Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2710

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/02710

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч З.Доржнамжин, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Отгонтуяаг суулган, иргэдийн төлөөлөгч Ц.Ганчимэгийг оролцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хад ... дүгээр гудамжны ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, Ц З-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, ...дугаар байрны ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, Р С,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн ...дугаар гудамжны ...тоот хаягт оршин суух, эрэгтэй, 43 настай,  Ж Б нарт холбогдох,

Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 2,426,250 /хоёр сая дөрвөн зуун хорин зургаан мянга хоёр зуун тавин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, түүний 25/2-2..өмгөөлөгч А.Ганбат, хариуцагч Р С, түүний өмгөөлөгч Э.Гантулга, хариуцагч Ж Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Ц З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр би нийтийн тээврийн автобусанд суугаад 13 дугаар хороолол орох гээд явж байтал автобусны хажуугийн 2 дугаар эгнээнд хөдөлгөөнд оролцож явсан .... улсын дугаартай ногоон өнгийн круйзер маркийн автомашин 1 дүгээр эгнээ рүү гэнэт эргэж, автобусны урдуур ороход автобус хүчтэй тормозлож, би шалан дээр хүчтэй унаж, мөнгө хийдэг хайрцагны цүүзтэй цоожийг мөргөж, зүүн талын шамархайн тус газартаа 10 см орчим зүсэгдсэн шарх, 8 оёдол, духны зүүн хэсэгт үсний хуйхны хэсэгт 8 см зүсэгдсэн шарх 9 оёдол, зүүн талын доод уруул сэтэрч 5 оёдол тавиулж, томографын зураг авхуулсан. Эмчилгээний зардал, өмгөөлөгчийн хөлс зэрэгт нийт 1,536,250 төгрөгийн зардал гарч байх тул хуулийн дагуу уг хохирлыг албан ёсоор .... улсын дугаартай автомашиныг жолоодон хөдөлгөөнд оролцож явсан  Р Сгэгчээс гэм хорын зардал болгон нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Ц З эмчилгэээнд 890,000 төгрөгийн нэмэлт эмчилгээ хийлгэсэн учир нэхэмжлэлийн шаардлагаа энэ үнээр ихэсгэж, нийт 2,426,250 төгрөгийг .... круйзер машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан  Р С болон нийтийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч  ж Бнараас дундаас нь гаргуулахаар шаардаж байна. Учир нь энэ хоёр хүний аль алиных нь буруутай үйлдлээс болж ....д хохирол учирсан тул дундаас нь шаардана гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хоёр хариуцагчийн нэг нь автобус барьж явсан, нөгөө нь урдуур нь орж тормозлосон. Учирсан хохирлыг энэ хоёр хүн л хариуцна. Эхлээд ....г буруутай гэсэн бодолтой байсан боловч  ж Бавтобусыг жолоодож яваад, гэнэт тормозлосон учир мөн буруутай гэж үзсэн. Нэгэнт нэхэмжлэгчийн биед учирсан гэмтлийг өөр автомашин учруулаагүй. Нийтийн тээврийн автобусанд явж байгаад уг автобус гэнэт зогссон эсэх асуудал хэнээс үүдэлтэй вэ гэдгийг мэдэхгүй. Гэхдээ миний үйлчлүүлэгчид гэм хор учирчихсан байна. Энэ гэм хорыг арилгуулах эрх нь нээлттэй байна. Хуулийн дагуу энэ гэм хорын хохирлыг шаардаж байна гэв.

