Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 119

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Н.Анхбаяр,

           шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр ҮД:00-88,

шүүгдэгч Н.Нандин-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод 1989 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, нөхөр, 1-7 насны  3 хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 7 дугаар гудамжны 281 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Бэрсүүд овогт Нямсүрэнгийн Нандин-Эрдэнэ /РД:МЗ89071662/

 

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000479 дугаартай, 105/2016/0106/Э индекстэй хэргийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Нандин-Эрдэнэ нь 2016 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр Оросын оршуулгын хойд талын замын зорчих хэсэгт “Тоyota chaser” маркийн 72-53 БНХ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 /б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэргслийн марк, улсын дугаар гэрчилгээг  үзүүлж тэмдэглүүлээд  уг газартаа буцаж ирэх, в/замын тээврийн ослын тухай  цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллага ажилтанг иртэл хүлээх,

Мөн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө,...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Алтангүлийг мөргөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан зам тээврийн осол гаргаад ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Нандин-Эрдэнэ мэдүүлэхдээ: Би  холбогдсон  хэргийнхээ талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд  мэдүүлсэн тул  дахин хэргийнхээ талаар  мэдүүлэг өгөхгүй  гэв.

 

         Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтанд  хохирогч М.Алтангүлийн:..2016 оны 05 дугаар сарын 18-ны орой 18 цагийн үед “Цайз” захын хажууд найзындаа байхдаа 0.75 граммын нэг шил архи хувааж уусан. Улмаар орой 22 цагийн үед гараад ганцаараа Дамбадаржаад байдаг найз залуугийндаа очих гээд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг Орос оршуулганы хойд талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй зүгт зам хөндлөн гарч явтал баруун гар талаас буюу зүүнээсээ баруун чиглэлд явсан суудлын автомашин нь гэнэт гарч ирээд машиныхаа урд хэсгээрээ мөргөх үед шидэгдээд зам дээр унасан. Тэгтэл жолооч нь зогсолгүй яваад өгөхөөр нь би араас нь улсын дугаарыг харахад 72-53 БНХ улсын дугаартай бараан өнгийн машин байсан. Тэгээд би өөрийнхөө утсаар хадам дүү болох Болдбаатар луу залгаж зам тээврийн осолд орсон талаараа хэлсэн чинь 20-иод минутын дараа ирэхдээ 102, 103-т дуудлага өгчихсөн гэж байсан. Улмаар Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүн ирж хэмжилт хэргийн газрын үзлэгийг хийх үед анх мөргүүлээд унасан газрыг би зааж өгсөн. Тэгээд хэмжилт хэргийн газрын үзлэг хийж дууссаны дараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгадаг драйгер багажаар шалгаж үзэхэд 3.18 хувьтай гарч байсан. Тэгтэл түргэн тусламжийн машин ирж эмч нь намайг ирж үзэж гэмтлийн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэж хэлээд яваад өгсөн. Гэтэл замын цагдаагийн газрын бүрэлдэхүүн нь 72-53 БНХ улсын дугаартай автомашины жолоочийг осол хэргийн газарт дуудаж ирүүлж, зам тээврийн осол хийсэн жолооч намайг аваад гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлсэн. Тэгээд би баруун хөлөө гипестүүлээд жолоочийн хамт замын цагдаагийн газар дээр очсон…гэх мэдүүлэг  /хх-н 16-17-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Ш.Болдбаатарын:..2016 оны 05 дугаар сарын 18-ны орой 22 цаг өнгөрч байхад миний 91151111 гэсэн дугаар луу М.Алтангүл нь өөрийн 94497721 дугаараас залгаад Оросын оршуулгын хойд талын явган хүний гарцан дээр машинд мөргүүлчихсэн байна намайг ирээд ав гэж хэлээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би өөрийнхөө утсаар 102-т дуудлага өгөөд ганцаараа ослын газарт очиход хүмүүс бужигначихсан байдалтай замынхаа хойд талд М.Алтангүлийг замын хашлаган дээр суулгачихсан байсан. М.Алтангүлийг мөргөсөн машин нь ослын газарт байхгүй байсан ба эхлээд замын цагдаагийн газрын бүрэлдэхүүн ирж хэмжилт хэргийн газрын үзлэг хийж байхад мөргөсөн машиных нь жолооч машинтайгаа ирсэн. Гэхдээ яг хэн нь барьж ирсэнийг мэдэхгүй байна. Тэгтэл дараа нь түргэн тусламж ирээд М.Алтангүлийг үзээд гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүл гэж хэлээд яваад өгсөн. Ингээд улмаар М.Алтангүлийг гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр болоод осол хийсэн машинд М.Алтангүлийг суулгаад би араас нь өөрийнхөө машинтай хамт явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/

-2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 375 тоот дүгнэлтэнд:

1. М.Алтангүлд баруун тахилзуур ясны доод хэсгийн далд хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан сарниулах ШЭГЗТЖ-н 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги одоогоор тогтоох боломжгүй. Шинжээч эмч Ц.Төгсбилэг гэх дүгнэлт /хх-н 22-р тал/

-АвтоТээврийн Үндэсний Төв  2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 16/35424 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1. Тoyota cheser  маркийн 72-53 БНХ улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Урд буфер баруун булан будаг нь халцарч зурагдсан, хойд буфер зүүн хэсэгтээ цоорсон, зүүн урд оврын гэрэл асахгүй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна.

