Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2017/ШЦТ/168

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0030/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, шүүгч Т.Батжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч О.М-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын туслах прокурор Н.Идэр,

Хохирогч Б.Б.С-, Н.Н.А-, Б.Б.Я-, Я.Я.Ц-,

Хохирогч нарын өмгөөлөгч Ж.Э,

Хохирогч Б.Б.А-ын өмгөөлөгч Ө.Ө,

Шүүгдэгч Б.Б.П-гийн өмгөөлөгч Н.Б,

Шүүгдэгч Б.Б.П-, Ц.Ц.Ц- /өөрийгөө өмгөөлөх хүсэлттэй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т гэмт хэрэгт Б.П-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасан гэмт хэрэгт Ц.Ц- нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000893 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 22- ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

2

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, , улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б.П-

 

Монгол улсын иргэн, 1953 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 64 настай, эмэгтэй бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ц.Ц-

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б.П- нь 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл "*************” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, айлын орон сууцанд захиалгатай байруудын гэрээг давхардуулан бичиж, багт баригдаж буй 22 айлын орон сууцанд байр захиалах гэрээгээр халхавчлан иргэдийг төөрөгдөлд оруулан хуурч мэхлэх аргаар залилж 36.314.200 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч У.Ц.Ц- нь эрүүгийн 201509000893 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Б.Б.П-гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

"...Би 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр ************* ХХК-д нягтлан бодогчоор ажилд орж 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажиллаж байх хугацаандаа хохирогч нартай гэрээ хийж мөнгө авсан нь үнэн. Би өөрийн хийсэн буруу зүйлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулна. Б.С-гээс дөрвөн удаа мөнгө авсан. Дархан Номин худалдааны төвийн урд очиж Н.А-ээс мөнгө авсан. Я.Ц- эгчээс мөнгө

 

3

 

авахдаа эхлээд барилга дээр очиж мөнгө авсан. Дараа нь ресторанд орчиж авсан нь үнэн.” гэх мэдүүлэг,

"...2014 оны 04 сарын 28-нд анх ************* ХХК-нд нягтлан бодогчоор ажилд ороод ажиллах хугацаандаа эдгээр хүмүүсээс дээрх мөнгийг авсан минь үнэн. Миний бие уг хүмүүсийн мөнгийг төлж барагдуулах болно.” "...Тоймтой яг юунд зарцуулсан талаар хэлж мэдэхгүй байна.” "...Мөнгөний хэрэг гарах үедээ бага багаар нь авч хэрэглэж байгаад буцааж нөхөж хийнэ гэж бодож байгаад ийм асуудалд орчихлоо. Өөр ямар нэгэн санаа байгаагүй.” "...Э.У- нь манай нөхрийн эгч, С.С.Т, Ж.Ж.Н- хоёр нь таньдаг хүмүүс байгаа юм. Эдгээр хүмүүсийн дансыг нь ашигласан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 73/,

 

Шүүгдэгч У.Ц.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

"...Худал өгснөөс болж шүүгдэгчээр оролцож байна гэж ойлгож байна. Б.Б.П-гийн нөхөр гэрт ирээд өгч авалцаад байсан. Манай нөхөр мэдүүлэг өгөх ёстой байсан ч би мэдүүлэг өгсөн. Б.Б.П-гийн нөхөрт манай нөхөр машинаа "3.500.000 төгрөгөөр зараад өг. Байрны урьдчилгаанд өгнө” гэж хэлсэн байсан. Би машиныг байрны урьдчилгаанд өгсөн гэж ойлгосон” гэх мэдүүлэг,

"...Би 201509000893 тоот хэрэгт хохирогчоор тооцогдож мэдүүлэг өгсөн юм. Би анх мэдүүлэг өгөхдөө Б.Б.П-д грейс маркийн *****ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг байрны урьдчилгаанд өгсөн гэж мэдүүлэг өгсөн үнэн. Тэгэхдээ буруу ойлгож мэдүүлэг өгсөн байна лээ. Манай нөхөр хөдөө явахаасаа өмнө Б.Б.П-гийн нөхөр Б-3500000 төгрөгөөр зараад өг гэж үлдээсэн байсныг би байрны урьдчилгаанд өгсөн гэж буруугаар ойлгоод буруу мэдүүлэг өгсөн байна лээ. Харин манай нөхөр хөдөөнөөс ирээд надад хэлэхдээ байрны урьдчилгаанд өөрийнхөө эзэмшлийн тээврийн хэрэгслийг өгөөгүй би заруулах гэж өгсөн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би дараа мэдүүлэг өгөхдөө нөхөр М-ийн хэлж ярьснаар мэдүүлсэн юм. Надад худлаа хэлж худал мэдүүлэг өгсөн асуудал байхгүй. Би л буруу ойлгосон байсан.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 80/,

 

Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                               "...2014  оны  11

дүгээр сард байрны захиалгыг Б.П-д өгч, урьдчилгаа 10 хувь 3983100 төгрөгөө бэлнээр нь төлөөд, мөнгө төлсөн баримт авч, гэрээ хийсэн.” "...гэрээг ээж Б.Н-гийн нэрээр байгуулж, би өөрөө өв залгамжлагчаар уг гэрээнд оролцсон.” "...Компаний захирал Э- өөрийн биеэр байгаагүй, Э-ын гарын үсэг, тамга байхгүй, нягтлан бодогч Б.П- нь гэрээг өөрийн гараар бичиж өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 134/,

 