Хариуцагч  Р С шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

....гийн биед учирсан гэмтэл нь надтай ямар ч холбоогүй байна. Учир нь тэрээр 2016 оны 4 дүгээр сарын 24-нд нийтийн тээврийн автобусанд сууж яваад уг автобусыг тормозлон зогсоход иргэн  Ц Знь унаж, хату зүйл мөргөсний улмаас толгойн тус газартаа гэмтэл авсан байдаг. Энэ хүний биедээ авсан гэмтэл нь миний машины болон надаас хамаарч үүсээгүй. Үүнийг замын цагдаагийн газрын шуурхай группын дуудлагаар ирсэн цагдаа газар дээр нь үзэж шалгаад, автобус болон миний машин хоёрыг хараад ямар нэгэн осол гараагүй байна гэж хэлээд явсан. Би цаашид маргаан болж магадгүй гэж бодоод автобус машин хоёрын зогсолтын байршлаар нь гар утсаар зураг авсан. Зурагнаас харахад автобусанд би саад болоогүй, автобус миний баруун талаар зэрэгцэн зогссон, би автобусыг сигналдахад би дугуйгаа зүүн гар тийш дарсан байдал харагдаж байна. Иргэн ....гийн Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст надад эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр өргөдөл гаргасныг цагдаагийн дэслэгч Х.Э-ын үзлэг байцаалтыг үндэслэн Баянзүрх дүүргийн прокурорын тогтоол гарч, хэрэг үүсгэхээс татгалзсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Би өөрийн ээж, эгчтэйгээ зүйрлэж уг хүний насыг хүндэтгэсний улмаас эмнэлэг эмчилгээнд хэдэн төгрөг туслах уу? гэж хэлэхэд сайхан сэтгэлийг буруугаар ойлгож, намайг гэмт хэрэг үйлдчихээд хэдэн төгрөг өгч аргалах гэж байна гэсэн аястай байхаар нь би юу ч өгөөгүй. Намайг Ланд-200 автомашин барьж явсан болохоор их баян хүн гэж ойлгоод байх шиг байна. Би 1950 онд төрсөн, тэтгэвэрт гарсан. Тухайн үед Дархан Нэхий ХК-ийн машины жолоочоор ажиллаж байсан. Би сайн мэдэхгүй ч өндөр настай, таягтай хүн, нийтийн тээврийн хэрэгслээр асран харгалзагчгүйгээр явж болох уу. Тэр үедээ өөрөө бүр нэг нүд юм харахгүй гэж хэлж байсан. Нэгдүгээр эгнээгээр явбал торгууль ногдуулдгийг бид мэднэ. Тийм учраас баруун талд байдаг 3 өндөр байшин руу эргэж орох гэж байгаад 2 дугаар эгнээнээс дохио өгөөд орох гэтэл автобус ирээд тормоз гишгээд зогссон. Тэгэхдээ автобус заавал тормоз гишгэхгүйгээр хажуугаар гараад явах бүрэн боломжтой байсан гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Гантулга шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Р С-ийн хувьд баруун гар тийшээ эргэх санаатай байснаар дохио өгсөн байдаг. Гэтэл Ж Б ярьж байгаагаар тэрээр Р С-г баруун гар тийш эргэх оролдлого хийх гээд байгааг мэдсэн гэж тайлбарладаг. Мөн цагдаагийн байгууллагын авсан гэрэл зургаас харахад автобусны жолоочийн буруутай нь харагддаг.  Р Савтобус ирж байгааг харчихаад дараад зогссон. Автобус хажуугаар нь гараад явах зай байсаар байтал огцом тормоз гишгэсэн байдаг. Зам тээврийн осол гараагүй учир замын цагдаа манайд хамаарах асуудал биш байна гээд явсан.  Ц Згомдол гаргасан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол гарсан. Үүнээс харахад  Р Сзөрчил гаргасан нь тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Ц З -ийн мөргөсөн мөнгөний хайрцгийг тухайн байгууллага ард иргэдийн аюулгүй байдлыг бүрдүүлж тавих ёстой байсан бөгөөд уг автобусаар үйлчлүүлж байсан иргэн хохирсон учраас үүнийг автобусны жолооч хариуцах ёстой гэж бодож байна гэв.

Хариуцагч  ж Бшүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие нийтийн тээврийн автобус жолоодож явахдаа замын хөдөлгөөний зөрчилгүй, зорчих замын 1 дүгээр эгнээнд хөдөлгөөнөө үргэлжлүүлж, Хөдөө аж ахуйн яамнаас 13 дугаар хорооллын буудал хүртэл явах үед 2 дугаар эгнээнд явсан … улсын дугаартай Ланд-200 маркийн автомашины жолооч  Р Согцом баруун эргэх үйлдэл хийж, хүн тээвэрлэж явсан намайг шахснаас миний бие гэнэтийн осол аваараас урьдчилан сэргийлж автобусыг зогсоох үйлдэл хийж, тормоз гишгэж зогсох үед /ланд круйзер, автобус хоёр зэрэгцэх үед/  Р Снь автобус шахснаа мэдэж, машиныхаа жолооны хүрдийг зүүн эргүүлэн буцааж, зэрэгцэж зогссон.  Р Снь баруун эргэх үйлдлийг хийх үедээ 2 дугаар эгнээнд явсан. 1 дүгээр эгнээнд араас нь явсан автобусыг толиндоо хараагүй, баруун эргэх дохио ч өгөөгүй шууд эргэснээс намайг шахаж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн.  Р Сгуайн машины тормозны гэрэл 3-4 удаа асч унтарсан. Тэр үед замын 2 дугаар эгнээ түгжрэлтэй, харин миний талын буюу 1 дүгээр эгнээ түгжрэл байгаагүй. Яг түүний машины баруун хойд талд дөхөж очих үед эгнээ тусгаарлагчийг давж, гэнэт 1 дүгээр эгнээ рүү орох үйлдэл хийхдээ дохио өгөөгүй, мөн толиндоо хараагүй. Хэрэв толиндоо харсан бол намайг өнгөрөөх ёстой байсан. Ямар ч ойлгомжгүйгээр намайг шахсан учир би ослоос урьдчилан сэргийлэх үүднээс зогсоох арга хэмжээ авсан. Энэ үед автобусанд зорчиж явсан  Ц Згэх өндөр настан унаж бэртсэн. Өндөр настанд түргэн тусламж дуудаж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Замын цагдаа ирээд хоёр машин хоорондоо мөргөлдөж, шүргэлцээгүй учир зам тээврийн осол гараагүй гэж үзнэ гээд явсан. Удалгүй Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс цагдаа ирээд, бид хоёрын бичиг баримтыг аваад явсан. Энэ нөхцөл байдал бий болох шалтгааныг би  Р Сболсон гэж бодож байна. Ийм учир миний бие хариуцагчаар татагдах болсныг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн  Р Сбид хоёроор хувааж төлүүлэх 2,426,250 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Ц Знь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 2,426,250 төгрөгийг хариуцагч ....,  ж Бнараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн биед учирсан хохирол тэдний гэм буруугаас болоогүй гэж өөр өөрийн үндэслэлийг тайлбарлаж маргасан.

