Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/351

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг, 

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч, хохирогч *******,

шүүгдэгч, хохирогч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Баяжих овгийн Лувсандоржийн Цолмонгэрэл, Боржигон овгийн Дамбажанцангийн Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн 1834003060335 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 1978 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  дугаарын регистртэй, Баяжих овгийн Лувсандоржийн Цолмонгэрэл,

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Баянцогт суманд 1975 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт , улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,  дугаарын регистртэй, Боржигон овгийн Дамбажанцангийн Эрдэнэбат

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч *******ийг Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн 3-3 тоотод 2018 оны 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий өөрийн салсан нөхөр*******тай маргалдан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь зүүн сарвуун шарх, баруун зовхи, баруун хацар, хүзүү, цээж, зүүн мөр бугалга, зүүн, баруун шуунд зулгаралт, баруун зовхи, баруун нүдний алмины салст, зүүн гуя, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Яллагдагч*******ыг Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн 3-3 тоотод оршин суух гэртээ 2018 оны 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий өөрийн салсан эхнэр *******ийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шуу, сарвуунд цус хуралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч *******ийн:

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг одоо өгөх мэдүүлгээс зөрүүгүй, үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч*******ын:

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг одоо өгөх мэдүүлгээс зөрүүгүй, үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч *******ийн:

2018 оны 04 сарын 27-ны өдөр манай хүүхэд дүүтэй тоглож байхад саарал өнгийн аксио машин нь хашааны гадаа байсан. Манай хүүхэд харангуут нь зугтаад яваад өгсөн. Тэгээд юу болоод яваад байгаа юм бэ гээд очсон. Уурхайд ажиллахаар болоод тэр далимдаа яах гээд яваад байгаа юм бэ гэхэд танай хашаагаар хүүхдээ харах гэж очсон гэж хэлсэн. Тэр авгайг надад заналхийлдэг учраас асуусан. Тэрнээс болж хэрүүл маргаан үүссэн. Бид би д хоёр барилцаж аваад маажиж байхад манай хүүхэд ирсэн. Хамтран амьдарч байгаа хүүхэн нь би танай гадаа очихгүй гээд хэрэлдсэн. Эрдэнэбат тэр авгайг харахаараа пизда лалар гээд дуудаад байдаг. Шар хөдлөөд барьж аваад ноцолдсон. Миний хамраас их цус гарсан. Эмнэлэг дээр очиж тогтоолгоод, намайг аль аль руу цохисон талаар мэдэхгүй байна. Хамар луу цохиогүй толгойны ар луу цохисон гэсэн. Биеийн хаа сайгүй их хөндүүртэй болсон. Намайг их нүдээгүй. Хойшоо их түлхэж унаагаад хамраас их цус гарсан байх. Одоо гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч*******ын:

2018 оны 04 сарын 27-ны өдөр Цолмонгэрэл намайг гадаа ажил хийж байхад ирсэн. Ирээд зүгээр яриад сууж байсан. Надаас цаас байна уу хамраас цус гарах гээд байна. Яагаад хамраас нь цус гараад байгаа юм бэ гэхэд намайг элэг муу гэж хэлсэн. Бас л мөнгөний хэрүүлээ хийсэн. Над руу дайраад заавал авч байж сална гэж хэлсэн. Цувуулаад өгье гэдэг байсан. Тэрнээс өмнө нь 400 000 төгрөгийг  хоёр сар өгсөн. Би ч өөрөө ажилгүй хүн. Би гар хүрсэн зүйл байхгүй. Түлхэж унагаасан. Миний шуунд учирсан сорви байгаа. Ноцтой зүйл бол болоогүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтас хэргээс шинжлэн судлагдсан дараах хохирогч*******ын /хх-ийн 22-23, 52-53 дугаар хуудас/, хохирогч *******ийн /хх-ийн 25-26 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 244 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 246 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн 3-3 тоотод гэр бүлийн хамаарал бүхий өөрийн салсан нөхөр*******тай маргалдан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь зүүн сарвуунд шарх, баруун зовхи, баруун хацар, хүзүү, цээж, зүүн мөр бугалга, зүүн, баруун шуунд зулгаралт, баруун зовхи, баруун нүдний алимны салст, зүүн гуя, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч*******ын ...2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр миний хуучин эхнэр *******... ...над руу дайраад би чамаас мөнгө авч байж сална гээд... ...сүүлдээ намайг заамдаж аваад миний нүүр болон гар руу маажсан... ...******* нь намайг гараараа маажсан мөн гуя руу өшиглөсөн. Гар руу гараараа хэд хэдэн удаа цохисон... /хх-ийн 22-23, 52-53 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг,

Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 244 дугаартай ...Д.Эрдэнэбатын биед зүүн сарвуунд шарх, баруун зовхи, баруун хацар, хүзүү, цээж, зүүн мөр, бугалга, зүүн, баруун шуунд зулгаралт, баруун зовхи, баруун нүдний алимны салст, зүүн гуя, зүүн бугалганд цус хуралт... бүхий хөнгөн хохирол учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч******* нь 2018 оны 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн 3-3 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий өөрийн салсан эхнэр *******ийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шуу, сарвуунд цус хуралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримтууд нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч *******ийн ...Би өмнө 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр... ...мөн 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр... ...Д.Эрдэнэбат бид хоёрын маргах болсон шалтгаан нь хүүхдийн тэтгэмжийн асуудал гэрээ байгуулсан мөнгөтэй холбоотой маргаан байгаа юм... ...Д.Эрдэнэбат нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр намайг гэрээсээ зайл гээд миний зүүж явсан ороолтоор боосон. Тэгээд толгойны ар тал руу гараараа 1 удаа цохисон. Мөн нуруу руу гараараа 1 удаа цохисон. Харин 2018 оны 004 дүгээр сарын 28-ны өдөр бол харилцан түлхэлцээд... ...харилцан зодолдсон... /хх-ийн 25-26 дугаар хуудас/  гэсэн мэдүүлэг,

 шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 246 дугаартай ...*******ийн биед тархи доргилт, баруун шуу, сарвуунд цус хуралт, баруун саруунд зөөлөн эдийн няцрал, зүүн баруун, сарвуунд зулгаралт... бүхий хөнгөн хохирол учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/ зэрэг мэдүүлгийн болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *******ийн гэр бүлийн хамаарал бүхий*******тай маргалдан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь,

Шүүгдэгч******* нь гэр бүлийн хамаарал бүхий *******тэй маргалдан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэрэг нь хамтран амьдарч байсан, дундаасаа хүүхэдтэй этгээдүүдийн хооронд болсон үйл баримт гэж үзсэн ба дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.

 

Иймд шүүгдэгч *******,******* нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******ын эрүүл мэндэд зүүн сарвуунд шарх, баруун зовхи, баруун хацар, хүзүү, цээж, зүүн мөр бугалга, зүүн, баруун шуунд зулгаралт, баруун зовхи, баруун нүдний алимны салст, зүүн гуя, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч*******аас хавтас хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн хохирлоос үүдэлтэй хор уршгийн талаар нэхэмжилсэн бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж, 

 

мөн шүүгдэгч*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун шуу, сарвуунд цус хуралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч *******ээс хавтас хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн хохирлоос үүдэлтэй хор уршгийн талаар нэхэмжилсэн бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж тус тус шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч*******, ******* нар мэдүүллээ.

 

Иймд шүүгдэгч *******,******* нарыг тус бүрийг нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч *******,******* нарт тус бүр хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосон торгох ялаас доогуур торгох ялыг тус бүрд оногдуулах боломжтой гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч *******,******* нарт тус бүрд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

тэдний тус бүрийн торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Шүүгдэгч *******,******* нар нь тус бүр цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг

        хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.13., 36.41., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

    1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Баяжих овгийн Лувсандоржийн Цолмонгэрэл, Боржигон овгийн Дамбажанцангийн Эрдэнэбат нарыг тус бүр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Баяжих овгийн Лувсандоржийн Цолмонгэрэл, Боржигон овгийн Дамбажанцангийн Эрдэнэбат нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрд таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Баяжих овгийн Лувсандоржийн Цолмонгэрэл, Боржигон овгийн Дамбажанцангийн Эрдэнэбат нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрд оногдуулсан таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Баяжих овгийн Лувсандоржийн Цолмонгэрэл, Боржигон овгийн Дамбажанцангийн Эрдэнэбат нарт тус бүр шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Баяжих овгийн Лувсандоржийн Цолмонгэрэл, Боржигон овгийн Дамбажанцангийн Эрдэнэбат нар тус бүр цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Баяжих овгийн Лувсандоржийн Цолмонгэрэл, Боржигон овгийн Дамбажанцангийн Эрдэнэбат нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Баяжих овгийн Лувсандоржийн Цолмонгэрэл, Боржигон овгийн Дамбажанцангийн Эрдэнэбат нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ш.ГАНДАНСҮРЭН