Хохирогч Б.Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2015 оны 03 сарын 09-нд Б.П-тэй уулзахад миний таньдаг хөгшин байдаг юм тэр хүний нэрээр чамайг өв залгамжлагчаар нь оруулаад байр захиалж өгье гэж хэлээд би 2015 оны 03 сарын 09-нд бэлнээр 3 000 000 төгрөг, цэргийн баярын дараахан 2 170 000 төгрөг,

 

4

 

нийтдээ 5 170 000 төгрөгийг бэлнээр Б.П-д өгсөн. Харин Б.П- надад кассын орлогын ордер гэсэн бичиг хийж өгсөн. Чамайг өмнө нь захиалсан болгож гэрээний он сарыг 2014 оны 04 сарын 13 гэж бичлээ гэж хэлээд надад компаний захирал Э-, Х- гэх хүмүүсийн гарын үсэгтэй гэрээг авчирч өгөөд надаар гарын үсэг зуруулсан. Х-, Э- гэх хүмүүстэй би огт уулзаагүй. Б.П-г надаас авсан мөнгөө захиралдаа өгөхийг огт хараагүй. Гомдолтой байна, 5 170 000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 242/,

 

Хохирогч Н.Н.А-ийн шүүхийн хэлэлцүүлэг болон, мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Б.П- 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр надаас 3.983.000 төгрөг мөнгө авсан. Б.П-д хуульд заасан хариуцлагыг тооцуулах нь зүйтэй. Мөн шүүгдэгч Ц.Ц- нь орон сууцны урьдчилгаанд микро өгсөн. Заавал хариуцлага тооцуулах ёстой гэж элдэг байсан. Б.П-, Ц.Ц- нарт хариуцлага тооцох нь зүйтэй.” гэх мэдүүлэг,

"...миний бие Б.П- гэх хүний 9494****** гэсэн дугаарын утас руу ярихад Б.П- манайд байр байхгүй, ганц нэг хүмүүс байраа буцаагаад мөнгөө буцааж авах асуудал яригдаж байгаа, хэрэв хүмүүс болих юм бол танд хэлье гэсэн. 2-3 хоногийн дараа Б.П- над руу яриад Я- гэх хүн байр захиалсан мөнгөө буцаая гэж байна, та Я- гэж хүн рүү ярь гэж хэлээд надад нэг мобикомын утасны дугаар өгсөн би одоо дугаарыг нь санахгүй байна. Ямар ч байсан Я- гэх хүнтэй утсаар ярихад өөрийгөө Я- гэх хүн би байраа буцаах гэж байгаа, мөнгөө авах гэж байгаа юм, энэ данс руу мөнгөө шилжүүлчих манай хүүхдийн данс байгаа юм гэж хэлээд надад 5************** дугаарын дансыг өгөөд би Хөвсгөлд явж байсан болохоор охин Т-ийг энэ данс руу 3 983 000 төгрөгийг шилжүүлчих гэж хэлээд шилжүүлүүлсэн юм. Тэгээд би өөр хүний данс байна гэхээр нь Б.П-гээс асуусан чинь хүүхдийнх нь данс байгаа юм гэж хэлсэн. "...та даргатай уулзаад хэрэггүй та Улаанбаатарын хүн болохоор би өөрөө зохицуулаад байрны захиалгад оруулчихна гэж байсан. Тэгээд дарга нараа таньтай уулзах зав байхгүй гээд уулзуулахгүй байсан. "...2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр компаний захирал гэх Э-той уулзахад "Я- гэх хүн байрны захиалга өгсөн гэрээ нь хэвээрээ байна манай дансанд орж ирсэн мөнгө нь хэвээрээ буцаан олголт хийгдээгүй байна. Иймд Б.П- гэх манай компанид ажиллаж байсан хүн таны мөнгийг худлаа яриад авсан байна, юунд яаж зарцуулсан талаар нь би мэдэхгүй юм” гэж хэлсэн. Гомдолтой байна. 3 983 000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 236/

 

Хохирогч Б.Б.Я-гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

"...Б.П- 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 400.000 төгрөг нэхсэн учраас манай хүү Б.П-гийн данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн. Бидний шилжүүлсэн мөнгө байгууллагын бус Б.П-гийн данс руу орсон гэдгийг 2015 оны өвөл мэдсэн” гэх мэдүүлэг,

 

5

 

"...************* ХХК-тай 60 айлын орон сууцны 4 давхарт 54 тоотод 2 өрөө байр захиалж урьдчилгаа 10 хувийн 3.843.700 төгрөгийг тушаах ёстойгоос компаний 50093****** тоот данс руу 2014 оны 06 дугаар 09-нд 2 500 000 төгрөг тушаасан юм. Тэгтэл компаний нягтлан Б.П- байрны үлдэгдэл мөнгөө энэ данс руу хий гэж өөрийнх нь 5048120146 данс руу 2014 оны 08 дугаар 15-ны өдөр миний хүү Б- "Б-ийн байрны төлбөр” гээд 400 000 төгрөг шилжүүлсэн байгаа юм. Сүүлд 2015 оны 04 дүгээр сарын 08-нд 947 700 төгрөгийг ************* ХХК-ийн 50093****** тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл 400 000 төгрөг нь компаний дансанд ороогүй Б.П- өөртөө авч ашигласан байна гэдгийг захирал Э- нь 2015 оны 12 сард хэлсэн. Иймд Б.П-гээс 400 000 төгрөгөө нэхэмжилж байна /1-р хавтаст хэргийн 228/,

 

Хохирогч Б.Б.С-гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

"...Би 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ************* ХХК-ийн тамгатай баримтыг үндэслэж 5.775.000 төгрөгийг өгч гарын үсэг зурсан. Б.П- тухайн үед ахмад настнуудын нэрийг барьж байсан. Түүнд нь манай эцгийн нэр орсон байсан.” гэх мэдүүлэг,

"...Манай эхнэрийн гоо сайхны салоноор "*************” ХХК-ний нягтлан ажилтай Б.П- гэх эмэгтэй үйлчлүүлж байгаад байрны талаар эхнэртэй яриад нэг хүн байраа авахгүй мөнгөө буцааж авна гээд байна гэж хэлсэн байдаг. Тэгээд Б.П- 5 775 000 төгрөгийг эхнэр бид хоёроос бэлнээр аваад санхүүгийн тамгатай баримт өгсөн. Үүний дагуу 60 айлын орон сууцны 4 давхарт 14 тоотод 2 өрөө байр захиалж "Орон сууц захиалгаар барих гэрээ” хийсэн. Гэтэл одоо уг компаний захирал нь мөнгийг нь аваагүй, нягтлан бодогч Б.П- нь биднээс авсан мөнгөө захиралд өгсөн гэж яриад манайх уг байранд захиалагч биш болж таараад байна. Иймд бэлэн мөнгөө авах хүсэлтэй байна. Гэрээг манай аав Б- байгуулж, би Б-ийн залгамжлагчаар уг гэрээнд оролцсон. Компаний захирал Э- байгаагүй, Э-ын гарын үсэг тамгатай бэлэн гэрээг нягтлан бодогч Б.П- нь гаргаж ирээд өөрийнхөө барьж явсан хар өнгийн приус 20 маркийн машинд гэрээг өгсөн.” "...Түүнээс хойш тус компаний захирал Э-той уулзах гэхэд Б.П- арга саам гаргаж уулзуулахгүй байдаг байсан. Гэтэл Э- нь байр захиалсан хүмүүсээ дуудаж уулзахад миний захиалга бүртгэгдээгүй байсан. Б.П-д мөнгө тушаасан гэж гэрээгээ үзүүлэхэд дахин залилсан асуудал орж ирж байна өргөдлөө бичээд цагдаад ханд гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 221, 2-р хавтаст хэргийн 201/,

 

Хохирогч Я.Я.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

"...Би 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Гарден рестораны тэнд Б.П-тэй гэрээ байгуулж 5.775.000 төгрөг өгсөн. 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 3.983.100 төгрөг тушаасан баримтаа Б.П-д өгсөн. Би Б.П-д нийт 9.858.300 төгрөг өгсөн. Тухайн үед манай хүүхдүүд цалингийн зээл авсан мөнгөө Б.П-д өгсөн.

 

6

 

Одоо манай хүүхдүүд дахиж цалингийн зээл авч орон сууцны урьдчилгаа бүрдүүлсэн. Б.П-гийн үйлдлээс болж манай хүүхдүүд 4-5 жил цалингүй ажиллаж байна.Шүүгдэгчид маш их гомдолтой байна. Шүүгдэгч Б.П- хохирол учруулсан хохирол төлбөрөө барагдуулбал заавал хорих ял шийтгүүлнэ гэсэн бодолгүй байгаа. Б.П- шүүх хуралдаан дээр худлаа уйлаад хохирлыг төлнө гэж хэлдэг боловч хохирлоос төлөгдсөн зүйл байхгүй. Ц.Ц- өмнөх шүүх хуралдаан дээр "Би урьдчилгаанд мөнгө өгсөн. Ямар муухай хүн бэ?” гэж яриад байсан. Миний хувьд Ц.Ц- болон Б.П- нарт гомдолтой байна. Ц.Ц-ын буруугаас болж цаг хугацаа алдаж байна” гэх мэдүүлэг,

"...Б.П- машинаараа компанийхаа барьж буй барилга дээр намайг аваачиж үзүүлээд 22 айлын орон сууцанд 1 давхарт 2 өрөө байр байгаа гэж хэлээд намайг компанийхаа данс руу 5 775 000 төгрөгийг 2014 оны 10 сарын 03-нд тушаалгасан. Маргааш өдөр нь П- таны захиалсан байрыг захирал бэлэн мөнгөөр худалдсан байна. Мөнгөө буцааж ав гээд миний данс руу мөнгийг буцааж хийсэн. Одоо таны захиалсан байрны 4 давхарт 2 өрөө байр захиалсан хүн нь больж байна тэрийг авах уу? хэрэв авахаар бол захиалгаа больж байгаа хүний данс руу мөнгөө хийчих тэр хүний гэрээг таны нэр дээр болгоно гэж хэлэхээр нь 2014 оны 11 сарын эхээр Э- овогтой Э.У- гэж хүний данс руу би өөрийн нэрээр 5 775 000 төгрөг шилжүүлсэн. Хэд хоногийн дараа дахиад байр гарлаа гэж Б.П- хэлэхээр нь миний бие Ж-ийн Ж.Н- гэж хүний данс руу 3 983 100 төгрөгийг хүү Г-ын нэрээр шилжүүлсэн, сүүлийн байрны захиалгыг Л- овогтой Б.Я- гэж хүний нэр дээр хийсэн. Уг хүн мөнгөний асуудалд хамаа байхгүй, ахмад настай хүн гэдгээр нь бичиг баримтыг нь ашигласан юм. Ж-ийн Ж.Н- гэж хүний нэр дээр хийгдсэн байсан гэрээний нэрийг дараад манай хүү Г-ад өгөөд надад шинэ гэрээ өгсөн. Гэрээнд миний бие захиалагчаар орж манай хүү Б.Я- эгчийн өв залгамжлагчаар орсон. Компаний захирал Э- байгаагүй, Э-ын гарын үсэг тамгатай бэлэн гэрээг нягтлан бодогч Б.П- надад өгсөн. Гомдолтой байна, 9,

