| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2017/00661/И |
| Дугаар | 1296 |
| Огноо | 2017-12-19 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 1296
| 2017 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 151/ШШ2017/01296 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 9 дүгээр хороо, Бадрал 3-р гудамж 8 тоотод оршин суух Монгол овогт Лхагваагийн Батчулууны /УД75062661/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 6 дугаар баг, 41 дүгээр байрны 9 тоотод оршин суух Боржигон овогт Доржийн Батдулам /НЭ56111763/-д холбогдох,
“Хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгож, Зуунмод сумын 6 дугаар багийн 41 дүгээр байрны 9 тоот орон сууцыг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Д.Батдуламын “Хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгож, талийгаач хүү Батсайханд ногдох хэсгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэгч Л.Батчулуунд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа, хариуцагч Д.Батдулам, түүний өмгөөлөгч С.Оюундэлгэр, нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Батчулуун нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “-Талийгаач нөхөр минь 2015 оны 9 сарын 25-ны өдөр өвчний улмаас нас барсан юм. Нөхөр бид хоёр 2007 онд Төв аймийн Зуунмод сум, 6-р баг, 41-р байрны 1-9 тоот 3 өрөө Ү-1427000584 улсын бүртгэлийн дугаартай байрыг Хас банкны зээлээр худалдан авч байсан ба байрны урьдчилгаа төлбөрийг өөрсдөө төлж дуусган байраа нэр дээрээ шилжүүлэн авч байсан. Нөхрийг минь нас барнаас хойш нөхрийн маань ээж Д.Батдулам нь манай байранд амьдарч байгаа бөгөөд өв залгамжлалаар уг байрнаас онодох хэсгээ авна гэсэн маргаан үүсээд байгаа болно. Уг байр нь талийгаач нөхөр бид гуравын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө учир охин бид хоёр гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс авах эрхтэй юм. Мөн нөхөр минь нас барсан учир гэр бүлийн дундын өмч хөрөнгөөс нөхөрт ногдох хэсгийг иргэний хуулийн дагуу хууль ёсоор өв залгамжлан авах эрхтэй юм. Байрны минь одоогийн зах зээлийн үнэлгээ 40 000 000 төгрөг байгаа. Иймд Л.Батчулуун миний бие болон охин Б.Азжаргал бид хоёрыг дээрх Төв аймийн Зуунмод сум, 6-р баг, 41-р байрны 1-9 тоот 3 өрөө Ү-1427000584 улсын бүртгэлийн дугаартай байрнаас талийгаач нөхөрт оногдох хууль ёсны өв залгамжлагч нь мөн болохыг тогтоож, гэр бүлийн дундын эд хөрөнгөөр охин бид хоёрт оногдох хэсэг 26 666 666 төгрөг, өв залгамжлалаар охин бид хоёрт оногдох хэсэг 8 888 888 төгрөг, нийт 35 555 5554 төгрөгийг Д.Батдуламаас гаргуулж өгнө үү” гэжээ
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн гаргасан нэхэмжлэлдээ: Л.Батчулууны нэхэмжлэлтэй Д.Батдуламд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч Л.Батчулуун нь байрнаас оноглдох хэсэг болох 35 555 554 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Төв аймаг 6 дугаар баг 41 дүгээр байр 09 тоот байрыг Д.Батдуламаас нэхэмжилж байна. Иймд хариуцагч Д.Батдуламаас Төв аймаг 6 дугаар баг 41 дүгээр байр 09 тоот байрыг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Л.Батчулууны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Батчулуун нь талийгаач Батсайхантай 2005 онд гэр бүл болоод 2009 онд охин Азжаргалыг төрүүлээд хамт амьдарч байсан. Наймаа хийж яваад тарваганы мах идээд тарваган тахлаар нас барсан. Батчулууны хувьд 3 өрөө байрыг нэхэмжлэгч Батчулуун, талийгаач Батсайхан нар Хасбанкны зээлээр авсан. Тухайн байрандаа хадам ээж Батдуламын хамт амьдарч байсан. Байраа авъя хадам ээж Батдуламд оногдох хэсгийг өгч эхнэр Батчулуун, охин Азжаргал нарыг хууль ёсны өв залгамжлагчаар тогтоож, оногдох хэсгийг Батдуламд өгөх нэхэмжлэл гаргасан. Гэр бүлийн харилцаа байсан. Өв нээлгэх талаар хариуцагч талаас ярьж байна. Тухайн үед Батдулам, Батчулуун нар тухайн асуудлаар ярилцаад ээж нь очоод бүртгүүлсэн гэж хэлж байсан нь өв залгамжлах эрхээсээ татгалзсан гэж үзэхгүй байна. Гэр бүлийн гишүүд нь гэрлэлтээ батлуулснаас хойш ажил хийсэн үгүй нь хэрэгт хамааралгүй. Гэр бүл болсон цагаас хамтын хөрөнгө болж байгаа. Тиймээс хуль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгох, өв залгамжлах эрхийнхээ дагуу Төв аймгийн 6 дугаар баг 41 дүгээр байр 09 тоот байрыг Д.Батдуламаас гаргуулах хүсэлтэй байна” гэв.
Хариуцагч Д.Батдулам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-...Миний хүүгийн нэр дээр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 41 дүгээр байр 9 тоот 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгонд Улаан эрэгний 1-37 тоотод байршилтай бетонон хашаатай 420 м.кв газар тус тус өмчлөлд нь байсан бөгөөд эх Д.Батдулам би 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн нотариатч Ч.Наранцэцэгт хандан Л.Батчулуун, ач охин Азжаргал нарын хамтаар өвийг хүлээн авах хүсэлт гаргахад газрын гэрчилгээ нь надад байхгүй байсан тул нотариатч зөвхөн орон сууцыг бүртгэж аваад нотариатын танхимын өвийн санд бүртгүүлсэн. Харин газрын гэрчилгээгээ авчирч хүсэлтээ гарган өвийн санд бүртгүүлэхийг хэлсэн. Миний хүүгийн гэрээс бичиг баримттай жижиг сейфийг Л.Батчулуун бага охиныг маань байж байхад гэрт орж ирээд шууд аваад явснаас хойш удаа дараа авчирч өгөхийг хэлэхэд авчрахгүй байж байгаад 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Р.Уранбилэг гэгчээр өвлөх эрхийн гэрчилгээ бичүүлэн дээрх газрыг нь Л.Батчулуун өмчлөлдөө дангаар авч улмаар бусдад худалдсан байсныг сүүлд мэдсэн болно. .... 2007 онд Налайхад амбаарт амьдарч байсан. Нийгмийн даатгалын улсын байцаагч байсан Алтанчимэг, түүний нөхөр Басанжав нар намайг дуудаад байраа зарах гэж байгаа гэж хэлэхэд нь хүүдээ хэлтэл тэр дороо очиж 3 өрөө байраа үзээд 15 сая төгрөгөөр авсан. Хүү минь та өтөлсөн юм чинь ганцаараа байгаад яах вэ гээд 1 өрөөнд нь амьдар гэсэн тэгээд хамт амьарч байсан. Миний хүү зуурдаар нас барсан. Энэ байрыг худалдаж аваад 2007 оноос хойш амьдарч байна. Батчулуун миний хүүтэй сууснаасаа хойш ажил огт хийгээгүй. Миний хүүтэй хамтарч бизнес хийдэг байсан. Том хүүгээ айл болгоё гэж зүтгэсэн нь үнэн. Хүү минь нас барснаас хойш энэ 3 өрөө байрыг 2015.10.30-ны өдөр гэрчилгээг нь канондоод нотариатаар өв залгамжлагчаар тогтоолгох хүсэлтээ өг гэж Батчулуунд удаа дараа хэлсэн. Намайг орон гэргүй болгох гээд байгааг ойлгохгүй юм. 3 өрөө байр нь Хаан банкны барьцаанд байгаа. Газрынхаа бичиг баримтыг миний сейфнээс аваад зарсан. Өв залгамжлах асуудлаа би өөрөө очиж нээсэн. Батчулуун өв залгамжлах эрхээ нээлгүүлээгүй явж байгаа” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч С.Оюундэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Батчулуун нь Б.Батсайхантай 2009 оноос уг байранд хамтран амьдарч байсан. Одоогоор өөр хүнтэй суусан. Д.Батчулуун нь өвийн асуудлаа өнөөдөр хүртэл тавиагүй байна. Тиймээс Д.Батчулууныг өвийн эрхээсээ татгалзсан гэж ойлгож байгаа. Батдулам анх 10 сая төгрөгөөр өөртөө байр авах гэж байгаад хүүдээ байр авч хамт амьдарсан талаар хэлдэг. Нэхэмжлэгч байр нэхэмжлээд байгаа. Гэтэл Иргэний хуулиар зохицуулж байгаагаар бол уг байрны хувиар тогтоох ёстой гэж бодож байна. Д.Батдулам нь хууль ёсны өв залгамжлагчийн хувьд талийгаачийг нас барснаас хойш 3 сарын дотор хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох хүсэлтээ өгч нотариат дээр очсон. Тэр үед өв залгамжлагч өөр хүмүүс бий юу гэхэд нь Азжаргал, Батчулуун нарыг хэлж байсан. Тиймээс талийгаачид оногдох хувиас өнөөдөр хүртэл өвлөх эрхтэй талаараа илэрхийлээгүй учраас нэхэмжлээд байгааг нь үндэслэлгүй гэж бодож байна. Таолийнаач нөхрийнхөө хувиийг өвлөхөөс татгалзсан гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Батчулуун, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа нар нь Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутагт байрлах 41 дүгээр байрны 1-9 тоот орон сууц нь талийгаач нөхөр Б.Батсайхан бид хоёрын нэр дээр байдаг, бид хамт амьдарч байхдаа авч байсан байр юм. Иймд хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгох, маргаж буй орон сууцнаас өөрийн болон охин Б.Азжаргалд оногдох хэсэг, мөн нөхөрт оногдох хэсгээс өөрөө болон охин Азжаргал нарт өвлөгдөх хэсгийн үнэ 35 555 554 төгрөгийг хариуцагч Д.Батдуламаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох гаргуулах 35 555 554 төгрөг гаргуулах шаардлагаа өөрчилж хариуцагч Д.Батдуламаас Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багт байрлах 41 дүгээр байрны 1-9 тоот орон сууцыг гаргуулж өгнө үү гэж нэхэмжилжээ.
Хариуцагч Д.Батдулам нь сөрөг нэхэмжлэл гарган уг орон сууцны хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Батчулуун нь 2009 оноос хойш миний хүүгээс салж тусдаа амьдарч ирсэн, мөн Нотариат болон засаг даргад өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт гаргаагүй учраас өвлөх эрхгүй, иймд уг байрны талийгаач хүү Б.Батсайханд ногдох хэсгийг эх Д.Батдулам өвлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэж маргажээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:
-Л.Батчулуун, Б.Батсайхан нар нь 2004 оны 4 дүгээр сарын 5-нд гэр бүл болж, 2007 оны 10 дугаар 5-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас охин Б.Азжаргал нь 2005 оны 9 дүгээр сарын 26-нд төржээ.
