Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2014/0491

 

Б.Л, С.Б нарын 22 иргэний нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгч Д.Б-ын итгэмжпэгдсэн төлөөлөгч Ж.Н, нэхэмжлэгч П.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээд “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, Д.Ч нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 506 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Л, С.Б нарын 22 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Л, С.Б нарын 22 иргэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...“Г” ХХК хуучнаар Олон улсын геологийн экспедицэд ажиллаж байхдаа Толгойтын зүүн салааны Ухны аманд байрлах зуслангийн байрыг газрын хамт 1999 онд “Г” ХХК-иас худалдан авсан. 2000 онд “Г” ХХК-иас Нийслэлийн газрын харилцаа, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт зуслангийн байруудыг худалдан авсан дээрх 16 айлын эзэмшиж байгаа газрын зөвшөөрлийг олгож өгнө үү гэсэн албан бичгийг хүргүүлсэн байхад Нийслэлийн Засаг дарга хууль зөрчин, газар эзэмших эрхийг “Г” ХХК-нд олгосон байгаа нь хууль бус үйлдэл болсон... 1999 оноос өнөөдрийг хүртэл маргаан бүхий газарт амьдарч, газрыг зориулалтын дагуу зөв зохистой ашиглаж ирсэн бөгөөд 2014 оны 04 дүгээр сард тухайн газар эзэмших эрхийг 2000 оны 07 дугаар сарын

 

 

 
  Text Box: №

28-ны өдрийн 244 дүгээр, 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 301 дүгээр захирамжуудаар “Г” ХХК-нд эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг мэдсэн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу эрх бүхий албан тушаалтан болон байгууллагад холбогдуулан гомдлоо гаргасан боловч Өмчийн харилцааны газраас 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 5/3459 тоот албан бичгээр “...шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү...” гэсэн хариу өгсөн. Иймд, нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлэн, Нийслэлийн засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 244 дүгээр, 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 301 дүгээр захирамжуудын “Г” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2000 оны А/244 дүгээр, 2009 оны 301 дүгээр захирамжуудын “Г” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нэхэмжлэгч нарт хууль, дүрэм, журмын дагуу газар эзэмших асуудлыг шийдвэрлэж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Тшүүхэд гаргасан тайлбартаа: ...“Г” ХХК нь 2000 онд өөрийн эзэмшил Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Толгойтын зүүн салааны Ухны аманд байрлах зуслангийн байруудыг ажилчдадаа худалдсан тул Нийслэлийн газрын харилцаа, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар /хуучнаар/ зуслангийн байруудыг худалдан авсан нэр бүхий 16 айлын эзэмшиж буй газрын зөвшөөрлийг олгуулах тухай хүсэлтийг ирүүлсэн байх боловч тухайн айлуудын эзэмшиж буй объект байрлах газрыг “Г” ХХК-нд зуслангийн зориулалтаар 7.5 га хэмжээтэй газрыг ашиглуулахаар Нийслэлийн Засаг даргын 2000 оны А/244 дүгээр захирамж гарсан. “Г” ХХК нь 2009 онд хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2009 оны 301 дүгээр захирамж гарсан. Хэдийгээр талбайн хэмжээ 3.5 га болон өөрчлөгдсөн боловч нэр бүхий 15 иргэний үл хөдлөх объект “Г” ХХК-ийн эзэмшилд байсаар байна. “Г” ХХК-ийн эзэмшил газар дээр иргэний өмчийн үл хөдлөх хөрөнгө хэрхэн яаж байрлаж байгааг шүүхээс тогтоосон тохиолдолд Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасны дагуу объект байрлаж буй газарт үзлэг хийж, орц гарцын хэмжээг тогтоон эзэмшүүлэх боломжтой гэжээ.

