Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/327

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга:Г.Цогдэлгэр,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014003540347 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,******* овогт**************, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг Баянхонгор аймгаас Бууцагаан сум орох асфальтан хучилттай замд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 44-13 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа зэм тээврийн осол гарган онхолдож улмаар зорчигч М.Розагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: 1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Хотоос манай дүү Нурту машиныг жолоодож гараад Өвөрхангай аймаг 2 хүртэл жолоодоод Өвөрхангай аймгаас нааш би машиныг жолоодоод Баянхонгор аймагт ирээд машинд бензин хийгээд хөдлөөд 140 км орчим яваад зүүрмэглээд осол гаргасан ... гэх мэдүүлэг /хх-ийн 81/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч М.Розагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2020 оны 07 сарын 01-ний өдөр 17 цагийн үед найз залуу*******, түүний дүү Нурту нарын хамт Улаанбаатар хотоос Баян- Өлгий аймаг руу гарсан. Тэгээд Баянхонгор аймгаас цааш гарч яваад зам тээврийн осолд орсон. Машиныг манай найз залуу******* жолоодож явсан. Би ослын улмаас толгойндоо хүнд гэмтэл авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 30-33 /

4. Гэрч А.Нуртугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2020 оны 07 сарын 01-ний өдөр 18 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос ах *******, түүний найз охин Роза нарын хамт би өөрийн машиныг жолоодоод гарсан. Би машиныг Өвөрхангай аймаг хүртэл жолоодоод Өвөрхангай аймгаас машиныг ах******* бариад би унтаад явсан. Нэг сэрэхэд Баянхонгор аймагт ирсэн бензин авч байсан. Тэгээд Баянхонгор аймгаас гарах үед би мөн унтсан байсан. Нэг сэрэхэд осол болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36 /

5. Техникийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн: Хариулт 1. Т.Королла маркийн 44-13 БӨТ улсын дугаартай автомашины жолооч************** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д зааснаар Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадаагүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх гэсэн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон байх үндэслэлтэй байна. Хариулт 2. Тухайн зам тээврийн осол нь Т.Королла маркийн 44-13 БӨТ улсын дугаартай автомашины жолооч************** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хариулт: 3. Зам тээврийн осол гарахад тухайн зам орчины байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Хариулт: 4.************** нь 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдөр В ангиллын 1112218 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна ... гэх дүгнэлт /хх-ийн 38-39/ Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 443 дугаартай шинжээчийн: 1. М.Розагийн биед гавлын орой болон суурь яс, нүүр, эрүүний яс хамарсан олон нийлмэл хугарал, тархины хатуу хальсны дээрх цусан хураа, дух болон дагзны дэлбэнгийн эдийн цус харвалт, няцрал, зулай, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3 2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 41/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-13/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 16/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/, хохирогчийн амбулаториор эмчлүүлэгчийн карт /хх-ийн 60-65/, “Лазер мед” эмнэлгийн компьютер томографикийн шинжилгээ, гэмтэл согог судлалын үндэсний төвийн оношилгоо /хх-ийн 66-72/, эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 84-85/, эрүүгийн хариуцлага хүлээсэн тэмдэглэл /хх-ийн 58 /, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч ******* нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг Баянхонгор аймгаас Бууцагаан сум орох асфальтан хучилттай замд 44-13 БӨТ улсын дугаартай тээврийг хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д зааснаар Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ ....... мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх...” гэсэн заалтыг зөрчил осол гарган онхолдож улмаар зорчигч авто машинд зөрчиж явсан М.Розагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч М.Роза, болон гэрч А.Нурту нарын мэдүүлэг,Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 443 дугаартай дүгнэлт, Замын цагдаагийн шинжээчийн 03 дугаартай дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч *******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын чанартай гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан 4 хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, түүнд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь оршин суух газраа өөрчлөн нүүж суухдаа энэ талаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээж уг үүрэгт хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх бүхий албан тушаалтан нарт даалгаж шийдвэрлэв. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв. Энэ хэрэгт шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох 934943 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ЦЕГ-ын лицензийн төвд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасуулахаар шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Харин тээврийн хэрэгслийн 02764809 дугаартай гэрчилгээг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******т буцаан олгож шийдвэрлэв. Уг хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж хэрэгт шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. Шүүгдэгч ******* нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт**************ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч******* овогт**************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх 5 албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******ийн оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5,6-д зааснаар шүүгдэгч ******* нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ эхэлсэн өдрөөс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1.8 -т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ийн 934943 дугаартай жолоочийн үнэмлэхийг ЦЕГ-т хүргүүлэхээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8 -т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар 44-13 БӨТ улсын дугаартай автомашины 02764809 дугаартай авто машин эзэмшигчийн гэрчилгээг эзэмшигч *******т шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 -д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 6 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2- д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