-2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Б.Батсайхан нь зуурдаар нас барсан болох нь 160193-88 дугаартай 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн нас барсны гэрчилгээгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч Л.Батчулуун, талийгаач Б.Батсайхан нар нь албан ёсны гэрлэлттэй байсан нь №0068516-295 дугаартай гэрлэсний гэрчилгээ /хх-н 8/-ээр болон зохигчдын тайлбараар, хэрэгт авагдсан Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2017.01.05-ны өдрийн 57 дугаартай захирамжид дурдагдсан үйл баримтаар тухайлбал Хаан банкниас Л.Батчулуун, талийгаач Батсайхан нар нь 50 000 000 төгрөгийн зээл авч түүнийгээ төлөөгүй байсан тухайгаар /хх-н 108-110/, мөн нэхэмжлэгч Л.Батчулуун нь 000022591 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-1127000584 дугаарт бүртгэгдсэн Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 41 дүгээр байрны 1-9 тоот 37.0 ам метр орон сууцны /хх-н 11/ хууль ёсны өмчлөгч /50 хувийн/ болох нь тогтоогдож байна.
Харин 2009 оноос хойш талийгаач нөхрөөсөө тусдаа охин Б.Азжаргалын хамт Улаанбаатар хотын Налайх дүүргийн 7 дугаар хороонд амьдарч байгаа, талийгаач Б.Батсайханыг нас барах үед хамт амьдраагүй байсан болох нь засаг дарга С.Тунгалагийн тодорхойлолтод дурдсан “Тус хорооны иргэн Лхагвагийн Батчулуун /УД75062661/ нь Бадрал 3-8 тоотод ам бүл 4, эх Лхагва, ...охин Б.Азжаргал нарын хамт 2009 оноос хойш амьдарч байгаа болно. ...охин Азжаргал нь Голомт цогцолбор сургуулийн 51 ангид суралцдаг болохыг тодорхойлов” гэснээр, мөн хариуцагч Д.Батдуламын “Батчулуун нь 2009 оноос хойш хүүгээс минь тусдаа охинтойгоо хамт Налайх дүүрэгт амьдарч байгаа. ...” гэх тайлбар зэргээр нотлогдож байх ба нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэ тухайг баримтаар үгүйсгээгүй болно.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-д “энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.”, мөн хуулийн 528.2-т “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.” гэж 528.3-т “Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.” гэж тус тус заажээ.
Л.Батчулуун нь хуульд заасан дээрхи хугацаанд өвлөгдөх эд хөрөнгийг буюу Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 41 дүгээр байрны 9 тоот орон сууцны талийгаач нөхөр Б.Батсайханд ногдох хэсгийг хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргасан болон уг орон сууцыг хүлээн авсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдоогүй бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батчулууны хүсэлт гаргаагүй гэдгийг “Батчулуун ээж хүсэлт гаргасан” гэж надад хэлсэн гэж тайлбарлаж байна.
Иймд Л.Батчулуун нь өв хүлээн авах тухай хүсэлтийг холбогдох байгууллага болон засаг даргад гаргаагүй нь Иргэний хуулийн 528.3-т зааснаар түүнийг Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 41 дүгээр байрны 9 тоот орон сууцнаас талийгаач нөхрийнхөө өвлөх хэсгийг өвлөхөөс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна. Охин Б.Азжаргал нь насанд хүрээгүй учраас түүний хууль ёсны төлөөлөгч нь эх Л.Батчулуун байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг тогтоолгох шаардлагыг хангаж, талийгаач нөхрийн өвлөх хэсгийг өвлөж авах эрхээ алдсан байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагаас Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 41 дүгээр байрны 9 тоот орон сууцыг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд:
Хариуцагч Д.Батдулам нь талийгаач Б.Батсайханы төрсөн эх мөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсийн 212/001267 дугаартай Төрөл садангийн тухай лавлагаанд “НЭ56111763 регистрийн дугаартай Боржигон овогт Доржийн Батдулам нь НЭ71082619 регистрийн дугаартай Боржигон овогт Бямбасүрэнгийн Батсайханы эх мөн болохыг тодорхойлов” /81-н ард талд/ гэснээр, хүү Б.Батсайханыг нас барах үед түүнтэй хамт амьдарч байсан болох нь Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн засаг дарга Б.