Гуравдагч этгээд “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Н шүүхэд гаргасан тайлбартаа: ...”Т” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/244 дүгээр захирамж, түүнд үндэслэн 2000 оны 08 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ”-ний дагуу Толгойтын зүүн салаанд байрлах 75.000.0 м.кв талбай бүхий ажилчдын зуслангийн зориулалттай газрыг эзэмшиж байсан. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 301 тоот захирамжаар манай эзэмшил газрын хэмжээг багасгаж, 35172 м.кв газар эзэмшүүлэх гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан... Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 1999 онд 16 зуслангийн байшинг компанийн тухайн үеийн ажилтнуудад худалдаж, байшин худалдан авсан ажилтнуудын нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлэн өгөх хүсэлтийг Нийслэлийн газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт гаргаж байсан. Компанийн зүгээс газрыг шилжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авсан. Нийслэлийн Газрын албанаас ажилтнуудын нэр дээр газрыг шилжүүлэх шийдвэр гаргаагүй тул компани дээр дурдсан Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээний дагуу байшин худалдан авсан ажилтнуудаас төлбөрийг цуглуулах замаар газрын төлбөрийг төлсөөр өдийг хүрсэн...

Нэхэмжлэл гаргасан иргэдийн хувьд Нийслэлийн газрын албанд хандан байшингийн доорх газраа шилжүүлэн авах хүсэлтийг гаргах ёстой болохоос биш, тус компанийн газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлгүй. Нэхэмжлэл гаргасан 22 иргэний дотор тухайн үед компаниас байшин худалдан авсан ердөө 3 иргэн байгаа, бусад нь компанитай худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, өөрөөр хэлбэл, энэхүү газартай холбоотойгоор компанитай ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсгээгүй иргэд байгаа... Эцэст нь тэмдэглэхэд, өөрт хамааралтай асуудлын хүрээнээс хальж, компанийн газар эзэмших эрхэнд бүхэлд нь халдсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, харин “Г” ХХК-иас зуслангийн байшин худалдан авсан 16 иргэнд байшингийн доорх газрыг нь шилжүүлэн өгөхөд компанийн зүгээс татгалзах зүйлгүй. Иймд, иргэн Б.Л, С.Б, Д.Б нарын нэр бүхий 22 иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 506 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 244 дүгээр захирамж, 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 301

 

 

 

 
 

тоот захирамжуудын “Г” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нэхэмжлэгч нарт зохих хууль, журмын дагуу газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн

 

  1. 41.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ц, Н.Б нарын нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Т” ХХК давж заалдах гомдолдоо: 1. Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа, 6.3-т заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай заалтыг шүүх огт харгалзан үзэлгүйгээр асуудлыг шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн хэрэг бөгөөд зүй нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байжээ.

  1. Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, нэмэгдүүлэх эрх олгогдоогүй байхад нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч, хангахаар шийдвэрлэсэн нь шүүхийн зүгээс гаргасан процессын бүдүүлэг алдаа болж хуулийг буруу хэрэглэсэн байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тохиолдолд хариуцагч болон гуравдагч этгээдэд нэхэмжлэлийн шаардлагыг гардуулаагүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй нь хэргийн оролцогчдод хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй, процессын алдаа болсон байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх буюу өөрчлөх тохиолдолд хурлыг хойшлуулж, хариуцагч болон гуравдагч этгээдэд нотлох баримт цуглуулах, тайлбар гаргах эрхээр хангах ёстой байтал шүүх хууль зөрчиж, хурлыг үргэлжлүүлсэн байна.
  2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иймд анхны 16 иргэнээс хууль ёсоор газар эзэмших эрхийг олж авсан иргэд мөн эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр...” хэмээн дурдсан нь нэхэмжлэл гаргасан 22 иргэн нь анхны 16 иргэн мөн эсэх нь огт тогтоогдоогүй болохыг шүүх хүлээн зөвшөөрч байгаа хэрэг бөгөөд энэ нь нэхэмжлэл гаргасан 22 иргэний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн эсэх нь тогтоогдоогүй болохыг мөн харуулж байна. Энэ нь хууль ёсны эрх ашиг зөрчигдөөгүй иргэдийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үүргээ шүүх биелүүлээгүй гэдгийг харуулж байна.
  3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын дунд хуурамчаар үйлдсэн байж болзошгүй баримтууд байгаа бөгөөд энэ талаар шүүх нотлох баримт шинжлэн судлах үед тодруулах ажил хийгдээгүй байна. Гэтэл хуурамчаар үйлдсэн
 

 

 

байж болзошгүй бланк толгойгүй албан бичгийг шүүх шийдвэртээ үндэслэл болгон дурдсан байна. Мөн үндэслэл хэсэгт дурдсан 2000 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших гэрээнд 16 иргэн гарын үсэг зурсан байна гэсэн нь дээр дурдсан хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг шүүх хүлээн зөвшөөрсөн хэрэг болсон байна. Иймд, шүүх хуулийг удаа дараа буруу хэрэглэж, нотлох баримтыг дутуу үнэлсэн хэрэг гэж үзэхэд хүргэж байгаа юм.

