Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 19

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          нарийн бичгийн дарга  Н.Номинчимэг,

          улсын яллагч П.Даваасүрэн,

          шүүгдэгч  Э.Ганцэцэг, Ч.Энхтайван нарын өмгөөлөгч  Д.Очирваань ҮД:20-09,

          шүүгдэгч Э.Ганцэцэг, Ч.Энхтайван нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

1. Монгол улсын иргэн, Улаанбаатар  хотод 1984 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 31 настай эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, нөхөр, 05 настай  хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины Орон Сууцны 132 /б/ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл ухаан санаа  бүрэн, Боржигон овогт Эрдэнэбилэгийн Ганцэцэг /РД:ХЖ84012902/

            2.Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод 1984 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, аялал жуучлалын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо,  Амины Орон сууцны 132 /б/ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн,  Хэрхэнцэг овогт Чадраабалын Энхтайван нарт /РД:СЩ84010813/

            Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 201625010044 дугаартай 105/2016/0001/Э индекстэй хэргийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Ганцэцэг, Ч.Энхтайван нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ото” караоке пабд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Мөнхзаяаг цохиж хөнгөн гэмтэл учруулж, өмсөж явсан цамцыг нь татаж уран догшин авирлан танхайрсан  гэмт хэрэгт холбогджээ.

            1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Э.Ганцэцэг мэдүүлэхдээ:   Би  холбогдсон хэргийнхээ талаар ярихгүй  гэв.

             2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Энхтайван мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед олон нийтийн газарт муухай  авир гаргасан  байна лээ.  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

          Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс :

           Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Мөнхзаяагийн:…2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Отто” караокед найз Амарбаяны хамт ороод “Нийслэл” пивоноос 1,1 шилийг ууж дуусаад дахиад 1,1 шилийг захиалаад зааланд дуу дуулж байхад бид хоёрын зэргэлдээ ширээнд сууж байсан эмэгтэй дууг зогсоосон юм. Гэхдээ дууг зогсоохоосоо өмнө бид хоёр руу хараад нүүр амаа янз бүр болгоод хэнийг нь хэлж байгаа нь  мэдэгдэхгүй янханууд гээд бид хоёр руу харж байгаад хэлээд байсан. Тэгсэн чинь зөөгч залуу нь та ингэж болохгүй гээд бид хоёрын дуулж байсан дууг дахин тавьсан юм. Бид хоёр дуулж байсан чинь бид хоёрын сууж байсан ширээний ард ирчихээд янхануудын дуулдаг дуу биш ш дээ гээд мөн аман дотроо янханууд, гичий гээд үглээд байхаар нь би адилхан эмэгтэй хүн байж олон нийтийн газар нэг нэгнийгээ ингэх хэрэггүй юм биш үү гэж хэлчихээд байж байхад тэр эмэгтэй шууд чи надад юм хэлдэг хэн бэ гичий минь гээд миний өмсөж явсан цамцны захаас татаад хөлөөрөө жийгээд цамцны захыг урчихаар нь би сандал руу нь түлхсэн чинь зөөгч нь ирээд бид хоёрыг салгасан. Салгачихаад би буйдангийн хажууд зогсож байхад цуг явсан залуу нь гараа сөгдөөд уначихсан чинь миний зулай дээр тохойлдсон уу, цохисон уу мэдэхгүй хатуу юмаар цохисон. Тэгээд тэр залуучуудтай  хамт явсан залуучууд нь найзыгаа салгасан. Эмэгтэй нь миний духан дээр майжсан, мөн хүзүүн дээр майжсан би шинэ жил болох гэж байсан учир тос түрхэж байгааад хурдан эдгээчихсэн юм. Харин нөгөө залуу нь миний толгой руу цохисон, тэгээд цохиход нь би доошоогоо суухдаа хүчтэй өвдөгөөрөө суугаад эвгүй болгочихсон юм. Миний нүүрэн дээр гарсан гутлын ормыг тэр эмэгтэй нь үүсгэсэн. Би ширээн дээр очоод байж байхад миний цамцнаас зуураад татаад миний нүүр лүү жийсэн. Тухайн үед бол би гутлын ором гарсан талаар нь мэдээгүй сүүлд караокены эмэгтэй цагдаа нар ирээд явсны дараа хэлэхээр нь толинд хартал дух майжсан, нүүрэн дээр гутлын ором гарсан байсан. Би урагдсан цамцаа нэхэмжилнэ…гэх мэдүүлэг /хх-ийн 10-15-р тал/

