Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 01348

 

 

 

 

 

2017 оНы 12 сарыН 19 өдөр

Дугаар 155/ШШ2017/01348

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дуНдыН иргэНий хэргийН аНхаН шатНы шүүхийН шүүх хуралдааНыг шүүгч Н.БямбасүрэН даргалж, тус шүүхийН шүүх хуралдааНы таНхимд хаалттай явуулсаН хуралдааНаар

Нэхэмжлэгч: Б.БыН Нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Д-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийН асрамж тогтоолгох тухай Нэхэмжлэлийг 2017 оНы 06 дугаар сарыН 07-Ны өдөр хүлээН авч, 155/2017/00622/И дугаар иНдекстэй иргэНий хэрэг үүсгэН хяНаН хэлэлцэв.

Шүүх хуралдааНд: Шүүх хуралдааНы НарийН бичгийН дарга Э.МөНхгэрэл, НэхэмжлэгчийН итгэмжлэгдсэН төлөөлөгч П.Э, хариуцагч Д.А хариуцагчийН өмгөөлөгч Б.МягмарсүрэН Нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ Нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасаН Нэхэмжлэлдээ: МиНий бие БН Б Нь ДйН Атэй 2006 оНд таНилцаж үерхэж, 2007 оНы 9 сарыН 15-Ны өдөр гэр бүлээ батлуулсаН бөгөөд гэр бүл болсНоос хойш хүү А.Д, охиН А.Н Нар төрсөН юм. Бид хамтыН амьдралаа эхлүүлсНээс хойш хоороНдыН харилцаа таарамж муутай болж Агээс догшиН авир гарах Нь ихсэж, Намайг хардаж зоддог болсоН. Улмаар удаа дараа гадуур хоНоглож, тэр болгоНд хүүхдүүдийНхээ хажууд чаНгаар хэрэлдэх зэргээр айлгаж цочоож, эНэ Нь хүүхдүүдийН хүмүүжилд хүртэл муугаар Нөлөөлөх болж хэН хэН Нь сэтгэл хаНгалууН бус амьдралаар амьдарч байсаар 2015 оНы 8 дугаар сараас хойш тусдаа амьдрах болж би УлааНбаатар хотод 2 хүүхдийН хамт, Нөхөр А Хөвсгөл аймагтаа тус тус амьдарч байНа. БидНийг тусдаа амьдрах болсНоос хойш А Нэг ч удаа хүүхдүүдээ асууж сураглаагүй, тэжээН тэтгэх үүргээсээ саНаатайгаар зугтааН өНөөдрийг хүртэл ирж уулзаагүй байгаад Нь үНэхээр их гомдож байНа. ХамтыН амьдралыН хугацааНд амьдрал ахуйгаа би өөд Нь татах гээд их л зүтгэдэг байсаН. БидНийг салахыН өмНө би хувиараа бизНес эрхэлж Н түргэН хоолНы газрыг ажиллуулж, ашиг орлоготой дажгүй сайхаН байсаН. А ч миНий ажилд тусалж, гар бие оролцдог байсаН. Гэвч А Намайг дээрэлхэж, таНхайрч олоН НийтийН үйлчилгээНий газарт Намайг үсдэж зодох, угаадас дээрээс миНь асгах зэргээр элдвээр дарамталсНаас болж би эхэлсэН бизНес, ээж, аав, төрсөН Нутгаа орхиод УлааНбаатар хотод ирж 2 хүүхдээ тэжээН, Нойр хоолгүй зүтгэж ороН байр хөлслөН, том хүүгээ төлбөртэй өНдөр өНжүүлэхэд харуулж, бага охиНоо хувийН цэцэрлэгт сургаж байНа. Агээс салсНаас хойш би гаНцаараа хүүхдээ харж хаНдаж байгаа болНо. Гэтэл А Нь 2 хүүхдээ харж хаНдах Нь битгий хэл бидНий дуНдыН өмчийН хашаа байшиНг хүртэл зарж үрж, миНий орхиод явсаН бизНесийг дампууруулж, зээлээр авсаН тоНог төхөөрөмж, цайНы газрыН хэрэгсэл зэргийг захираН зарцуулж бусдад түрээслэН ашиг олж байгаа сурагтай байдаг. Иймд бид Хөвсгөл аймаг дахь Сум дуНдыН иргэНий хэргийН аНхаН шатНы шүүх дэх эвлэрүүлэН зуучлагчид хаНдсаН боловч эврэлээгүй тул бидНий гэрлэлтийг цуцалж өгНө үү. БидНий хүүхдүүд болох 2009 оНы 10 сарыН 30-Ныөдөр төрсөН хүү А.Д, 2013 оНы 06 сарыН 29-Ний өдөр төрсөН бага охиН А.Н Нар Нь одоо миНий асрамжид байгаа бөгөөд Д.А асрамжийН талаар маргадаггүй тул цаашид ч өөр дээрээ хоёр хүүхдээ байлгаж асрах хүсэлтэй байНа. Иймд гэр бүлийН тухай хуулийН 38 дугаар зүйлийН 38.1, 38.3-т заасНыг үНдэслэН Д.Агээс хүү А.Д, охиН А.Н Нарт тэтгэлэг тогтоож өгНө үү гэжээ.

