Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 372/ШЦТ/2018

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг

Улсын яллагчаар Б.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн Боржигон овогт Г Г холбогдох эрүүгийн 1834000000440 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Цтэй маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

          Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн нутагт хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Цтэй маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Ц мэдүүлсэн: “...Би өөрийн эзэмшлийн 21-63 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр хувиараа таксинд явдаг юм. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байх урд таксины зогсоол дээрээс Зүүндэлгэр орохоор зүс харсан залуу эхнэрийн хамт суусан тэр залуу нь согтуу халамцуу явсан юм тэгээд Зүүндэлгэрийн зүүн хойно гэртээ ирсэн бололтой энд зогсоно гээд зогссон тэр залуу нь миний машинаас бууснаа над руу бололтой энд зогсоно гээд зогссон. Тэр залуу нь миний байшингаас бууснаа над руу миний охиныг хүчиндсэн гэсэн юм ярихаар нь би юу яриад байгаа юм гээд бариад авсан тэр залуу машин тэрэг рүү чулуу шидчих гээд байхаар нь би барьчихаад байсан чинь эхнэр нь тавьчихаа зүгээр гээд байхаар нь би тэр залууг тавьсан чинь миний толгой руу чулуу юм уу нэг хатуу юмаар нэг удаа цохисон тэгтэл миний дух зулай хэсгээр цус гоожсон...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...”  гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Уранчимэгийн ... “ 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 20 цаг өнгөрч байх үед Г.Гын найз манай гэрт ирж бид гурав 05 граммын архи хувааж уусан, ... 23 цагийн орчимд Г бид хоёр урд таксины зогсоол дээрээс нэг такси бариад суугаад Зүүндэлгэр ороод гэрийнхээ хажууд очсон. Тэгээд буугаад Г.Г тэр жолооч руу чи манай бага охиныг оролдсон гэсэн үү гэсэн. Тэр жолооч уурлаад Г.Гыг бариад авсан. Тэгээд хашаа налуулаад хөдөлгөхгүй байхаар нь би хажуунаас нь тэр жолоочид Г.Гыг тавьчихаа одоо яах ч үгүй гэж хэлсэн. Тэр жолооч Г.Гыг тавьсан. Тэгтэл Г.Г гартаа нэг юм барьчихсан байснаараа жолоочийн толгой руу 2 удаа цохисон, гадаа харанхуй байсан болохоор би юугаар цохисныг нь хараагүй, Г.Г нилээг согтчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/

                 Төв аймгийн дэргэдэх шинжээчийн шүүхийн шинжилгээний албаны №754 дугаартай дүгнэлт: “1. Б.Цийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” /хх-ийн 13-14 тал/,

                 Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Г яллагдагчаар мэдүүлсэн: “...Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна, би согтуудаа Ц.Цийг цохисон түүнээс уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Г.Гын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

      Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

 

      Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй болно.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Г.Гад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч улсын яллагчийн шүүхэд гаргасан саналыг харгалзан торгох ял оногдуулж, торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Гад сануулав.

     

      Хохирогч Б.Ц нь мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргасан “...миний бие нь гомдол санал байхгүй тул хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэх хүсэлт /хх-ийн 26 тал/, шүүхээс хохирогч Б.Цэд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байна.

 

            Тав: Бусад асуудлаар:

            Эрүүгийн 1834000000440  тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                             

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Г Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Боржигон овогт Г Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Гад оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Гыг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Г.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Ю.ЭНХМАА