Отгонбаярын 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1224 дугаартай тодорхойлолтод “Дорж овогтой Батдулам нь ам бүл 3, тус багийн 41.1.9 тоотод 2007 оноос одоог хүртэл амьдарч суугаа нь үнэн болно. ...” /хх-н 73/ гэснээр нь мөн түүний нотариатад гаргасан өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт /хх-н 80/, Монголын нотариатчдын танхимын 2017.03.07-ны өдрийн 159 тоот лавлагаанд “.2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан Бямбасүрэнгийн Батсайхан /НЭ71082619/-ны өмчлөлийн 000022591 гэрчилгээний дугаартай, Ү-1427000584 улсын бүртгэлийн дугаартай Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 41 дүгээр байр 09 тоот хаягт байрлах 37м.кв 3 өрөө орон сууцыг эх Доржийн Батдулам /НЭ56111763/ өв хүлээн авах хүсэлт гаргасныг Төв аймгийн нотариатч Ч.Наранцэцэг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гарын үсгийн 311 дүгээрт бүртгэж гэрчилсэн байна. Дээрх өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөхтэй холбоотой бусад мэдээлэл түүний хууль ёсны өв залгамжлагчдаас өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан эсэх, нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг Танхимын Өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байна гэжээ.” /хх-н 77/ гэснээр тус тус нотлогдож байна.
Иймд хариуцагч Д.Батдулам нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаач хүү Б.Батсайханы хууль ёсны өвлөгч мөн бөгөөд мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д “Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.”, 528.2-т “Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.” гэж тус тус зааснаар талийгаач хүү Б.Батсайханд ногдох хэсгийн өвлөгч буюу маргаж буй байрны 50 хувийг өвлөх эрхтэй болохыг тус тус тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Батчулууныг талийгаач Б.Батсайханы хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоож, мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар түүний нэхэмжлэлийн шаардлагаас Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутагт байрлах 41 дүгээр байрны 1-9 тоот орон сууц гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 520.1.1, 528.1, 528.2-д тус тус зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага буюу Д.Батдулам нь талийгаач Б.Батсайханы хууль ёсны өвлөгч бөгөөд Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутагт байрлах 41 дүгээр байрны 9 тоот орон сууцнаас нас барагч Б.Батсайханд ноогдох хэсэг буюу уг орон сууцны 50 хувийг өвлөх эрхтэй болохыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405 950 төгрөгийг, мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсөвт тус тус хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ
6. Ш.Цэнд 2011 оны 10 дугаар сарын 28-нд нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1.-д зааснаар өв нээгдсэн ба Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1.-д “нас барагчийн ...төрүүлсэн...хүүхэд...” нь хууль ёсны өвлөгч бөгөөд адил хэмжээгээр өвлөх эрхтэй ба нэхэмжлэгч нар нь талийгаач Ш.Цэндийн хууль ёсны өвлөгч байна. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2.-т “ ...өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу...нотариат...-д өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэж заасан ба маргааны зүйл болох орон сууцны өв хүлээн авах тухай хүсэлтийг нэхэмжлэгч ........... нар 2011 оны 11 дүгээр сарын 16-нд Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчид хандан гаргасныг нотариатч бүртгэж гэрчлэн Монголын Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн болох нь Монголын Нотариатчдын танхимын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 149 тоот лавлагаагаар нотлогдсон. хуулбар хувь 2017-12-19 -нд www.shuukh.mn сайтаас татаж авав. Хуудас: 7/9 Үүнээс үзэхэд дээрх 2 өмчлөгчтэй орон сууцны нэг өмчлөгч болох талийгаач Ш.Цэндэд оногдох хэсгийн өвийг нэхэмжлэгч нар хүлээн авсан гэж үзнэ. 7. Монголын Нотариатчдын танхимын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 149 тоот лавлагаанд хариуцагч Ё.Цэцгээ нь дээрх 2 өрөө орон сууцны өв хүлээн авах тухай хүсэлтийг Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатчид гарган 2011 оны 12 дугаар сарын 28-нд Монголын Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн тухай тодорхойлсон байна.