Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Пүрэвсанагийн дагва Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.*******ид холбогдох 2023000000053 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, Завхан аймгийн ******* сумын багийн Засаг дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Завхан аймгийн Улиастай сум дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1996 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж, 4 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэж байсан ******* овогт *******ын *******, /Регистрийн дугаар: *******/ Б.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө Завхан аймгийн ******* сумын Холбоо багийн нутаг дэвсгэр сумын төв гудамжинд тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.*******ий хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүнд хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх гэмт хэрэг буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар Б.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө 10 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн ******* сумын Холбоо багийн нутаг дэвсгэрт сумын төв гудамжинд сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.*******ий “та ын мотоциклын түлхүүрийг өг, мотоциклыг нь тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа руу аваад явна” гэсэн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүнд хүч хэрэглэн эсэргүүцсэн нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа тавьсан хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн талаараа шууд тусгаж мэдүүлсэн хохирогч Э.*******ий “...2020 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө 10 цагийн орчимд ...сумын төвийн төв зам дээр албан үүрэг гүйцэтгээд зогсож байхад С., Т. нар хоёулаа мотоциклтой, ын мотоциклын араар нь Б.******* суучихсан явж байхаар нь тэд нарыг зогсоож... ийг шалгасан чинь архи уучихсан бололтой архи үнэртэж байсан, ыг дуудсан чинь ирэхгүй болохоор нь би ийг дагуулаад дээр яваад очсон, тэр үед архи уучихсан согтуу байсан. ******* дэлгүүр рүү орсон байсан, би тэр үед т хандаж та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байна, та мотоциклын түлхүүрээ өг, таны мотоциклыг тээврийн хэрэгсэл түр саатуулах газарт аваачиж тавина гэсэн чинь миний мотоциклын түлхүүр ******* ахад байгаа, ******* ах авсан гэсэн, тэгээд байж байхад ******* ах дэлгүүрээс гараад ирсэн, би ******* ахыг та ын мотоциклын түлхүүрийг өг, би мотоциклыг нь тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа руу аваад явна гэсэн чинь ******* ах “зүгээр явж байгаа хүмүүсийн мотоциклыг чи яахаараа журамладаг юм бэ, чамд тийм эрх байгаа юм уу, бид нарт ингээд явж байх эрх байгаа, чи хуулиа судлаарай, та нар шиг муу хулгайчууд” гээд салаавч гараад, намайг барьж аваад миний цамцнаас татаад мөрдөс ураад байхаар нь би ******* ахыг цааш нь түлхсэн, тэгсэн чинь дахиад над руу дайраад миний нүүр, цээжнээс самардаад хаячихсан...” гэсэн мэдүүлэг, *******ий мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч С.ийн “... архи уусан байсан. ******* мотоциклын түлхүүрээ өгөөдөх гэсэн чинь , ******* авсан гэсэн. ...******* та ын мотоциклын түлхүүрийг өгөөдөх гэхэд нь ******* янз янзын юм хэлээд байсан. Тэгээд ******* ах цагдаа *******ий хувцаснаас татаад мөрдсийг нь тастаад хаячихсан. Тэр үед сумын цагдаа *******, *******ийг цааш нь түлхсэн чинь өөрийнхөө өврөөс мотоциклынхоо түлхүүрийг гаргаад шидэж байсан, ******* *******ийг самардсан. Тэгээд ******* *******ий гуянаас зуураад чирэгдээд байсан бөгөөд тэрнээс хойш юу болсныг би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч хохирогч *******тэй маргалдаж байгааг харсангэж шууд тусган мэдүүлсэн гэрч Б.гийн “...2020 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө 09 цаг 30 минутын орчимд байх би ирээд цонхоор юм харж байсан чинь захиргааны баруун талд дэлгүүрүүдийн урд ******* ах цагдаа *******тэй барьцалдаж зууралдаад байсан. Тэгэхээр нь *******ийн төрсөн хүүхэд М.т хандаж чи аавыгаа аваач гудамжинд цагдаатай муудалцаад байна гэхэд өрөөнөөсөө гараад аавыгаа авахаар явсан. Тэгсэн би цонхоор хараад зогсож байсан чинь аавыгаа авч явах гэсэн хүчрэгдэхгүй байхаар нь би араас нь очиж Б.