Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2872

 

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/02872

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Отгонтуяаг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу, ...дугаар байрны ...тоотод оршин суух, эмэгтэй, Г Г нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 29 дүгээр байрны ...тоотод оршин суух, эрэгтэй,  А О холбогдох,

            Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П..Э, хариуцагч  А Онар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч  Г Гшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2007 онд А.О-тай танилцаж, улмаар 2015 оны 4 дүгээр сарын 13-нд гэрлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 5 дугаар сарын 08-нд охин О.Н мэндэлсэн. Нөхөр  А Охамтран амьдрах хугацаанд миний биед удаа дараа гар хүрч, хөнгөн гэмтэл учруулж, айлган сүрдүүлж дарамталдаг байсан тул 2016 оноос бид салж, тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс охин О.Н эх миний асрамжинд өсч торниж байна. Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй бөгөөд миний бие 2017 оны 9 дүгээр сарын 25-нд АНУ-ын Вашингтон Д.С хотноо магистрын зэрэг хамгаалахаар суралцах болсон тул бидний гэрлэлтийг эвлэрүүлэн зуучлалгүйгээр хурдан хугацаанд цуцлаж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин О.Н-ыг би өөрийн асрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжилнэ гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна.  Г Годоогоор АНУ-д суралцаж байгаа учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй, энэ тухай хүсэлтээ холбогдох баримтын хамт консулын газраар баталгаажуулан ирүүлсэн байгаа. О.Н одоогоор өвөө эмээтэйгээ хамт байдаг бөгөөд, эцэг А.Одбаяртай нь уулзуулахад татгалзах зүйл байхгүй. Тусгайлан уулзалтын журам тогтоох шаардлагагүй гэж үзэж байна гэв.

            Хариуцагч  А Ошүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 4 дүгээр сарын 13-нд 1107000360 тоот баталгаагаар  Г Ггэр бүлээ баталгаажуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд охин О.Н мэндэлсэн. Хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2016 оноос тусдаа амьдрах болсон. Г Г нэхэмжлэлийн дагуу гэрлэлтийн баталгааг эвлэрүүлэн зуучлалгүйгээр цуцалж өгөхийг зөвшөөрч байна. Хуульд заасны дагуу тэтгэлэг төлөх болон хүүхдээ Г Г асрамжинд үлдээхээс татгалзах зүйлгүй. Бид хамтдаа 1 жил гаруй хугацаанд амьдраад салсан. Охинтой маань уулзуулдаггүй байсан. Өвөө, эмээ нь тийм асуудал гаргадаггүй бөгөөд  Г Г сүүлд ярилцаж ойлголцсон учир уулзалтын журам тусгайлан тогтоох шаардлагагүй байх. Миний хувьд ажилтай байхдаа охиндоо тэтгэлэг гэж надад өгсөн ХААН банкны данс руу мөнгө явуулдаг байсан. Хуульд заасан хэмжээгээр охиндоо тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

            Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Г Г нь хариуцагч  А О гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

Зохигчид 2007 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсныг 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгэж, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр охин О.Н-г төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 5, 7/

Гэрлэгчид 2016 оны 6 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон бөгөөд, гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон байх тул тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

Зохигчдын хүсэлт, харилцан тохиролцоо болон гэрлэгчдийг тусдаа амьдарснаас хойш нэхэмжлэгчтэй хамт амьдарч байсан зэргийг харгалзан гэрлэгчдийн дундаас төрсөн охин О.Намууныг эх Г Гасрамжинд үлдээсэн бөгөөд гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжлэх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар О.Намуунд тэтгэлэг тогтоон, эцэг А.О-аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Гэрлэгчдийн хооронд шүүхээр шийдвэрлүүлэх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй зохигчдод даалгаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч  Г Гнь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Америкийн Нэгдсэн Улсад суралцахаар явсан бөгөөд, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүйн улмаас төлөөлөгчид итгэмжлэл олгон, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгчийг оролцуулалгүй шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт зааснаар Г Г,  А О нарын гэрлэлтийг цуцлаж, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин О.Намууныг эх Г Гасрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин О.Намууныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтооож, эцэг А О-р тэжээн тэтгүүлсүгэй.

3.Зохигчид гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.САРАНТУЯА