  1. төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 6/,
 

Хохирогч О.О.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

"...2 өрөө 47 мкв сууцны төлбөрийг мкв нь 1.100.000 төгрөгөөр бодоод 10 хувийн урьдчилгаа 5 200 000 төгрөгийг тушааж кассын орлогын баримт авсан. Ингээд "Орон сууц захиалсан” гэрээг Б.П-тэй хийсэн. 2016 оны 01 сарын 21-ний өдөр Дархан- Уул аймагт миний бие өөрийн биеэр ирж, тус компаний захирал Э-той уулзахад таны байрны захиалгыг манайх аваагүй, нягтлангаар ажиллаж байсан Б.П- таны бичиг баримтыг ашиглан залилсан байна гэж хэлсэн. Компаний захирал Э- байгаагүй, Э-ын гарын үсэгтэй, тамгатай бэлэн гэрээг нягтлан бодогч Б.П- нь гаргаж ирээд гэрээг хийсэн. Мөн Цэцгээ гэж хүн гэрээнд огт оролцоогүй. Гомдолтой байна. 5,200,000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 250/,

 

Хохирогч У.Ц.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...нөхөр М-той ярилцаад бид хоёр нөхрийн нэрээр 2 өрөө байр захиалахаар болоод 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 600,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 545

 

7

 

000 төгрөгийг бэлнээр Б.П-д өгөөд манайд кассын орлогын баримт, мөн М-ййн нэрээр орон сууц захиалах гэрээ хийж өгсөн” гэх мэдүүлэг /-р хавтаст хэргийн 248/,

 

Хохирогч Д.Д.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Б.П- гэх эмэгтэй эхний 50 айлд урамшуулалтай, урамшуулал дуусах гээд байгаа учраас та дансаа нээлгэчих гэхэд нь би өөрт байсан бэлэн 100,000 төгрөгийг өгөхөд "кассын орлогын ордер” гэсэн бичигтэй баримт өгсөн. 2015 оны 06 сарын 03, 04-ний өдөр Б.П- над руу утсаар яриад манай компани үйл ажиллагаа явуулахад мөнгө хэрэгтэй байна, байрны урьдчилгаа мөнгөнөөсөө өгөөч гэхэд нь би гэрээсээ гарах боломжгүй байгаагаа хэлсэн тэгэхэд тэр бараан өнгийн приус 20 маркийн машинтай гэрт ирж надад байсан 800,000 төгрөгийг авсан мөн "кассын орлогын ордер” гэсэн баримт бичиж өгсөн Б.П- тухайн үед хэлэхдээ урьдчилгаа мөнгөний 50 хувийг нь авч байж гэрээгээ хийнэ гэж хэлээд гэрээ хийгээгүй. Тэгэхэд нь би Б.П-д эгч нь байгаа мөнгөөрөө ногоо тарьчихлаа ургацаа авчхаад урьдчилгаагаа гүйцээж өгье гэхэд болно гэж байсан, ...Б.П- бичиг баримтаа цэгцлээд миний өгсөн баримтыг хурааж далд хийчхээд би танд одоо 200,000 төгрөг л өгнө үлдэгдэл мөнгийг нь 9 сард төлж барагдуулна гэсэн 9 сард тэр надад хэлсний дагуу мөнгө өгөөгүй нэхүүлж байж 10 сард 300,000 төгрөгийг миний хаан банкны 5048070169 тоот дансанд шилжүүлсэн үүнээс хойш Б.П- надтай холбоо бариагүй алга болсон учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 210-211/,

 

Гэрч С.С.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Б.П- гэх эмэгтэй найзаасаа мөнгө авах гэж байгаа юм аа чамд хаан банкны данс байна уу? гэхээр нь би дансаа өгөөд виза картаа бас өгсөн. Миний виза картыг авч яваад мөнгөө авсан. Би хэдэн төгрөг миний данс руу орсон, хэдэн төгрөгийг Б.П- авсан талаар мэдэхгүй. Манай ээж болон манай гэр бүлийн зүгээс тус компанид байр огт захиалж байгаагүй.” "...Өчигдөр надтай Б.П- ОУ-ын худалдааны төв дээр таараад цагдаагаас чамайг дуудаж магадгүй шүү, хэрэв дуудах юм бол мөнгийг захирал нь гаргаж авсан гэж хэлээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь юу ч хэлээгүй явсан юм.” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 22/,

 

Гэрч Э.Э.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...манай бэр Б.П- таны дансаар мөнгө авах хэрэгтэй байна, та дансаа өгчих гэхээр нь би дансаа өгөөд миний данс руу тухайн өдөр 5,775,000 төгрөг орж ирсэн, уг мөнгийг би зарлагадаж аваад бэлнээр Б.П-д өгсөн” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 23/,

 

Гэрч Ж.Ж.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би хүнээс байрны урьдчилгаа гэж мөнгө огт аваагүй. Өдөр сарыг нь санахгүй байна, намар байсан санаж байна Б.П- таньд хаан банкны карт байна уу? таны данс руу мөнгө хийгээд авмаар байна аваад өг гэхээр нь би өөрийн биеэр данснаасаа уг мөнгийг аваад

 

8

 

Б.П-д бэлнээр өгсөн. Ямар учиртай мөнгө болох талаараа огт яриагүй...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 138/,

 

Гэрч Т.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2014 оны 06 дугаар сарын 01-нээс өмнөх гэрээг миний бие өөрийн биеэр хийж урьдчилгаа төлбөрийг зөвхөн компаний дансаар авдаг байсан. 2014 оны 06 дугаар сарын 01-нээс хойшх гэрээг Б.П- хийж мөн төлбөрийг компаний дансаар авдаг байсан. Кассын орлогын ордер гэсэн баримт манай компани ашиглаж байгаагүй, урьдчилгаа төлбөрийг бэлэн мөнгөний баримтаар огт авч байгаагүй. 2013 онд манай компани нягтлан анх авч ажиллуулж байхад их хэмжээний мөнгө орж ирэх болохоор санхүүгийн тэмдэг шаардлагатай гэж нягтлантайгаа ярилцаад уг тэмдгийг хийлгэж байсан. Уг тэмдгийг огт ашиглаж байгаагүй. Харин Б.П- нягтлан болоод санхүүгийн тэмдэг хэрэгтэй гэхээр нь санхүүгийн тэмдгийг Б.П-д хүлээлгэн өгч байсан. Цалин тавиад Б.П- гаргаад цалингийн хавтгай дээр тэмдэг дарж байсан. Манай компани нь захиалга өгөх гэж байгаа хүмүүстэйгээ эхлээд уулзаад нөхцөл байдлаа танилцуулаад тухайн хүн зөвшөөрөөд урьдчилгаа төлбөрөө компаний дансруу хийсэн баримтаа авчирсан тохиолдолд гэрээг хийдэг. Намайг ажлаар гадагш дотогш явахад гэрээ хийх шаардлага гарч байна гэж нягтлан Б.П- хэлээд та надад бэлэн гарын үсэг зураад тамгаа дараад өгөөч гэхээр нь би нягтландаа итгээд өгч байсан. Харин эдгээр гэрээнүүдийг ийм зүйлд ашиглаж, иргэдийг хохирооно гэж огт бодоогүй байлаа. 2014 оны 08 сарын эхээр ажилчдын цалин тавихын тулд Б.П-гээс бэлнээр 2,500,000 төгрөг зээлж аваад 2014 оны 08 сарын 12-ны өдөр компаний данснаас цалингийн зээлийн буцаан төлөлт гэж Б.П-гийн данс руу 2 500 000 төгрөг шилжүүлсэн. ...Хавтаст хэргийн 2 дугаар хавтас 198 дугаар хуудсанд байх орон сууц захиалан барих тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай мөн хавтасны 204 дүгээр хуудсанд байх орон сууц захиалан барих тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 226 дугаар хуудсанд байх орон сууц захиалан барих тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай мөн хавтасны. 246 дугаар хуудасны арын нүүрний гүйцэтгэгчийн төлөөлсөн гэсэн хэсэг дэх миний гарын үсгүүдийг хуурамчаар зурсан байх магадлалтай гэж үзэж байна” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 139-140, 3-р хавтаст хэрэг 32/,

 

Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Б.П- бид хоёр луу утсаар холбогдоод байраа захиал, гэрээгээ хий гэж хэлэхэд 2015 оны 05 сарын 15-ны өдөр эхнэр Ц.Ц-ын хамт Сайхан суманд байх "*************” компаний ажлын байран дээр ирж Б.П-тэй уулзаад байр захиалах гэрээг хийж урьдчилгаа мөнгө 600,000 төгрөгийг бэлнээр өгсөн "кассын орлогын ордер” гэсэн баримт бичиж өгсөн” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 226-227/,

 

Шүүгдэгч У.Ц.Ц-ын 20150900893 дугаартай хэргийн мөрдөн байцаалтад хохирогчоор өгч байсан: "...нөхөр М-той ярилцаад бид хоёр нөхрийн нэрээр 2 өрөө байр захиалахаар болоод 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 600 000 төгрөг өгөөд мөн микро автобусаа 3,500,000 төгрөгт бодоод Б.П-д өгсөн. 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 545,000 төгрөгийг бэлнээр Б.П-д өгөөд манайд

 

9

 

кассын орлогын баримт, мөн М-ийн нэрээр орон сууц захиалах гэрээ хийж өгсөн. Харин микро автобусыг 3,500,000 төгрөг урьдчилгаанд аваад баримтыг өгөөгүй” гэх мэдүүлэг /1 -р хавтаст хэргийн 248/,

 

"...Б.П-д бэлэн мөнгө байхгүй байна нэг микро автобус байдаг юм түүнийг 3 500 000 төгрөгт тооцож өгье гэж хэлэхэд тэр зөвшөөрсөн хэд хоногийн дараа Б.П- нөхрийнхөө хамт ирээд манай микро автобусыг аваад явсан. "...урьдчилгаа мөнгө чинь дутаад байна мөнгөө гүйцээж өг гээд байсан болохоор бэлэн байсан 545,000 төгрөгийг түүнд өгье гэхэд тэр гэрт хүрч ирээд энэ мөнгийг явч яваад "кассын орлогын ордер” гэсэн маягт бичиж өгсөн. Э- байгаагүй харин түүний нөхөр нь цуг байсан” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 190/,

 