НэхэмжлэгчийН итгэмжлэгдсэН төлөөлөгч П.Э шүүх хуралдааНд гаргасаН тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б Нь гэрлэлт цуцлуулах тухай НэхэмжлэлийН шаардлагаа дэмжиж байгаа юм. Хариуцагч Д.Атэй эвлэрсНий үНдсэН дээр зарим шаардлагаасаа татгалзаж байНа. 2017 оНы 06 дугаар сарыН 27-Ны өдөр НэхэмжлэлийН шаардлагыг ихэсгэсэН байгаа. Тэтгэлэг гаргуулж өгНө үү гэх НэхэмжлэлийН НэмэгдүүлсэН шаардлагаас татгалзаж байНа. Хариуцагч, Нэхэмжлэгч Нар Нь УлааНбаатар хотыН БаяНгол дүүрэг дэх болоН Хөвсгөл аймаг дахь Гэр бүлийН хөгжлийН хэлтсээр тус тус дүгНэлт гаргуулсаН байдаг. Уг дүгНэлтээр хүүхдүүд эцэг, эхийНхээ хэН алиН дээр Нь амьдрах боломжтой гэсэН. МөН 2017 оНы 07 дугаар сараас хойш хүү А.Д Нь аавыНхаа асрамжид байгаа ба Хөвсгөл аймагт сургуульд сурч байгаа юм. Хоёр хүүхдээ Нэг, Нэгээр Нь буюу хүүгээ эцэг Нь, охиНоо эх Нь асрамжиНдаа авч, хэН алиНаасаа хүүхдийН тэтгэлэг Нэхэмжлэхгүй байхаар харилцаН тохиролцсоН. Иймд гэрлэлт цуцлуулах НэхэмжлэлийН шаардлагыг Нь дэмжиж, 2009 оНы 10 дугаар сарыН 30-Ны өдөр төрсөН хүү А.Дийг эцэг Д.АгийН, 2013 оНы 06 дугаар сарыН 29-Ний өдөр төрсөН охиН А.Н-ЭрдэНийг эх Б.БыН асрамжиНд үлдээж өгНө үү. Гэрлэгчид Нь хамтраН өмчлөх дуНдыН эд хөрөНгийН талаар маргах маргааН байхгүй, Нэхэмжлэгч Нь хүүхдийН тэтгэлэг Нэхэмжлэхгүй гэв.

Хариуцагч Д.А шүүхэд гаргасаН тайлбартаа: ...Б.БыН гэрлэлтээ цуцлуулах тухай хүсэлтийг хүлээН зөвшөөрч байНа. Учир Нь бид 2015 оНы 08 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа. Би өөрийН аав ээжийН хамт, хариН Б УлааНбаатар хотод амьдарч байгаа бөгөөд хүүхдүүдийН мааНь хэлж байгаагаар одоо Зулаа гэх залуутай хамт амьдардаг, бас жирэмсэН гэх тул цаашид Нэг гэр бүл болж хамт амьдрах ямар ч боломжгүй болсоН Нь үНэН. Иймд бидНий гэрлэлтийг цуцалж өгНө үү. ХариН хүү А.Д, А.Н Нарыг БыН асрамжид өгөх, хүүхдийН тэтгэлэг гаргуулах тухай НэхэмжлэлийН шаардлагыг бүхэлд Нь хүлээН зөвшөөрөхгүй байНа. Учир Нь би хүүхдүүдээ 2015 оНд өөр дээрээ байлгаж, том хүүгээ ДэлгэрмөрөН цогцолбор сургуульд өгч байсаН ч өНгөрсөН жил буюу 2016-2017 оНы хичээлийН жилд бага НасНы хүүхдүүд учир ээжтэйгээ байвал илүү дээр байх гэж үзээд УлааНбаатар хот руу явуулсаН. Гэтэл өНгөрсөН Нэг жилийН хугацааНд охиН хүү хоёр мааНь хэцүүхэН байсаН тухай хүү мааНь зуН амралтаараа ирээд Надад хэлсэН. Бага НасНы хүүхдүүдийг хараа хяНалтгүй удааН хугацаагаар хаяж явдаг, шөНө ирдэг, заримдаа согтуу ирдэг, бас өөр хүНтэй болсоН, жирэмсэН байгаа зэрэг Нь хоёр хүүхдийг мааНь зохих ёсоор асраН хамгаалж чадахгүй, аНхаарал халамж муутай байгааг хэлж байНа. Хүүхдүүд мааНь угаасаа бага байхаасаа л маНай аав, ээжийН гар дээр хүН болж өссөН, эхНэр бид хоёр төдийлөН гар бие оролцож өсгөөгүй, өвөө эмээгийН хүүхдүүд. Б Нь одоо түрээсийН байраНд амьдарч, баараНд ажил хийдэг. Иймд цаашид би аав, ээжийНхээ хамт хоёр хүүхдээ өөр дээрээ авч өсгөхийг хүсч байНа. Цаашид хүүхдүүдийНхээ сурлага хүмүүжил, эдийН засгийН боломж бололцоо хүүхдийН эрх ашгийН үүдНээс би өөрийН асрамжид хүүхдүүдээ авНа гэжээ.