  1. Шүүхийн шийдвэрийн агуулгаас харахад дээрх ноцтой алдаануудаас гадна Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын тухай хуулиудыг буруу хэрэглэж, зуслангийн сууц өмчлөгч нь заавал газар эзэмших эрхтэй мэтээр тайлбарлаж, байгаа нь буруу юм. Тухайлбал, өмч хувьчлалын үр дүнд үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт өмчилж авсан аж ахуйн нэгж нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсгийг ажилчдадаа хэлцлийн үндсэн дээр худалдсан тохиолдолд ямар хэмжээний газар эзэмшүүлэх нь тухайн аж ахуйн нэгж болон иргэд хоорондын тохиролцооны асуудал юм. Мөн энэ газар нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу 0.07 га газар өмчлүүлэх газар огт биш, харин Газрын тухай хуулийн дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу өмч хувьчлалын үр дүнд үндэслэн “Гурван гол бааз” ХХК-нд олгосон газар юм. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн, хууль бус үйлдэл болжээ. Иймд, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1. Г.Ж нь нэхэмжлэгч нэр бүхий иргэдийг төлөөлж, анх Нийслэлийн Засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 244 дүгээр захирамж, 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 301 дүгээр захирамж гэсэн 2 захиргааны актад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд шүүх хуралдааны явцад “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нэхэмжлэгч нарт зохих хууль, дүрмийн дагуу газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө “энэ бол нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа хэлбэр” гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа боловч энэ бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19

 

 

 

дүгээр зүйлийн 19.1.1 дэх хэсэгт заасан “нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж” байгаа хэлбэр мөн гэж шүүх дүгнэв.

Иймд, “төлөөлөгчийн бүрэн эрх төлөөлүүлж буй талын хүсэлтээр тодорхойлогдох” тул нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх эрх итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгогдсон байх ёстой гэж үзэв.

Г.Ж-т нэр бүхий иргэдээс итгэмжлэл олгохдоо /1-р хавтас, 28-49 дүгээр хуудас/ нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх эрхийг олгосон гэж дүгнэх боломжгүй байна. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзалгүй нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байна. Зүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь хэсэгт заасны дагуу “нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах” ёстой байна.

2. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын маргаж буй газар болох Сонгинохайрхан дүүргийн 9 хороо, Толгойтын зүүн салааны “Ухнын ам” гэх газарт хамгийн анх Нийслэлийн Засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 244 дүгээр захирамжаар газар эзэмшүүлсэн байна. Үүнээс өмнө жишээ нь 1970, 1980 гэх мэт онуудад тухайн иргэдэд болон “Олон улсын геологийн экспетиц"-д газар эзэмшүүлсэн, ашиглуулсан ямар нэгэн захирамж гарч байгаагүй гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд, нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрч байна.

Иймд, 2000 оны 244 дүгээр захирамжийг тухайн байршилд “Г” ХХК-иас иргэдэд газар шилжүүлэн эзэмшүүлж байгаа захирамж биш харин “шинээр газар эзэмшүүлсэн захирамж” гэж үзэх үндэслэлтэй байна.

Маргаан бүхий газарт байрлах зуслангийн байруудыг 1999 онд “Г” ХХК-иас 16 иргэнд худалдсан бөгөөд уг зуслангийн байрны өмчлөлийн талаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хооронд ямар нэгэн маргаангүй байна. Анх зуслангийн байруудыг худалдан авсан 16 иргэнд уг маргаан бүхий газрыг эзэмшүүлэх хүсэлтийг “Г” ХХК-ийн ерөнхий захирлаас Нийслэлийн Газрын харилцаа, хот байгуулалтын газарт хандаж гаргаж байснаас үзвэл дээрх хүсэлтийг “Г” ХХК уг газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан хэрэг биш, харин тухайн байршилд 16 иргэнд газар эзэмшүүлж өгөхийг хүссэн хүсэлт гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэтэл дээрх хүсэлтийн бодит агуулга болон уг газрыг бусдын эзэмшилд байгаа эсэх зэрэг бодит нөхцөл байдлыг Нийслэлийн Засаг дарга шалгаж үзэлгүйгээр буюу шалгах үүргээ биелүүлэлгүйгээр “Г” ХХК-нд эзэмшүүлсэн нь хуульд нийцээгүй байна.

