Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/325

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой,  ******* овогт ******* *******, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ******* караокены өрөөнд 2020 оны 08 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчим ******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: 1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг, / хх-ийн 51- 53/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хөгжмийн багш нарын сургалт болж 18-19 цагийн үед тарсан. Тэгээд би хэдэн багш нартай “*******” караоке орж хоол идээд архи пиво ууцгаасан. Тэгээд шөнийн 22 цагийн үед би хэдэн багш нарын хамт гарч тамхи татаж байхдаа Баян-Ойт сургуулийн багш ******* гэх багшид бид нар дундаа чи шувуу нохойны цолтой юм даа гэж хэлсэн. ******* нь барилддаг сумын цолтой болохоор би тоглоом шоглоомоор тэгж хэлсэн юм. Тэгээд бид нар тамхиа татчихаад буцаад караокед ороод байж байтал тэрээр уурлаад миний зүүн талын нүд болон уруул хэсэг рүү цохисон. Түүнийг юугаар намайг цохисон болохыг би мэдээгүй, цохиулаад ухаан алдсан. Тэгээд түргэн тусламжийн машинд явж байгаад сэргэсэн. Миний зүүн талын нүдний зовхи урагдаж, доод уруул сэтэрчихсэн байсан бөгөөд эмнэлэгт очиж оёдол тавиулсан. ******* нь барилдаг. Караокед аймгийн төвийн сургуулийн дуу хөгжмийн багш нарын хамт орсон бөгөөд ******* нь яг намайг цохих үед миний мэдэж байгаагаар , , санагдаж байна. Караокед 10 гаран хүмүүс байсан бөгөөд бид нар 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи л уусан. Бүгдээрээ л нэлээн халчихсан байсан гэхдээ ухаанаа алдсан согтуу хүн байгаагүй. Зүүн нүдний зовхинд оёдол тавиулсан болохоор нүд юм харж болохгүй байна. Мөн доод уруул хэгзэрчихсэн байна. ******* нь надаас уучлалт гуйж эмчилгээний зардал бүрэн төлсөн тул гомдол санал байхгүй ... гэх мэдүүлэг /ххийн 13-17 /

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр сургуулиудын хөгжмийн багш нарын сургалт болоод орой 18 цагийн үед тараад 10 гаран багш Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах ******* караокед орсон юм. Тэгээд бид нар 0.75 литрийн хэмжээтэй архи, мөн пиво ууцгаасан. Тэгээд хамт байсан багш нар ганц нэгээрээ явцгааж 7 багш үлдсэн. Тэгээд 22 цагийн үед байх багш бид хоёр гараад багш тамхи татчихаад ирье гээд гарсан, би 00 өрөө орж бие зассан. Тэгээд ойролцоогоор 5 орчим минут болоод буцаад караокены өрөөнд орсон чинь Д.Бүрэнтогтох багш өрөөний шалан дээр доошоо хараад хэвтэж байсан бөгөөд шалан дээр цус их гоожсон, архи, пивоны шилний хагархайнууд байсан. Ш.Энхтулгыг хоёр талаас нь , хоёр барьчихсан зогсож байсан. Тэгэхээр би ******* руу чи яаж байгаа юм гэсэн чинь тэрээр чамайг ална шүү гээд дайраад миний бөгс рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд би Д.Бүрэнтогтох багшийг босгоод гаргах гэсэн чинь ******* түүний толгой руу гараараа 2-3 удаа цохиж аваад, мөн нүүр лүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед түүнийг болиулах гээд , хоёр талаас нь барьсан ч хүчрэхгүй байсан. Тэгээд би өрөөнөөс гараад Цагдаагийн байгууллага болон эмнэлэгт дуудлага өгсөн. Удаагүй Цагдаагийн алба хаагч, түргэн тусламж ирээд ******* эмнэлэг рүү авч шархнууд дээр нь оёдол тавиулсан. Тэнд 3 байсан хүмүүс бүгдээрээ л жоохон согтсон байсан. Гэхдээ ухаанаа алдсан согтуу хүн байгаагүй. Миний хувьд архи уугаагүй ганц нэг шил пиво уусан болохоор эрүүл шахуу байсан. Би ******* яагаад ******* зодох болсныг мэдэхгүй байна. ******* зүүн талын нүдний хэсэг, амны хэсэг хавдаж цус гарсан байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй ... гэх мэдүүлэг, /ххийн 18-19 /

Гэрч Б.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр сургуулиудын хөгжмийн багш нарын сургалт болоод орой 18 цагийн үед тараад 10 гаран багш Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах ******* караокед орсон юм. Тэгээд бид нар 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи, мөн хүний тоогоор пиво ууцгаасан. Тэгээд хамт байсан багш нар ганц нэгээрээ явцгааж 7 багш үлдсэн. Тэгээд 22 цагийн үед байх багш бид хоёр гараад би тамхи татах гээд гарсан багш бие засах гээд 00 өрөө рүү орж байгаа харагдсан. Тэгээд би гарч тамхи татчихаад эргээд орсон чинь Д.Бүрэнтогтох багшийн толгойноос цус гоожчихсон өрөөний шалан дээр хэвтэж байсан түүний хажууд ******* нь дээгүүрээ цээж нүцгэн зогсож байсан бөгөөд тэнд байсан , , багш нар түүнийг боль, яаж байгаа юм гээд байж байсан. Тэгээд би юу болж байгаа юм *******а миний дүү одоо боль гэсэн чинь намайг заамдаж аваад эрүү рүү цохиж авсан. Тэгээд би түүнийг хүчрэхгүй юм байна гээд холдсон. Тэгтэл удаагүй гаднаас орж ирээд ******* бас руу дайрсан бөгөөд Бүрэнтогтох багшийг авч гарах гэсэн чинь ******* Бүрэнтогтох багшийн өшиглөөд гараараа хэд хэд цохиод авсан. Тэгээд багш гараад Цагдаагийн байгууллагад болон эмнэлэгт дуудлага өгсөн юм билээ. Тэгтэл удаагүй Цагдаагийн алба хаагч, түргэн тусламж ирээд ******* эмнэлэг рүү авч шархнууд дээр нь оёдол тавиулсан. Тэр хоёр нэлээн согтсон байсан. ******* нь Бүрэнтогтох багшийг зодохоос өмнө бид нар караокеноос гарч тамхилсан юм. Тэгэхэд Д.Бүрэнтогтох багш ******* руу энэ маань бид нарыг бодвол нохой шувууны цолтой юм байгаа юм гээд тоглоом шоглоомоор хэлсэн чинь тэрээр жоохон уурлаж байгаад эвлэрчих шиг болсон. ******* нь барилддаг сумын цолтой болохоор тэгж тоглож хэлсэн байх. Тэгээд би бодохдоо тэр зүйлээс болоод уурлаад ******* нь ******* зодсон юм болов уу гэж бодож байгаа. ******* зүүн талын нүдний хэсэг, амны хэсэг урагдаж цус гарсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 /

Гэрч Ц.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр сургуулиудын хөгжмийн багш нарын сургалт болоод орой 18 цагийн үед тараад 10 гаран багш Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах ******* караокед орсон юм. Тэгээд бид нар 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи, мөн тодорхой хэмжээгээр пиво ууцгаасан. Тэгээд бид нар дуулах нь дуулаад эрэгтэйчүүд нь тамхи татна гээд гарч орцгоогоод байсан. Зарим нэг ганц нэгээрээ явцгааж 7 багш үлдсэн. Тэгээд багцаагаар 21 цаг өнгөрч байх үед би дуулж байгаад харсан чинь Д.Бүрэнтогтох багш шалан дээр хэвтэж байсан бөгөөд 4 хажууд нь ******* зогсчихсон түүнийг зодох гээд байсан. Тэгээд , бид 3 түүнийг болиулах гэсэн чинь хүчрэгдэхгүй, багш бас цохиулсан. Тэгээд байж байхад багш орж ирээд араас нь багш орж ирээд яасан юу болсон гээд мөн л Ш.Энхтулгыг болиулах гээд оролдсон. Удаагүй Цагдаагийн ажилчид болон түргэн тусламж ирээд ******* эмнэлэг рүү авч явсан. Би гэр лүүгээ явсан. Тухайн үед өрөөнд , , Д.Бүрэнтогтох, ******* бид нар байсан. Харин , багш нар гарж явчихсан байж байгаад сүүлд нь орж ирсэн. Тухайн үед 10 гаран хүн 0.75 литрийн хэмжээтэй архи хувааж уугаад хүмүүс ганц нэг пиво ууцгаасан болохоор согтолт гайгүй байсан. Ухаан алдсан согтуу хүн байгаагүй. Д.Бүрэнтогтох нь караокед байхдаа Ш.Энхтулгыг нохой шувууны цолтой гэсэн утгагүй зүйл яриад байсан бөгөөд ******* нь та яахаараа дандаа ингэж байдаг юм гэж байсан. Би бодохдоо тэр үгийг ******* нь дотроо бодоод уурлаад ******* зодсон байх гэж бодож байна. Түүнээс өөрөө хэрүүл маргаан хийсэн зүйл болоогүй. Би яг яаж цохиж зодсоныг нь хараагүй, хөгжим чанга дугараад би өөрөө дуулж байсан болохоор анзаараагүй, нэг харсан чинь Д.Бүрэнтогтох шалан дээр хэвтэж байсан. Түүнийг шалан дээр хэвтэж байхад шалан дээр архи пивоны шилний хагархай байгаагүй. Тэгээд Ш.Энхтулгыг болиулах гээд бид нар ноцолдож байхдаа ширээн дээр байсан архи пивоны шилийг унагаагаад хагалчихсан юм .. гэх мэдүүлэг /хх-ийн 23-25

 Гэрч О.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн үед манай хэдэн багш нар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах ******* караокед ороод 0.75 литрийн хэмжээтэй 2 шил архи уусан. Тэгээд бид нар дуулах нь дуулаад ууж идэцгээгээд байж байгаад ойролцоогоор 21 цаг өнгөрч байх үед Д.Бүрэнтогтох багш ******* багшид чи нохой шувууны цолтой гэсэн гээд тоглоом шоглоомоор юм яриад байсан бөгөөд сүүлдээ ******* уурлаад босож ирээд Д.Бүрэнтогтох багш барьж аваад тэр хоёр ширээн дээгүүр ноцолдоод унасан. Тэгээд ******* нь ******* толгой хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөөд авахаар нь боль гээд би түүний хөлийг нь барьж авахдаа хөлд нь өшиглөгдсөн. Тэгээд би нэлээн согтсон байсан болохоор түүнээс хойш болсон зүйлийг сайн санахгүй байна. Ямар ч байсан цагдаа, эмнэлгийн ажилчид ирчихсэн байсан. Тухайн үед өрөөнд , Д.Бүрэнтогтох, *******, бид 5 байсан. Дараа нь хэн хэн орж ирснийг мэдэхгүй байна ... гэх мэдүүлэг / хх-ийн 26-28 /

8. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 0дүгээр сарын 01-ний өдрийн 481 дугаартай шинжээчийн: 1. ******* биед зовхи, уруулд шарх, зүүн нүдний алим, зовхи, чамархай, чихэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... 5 гэх дүгнэлт /хх-ийн 40-41/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-11/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/, депозит дансны хуулгууд /хх-ийн 60-63/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 183/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” караокены өрөөнд иргэн ******* зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Д.Бүрэнтогтох, гэрч А., Б., Ц., О. нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 481 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ш.Энхтулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав. Хэрэгт шүүгдэгч ******* эзэмшлийн самсунг Жи-4 маркийн гар утас битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, гар утас шийтгэх тогтоол 6 хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт ******* Энхтулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* Энхтулгыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч ******* эзэмшлийн Самсунг Жи-4 маркийн гар утсыг битүүмжилсэн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгон уг Самсунг Жи-4 маркийн гар утыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5- д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 10-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Д.БАТЦЭНГЭЛ