Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2951

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Отгонтуяаг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул 15 дугаар гудамж, ... тоотод оршин суух, Д.С , 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, ... дүгээр байр ... тоотод оршин суух, Т. Т  

Хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С , хариуцагч Т.Т  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.С  миний бие нь 2015 онд Төмөрсүхийн Төрмөнхтэй танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүү Т.Х төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдал болон ар гэрийн таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Тэр үеэс хүү Т.Х миний асрамжид байгаа бөгөөд Т.Т өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.Т  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эцэг тогтоох шинжилгээний хариутай танилцсан. Иймд хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.С  нь хариуцагч Т.Т т холбогдуулан хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд тэдний дундаас 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүү Т. төрж, эрүүл бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, ... бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хорооны тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 5-7/

Зохигчид 2015 онд танилцаж, хамтран амьдраагүй боловч тэдний дундаас хүү Т.Х төрсөн болох нь тогтоогдсон бөгөөд Т.Х төрсөн цагаасаа эхлэн эх Д.С гийн асрамжинд эрүүл өсч бойжин амьдарч байгаа болох нь “Мэлмий хурц” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор тогтоогдсон, хариуцагч Т.Т  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна. /хх 5/

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглох бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хүлээдэг.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасны дагуу хариуцагч Т.Т ыг 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Т.Х-ын эцэг мөн болохыг тогтоож, Т.Х эцэг Т.Т өөр тэжээн тэтгүүлэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгийг баримтлан хариуцагч ... регистртэй Хүннү овогт Т.Т-ийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Т.Х-ын эцэг болохыг тогтоож, хүү Т.Х-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Т.Т аас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар Д.С , Т.Т  нарын хэн нэг нь нөгөөдөө хүү С.И-ийг асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

            4.Зохигч шийдвэрийг гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авах хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

 

ДАРГАЛАГЧ                               А.САРАНТУЯА