үг хэлээр доромжилж, айлган сүрдүүлж, харгис хэрцгий харьцсан, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг 4- 6-12 тоотод 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох С.Амаржаргалыг үг хэлээр доромжилж, айлган сүрдүүлж, амгалан тайван байдлыг алдагдуулж, харгис хэрцгий хандан тарчлаасан, 5 Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг 4-6- 12 тоотод 2018 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 03 цагийн үед гэр бүлийн хамаарал бүхий хүн болох С.Амаржаргалтай харгис хэрцгий хандаж унтуулахгүй тарчлаасан, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг 4-6- 12 тоотод 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох С.Амаржаргалтай харгис хэрцгий хандаж, хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан буюу унтуулахгүй тарчлаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь Шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэлийн ... Би гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Байнга архидан согтуурдаг архины хамааралтай болсон гэж боддог. Архи уухаараа ухаанаа алдаж үглэж амраадаггүй гэсэн.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195
Хохирогч С.Амаржаргалын ... Надтай хамтран амьдрагч Ц.Түмэндэмбэрэл нь байнга архидан согтуурч намайг унтуулахгүй нүд ам руу гэрэл тусгаж үх үх чөтгөр чинь дууддаг, дарамталж унтуулахгүй, байнга гэрийнхээ эд зүйлийг хулгай хийж, мөнгө олохоороо архи ууж ирчихээд байнга л дарамтлах,архи уусан үедээ орж гараад хэлэх хэлэхгүй үгээр хэлж шөнийн турш унтуулахгүй ... гэх мэдүүлэг /1-р ххийн 48-52, 93-94, 2-р хх-ийн 43-44 /
Гэрч М.Хоролмаагийн ... Ц.Түмэндэмбэрэл согтуу шөнийн турш орилж хашгираад эхнэр С.Амаржаргалтайгаа хэрүүл хийгээд, байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг ... айл саахалтын хүмүүсийг унтуулдаггүй байнга орилж эсвэл янз бүрийн юм яриад өглөө болгодог ... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 53-54 /,
Гэрч Б.Төмөрсүхийн ... ЦТүмэндэмбэрэл байнга архи ууж гэр бүлдээ хүчирхийлэл үйлддэг жилдээ 4-6 удаа эрүүлжүүлэхэд ордог,.. 2015, 2016, 2017 онуудад архины албадан эмчилгээнд явуулж байсан,....гэрийн дотуур цагаан бүрээс, банз ажиллагсаддаа өгсөн байсныг зарж архи авч уусан, Ц.Түмэндэмбэрэл нь архи уусан үедээ нус цэрээ хаяж ганцаараа үглэж дуулдаг, унтуулдаггүй ...... гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 95-96 /
Гэрч Ч.Тунгалагтамирын .... Ц.Түмэндэмбэрэл нь согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг гэж хэлдэг хажуу айл хүмүүс хэлж ярьж байдаг ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97-98 /
Гэрч Д.Ёндондашийн ...Хамгаалах байранд С.Амаржаргалыг оруулж байсан.. С.Амаржаргал надтай уулзах үедээ шөнө Ц.Түмэндэмбэрэл унтуулсангүй гэж ярьж хэлж байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-100 /
Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт 2019 оны 05 дугаар сарын 22-ны 31 дугаар шинжээчийн ... Ц.Түмэндэмбэрэл нь архидан согтуурах эмгэгтэй,... Ц.Түмэндэмбэрэл нь архины түвшин тогтоох сорилоор 25 оноотой. Архины хамааралтай 4-р зэрэг нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэх шаардлагатай байна ... гэх дүгнэлт /2-р хх-ийн 48/, зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэлийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 6 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан бөгөөд шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэл, хохирогч С.Амаржаргал нар нь энэ хуулийн үйлчлэлд бүрэн хамаарч байна.
Шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.Амаржаргалтай байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан түүний дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэрэгт бүрэн хамрагдаж байх тул шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэлийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэлийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваагийн Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан...хуулийн ойлголтыг нэг мөр болгохын хувьд хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, Ц.Түмэндэмбэрэл нь харгис хэрцгий хандаж догшин авирласан, тарчлаасан үйлдүүдэд зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдаж хариуцлага хүлээсэн байхад дахин эдгээр үйлдэлд холбогдуулж арга хэмжээ авах гэж байгаа нь үндэслэлгүй зүйлчлэл тохирохгүй, ..2019 оны 01 дүгээр сарын 15- ны өдөр гэр бүлийн хамаарал хүн болох С.Амаржаргалтай харгис хэрцгий хандаж тарчлаасан гэмт хэргийн шинжгүй үйлдэл байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү .. гэснийг хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь хохирогч С.Амаржаргалын бие махбодийн өвдөлт бус түүнийг доромжлох гутааж сэтгэцийн зовлон зүдгүүр оруулах, урт удаа хугацааны туршид хүч хэрэглэсэн үйлдэл буюу Ц.Түмэндэмбэрэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох С.Амаржаргалыг байнга харгис хэрцгий, догшин авирласан тарчлаасан үйлдлүүд нь шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэл, хохирогч С.Амаржаргал, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэл нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Хохирогч С.Амаржаргал нь нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэл нь бусдад төлөх төлбөргүйд тооцов. Шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэл нь байнга архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэл нь сүүлийн жилүүдэд байнга архидан согтуурдаг болсон ба 2015, 2016, 2017 онуудад архины албадан эмчилгээнд явуулж байсан талаар хохирогч, гэрч нар нь мэдүүлсэн, мөн Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2019 оны 05 дугаар сарын 22-ны 31 дугаар шинжээчийн ... Ц.Түмэндэмбэрэл нь архидан согтуурах эмгэгтэй, ... Ц.Түмэндэмбэрэл нь архины түвшин тогтоох сорилоор 25 оноотой. Архины хамааралтай 4-р зэрэг нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэх шаардлагатай байна ... гэсэн дүгнэлт хэрэгт авагдаж шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэлийг согтуурах, мансуурах донтох эмгэгтэй болох нь тогтоогдсон байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэлд оногдуулсан ял дээр нэмж донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж 7 шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэлд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж түүнд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. Шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жоотуу овогт Цэвэлмаагийн Түмэндэмбэрэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий, догшин авирласан тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ц.Түмэндэмбэрлийг зургаан / 6 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэлд оногдуулсан зургаан / 6 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэлд оногдуулсан зургаан / 6 / сарын хугацаагаар хорих ял дээр нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэлд донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэлд оногдуулсан донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа архины албадан эмчилгээний төвд 3 сарын хугацаагаар тогтоосугай.
6. Шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэлд донтох зуршлын эсрэг эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахыг Төв аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа архины албадан эмчилгээний төвд, шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэлд оногдуулсан зургаан / 6 / сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэлд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэн, түүний эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 30- ны эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Түмэндэмбэрэлд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА