Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2633

 

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/02633

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаярыг суулган, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Магсаржав баг ...тоотод оршин суух, С Г,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ...дугаар байр ...тоотод оршин суух,  Б  Н-д холбогдох

            Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч   С Г, хариуцагч   Б Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч   С Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:   С Г миний бие нь 2010 онд   Б Нтай танилцаж, 2012 оны 2 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүү Г.Г төрсөн. Бид хамтдаа гэр бүл болж амьдарч байгаагүй. 2013 оноос бид хоёрын амьдарлын хэв маяг өөр учраас тусдаа амьдарсан. 2013 оноос хойшхи хугацааны тэтгэлэг төлнө. Хүү Г.Г-г эхийн асрамжид өгч байгаа. Бидний дунд өмч хөрөнгө байхгүй, ямар нэг эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцажл, хүү Г.Г-г эхийн асрамжид үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

            Хариуцагч   Б Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Бид 2010 оноос үерхэж байгаад 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүү Г.Г төрсөн. Хүүгээ төрснөөс хойш бид хамт амьдраагүй.   С Г ямар ч халамж байхгүй. Хүүхдийн асрамжийг би өөр дээрээ авна, хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Хүүхдэдээ тэтгэлэг өгч байгаагүй. 2015 оны шинэ жилээр би нэхэж байж 200,000 төгрөг авч байсан. Заримдаа хүүхэдтэйгээ уулзаад тоглоом авч өгдөг. Сард 400,000 төгрөгийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч   С Г нь хариуцагч   Б Наас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрчээ.

Зохигчид 2011 оны 7 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсныг 2012 оны 2 дугаар 03-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 91 дугаарт бүртгэгдэж, 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүү Г.Г-г төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх 4-5/

 

Нэхэмжлэгч   С Г нь гэрлэлт цуцлуулах шаардлагын үндэслэлээ эхнэр   Б Нтай хамт амьдарч байгаагүй, амьдарлын хэв маяг өөр өөр учраас салж, 2013 оноос хойш тусдаа амьдарсны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэж тайлбарласныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, мөн гэрлэгчид тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзлээ. /хх 10/

 

Зохигчдын дундаас төрсөн хүү Г.Г / 5 настай/ нь эцэг эх нь тусдаа амьдрах хугацаанд эхийн асрамжинд байсан, мөн харуицагч хүүхдээ асрамжиндаа авахыг нэхэмжлэгч зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан түүнийг эх   Б Нын асрамжинд үлдээх нь зөв гэж шүүх дүгнэсэн бөгөөд зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүй гэснийг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийн 118.5, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан  С Г, Б Н  нарын гэрлэлтийг цуцлаж, 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Г.Ганцолмонг эх   Б Нын асрамжинд үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн хүү Г.Г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг   С Гоор тэжээн тэтгүүлсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Зохигчид эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.САРАНТУЯА