Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/100

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 284, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг ярдлага болгон ТОГТООХ НЬ:

1.         Б овгийн Р.Г-ыг бага насны буюу арван дөрвөн жд хүрээгүй хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.         Шүүгдэгч Р.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дах хэсэгт зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-д оногдуулсан 18 жилийн хорих ялыг чанга лэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Р.Г-ын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 Йоны 3 дугаар сарын 31 хүртэл цагдан хоригдсон нийт 171 хоногийг түүний ял рэдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 5.Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн эд [жөрөнгө байхгүй, шүүгдэгч Р.Г-н бусдад төлөх төлбөргүй болрхыг дурдсугай.

6.         Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч түүний өмгөөлөгч хохирогч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүухэд гомдол гаргаж давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Р.Гантулгад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.БАЯРМАА

ШҮҮГЧИД                                          С.БАТЖАРГАЛ

                                                          Б.ХАЛИУН