Түүнчлэн 2000 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн “Иргэн, аж ахуйн нэгж,

 

 

 

байгууллагын газар ашиглах гэрээ”-нд газар ашиглагчийг төлөөлж, уг 16 иргэн гарын үсэг зуржээ. Дээрх нөхцөл байдлууд нь “Г” ХХК-ийн ерөнхий захирлаас Нийслэлийн Газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт хандаж гаргаж байсан хүсэлт, 2000 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ, гуравдагч этгээдийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх байдлаас дүгнэхэд Нийслэлийн Засаг даргын 2000 оны 244 дүгээр захирамж нь “Г” ХХК-нд газар эзэмшүүлсэн мэт алдаатай гарсан байх бөгөөд дээрх байдлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн хариуцагч нь 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 301 дүгээр захирамжийг гаргаж “Г” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээг дахин тогтоож, /багасгаж/ 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ийнхүү шийдвэрлэхдээ тухайн газар нь өөр бусад этгээд эзэмшиж байгаа, газар эзэмших гэрээнд “Г” ХХК биш, нэр бүхий 16 иргэний нэр байгаа зэргийг харгалзаж, нөхцөл байдлыг шалган тогтоолгүй шийдвэрлэсэн буруутай байна. Энэхүү нөхцөл байдлыг хариуцагч талаас хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргаж байгааг дурдах нь зүйтэй.

  1. “Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэх гуравдагч                 этгээдийн гомдлын тухайд: Нэхэмжлэгч талаас Нийслэлийн Засаг даргад захирамжуудын талаар гомдол гаргаад 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хариу авч, 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгч нар нь захирамжийн талаар мэдэж байсан гэж тайлбарлах боловч Засаг даргын захирамжийн талаар хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс нэр бүхий иргэдэд гардуулсан, танилцуулсан эсхүл мэдэгдсэн гэх ямар нэгэн албан ёсны баримт байхгүй тул дээрх 20 иргэн бүгд энэхүү захирамжийг мэдсэн байсан гэж шүүх хийсвэр дүгнэлт хийх боломжгүй.

  1. “Шүүхийн шийдвэр хуурамч нотлох баримт үндэслэсэн” гэх гомдлын тухайд: Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтуудыг “нотлох баримтыг өөрөө цуглуулах, үнэлэх” үүргийнхээ хүрээнд цуглуулж үнэлсэн байна гэж дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.2-т “шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримт хуурамч... болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон” бол шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах тухай заажээ.

 

 

 

 

 

Иймд, гуравдагч этгээд нь “хуурамч нотлох баримт бүрдүүлсэн” гэсэн үндэслэлээ зохих журмын дагуу тогтоолгосны дараа шүүхийн шийдвэр, магадлалыг хянуулах эрх нь нээлттэй болно.

  1. “Хууль буруу хэрэглэсэн” гэсэн гомдлын тухайд: Тухайн газрын эзэмшүүлсэн 2000 оны 244 дүгээр захирамж гарч байхад 1994 оны Газрын тухай хууль, газар эзэмших эрхийг сунгасан 2009 оны 301 дүгээр захирамж гарч байхад 2002 оны Газрын тухай хууль тус тус үйлчилж байжээ.

Анхан шатны шүүх 2000 оны 244 дүгээр захирамжид холбогдох маргааныг шийдвэрлэхдээ 1994 оны Газрын тухай хуулийг хэрэглээгүй байна. Гэвч 2002 оны Газрын тухай хууль нь 1994 оны Газрын тухай хуулиас илүү нарийвчилсан зохицуулалт агуулсан, түүнчлэн талуудын эрх зүйн байдлыг дордуулаагүй байх тул 2002 оны Газрын тухай хууль болон 2002 оны Иргэний хуулийг хэрэглэж, түүний агуулга, зарчимд нийцүүлж маргааныг шийдвэрлэсэн байх тул “хууль буруу хэрэглэсэн”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлгүй.

  1. “Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлийн

хүснэгтийн байдлаар харуулбал:

 

Анх зуслангийн сууц худалдан авсан 16 иргэн

Нэхэмжпэл гаргасан эсэх

Тайлбар

1.