           Мөрдөн байцаалтанд гэрч Д.Даваадоржийн:… “Отто” караокед өөрийн найз болох Бадрахын хамт дуу дуулах гэж орсон юм. Бид хоёр дуу дуулаад сууж байхад гаднаас манай сумын залуу болох Энхтайван орж ирээд мэндлээд манай ширээнд хамт суусан. Бид хоёр жоохон юм яриад сууж байхад өөдөөс хараад сууж байсан эсрэг ширээний хоёр эмэгтэй нь Энхтайвантай хамт явсан юм байна лээ…нэг мэдсэн чинь нөгөө эмэгтэй /Энхтайваны эхнэр/ нь нөгөө талын ширээн дээр сууж байсан  муудалцаад, зууралдчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би Энхтайванг нудраад нөгөө эмэгтэй чинь хүнтэй муудалцаад байна очиж салгаач гэхэд очоод голоор нь орж салгаад бид нарын ширээн дээр очиж суулгасан…гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал /

    Мөрдөн байцаалтанд гэрч Х.Буяндэлгэрийн: …”Ото” караокены 2 давхарт виф зааланд ажиллаж байхад манай ажилтан Амгаа гэх залуу доод зааланд хүмүүс маргалдаад байна хүрээд ирээч гээд доороос орилсон…тэгээд дуудлага өгөөд байж байхад нөхөртэйгөө явж байсан эмэгтэй нь нөгөө  хоёр эмэгтэй рүү гичий, сар шиг хол нутаг дууг дуулсан чинь чи хүний нутагт хаагуур явж байгаад ирсэн юм гээд хэл амаар доромжлоод байсан… тухайн үед зодуулсан эмэгтэйгийн нүүрийг нь майжчихсан, нөхөр нь нүүр рүү цохьсон гэж байсан, мөн нүүрэн дээр нь гутлын ором гарчихсан байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/

         Мөрдөн байцаалтанд гэрч Н.Амарбаянгийн:..бид хоёрын захиалсан сар шиг хол нутаг гэдэг дуу явж байхад тэр эмэгтэй дууг нь зогсоочихсон юм. Тэгээд зөөгч нь дахиад дууг нь тавиад явуулаад дуулж байхад нөгөө эмэгтэй дахиад салгачихсан. Тэгэхээр нь манай найз уурлаад чи яагаад байгаа юм гэсэн чинь чи муу дуугай бай чи бол янхан шиг харагдаж байна гэхээр нь зөөгч нь та болиочээ адилхан үйлчлүүлж байж ингэж болохгүй гээд тайвшруулах гээд байхад нөгөө эмэгтэй манай найзыг үсдэж аваад цамцных нь захнаас татаад урчихсан.Би тэгэхээр нь адилхан эмэгтэй хүн байж яагаад ингэж доромжлоод байгаа юм бэ гэсэн чинь би та хоёрыг бодвол хүүхэдтэй хүн гэхээр нь бид хоёр ч гэсэн хүүхэдтэй гэж хэлтэл та хоёр шиг янханаас яаж хүүхэд гардаг юм нойтон сормуустай юм та хоёрын доороос гарлаа атгаж байгаад нүүр рүү нь цохьсон. Тэгээд өшиглөөд газар унагаачихсан.  Тэгээд нөхөр нь аймаар зодоод байсан, эхнэр нь  ч гэсэн эхлээд үсдээд татаад байсан. Цагдаа нар ирчихсэн байхад тэр эмэгтэй I pone гар утас, алтан бөгж алга болсон гэж хэлээд тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь нэгжээд үзэхэд тэр хэлээд байсан зүйл нь гарч ирээгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 69-р тал /  

           Мөрдөн байцаалтанд гэрч Х.Ганбаатарын:..намайг үүрэг гүйцэтгэж байхад орой “Ото” бааранд зодоон болоод байна гэсэн дуудлага ирээд очиход 2 эмэгтэй, нөгөө талд нь 1 эмэгтэй 2 эрэгтэй байсан. Тэгэхэд хохирогч Мөнхзаяагийн цамц нь урагдсан, толгой тархи нь хавдчихсан байсан. Тэгээд хохирогчийг зодсон гэх эмэгтэй нь их согтуу агсам тавиад байсан...тухайн үед сүүл рүүгээ нөхөр нь хохирогч эмэгтэй рүү дайраад цохих шиг болохоор нь нөхөрийг нь эрүүлжүүлээд эмэгтэйг нь цагдаагийн хэлтэс дээр түр саатуулсан....хохирогч эмэгтэй цамц нь урагдсан, духан дээр шалбарсан байсан, нүүрэн дээр нь гутлын мөр байсан талаар мэдэхгүй байна....согтуу эмэгтэй нь гар утсаа алдсан гэж хэлж байсан, тэгэхээр нь дотор нь сууж байсан хүмүүст үзлэг хийхэд ямар нэгэн зүйл гарч ирээгүй, ресепшнээс асуухад тийм зүйл анзаараагүй гэж хэлсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/

           Мөрдөн байцаалтанд гэрч А.Бат-Амгалангийн:..1 дүгээр ширээний эгч буюу шар үстэй эгч шууд 2-р ширээний эгчийг цохиж аваад зодоон эхэлсэн. Тэгээд зодоод байсан 1-р ширээний эгч их орон гаран юм шиг байсан. Бид нарыг утсыг нь авсан гээд дайраад байсан....2-р ширээн дээр сууж байсан 2 эгч л зодуулаад байсан. Яг юу гэж хэлээд байсаныг нь мартчихсан байна.Нөхөр нь бол тэр зодуулсан  гээд байгаа эгчийг зодолдоод байхаар нь салгах гэж очоод нэг удаа цохисон. Тэгээд тэр эгч цохиулаад хойшоо ухарсан. Цохиулаагүй бол юу гэж хойшоо ухрах юм. Тэгээд тэр эгчийн хаана нь билээ хавдчихсан байсан. Манай ажлын зааланд нэг толь байдаг юм, тэрний хажууд тэр ах 2-р ширээний эгчийг цохьсон. 2-р ширээний эгчийг ширээн дээр нь суулгасан байхад 1-р ширээний эгч очоод нүүр рүү нь билүү, аймхайруу нь  өшиглөж байсан. Нэг бол нүүр рүү нь өшиглөөд нүүрэн дээр нь гутлын ором гарсан байгаа… гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/  

           -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар  сарын 25-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №324 тоот актанд:

            1.Мөнхзаяагийн биед тухайн үед тархи доргилт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байх боломжтой.

           2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл
мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд
нөлөөлөхгүй. Шинжээч эмч Д.Мөнхбат  гэсэн дүгнэлт /хх-н 25-р тал/ нотлох баримт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож  шийтгэх тогтоолын үндэслэл  болголоо.

Танхайн гэмт хэргийн  объект нь:  Нийгмийн хэв журам байна. Хүний нэр төр, эрх чөлөө, эрүүл мэнд, нийтийн болон  хувийн  өмчийн эрх зэрэг нь  энэ хэргийн давхар  объект байж болно.

Танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал нь  бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн үйлдэл байдаг.

Сувъектив тал нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байх бөгөөд сэдэлт нь  бусдыг үл хүндэтгэсэн танхайн сэдэлттэй,

Субъект нь 14 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай  Монгол улсын болон  гадаадын иргэн , харьяалалгүй этгээд  хэн байж болно.

 Гэмт хэрэг  бүлэглэн үйлдэх  гэдэгт :  Нэгдсэн санаа зорилго бүхий хоёр буюу түүнээс дээш тооны этгээдүүд хавсран гэмт хэрэг үйлдэж буйг хэлдэг.