3. Шинжилгээ хийлгэх тогтоолын 3 болон 4 дүгээр асуултанд нэгтгэж хариулахад дээрх стандартын шаардлага хангахгүй байгаа ерөнхий байдал иж бүрдэлийн эвдрэл гэмтэлүүд нь уг осол гарахад нөлөөлөхгүй.

4. Тухайн автомашин нь энгийн шингэн тоормосны системтэй, тоормосны системийн ажиллагаа хэвийн байна.

5. Тоормосны систем нь хийн, хийн буюу хий-шингэн дамжууллагатай,  АВS бол дээрх тоормосны системүүдийн үед автомашин тоормос гишгэхэд тоормосны мөр зам дээр үүснэ. гэх дүгнэлт /хх-ийн 30-р тал/

-Улаанбаатар хотын цагдаагийн газрын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 355 тоот дүгнэлтэнд:

1. “Тoyota cheser”  маркийн 72-53 БНХ улсын дугаартай автомашины жолооч Н.Нандин-Эрдэнэ нь МУ-ын ЗХД-ийн 2.5 /б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллага ажилтанг иртэл хүлээх, мөн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө,...гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч М.Алтангүл нь МУЗХД-ийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

3. Замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламж, зам орчны байдал нь зам тээврийн осолд нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

Цагдаагийн ахмад Ш.Ариун-Эрдэнэ гэх дүгнэлт /хх-н 67-р тал/ 

   -Н.Нандин-Эрдэнийн хувийн байдлыг тодорхойлсон гэрч С.Нанжидийн мэдүүлэг, /хх-н 57-58-р тал/

            - Хохирогч  М. Алтангулын согтууралыг  шалгасан магадлагаа, / хх-н  13-р тал/

-Шүүгдэгчийн  хүүхдүүдийн  төрсний гэрчилгээ,  хохирол  төлсөн  баримтуудыг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

            Шүүгдэгч Н.Нандин-Эрдэнэ нь 2016 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр Оросын оршуулгын хойд талын замын зорчих хэсэгт “Тоyota chaser” маркийн 72-53 БНХ улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 /б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд өөрийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллага ажилтанг иртэл хүлээх, мөн 13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө,...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч М.Алтангүлийг мөргөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан зам тээврийн осол гаргаад ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Н.Нандин-Эрдэнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 216.2 дахь хэсэгт  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Нандин-Эрдэнэ нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. /хх-н 55-р тал/  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-тзааснаар … бусдын эрх, амь нас, эрүүл мэнд , нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл,/ эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Шүүгдэгч Н.Нандин-Эрдэнэ нь  хохирогч М.Алтангүлд  700.000 /долоон зуун мянган / төгрөгийг төлсөн  хохирогч  гомдол саналгүй  болсон  байна.  /хх-н 103-р тал/

Шүүгдэгч Н.Нандин-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, 55.1.9-д  заасан үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгааг харгалзан үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Бэрсүүд овогт Нямсүрэнгийн Нандин-Эрдэнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын бие махбодид  хүндэвтэр  гэмтэл  учруулсан гэмт хэргийг ,  мөн зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Монгол Улсын Эрүүгийн Байцаан  Шийтгэх  хуулийн 25 дугаар зүйлийн  25.1-т зааснаар Нямсүрэнгийн Нандин-Эрдэнэд  холбогдох  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан хэргийг  хохирогчтой  эвлэрсэн гэсэн үндэслэлээр  хэрэгсэхгүй  болгож , Н. Нандин-Эрдэнийг   Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 / нэг/  жил 06 /зургаан  / сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт  зааснаар Н.Нандин-Эрдэнэд оногдуулсан 1 /нэг/  жил 06 /зургаан/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Н.Нандин-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх  төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

          5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-т зааснаар Н.Нандин-Эрдэнийн  жолоочийн  “В”  ангилалын  1069476 дугаартай  үнэмлэх болон  Тээврийн хэрэгслийн №00808771 гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болохоор  Н.Нандин-Эрдэнэд  буцаан олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Н.Нандин-Эрдэнэд 1 / нэг/  жил 06 /зургаан  / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж 1 /нэг / жилийн хугацаагаар хянан харгалзаж хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Н.Нандин-Эрдэнэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Нандин-Эрдэнэд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.АЛТАНЦЭЦЭГ