"...Б.П- захиалсан байрны урьдчилгаа мөнгө гэж дээрх тээврийн хэрэгслийг

  1. төгрөгөнд бодож манай гэрээс авч явсан. Энэ машин нь одоо Б.П-гийн нөхөр Б-ын аав Э-гийн хашаанд байгаа. Б.П- энэ машиныг манайхаас авчхаад хувьдаа ашиглаж байсан тэр гэрийнхэнтэйгээ манай машиныг унаж хэрэглэж хөдөө явсан гэж сонссон харин Б.П-гийн нөхөр Б-ын ах Э- буюу миний төрсөн охин Ганчимэгийн нөхөр болох хүн 2015 оны 08 сард энэ автомашиныг жолоодож яваад замын хажуу руу унагаж эвдэлсэн.” гэсэн мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 138/,
 

Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Б-ыг таньж мэддэг болоод 10 гаруй жил болж байна. Сүүлийн 6-7 жил микро автобус жолоодож байсан. Мөн унаж байсан машинаа зарж борлуулаад байдаг байсан болохоор хүүгийнхээ өгсөн *****ДГО улсын дугаартай авто машиныг заруулахаар өгсөн. Машинаа Б-өгч явуулсан түүний эхнэрт огт хамаагүй. Б- анх надаас машин авч яваад шууд манай хүргэн Э-ын хашаанд тавьж хүмүүст үзүүлж байсан. "...Тэгээд зарж борлуулж чадаагүй байж байхад хүргэн, охин хоёр маань машиныг минь эвдэлчихсэн юм” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 249/

 

Гэрч Э.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:                                       "...Хадам     аав

М-ийн унадаг байсан *****ДГО улсын дугаартай микро автобус манай аав Э-гийн хашаанд 2015 оны 8 дугаар сард авчирсан байсан. Би хадмын машин болохоор нь унаад Салхит руу явж байгаад баруун талын урд дугуй хагарсаны улмаас хажуугаар нь унагачихсан. Хадам аав М- 3,500,000 төгрөгийг төлөөрэй гэж байсан” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 83/,

 

Гэрч Э.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Ц.Ц- эгч намайг микро автобусыг зарж борлуулаад өгөөч гэж гуйдаг байсан. Тэгээд сүүлд хүрч ирээд манай микро автобусыг хүнд үзүүлээд зараад өгчих гэж гуйсан. Тэгээд би 2015 оны 05

 

10

 

дугаар сарын сүүлчээр Хөтөлд эхнэрийнхээ ажил дээр байж байхад Ц.Ц- эгч яриад микро автобусыг ирж үзээд аваад явчих гэж хэлсэн. Тэгээд би хэдэн төгрөгөөр зарж борлуулах талаар асуухад 3.5 сая гэж хэлсэн. Тэгээд би шалгаж үзээд Дархан руу авч ирж шууд аавынхаа хашаанд аваачиж тавьсан. Тэгээд 2015 оны 08 дугаар сард Ц.Ц- эгч надад микро автобусаа авъя гэхэд нь тэг тэг гэж хэлсэн. Ц.Ц-, эгч надад хандаж түлхүүрийг нь манай охин Ганчимэгт өгчхөөрэй гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 3/,

 

-Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хавтаст хэргийн 01/,

-************* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хавтаст хэргийн 6/,

-Дархан-Уул аймгийн Ахмадын хорооны Ахмадуудын орон сууцжуулах гэрээний дагуу хийсэн хурлын тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 9-10/,

-Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ /1-р хавтаст хэргийн 12-14/,

-************* ХХК-ийн захирлын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөрийн 1 дугаартай ажилд томилох тухай тушаал /1-р хавтаст хэргийн 15/,

-************* ХХК-ийн депозит дансны хуулга /1-р хавтаст хэргийн 22-33/,

-Шүүгдэгч Б.Б.П-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 132-193/,

-Гэрч Э.Э.У-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 212- 217/,

-Гэрч Ж.Ж.Н-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 218- 219/,

-Ял өөрчлөн сонсгох тухай тогтоол /4-р хавтаст хэргийн 84/,

-Шүүгдэгч Б.Б.П-гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хавтаст хэргийн 149-150/,

-Шүүгдэгч У.Ц.Ц-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хавтаст хэргийн 109/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Б.Б.П- нь "*************” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж, айлын орон сууцанд захиалгатай байруудын гэрээг давхардуулан бичиж, орон сууцанд байр захиалах гэрээгээр халхавчлан иргэдийг төөрөгдөлд оруулан, хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж 36,314,200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Б.Б-ын "...2014 оны 11 дүгээр сард байрны захиалгыг Б.П-д өгч, урьдчилгаа 10 хувь

 