Б.Л

Өөрөө нэхэмжпэл гаргасан

 

2.

С.Б

Өөрөө нэхэмжлэл гаргасан

 

3.

Д.Б

Өөрөө нэхэмжпэл гаргасан

 

4.

Г.П

Өөрөө нэхэмжлэл гаргасан

 

Г.Пүрэвцэрэнгийн 1 байшинг худалдан авсан М.Пүрэвсүрэнгийн охин П.Оюун-Эрдэнэ нэхэмжпэл гаргасан

М.Пүрэвсүрэнгийн охин бөгөөд уг байшинг өмчилж байгаа

М.Пүрэвсүрэнгийн хүү П.Мөнх-Эрдэнэ нэхэмжпэл гаргасан

Сүүлд байшин барьсан

5.

З.Нарангэрэл

 

 

6.

Д.Дашнансал

 

 

7.

М.Батбаяр

М.Батбаярын охин Б.Оюундэлгэр нэхэмжпэл гаргасан

Уг байшинг өмчилж байгаа

8.

Д.Бямба

 

 

9.

Р.Мандшир

Р.Мандширийн хүү М.Золбоот нэхэмжпэл гаргасан

Уг байшинг өмчилж байгаа

Р.Мандширийн хүү М.Зулзаяа нэхэмжлэл гаргасан

Сүүлд байшин барьсан

10.

Б.Алтангэрэл

Ж.Эрдэнэ нэхэмжпэл гаргасан

Б.Алтангэрэлийн байшинг худалдан авч өмчилж байгаа

11.

С.Мөнхнасан

С.Мөнхнасангийн хүү М.Цолмон нэхэмжпэл гаргасан

Уг байшинг өмчилж байгаа

С.Мөнхнасангийн охин М.Цацрал нэхэмжпэл гаргасан

Сүүлд байшин барьсан

12.

У.Даваадорж

 

 

13.

Р.Хүрэлбаатар

Г.Отгон нэхэмжлэл гаргасан

Р.Хүрэлбаатараас худалдан авч өмчилж байгаа

О.Ариунаа нэхэмжпэл гаргасан

сүүлд байшин барьсан

14.

А.Энхтөгс

А.Энхтөгсийн охин Э.Мөнхчимэг нь нэхэмжпэл гаргасан

Уг байшинг өмчилж байгаа

15.

Лхагвасүрэн

 

 

 

 

 
 

 

16.

Төмөрхуяг

Г.Галбадрах нэхэмжлэл гаргасан.

Төмөрхуягийн байшинг худалдан авсан.

Г.Ганхуяг нэхэмжлэл гаргасан

сүүлд байшин барьсан.

 

 

 

 

 
  Text Box: /Р

Дээрх 16 иргэдээс 4 иргэн өөрөө нэхэмжлэл гаргасан байхаас гадна анхны 16 иргэний хүү, охин зэргээр тухайн зуслангийн байшинг өмчилж байгаа иргэд, анхны 16 иргэнээс зуслангийн байшин худалдан авсан иргэд, түүнчлэн тухайн газар дээр шинээр зуслангийн байшин барьсан Б.С, Ц.Д, түүний хүү Б.М нарын нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тэдний өмчлөлийн зуслангийн байшин тухайн газар дээр байрладаг, хэдийгээр хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ байхгүй боловч тэдгээр иргэд бодит байдлаар уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж байгаа, газрын төлбөрийг хуваан төлж ирсэн зэргээс үзэхэд тэдний "эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол” зөрчигдөөгүй гэж дүгнэх боломжгүй юм.

 

Анх захирамж гаргах болон хүсэлт гаргаж байх үед гуравдагч этгээд нь “Г” ХХК гэсэн оноосон нэртэй байсан бөгөөд сүүлд “Г" ХХК гэж нэрээ өөрчилсөн ба “Г” ХХК болон “Г” ХХК нь нэг хуулийн этгээд гэдэгтэй нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын хэн аль нь маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 506 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 244 дүгээр захирамжийн “Г” ХХК-нд холбогдох хэсэг, 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 301 дүгээр захирамжийн “Г” ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн
  1. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн “эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нэхэмжлэгч нарт хууль, дүрэм, журмын дагуу газар эзэмших асуудлыг шийдвэрлэж өгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах тухай” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.