 Догшин авирлах  гэдэгт олон нийтийг  илтэд үл хүндэтгэн  хүч хэрэглэх буюу  хүч хэргэлэхээр заналхийлж , нийгмийн хэв журмыг бүдүүлэгээр зөрчсөн үйлдлийг  ичгүүр сонжуургүйгээр авирлаж харгис  хэрцгий аргаар зориуд удтал үргэлжлүүлэн хийсэн байхыг хэлнэ. Түүнчлэн танхайрах  явцдаа  бусдын биемахбодид  хөнгөн, хүндэвтэр  гэмтэл учруулсан, эд хөрөнгийг  нь устгасан, гэмтээсэн зэргийг догшин  авирласан гэж үзнэ.

Хэрэгт цугларсан баримт болон шүүгдэгч нар, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэгүүдээс үзэхэд  “Отто” караокед  буюу олон нийтийн  газар Э.Ганцэцэг, Ч.Энхтайван нар нь бүлэглэн  нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж үл ялих зүйлээр  шалтаглан  иргэн  Б.Мөнхзаяаг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан  үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  181 дүгээр зүйлийн  181.2.1. 181.2.5-т заасан  гэмт хэргийн  бүрэлдэхүүнтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Ганцэцэг, Ч.Энхтайван нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ото” караоке пабд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Мөнхзаяаг цохиж хөнгөн гэмтэл учруулж, өмсөж явсан цамцыг нь татаж уран догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, гэрчүүдийн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэн Э.Ганцэцэг, Ч.Энхтайван нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэстэй байна гэж шүүх дүгнэв.

Прокуророос  шүүгдэгч нарын  гэм буруугийн үйлдлийг  зүйчлэн  ирүүлсэн хуулийн  зүйл ангийг тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Ганцэцэг, Ч.Энхтайван нар нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. /хх- н 51, 54-тал/

Хохирогч  Т.Мөнхзаяа  нь  өөрт учирсан хохиролд 450.000 төгрөгийг хүлээн авлаа.  Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэсэн  хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн  байх тул  шүүгдэгч нарыг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н  126-р тал/

Шүүгдэгч Э.Ганцэцэг, Ч.Энхтайван нар нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн  55.1.1-т  зааснаар  анх удаа хүндэвтэр  гэмт хэрэг үйлдсэн,  55.1.9-т  зааснаар  хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа,  55.1.3-т  зааснаар  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулахдаа  хөнгөрүүлэн оногдуулсан хорих ялыг биечлэн  эдлүүлэх шаардлагагүй үзэв.

          Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн   283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

          1. Боржигон овогт Эрдэнэбилэгийн Ганцэцэг, Хэрхэнцэг овогт Чадраабалын Энхтайван нар нь бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн  үл ялих зүйлээр шалтаглан  зодож бусдын  бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

            2.Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Эрдэнбилэгийн  Ганцэцэгийг 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын  хугацаагаар хорих ялаар, Чадраабалын Энхтайванг 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар  Э.Ганцэцэгт  оногдуулсан 3 /гурван/ жил 1/нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй  эмэгтэйчүүдийн хорих ангид,  Ч.Энхтайванд оногдуулсан 3 /гурван/ жил 1  /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй  эрэгтэйчүүдийн  хорих ангид тус тус  эдлүүлсүгэй.

4.Э.Ганцэцэг, Ч.Энхтайван нар нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар  Э.Ганцэцэг оногдуулсан 3/гурван /  жил 1 /нэг / сарын хорих ялыг, Ч.Энхтайванд оногдуулсан 3 /гурван / жил 1 /нэг/ сарын хорих ялыг   тэнсэж 1 /нэг / жилийн хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгч нарт хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

             6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Э.Ганцэцэг, Ч.Энхтайван нарт урьд нь бусдын батлан даалтад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

             7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Ганцэцэг, Ч.Энхтайван нарт бусдын батлан даалтад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.АЛТАНЦЭЦЭГ