Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/350

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг, 

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч, хохирогч *******, түүний өмгөөлөгч П.Ганбаатар,

шүүгдэгч, хохирогч*******, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тайж овгийн Дамбын Ундрах, Харчин овгийн Дамбын Хадхүү нарт холбогдох эрүүгийн 1834006980351 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                    Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Өлзийт суманд 1972 оны 07 сарын 30-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, хувиараа мал малладаг, ам бүл 4, нөхөр, 2 охины хамт, , улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх  дугаарын регистртэй, Харчин овгийн Дамбын Хадхүү

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 зээгийн хамт, , бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, ял шийтгэл эдэлж байгаагүй,  дугаарын регисртэй,  Тайж овгийн Дамбын Ундрах гэв.

 

Биеийн байцаалтуудыг миний бичдэгээр зөв бич

 

                                       Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч******* нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны орой Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Өрөө булан” гэх газар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн дүү *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас муудалцан толгойн тус газар нь төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Яллагдагч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны орой Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Өрөө булан” гэх газар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн эгч*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас муудалцаж толгой болон гаран тус газар нь архитай шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч*******гийн:

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******ын:

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч*******гийн:

2018 оны 08 сарын 30-ны орой болсон. Дүүдээ архи захисан нь миний буруу. Уух уухгүй гэдгээс болсон. Би архиар цохиулаад орны хөндийд манараад унасан. Цус садраад байсан. Нэг сэрсэн чинь дүү Баатар хоёр хаалганаас гаралгүй архи булаацалдаад ноцолдож байсан. Галын хайчаар дүүгийнхээ дагзан дундуур нь цохиж салгасан. Барьсан архиныхаа ёроолоор нь цохисон. Би галын төмрөөр цохиод энэ хоёрыг салгасан. Одоо гомдол санал байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч *******ын:

Би Багануур дүүрэгт амьдардаг. Эгч маань хөдөө байдаг. Төрсөн ах маань Багануураас яваад ир гээд дуудсан. Би очоод ахындаа нэг хоноод авгай хүүхэд аваад ир гэхээр авгай хүүхдийг маань авчирсан. Ахындаа ороход ах маань агсам тавиад байсан. Тэгэхээр нь эгчийндээ очъё гээд эгч маань нэг шил архи аваад ирээрэй гээд захисан. Ах маань согтуу байсан болохоор орхиод явсан. Захисан архийг нь авгайтайгаа, ахынхаа эхнэрийг хүүхэдтэй нь аваад цуг очсон. Оройны 7, 8 цагийн алдад очсон. Захисан архийг нь одоо уучъя гэхэд уухгүй гэж хэлсэн. Би гартаа архитай шилтэй байсан. Би уугаад амаръя гэж хэлээд булаацалдаад тэгээд эгчийнхээ толгойг архины шилний бөгсөөр цохисон. Өөр цохисон зүйлгүй. Тэгээд гаднаас нөхөр нь орж ирээд намайг бариад авсан. Тэгээд эгч тархи толгой руу балбаад байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтас хэргээс шинжлэн судлагдсан дараах хохирогч*******гийн /хх-ийн 5-6 дугаар хуудас/, хохирогч *******ын /хх-ийн 7-8 дугаар хуудас/, гэрч Т.Баатарын /хх-ийн 9 дүгээр хуудас/, гэрч Б.Төмөрчөдөрийн /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч Д.Эрдэнийн /хх-ийн 11 дүгээр хуудас/, гэрч Д.Батцэцэгийн /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч *******ын /хх-ийн 15 дугаар хуудас/, яллагдагч *******ын /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, яллагдагч*******гийн /хх-ийн 44-45 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 597 дугаартай дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/, шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 610 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 936 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-30 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх хохирогч*******гийн бичгээр гаргасан гомдол /хх-ийн 3 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч******* нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны орой Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Өрөө булан” гэх газар өөрийн төрсөн дүү *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас муудалцан толгойн тус газар нь төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч *******ын ...Миний толгой урд зулай хэсэгт, ар дагз хэсэгт 2 удаа, мөн зүүн хөлийн өвдөгний нүдний дор галын дэгээ төмрөөр цохиж гэмтээсэн юм... /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

гэрч Б.Төмөрчөдөрийн ...Хадхүүгийнд очиход Хадхүү Ундрах хоёр хоорондоо архи ууна уухгүй гэж маргалдаад зодолдсон... ...гэрэл тусаад Ундрахыг харахад нүүр амнаас цус урссан харагдаж байсан. Тэгээд Хадхүү Ундрах хоёр нэг нэгнийхээ толгойг хагалсан талаараа хэрэлдэж байсан... ...гэртээ ирээд Ундрахыг харахад Ундрахын толгойноос цус гарч байсан... ...Хадхүү эгч толгой руу нь цохиод байсан... ...Баатар надад хэлэхдээ Хадхүү Ундрахыг толгой руу галын төмрөөр цохисон гэж хэлсэн... /хх-ийн 10 дугаар хуудас/,

гэрч Д.Эрдэнийн ...2018 оны 08 дугаар сарын 30-ны орой Ундрах эхнэртэйгээ манай ирсэн. Тэгээд толгой тархи нь цус болчихсон байсан. Тэгээд надад хагарсан газраа үзүүлсэн... ...толгой тархи нь гэмтэлтэй байсан... /хх-ийн 11 дүгээр хуудас/,

гэрч Д.Батцэцэгийн ...Хадхүү үнс авдаг жижиг төмрөөр Ундрахыг цохиод байсан... /хх-ийн 12-13 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг,

шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 610 дугаартай ...*******ын биед зүүн өвдөгт шарх, зулай, ар дагзанд зулгаралт... бүхий хөнгөн хохирол учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны орой Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутаг “Өрөө булан” гэх газар өөрийн төрсөн эгч*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас муудалцаж толгой болон гаран тус газар нь архитай шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримтууд нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч*******гийн ...Би 2018 оны 08 дугаар сарын 30-ны орой би... ...гэртээ байж байхад оройн 20 цагийн орчим манай төрсөн дүү Ундрах гэх залуу... ...надтай архи ууя гэж орж ирэхээр нь би уухгүй гэсэн чи муу яахаараа уудаггүй юм гэж хэлээд миний үснээс зулгаагаад шилтэй архиар миний толгой руу цохисон... ...Намайг цохих үед бид хоёрын хажууд Ундрахын эхнэр, мөн Равжаа гэх манай дүүгийн эхнэр Төмөрөө нар байсан. Тухайн үед намайг Ундрах цохих үед 2 хүүхэн орилоод гэрээс гараад гүйсэн... ...Ундрах миний толгой руу шилтэй архиар 1 удаа цохисон. Гарын шуу руу нэг удаа шилтэй архиар цохисон... /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

гэрч Т.Баатарын ...хонио хашиж дуусаад гэр рүүгээ алхаж байхад Төмөрөө гэх хүүхэн хүүхдээ тэвэрчихсэн эгчийг аллаа гээд орилоод миний өөдөөс ирсэн... ...намайг гэрт ороход манай эхнэрийн толгойноос цус урсчихсан байсан. Ундрах манай эхнэрийг архи уусангүй гэж цохисон байна лээ. Ундрах манай эхнэрийг урд өмнө цохиж, зодож байсан... /хх-ийн 9 дүгээр хуудас/,

гэрч Б.Төмөрчөдөрийн ...Хадхүүгийнд очиход Хадхүү Ундрах хоёр хоорондоо архи ууна уухгүй гэж маргалдаад зодолдсон... ...Тэгээд Хадхүү Ундрах хоёр нэгэнтэйгээ нэгнийхээ толгойг хагалсан талаараа хэрэлдэж байсан... /хх-ийн 10 дугаар хуудас/,

гэрч Д.Батцэцэгийн ...Ундрах нөгөө архиар Хадхүүгийн толгойд цохисон... ...Ундрах архитай шилээр Хадхүүг цохисон. 0.75-тай цагаан экс гэдэг архи байсан. Хадхүүгийн толгой нь язарсан байх, тухай үедээ цус гараад л байсан... /хх-ийн 12-13 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг,

шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 597 дугаартай ...Д.Хадхүүгийн биед духанд шарх, шуунд цус хуралт... бүхий хөнгөх хохирол учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх хохирогч*******гийн бичгээр гаргасан гомдол /хх-ийн 3 дугаар хуудас/ зэрэг мэдүүлгийн болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

Шүүгдэгч*******гийн өөрийн төрсөн дүү *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний толгойн тус газар нь төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь,

 

Шүүгдэгч *******ын өөрийн төрсөн эгч*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас муудалцаж толгой болон гаран тус газар нь архитай шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг гэж үзсэн ба дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.

Иймд шүүгдэгч*******, ******* нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд зүүн өвдөгт шарх, зулай, ар дагзанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч *******аас хавтас хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн хохирлоос үүдэлтэй хор уршгийн талаар нэхэмжилсэн бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж, 

 

мөн шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******гийн эрүүл мэндэд духанд шарх, шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч*******гээс хавтас хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн хохирлоос үүдэлтэй хор уршгийн талаар 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн баримт авагдсан боловч уг 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж тус тус шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******,******* нар мэдүүллээ.

 

Иймд шүүгдэгч*******, ******* нарыг тус бүрийг нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч*******, ******* нарт тус бүр хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон торгох ялыг оногдуулах боломжтой гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч*******, ******* нарт тус бүрд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Түүнчлэн шүүгдэгч*******гийн хувьд Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр Засрал сайжралын байдал гэсэн сэтгэцийн эмгэгтэй болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 936 дугаар дүгнэлтээр тогтоогдож байгаа хэдий ч мөн тус дүгнэлтээр хэрэг хариуцах чадвартай болох нь мөн тогтоогдож байх тул шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулсан болно.

 

Шүүгдэгч*******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг

        хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.13., 36.41., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

                1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харчин овгийн Дамбын Хадхүү, Цогт тайж овгийн Дамбын Ундрах нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Харчин овгийн Дамбын Хадхүү, Цогт тайж овгийн Дамбын Ундрах нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд дөрвөн зуун жаран нэгж буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Харчин овгийн Дамбын Хадхүү, Цогт тайж овгийн Дамбын Ундрах нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд оногдуулсан дөрвөн зуун жаран нэгж буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Харчин овгийн Дамбын Хадхүү, Цогт тайж овгийн Дамбын Ундрах нарт тус бүр шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

 

5. Шүүгдэгч Харчин овгийн Дамбын Хадхүү, Цогт тайж овгийн Дамбын Ундрах нар тус бүр цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Харчин овгийн Дамбын Хадхүү, Цогт тайж овгийн Дамбын Ундрах нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Харчин овгийн Дамбын Хадхүү, Цогт тайж овгийн Дамбын Ундрах нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ш.ГАНДАНСҮРЭН