Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******ын ******* Шүүгдэгч *******ын ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******д холбогдох 2023000000052 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, ээжийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын баг сургуулийн хэсэг тоотод оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 43 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж ,1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, овогт *******ын ******* /Регистрийн дугаар: *******/ Шүүгдэгч Ч.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн сумын баг сургуулийн хэсэг тоотод хохирогч Ч.*******тэй маргалдаж, улмаар түүний толгойн тус газар нь төмрөөр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч овогт *******ын ******* нь 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн сумын баг сургуулийн хэсэг тоотод хашаанд байх иргэн ын гэрт өөрийн төрсөн дүү Ч.*******тэй маргалдаж түүний толгой тус газар төмрөөр цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Ч.*******д толгой тус газраа төмрөөр цохиулсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Ч.*******ийн “...2020 оны 05 дугаар сарын 03-ны орой ...манай ах ******* ... уурлаад байхаар нь “та яах гэж архи уудаг юм бэ?, одоо унтаж амар эсвэл гэрээс гар” гэж хэлсэн чинь “чи намайг гэрээс хөөдөг хэн юм бэ?” гээд дайраад байхаар нь би ******* ахыг гэрт үлдээгээд нэг хашаанд байдаг ахынд ороод сууж байсан чинь миний араас ******* ах гартаа төмөр барьчихсан орж ирээд над руу далайхаар нь би доошоо суучихсан чинь толгойн баруун ар хэсэгт нэг удаа ... би ******* ахыг түлхсэн чинь миний баруун гарын шуу хэсэгт нэг удаа гараараа цохисон...” гэсэн мэдүүлгээр, Ч.******* Ч.*******ийг төмрөөр цохихыг харсан талаараа шууд тусган мэдүүлсэн гэрч Л.гийн “...2020 оны 05 дугаар сарын 03-ны орой ******* ах ...”манай ээжийг шөнө орой ногооны хашаа руу явууллаа би цай чанаж авч явна “ гэхээр нь манай эхнэр ******* дургүйцээд маргалдаж байсан. Би нойл орчихоод буцаад гэртээ орсон чинь ******* ах *******ийг цохих гэж байхаар нь тэр хоёрын дундуур орж салгасан. Тэгээд би *******, хажуу айл болох ахынд орж ирээд байж байсан. *******... ... ахын гэрийн хаалгыг ...эвдэж орж ирээд шууд ******* рүү очоод толгойн тус газар нь төмрөөр 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Ч.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...******* намайг ээжийн араас явуулахгүй гээд эсэргүүцээд байхаар нь миний уур хүрээд гарт баригдсан зүйлээрээ цохичихсон. Энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Ч.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Ч.*******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 000000148 дугаартай “...1.Иргэн Ч.*******ийн дагзны баруун дээд талд шарх, баруун шууны дээд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 3.Дээрх гэмтэл нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үүссэн байх боложтой. 4.Дээрх учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Ч.******* нь хохирогчийн толгой тус газар төмрөөр цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Ч.******* иргэн Ч.*******ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг цохиж зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Ч.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардал 150000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан нь хохирогчид мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөр байхгүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Ч.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тул түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв . Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмрийг цаашид ашиглах боломжгүй учир устгах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Ч.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.******* нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 5. Шүүгдэгч Ч.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмрийг /бор өнгийн, толгойн хэсгийн дээд булан сэтэрсэн ажлын хэсгийн урт нь 5.3 см, өргөн нь 5 см хэмжээтэй, төмрийн нийт урт нь 21.3 см урттай, ишний хэсгийн урт нь 16 см, өргөн нь 2 см хэмжээтэй/ устгасугай. 7. Шүүгдэгч Ч.*******гийн эзэмшлээс түүний “Vivo-Х7” маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 5/31 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай. 8. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