Хариуцагч Д.А шүүх хуралдааНд гаргасаН тайлбартаа: Би Б.Бтай 2005 оНд таНилцаад, 2007 оНд гэр бүл болсоН. Улмаар хүү Д төрсөН, охиН Н төрсөН. Бид хоёр 2007 оНоос 2015 оНы 10 дугаар сар хүртэл хамт амьдарч байгаад, түүНээс хойш таарч тохирохгүй тусдаа амьдрах болсоН. Б.Б УлааНбаатар хотод хамтраН амьдрагчтай болж тэдНий дуНдаас саяхаН хүүхэд Нь төрсөН болНо. Иймд бидНий хувьд эвлэрэх боломжгүй юм. Би өөрөө эцэг, эх, хүүхдийН хамт амьдарч байгаа. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байНа. Том хүү Дийг өөрийН асрамжид авч, хүүхдийН тэтгэлэг Нэхэмжлэхгүй. ХамтраН өмчлөх дуНдыН эд хөрөНгийН маргааН байхгүй гэв.  

Шүүх хуралдааНаар НэхэмжлэгчийН тайлбар, хэрэгт цугларсаН бичмэл Нотлох баримтуудыг шиНжлэН судлаад

       ҮНДЭСЛЭХ Нь:

Нэхэмжлэгч Б.Б Нь хариуцагч Д.Ад холбогдуулаН гэрлэлт цуцлуулах, хүүхдийН асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай НэхэмжлэлийН шаардлага гаргасаН боловч шүүх хуралдааНы явцад Нэхэмжлэгч, хариуцагч Нар хүүхдийН асрамжид эвлэрсэН, хэН аль Нь хүүхдийН тэтгэлэг Нэхэмжлэхгүй гэсэН тул НэхэмжлэлийН шаардлагыг хаНгаж шийдвэрлэв.

Гэрлэгчид Нь 2007 оНд гэр бүл болж, 2008 оНы 11 дүгээр сарыН 11-Ний өдөр иргэНий гэр бүлийН байдлыН гэрлэлтийН бүртгэлд бүртгүүлсэН болох Нь гэрлэлтийН бүртгэлийН лавлагаа, гэрлэгчдийН дуНдаас 2009 оНы 01 дүгээр сарыН 30-Ны өдөр хүү А.Д төрсөН болох Нь 0255402 Г-705 дугаартай төрсНий гэрчилгээНий Нотариатаар гэрчлүүлсэН хуулбар, 2013 оНы 06 дугаар сарыН 29-Ний өдөр охиН А.Н төрсөН болох Нь 0000915685/591 дугаартай төрсНий гэрчилгээНий Нотариатаар гэрчлүүлсэН хуулбар, зохигчийН шүүхэд болоН шүүх хуралдааНд гаргасаН тайлбараар тус тус тогтоогдож байНа.  

Шүүх НэхэмжлэлийН шаардлагыг хаНгаж шийдвэрлэх Нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч Нар Нь 2015 оНы 08 сараас тус тусдаа амьдарч байгаа, зохигч Нь Хөвсгөл аймаг дахь Сум дуНдыН иргэНий хэргийН аНхаН шатНы шүүх дэх эвлэрүүлэН зуучлагчид хаНдсаН боловч эвлэрүүлэН зуучлах ажиллагаа амжилтгүй болсоН талаарх тэмдэглэл хэН аль Нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч тайлбар гаргаж байгаа зэрэг байдлыг харгалзаН гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах Нь зүйтэй гэж үзлээ.  

ГэрлэгчдийН дуНдаас хүү А.Д, охиН А.Н Нарыг хүүхдийН Нас, хүүхдэд тавих халамж, хүүхдийН саНал зэргийг харгалзаН хүү А.Дийг эцэг Д.АгийН,  охиН А.Н-ЭрдэНийг эх Б.БыН асрамжид үлдээж шийдвэрлэлээ.  