11

 
  1. төгрөгөө бэлнээр нь төлөөд, мөнгө төлсөн баримт авч, гэрээ хийсэн...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 134/, хохирогч Б.Б.А-ын "...2015 оны 03 сарын 09-нд Б.П-тэй уулзахад миний таньдаг хөгшин байдаг юм тэр хүний нэрээр чамайг өв залгамжлагчаар нь оруулаад байр захиалж өгье гэж хэлээд би 2015 оны 03 сарын 09- нд бэлнээр 3,000,000 төгрөг, цэргийн баярын дараахан 2,170,000 төгрөг, нийтдээ
  1. төгрөгийг бэлнээр Б.П-д өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 242/, хохирогч Н.Н.А-ийн "...Б.П- над руу яриад Я- гэх хүн байр захиалсан мөнгөө буцаая гэж байна, та Я- гэж хүн рүү ярь гэж хэлээд надад нэг мобикомын утасны дугаар өгсөн би одоо дугаарыг нь санахгүй байна. Ямар ч байсан Я- гэх хүнтэй утсаар ярихад өөрийгөө Я- гэх хүн би байраа буцаах гэж байгаа, мөнгөө авах гэж байгаа юм, энэ данс руу мөнгөө шилжүүлчих манай хүүхдийн данс байгаа юм гэж хэлээд надад 5************** дугаарын дансыг өгөөд би Хөвсгөлд явж байсан болохоор охин Т-ийг энэ данс руу 3,983,000 төгрөгийг шилжүүлчих гэж хэлээд шилжүүлүүлсэн юм. Тэгээд би өөр хүний данс байна гэхээр нь Б.П-гээс асуусан чинь хүүхдийнх нь данс байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 236/, хохирогч Б.Б.Я-гийн"...************* ХХК-тай 60 айлын орон сууцны 4 давхарт 54 тоотод 2 өрөө байр захиалж урьдчилгаа 10 хувийн 3,843,700 төгрөгийг тушаах ёстойгоос компаний 50093****** тоот данс руу 2014 оны 06 дугаар 09-нд 2,500,000 төгрөг тушаасан юм. Тэгтэл компаний нягтлан Б.П- байрны үлдэгдэл мөнгөө энэ данс руу хий гэж өөрийнх нь 5048120146 данс руу 2014 оны 08 дугаар 15-ны өдөр миний хүү Б- "Б-ийн байрны төлбөр” гээд
  1. төгрөг шилжүүлсэн байгаа юм. Сүүлд 2015 оны 04 дүгээр сарын 08-нд 947,700 төгрөгийг ************* ХХК-ийн 50093****** тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл
  1. төгрөг нь компаний дансанд ороогүй Б.П- өөртөө авч ашигласан байна гэдгийг захирал Э- нь 2015 оны 12 сард хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 228/, хохирогч Б.Б.С-гийн "...Б.П- 5,775,000 төгрөгийг эхнэр бид хоёроос бэлнээр аваад санхүүгийн тамгатай баримт өгсөн. Үүний дагуу 60 айлын орон сууцны 4 давхарт 14 тоотод 2 өрөө байр захиалж "Орон сууц захиалгаар барих гэрээ” хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 221/, хохирогч Я.Я.Ц-ийн "...2014 оны 11 сарын эхээр Э- овогтой Э.У- гэж хүний данс руу би өөрийн нэрээр 5,775,000 төгрөг шилжүүлсэн. Хэд хоногийн дараа дахиад байр гарлаа гэж Б.П- хэлэхээр нь миний бие Ж-ийн Ж.Н- гэж хүний данс руу 3,983,100 төгрөгийг хүү Г-ын нэрээр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 6/, хохирогч О.О.Т-гийн "...2 өрөө 47 мкв сууцны төлбөрийг мкв нь 1,100,000 төгрөгөөр бодоод 10 хувийн урьдчилгаа 5,200,000 төгрөгийг тушааж кассын орлогын баримт авсан. Ингээд "Орон сууц захиалсан” гэрээг Б.П-тэй хийсэн. 2016 оны 01 сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт миний бие өөрийн биеэр ирж, тус компаний захирал Э-той уулзахад таны байрны захиалгыг манайх аваагүй, нягтлангаар ажиллаж байсан Б.П- таны бичиг баримтыг ашиглан залилсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 250/, хохирогч У.Ц.Ц-ын "...2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 600,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 545,000 төгрөгийг бэлнээр Б.П-д өгөөд манайд кассын орлогын баримт, мөн М-ййн нэрээр орон сууц захиалах гэрээ хийж өгсөн...” гэх мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 248/, хохирогч Д.Д.Э-ын "...Б.П- гэх эмэгтэй эхний 50 айлд урамшуулалтай, урамшуулал дуусах гээд байгаа учраас та дансаа нээлгэчих гэхэд нь би өөрт байсан бэлэн 100,000 төгрөгийг өгөхөд "кассын орлогын ордер” гэсэн бичигтэй баримт өгсөн. 2015 оны 06 сарын 03, 04-ний өдөр Б.П- над руу утсаар яриад манай компани үйл ажиллагаа явуулахад мөнгө хэрэгтэй байна, байрны урьдчилгаа мөнгөнөөсөө
 

12

 