******* ахыг *******ээс салгасан чинь аавыгаа авч гэр лүүгээ явсан. Тэр үед ******* ах *******ий нүүр болон цээж, гарыг нь самардсан байсан...” гэх мэдүүлэг, *******той хамт явж байсан талаар мэдүүлсэн гэрч Т.ын “...би ******* ахыг аваад сумын төв рүү буцаад орсон, ******* ах дэлгүүрээс мотоциклын сэлбэг бас 2 шил архи аваад гараад ирсэн, тэгээд нөгөө хоёр шил архийг нь ******* ахын сумын төв дээр байдаг гэрт нь очиж хувааж уугаад, тэдний гэрээс гараад хөдөө явах гээд мотоциклтойгоо төв гудамжинд байх дэлгүүрүүдийн ойролцоо явж байхад сумын цагдаа, ******* гэдэг залуу бид хоёрыг зогсоож бичиг баримт шалгаад намайг архи уусан байна гээд миний мотоциклыг түр саатуулах гэхэд нь би цагдаад хандаж миний мотоциклын түлхүүр ******* ахад байгаа гэж хэлсэн. Тэгсэн ******* цагдаа ******* ахаас та энэ хүний мотоциклын түлхүүрийг нь өг гэсэн чинь ******* ах өгөхгүй гээд хэрүүл хийгээд, *******ий цагдаагийн хувцаснаас бариад авсан.Тэгээд бие биенээ түлхээд байсан тэгсэн ******* ахын хүүхэд гэдэг залуутай хамт аавыгаа авч явсан. Би мотоциклоо цагдаа *******тэй хамт аваад цагдаагийн кабон руу явж байхад ******* цагдаагийн нүүр, гарын ар хэсэг, цээжийг нь ******* ах самардаад хаясан байсан...” гэх мэдүүлэг, Гэрч Д.ын “...Намайг дэлгүүрээс гараад ирсэн чинь *******, ******* хоёр дэлгүүрийн хажууд байх хуучин складны хажууд барьцалдаж аваад зогсож байсан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Б.*******ийн “...Би хийсэн үйлдэлдээ их харамсаж байгаа. Манай хүү над уруу уурлаад та гудамжинд цагдаатай хэрүүл маргаан хийгээд, хүн амьтнаас ичиж зовоход яадаг юм гээд байсан. Би хэсгийн цагдаа *******тэй яагаад маргалдсан талаараа мэдэхгүй байгаа юм. Тэр асуудлаас хойш *******ээс уучлал гуйсан. Бүх зүйл миний буруу гэдгээ хэлсэн” гэсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ. Хохирогч Э.******* нь Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/02 тоот тушаалаар Завхан аймгийн ******* сумын цагдаагаар томилогдон ажилласан бөгөөд хохирогч нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр албан үүргээ гүйцэтгэж явсан байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар “Цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болох ба мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д зааснаар энэ шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй. Гэтэл шүүгдэгч нь цагдаагийн алба хаагч Э. *******ий “та ын мотоциклын түлхүүрийг өг, мотоциклыг нь тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа руу аваад явна ” гэсэн шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж түүний биед нь халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч Б.******* нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй. Хохирогч Э.******* нь яллагдагчтай эвлэрсэн талаарх баталгаа зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Прокуророос шүүгдэгч Б.*******ид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Шүүгдэгч Б.*******ид эрүүгийн хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдаж байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2,1.5,1.6, 1.8-д заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэ сэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ид хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнссүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.*******ид “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 4.Шүүгдэгч Б.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай. 5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 06 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 6.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 7.Шүүгдэгч Б.*******оос гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт авагдсан 8.5 GB багтаамжтай DVD+RDL гэсэн бичлэгтэй DVD-г хэрэгт хавсаргасугай. 8.Шүүгдэгч Б.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 9.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай 10.Шүүгдэгч,хохирогч,тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА