| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0240/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/279 |
| Огноо | 2019-11-01 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2019/ШЦТ/279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
лсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Болорзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914001870323 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Регистрийн дугаар:/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2019 оны 01 дугаар сарын 22-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Жинчин” дэлгүүрийн гадаа хаясан байсан иргэн *******ын эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө болох Самсунг Эс-9 маркийн гар утсыг олж завшиж 1.830.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Жинчин дэлгүүрийн гаднах авто машины зогсоолын газар хар өнгийн маркийг нь мэдэхгүй гар утас байхлаар нь аваад үзтэл өнөөх гар утас унтарчихсан байхлаар нь олсон гар утсаа аваад шууд гэр лүүгээ явсан. Гэртээ хариад өөрийнхөө цүнхэндээ хийгээд тавьсан байсан юм. Тэгээд тэр өдрийн маргааш нь надад мөнгөний хэрэг байсан учир олсон утсаа зараад мөнгө болгоё гэж бодоод өөрийнхөө төрсөн дүү болох *******ыг дуудаад эгч нь хүнээс мөнгө авах ёстой байсан юм тэгсэн оронд нь энэ утсыг өглөө чи энийг зараад өгөөч гэж хэлсэн чинь тэр тэгье гэж авч яваад 200.000 төгрөгт зарчхаад ирлээ гээд надад 200.000 төгрөгийг өгсөн. гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/ ... Миний бие өөрийнхөө үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. мөн хэргийнталаар гэрчээр мэдүүлэг өгсөн болохоор одоо надад нэмж хэлэх зүйл алга байна...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь өөрийн эсрэг мэдүүлэөгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Жинчин дэлгүүрийн гадаа очиж цагаан сарын тавганы зүсмэл боорцог буулгах гэж байгаад өөрийн унаж явсан авто машин дотроос гар утсаа унагасан юм шиг байна лээ. Би тухайн үедээ гар утсаа машинаас буухдаа унагаснаа мэдээгүй дэлгүүрт тавгийн боорцгоо зөөгөөд анзаараагүй юм. Би тэгээд дэлгүүрт ороод гар утсаа гаргаж ирээд юм тэмдэглэх гэж байсан чинь миний гар утас байхгүй болчихсон байсан. Тэгээд би гар утсаа хаяснаа мздсэн. Би өерийн унаж явсан машин дотроос гарахдаа гар утсаа хаясан юм шиг байн лээ, еөр хулгайд алдах боломж байгаагүй би тэгээд дэлгүүрийн гаднах камер шүүж харсан чинь миний машины хажуу талаас нэг эмэгтэй хүн олоод аваад явчихсан байн лээ тэгээд гар утсаа хаясан талаар мэдсэн. Би гар утсаа хулгайд алдаагүй, машинаас буухдаа унагаачихсан юм. Одоо би өөрийн гар утсаа бүрэн бүтэн олж авсан надад гомдол санал байхгүй энэ хэргийг хааж өгнө үү, Би Улаанбаатар хотод ажил хийдэг болохоор дахин ирж чадахгүй байх. гэх мэдүүлэг /хх-ийн 25-32/
4. Гэрч *******ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай лангуун дээр зүс таних хүн ирээд намайг гар утас авах уу гэж асуусан тэгээд би ямар утас юм гэж өнөөх зүс таних хүнээс асуусан чинь самсунг 9 маркийн гар утас гаргаж үзүүлээд ийм утас байсан гэж надад үзүүлсэн өнөөх гар утас нь арын талын таг нь хагарсан цэнэг нь дуусчихсан саарал өнгийн самсунг маркийн гар утас байсан би тэр утсыг хараад 200.000 төгрөгөөр худалдаж авна гэсэн чинь тэг тэг гээд би худалдаж авсан, тэгээд би орой нь өнөөх гар утсаа цэнэглэсэн чинь асаж байсан кодтой болохоор нь би өөрөө кодын гаргаж өөрийн симээ хийж барьж байсан одоо надад тэр утас байгаа би хулгайн гар утас гэж мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/
5. Гэрч Л.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Төрсөн эгч болох ******* залгаад гэрт хүрээд ир гэсэн тэгээд яваад очтол эгч нь энэ утсыг өрөндөө авлаа хэдэн төгрөг болох уу зараад өгөөч гэж нөгөө гар утсыг харуулсан. Тэгээд би Баруун бүс худалдааны төвд аваачиж урьд нь зүс харж байсан залууд 200,000 төгрөгөөр зарсан. Тэгээд би мөнгийг нь эгчид аваачиж өгсөн. Утасны ар талын таг нь хагархай байсан мөн унтарсан утас байсан. ******* эгч надад тэр утсыг хүнээс өрөндөө л авсан гэж хэлсэн. Тэрнээс өөр зүйл бол яриагүй. гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/
6. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .....******* эгчийн хувьд хэвтрийн дэглэмтэй өөрийнхөө төрсөн эцгийг харж гэртээ байдаг юм. Тодорхой эрхэлсэн ажилгүй ер нь хэвтрийн дэглэмтэй аавыгаа л асраад байж байдаг юм. Өмнө нь нөхөртэй байж байгаад салсан юм шиг байна лээ. ******* эгчийг таньдаг болсноос хойш тэр аавтайгаа л амьдарч байгаа юм. Өөрөө хэлэхдээ бүрэн бус дунд боловсролтой гэдэг юм. Их төлөв даруу, үг дуу цөөнтэй, хүний өмнөөс юм ярьдаггүй инээгээд л явж байдаг юм....гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/
7. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... ******* нь 1968 онд Баянхонгор аймгийн Жинст суманд айлын дээрээсээ 4 дахь дахь хүүхэд болж хорвоод мэндэлсэн. Жинст сумын дунд сургуульд 8 дугаар анги хүртэл суралцаж төгссөн, сургуулиа төгсөөд л хөдөө мал дээр байсан. Ер нь төлөв даруу, үг дуу цөөнтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, одоо болохоор хэвтэрт байдаг аавыг харж гэртээ байдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/
6. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 25-ний өдрийн 56 дугаартай шинжээчийн: 1. Samsung S-9 маркийн гар утас 1830,000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 19-20 / 7. Номгон аудит ХХК-н 2019 оны 10 сарын 02-ны өдрийн А/04 дугаартай шинжээчийн: 1. Samsung S9 маркийн гар утас 1.512.667 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 140-141/ хавтаст хэргийн 45-46 дугаар хуудсанд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хавтаст хэргийн 52 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 72 дугаар хуудсанд авагдсан иргэний нэхэмжлэгч *******д хохирол төлсөн браимт, хавтаст хэргийн 78 дугаар хуудсанд авагдсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Оточ” мандал өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, хавтаст хэргийн 95 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэлтэй эсэхийг шалгасан хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2019 оны 01 дугаар сарын 22-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Жинчин” дэлгүүрийн гадаа хаясан байсан иргэн *******ын эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө болох Самсунг Эс-9 маркийн гар утсыг олж завшиж 1.830.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******, иргэний нэхэмжлэгч *******, гэрч *******, Л.******* нарын мэдүүлэг, үнэлгээний Энх нахиа ХХК-ийн 56 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна. Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг гээгдэл эд хөрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул шүүхээс ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ эдэлж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүх хуралдаанд “улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцэх зүйлгүй, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэж илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна. Шүүх шүүгдэгч *******ийн орлого олох болмжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдбөр болсноос хойш нэг сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч *******цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******н *******ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******н *******ийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг ялтан *******ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван / 15 / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