өгөөч гэхэд нь би гэрээсээ гарах боломжгүй байгаагаа хэлсэн тэгэхэд тэр бараан өнгийн приус 20 маркийн машинтай гэрт ирж надад байсан 800,000 төгрөгийг авсан мөн "кассын орлогын ордер” гэсэн баримт бичиж өгсөн, ...” гэх мэдүүлэг, гэрч С.С.Тын "...Б.П- гэх эмэгтэй найзаасаа мөнгө авах гэж байгаа юм аа чамд хаан банкны данс байна уу? гэхээр нь би дансаа өгөөд виза картаа бас өгсөн. Миний виза картыг авч яваад мөнгөө авсан. Би хэдэн төгрөг миний данс руу орсон, хэдэн төгрөгийг Б.П- авсан талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 22/, гэрч Э.Э.У-ын "...манай бэр Б.П- таны дансаар мөнгө авах хэрэгтэй байна, та дансаа өгчих гэхээр нь би дансаа өгөөд миний данс руу тухайн өдөр 5,775,000 төгрөг орж ирсэн, уг мөнгийг би зарлагадаж аваад бэлнээр Б.П-д өгсөн” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 23/, гэрч Ж.Ж.Н-ын "...Б.П- таньд хаан банкны карт байна уу? таны данс руу мөнгө хийгээд авмаар байна аваад өг гэхээр нь би өөрийн биеэр данснаасаа уг мөнгийг аваад Б.П-д бэлнээр өгсөн.” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 138/, гэрч Т.Э-ын "...Манай компани нь захиалга өгөх гэж байгаа хүмүүстэйгээ эхлээд уулзаад нөхцөл байдлаа танилцуулаад тухайн хүн зөвшөөрөөд урьдчилгаа төлбөрөө компаний дансруу хийсэн баримтаа авчирсан тохиолдолд гэрээг хийдэг. Намайг ажлаар гадагш дотогш явахад гэрээ хийх шаардлага гарч байна гэж нягтлан Б.П- хэлээд та надад бэлэн гарын үсэг зураад тамгаа дараад өгөөч гэхээр нь би нягтландаа итгээд өгч байсан. Харин эдгээр гэрээнүүдийг ийм зүйлд ашиглаж, иргэдийг хохирооно гэж огт бодоогүй” гэх мэдүүлэг 2-р хавтаст хэргийн 139-140/ зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч У.Ц.Ц- нь эрүүгийн 201509000893 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь шүүгдэгч У.Ц.Ц-ын сэжигтнээр өгсөн "...Би 201509000893 тоот хэрэгт хохирогчоор тооцогдож мэдүүлэг өгсөн юм. Би анх мэдүүлэг өгөхдөө Б.Б.П-д грейс маркийн *****ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг байрны урьдчилгаанд өгсөн гэж мэдүүлэг өгсөн үнэн. Тэгэхдээ буруу ойлгож мэдүүлэг өгсөн байна лээ. Манай нөхөр хөдөө явахаасаа өмнө Б.Б.П-гийн нөхөр Б-3,500,000 төгрөгөөр зараад өг гэж үлдээсэн байсныг би байрны урьдчилгаанд өгсөн гэж буруугаар ойлгоод буруу мэдүүлэг өгсөн байна лээ” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 80/, гэрч Б.М-ийн "...*****ДГО улсын дугаартай авто машиныг заруулахаар өгсөн. Машинаа Б-өгч явуулсан түүний эхнэрт огт хамаагүй...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 249/, гэрч Э.Э-ын *****ДГО улсын дугаартай микро автобус манай аав Э-гийн хашаанд 2015 оны 8 дугаар сард авчирсан байсан. Би хадмын машин болохоор нь унаад Салхит руу явж байгаад баруун талын урд дугуй хагарсны улмаас хажуугаар нь унагачихсан...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 83/, гэрч Э.Б-ын "...Ц.Ц- эгч намайг микро автобусыг зарж борлуулаад өгөөч гэж гуйдаг байсан. Тэгээд сүүлд хүрч ирээд манай микро автобусыг хүнд үзүүлээд зараад өгчих гэж гуйсан. Тэгээд би 2015 оны 05 дугаар сарын сүүлчээр Хөтөлд эхнэрийнхээ ажил дээр байж байхад Ц.Ц- эгч яриад микро автобусыг ирж үзээд аваад явчих гэж хэлсэн. Тэгээд би хэдэн төгрөгөөр зарж борлуулах талаар асуухад 3.5 сая гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 3/, шүүгдэгч У.Ц.Ц-ын удаа дараа байрны урьдчилгаанд тооцож өгсөн, өгөөгүй гэж мэдүүлж байсан мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

13

 

Иймд шүүгдэгч Б.Б.П-г хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар, шүүгдэгч У.Ц.Ц-ыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б.П-, У.Ц.Ц- нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Гэмт хэргийн улмаас 36,314,200 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч энэ талаар маргаагүй байна.

 

Хохирогч Д.Д.Э- нийт 900,000 төгрөгөөс 500,000 төгрөгийг буцаан авсан талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, шүүгдэгч бусад хохирогч нарын хохирлыг төлөөгүй байх ба иргэний хуулийн 497-р зүйлд зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бус үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул шүүгдэгчээс 35,814,100 төгрөг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.

 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан үндэслэлээр Б.Б.П-д Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн ба ялаас өршөөн хэлтрүүлсэн нь түүнийг гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохирлоо нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч У.Ц.Ц-д ял шийтгэл оногдуулахдаа өндөр настай байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдэх үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсэн ба уг ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б.П-, У.Ц.Ц- нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаад

 

14

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 
  1. Б.П-г хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч, их хэмжээний буюу 36,314,200 төгрөгийн хохирол учруулсан, Ц.Ц-ыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
 
  1. Шүүгдэгч Б.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 6 жил /зургаа/-ийн хугацаагаар хорих, Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу
  1. /есөн сая, есөн зуун наян дөрвөн мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Б.П-д оногдуулсан 6 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 
  1. Ялтан торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47-р зүйлийн 47.3-т зааснаар 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг У.Ц.Ц-д анхааруулсугай.
 
  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Б.П-гээс 35,814,100 төгрөгийг гаргуулж, Б- -т 3,983,100 төгрөг, Б.А- -т 5,170,000 төгрөг, Н.А- / -т, 3,983,000 төгрөг, Б.Я- -д 400,000 төгрөг, Б-ийн Б.С- -д 5,775,000 төгрөг, Я.Ц- -д
  1. төгрөг, О.Т- -д 5,200,000 төгрөг,
 

15

 

Ц.Ц- -д 1,145,000 төгрөг, Д.Э- -т 400,000 төгрөг тус тус олгосугай.

 

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг үндэслэн Б.Б.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 100,000 төгрөгийн эд хөрөнгө хураах, 6 жил /зургаа/ хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.П-, У.Ц.Ц- нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ШҮҮГЧИД

 

Т.ЭНХЖАРГАЛ

Т.БАТЖАРГАЛ

Г.ГЭРЭЛТ-ОД