Нийтийн зорчигч тээврийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын жолооч  ж Бнь 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр тус компанийн эзэмшлийн … улсын дугаартай зорчигч тээврийн автобусыг жолоодон, зохих маршрутын дагуу замын 1 дүгээр эгнээнд явж байх үед, тухайн замын 2 дугаар эгнээнд зорчиж явсан .... улсын дугаартай .... Круйзер маркийн автомашин жолоодон явсан  Р С1 дүгээр эгнээ рүү шилжих үйлдэл хийх оролдлого хийхэд автобус гэнэт зогссоны улмаас уг тээврийн хэрэгслээр /автобусаар/ зорчин явсан зорчигч  Ц Зунасан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Хариуцагч ....,  ж Бнар нь нэхэмжлэгч ....г автобусанд унаснаас түүний биед гэмтэл учирсан талаар маргахгүй боловч, автобус гэнэт зогсох болсон шалтгааныг өөр өөрийн үндэслэлээр тайлбарлаж маргасан бөгөөд, нэхэмжлэгч ....г өндөр настай учир асран хамгаалагчтай хамт явах шаардлагатай, мөн жолооч зайлшгүй шаардлагатай үед зогсох арга хэмжээ авсан гэх үндэслэлээр өөрсдийн үйлдлийг гэм буруугүй гэж тайлбарласан бол,

Нэхэмжлэгч талын зүгээс хариуцагч болох автобусны жолооч Ж.Батмөнх, 2 дугаар эгнээнд зорчиж явсан жолооч  Р Снарын хэн хэнийх нь буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн биед хохирол учирсан тул хохирлыг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлан, гэм буруугийн талаар тус тус маргажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд, гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсныг хариуцлагаас чөлөөлөгдөнө.

2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр болсон үйл явдлаас шалтгаалан нэхэмжлэгч ....гийн биед гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй, зүүн нүдний дээд хэсгээс хацар яс хүртэл их хэмжээний хавдартай, зовхи хавантай гэж оношлогдсон боловч гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна. /хх 13-18, 30/

Дээрх нөхцөл байдал тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн байх бөгөөд, хариуцагч  Р Снь Дархан Нэхий ХК-ийн эзэмшлийн Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан бол, хариуцагч  ж Бнь тухайн үйл явдал болох үед Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын жолоочийн ажил үүргээ гүйцэтгэн автобус жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдох тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэнэ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж хуульчилсан байх тул нэхэмжлэгч нь автобусны жолооч Ж.Батмөнхийн буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан гэж үзэн төлбөр шаардаж буй тохиолдолд хуульд заасны дагуу түүний ажил олгогч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас шаардах нь зүйтэй.

Түүнчлэн, хариуцагч ....гийн жолоодон явсан .... улсын дугаартай Ланд Круйзер маркийн автомашин нь Дархан Нэхий ХК-ийн эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчээс хохирол шаардах эрхтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчийг буруу тодорхойлсон буюу ....гийн биед учирсан хохирлыг иргэн ....,  ж Бнар хариуцах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р С ,  ж Бнараас 2,426,250 төгрөг гаргуулах тухай Ц З- ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 А.САРАНТУЯА

ШҮҮГЧИД             З.ДОРЖНАМЖИН

                                             Х.ЭНХЗАЯА