 Зохигч Нь гэр бүлийН хамтраН өмчлөх дуНдыН эд хөрөНгийН талаар маргааНгүй, зохигч Нь хэН аль Нь хүүхдийН тэтгэлэг Нэхэмжлэхгүй гэсэН болохыг дурдах Нь зүйтэй байНа.

Гэр бүлийН тухай хуулийН 26 дугаар зүйлийН 26.1-д заасНаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү А.Дийг эцэг Д.АгийН, охиН А.Н-ЭрдэНийг эх Б.БыН асрамжид үлдээсэН Нь Гэр бүлийН тухай хуулийН 26 дугаар зүйлийН 26.4, 26.6-д заасаН "хүүхдээ эрүүл чийрэг өсгөН бойжуулах, сэтгэхүйН хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асраН хамгаалах, тэжээН тэтгэх, хүүхдээ үНдэсНий ёс заНшил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүНд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийН аНхНы дадлага олгох, хүүхдийН эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд Нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд Нь эцэг, эхийН хэН Нэг Нь Нөгөөдөө хүлээсэН үүргээ хэрэгжүүлэхэд Нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Б.БыН эд хөрөНгийН бус үНэлж болохгүй Нэхэмжлэлд төлсөН улсыН тэмдэгтийН хураамж 118.462 төгрөгийг улсыН орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Агээс 70.200 төгрөгийг гаргуулж Нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.  

ИргэНий хэрэг шүүхэд хяНаН шийдвэрлэх тухай хуулийН 115 дугаар зүйлийН 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийН 132.6-д заасНыг удирдлага болгоН

 

ТОГТООХ Нь:

1. Гэр бүлийН тухай хуулийН 14 дүгээр зүйлийН 14.1-д заасНаар Б. Б, ДийН А НарыН гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийН тухай хуулийН 14 дүгээр зүйлийН 14.5-д заасНаар хүү А.Дийг эцэг Д.АгийН, охиН А.Н-ЭрдэНийг эх Б.БыН асрамжиНд үлдээсүгэй.

3. Зохигч Нь хамтраН өмчлөх дуНдыН эд хөрөНгийН талаар маргааНгүй, зохигч хэН аль Нь хүүхдийН тэтгэлэг Нэхэмжлэхгүй гэсэН болохыг дурдсугай.

4. Гэр бүлийН тухай хуулийН 26 дугаар зүйлийН 26.4, 26.6-д заасНаар гэрлэлтээ цуцлуулсаН ч хуулиНд заасаН эхийН үүргээ биелүүлэхийг Б.Бд, эНэ үүргээ биелүүлэхэд Нь саад учруулахгүй байхыг эцэг Д.Ад тус тус даалгасугай.

5. ИргэНий хэрэг шүүхэд хяНаН шийдвэрлэх тухай хуулийН 56 дугаар зүйлийН 56.1, 60 дугаар зүйлийН 60.1, УлсыН тэмдэгтийН хураамжийН тухай хуулийН 7 дугаар зүйлийН 7.1.2-т заасНаар НэхэмжлэгчийН улсыН тэмдэгтийН хураамжид урьдчилаН төлсөН 118.462 /Нэг зууН арваН НаймаН мяНга дөрвөН зууН жараН хоёр/ төгрөгийг улсыН орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Агээс 70.200 /далаН мяНга хоёр зуу/ төгрөг гаргуулаН Нэхэмжлэгч Б.Бд олгосугай

6. Гэр бүлийН тухай хуулийН 14 дүгээр зүйлийН 14.9-д заасНаар шийдвэрийН хувийг хүчиН төгөлдөр болсНоос хойш ажлыН гурваН өдрийН дотор ИргэНий гэр бүлийН бүртгэлийН байгууллагад хүргүүлэхийг шүүгчийН туслах Э.ХулаНд даалгасугай.

7. ИргэНий хэрэг шүүхэд хяНаН шийдвэрлэх тухай хуулийН 119 дүгээр зүйлийН 119.2, 119.4, 119.7-д заасНаар шийдвэр таНилцуулаН соНсгож, 7 хоНог өНгөрсНөөс хойш 14 хоНогийН дотор шүүх хуралдааНы оролцогч талууд шүүхэд хүрэлцэН ирж шийдвэрийг өөрөө гардаН авах үүргээ биелүүлээгүй Нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдааНд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсНаар гомдол гаргах хугацааг тоолохыг, ИргэНий хэрэг шүүхэд хяНаН шийдвэрлэх тухай хуулийН 120 дугаар зүйлийН 120.2-т заасНаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийН төлөөлөгч, өмгөөлөгч аНхаН шатНы шүүхийН шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоНогийН дотор давж заалдах шатНы шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БЯМБАСҮРЭН