| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | /2017/0347/Э |
| Дугаар | 359/ШЦТ/2017 |
| Огноо | 2017-11-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ю.Батсүх |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 359/ШЦТ/2017
Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, -шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан, -улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ю.Батсүх, -шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Наранцэцэг, -хохирогч А.Өын өмгөөлөгч Р.Булган, -иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Ё.Эрдэнэмөнхийн өмгөөлөгч Х.Даваахүү -иргэний нэхэмжлэгч Г.Пэлжидмаа, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Даваажав нарын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ -иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Ё.Эрдэнэмөнх -иргэний нэхэмжлэгч Г.Пэлжидмаа, -шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бхэд холбогдох Эрүүгийн 201719000183 тоот хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/
Х.Б нь согтуугаар 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн орчимд Төв аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр багийн нутаг “Рашаант” гэх газар Т.Авенсис маркийн 71-32 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8-р бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 2-р бүлгийн 2.7 а/ дахь хэсэгт заасан “жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсfний улмаас Б.Гүнчин-Ишийн жолоодож явсан 65-17 УНҮ улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, иргэн А.Өын эрүүл мэндэд хүнд, Д.Амирлангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв тул мэдүүлэг өгөхгүй” гэв. Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Ё.Эрдэнэмөнх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Надад нэхэмжпэх зүйл байхгүй. Тухайн үед өөрийн эзэмшлийн машиныг найздаа бариулж явж байсан. Би таксинд явдаг байсан болохоор их ядардаг. Тэгээд хөдөө яваад ирье гээд хол замд ядрах учир найзаараа бариулсан болохоос биш авар осол гаргаарай гэж бариулаагүй. Тийм ээс гарсан зардлаас илүү зүйл нэхэмжпэхгүй учир шүүгдэгчид аль болох бага шийтгэл оногдуулж өгнө үү. Би гарсан зардлаа нэхэмжилнэ” гэв. Иргэний нэхэмжлэгч Г.Пэлжидмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Mухайн өдөр манай аав машин жолоодож явсан. Машинд манай аав, хажууд нь ээж сууж байсан. Бас миний дүү болон дүүгийн хүүхэд хамт явж байсан. Би машинаараа хохирсон. Тэр машин нь миний эзэмшлийнх, миний нэр дээр байдаг. Үнэлгээгээр 6.000.000 төгрөг байсан. Одоо миний нэхэмжилж байгаа мөнгө бол 6.242.000 төгрөг нэхэмжилж байна. Өнөөдөр хохиролын 1 сая төгрөг өгсөн. Үлдсэн хохирлыг 2018 оны 2 дугаар сарын 24 хүртэл барагдуулна гэсэн. Өмгөөлөгчийн зардал энэ дотор ороогүй байгаа. Тиймээс энэ зардлыг иргэний хариуцагчаас нэхэмжилнэ. Тухайн үед гарсан зардлыг нэхэмжилж байгаа боловч урсгал зардлыг нэхэмжлээгүй учир миний хохирлыг барагдуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэв. Хохирогч А.Ө нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед Багануураас Улаанбаатар чиглэлд 65-17 УНҮ улсын дугаартай Приус маркийн автомашинаар нөхөр Б.Гүнчин-Иш бариад зээ охин Амирлан арын суудал дээр унтаад явж байсан ба өөдөөс саарал өнгийн машин ирж байх шиг байснаа шууд эгц урдаас мөргөсөн...нөгөө машины жолооч бололтой нэг залуу намайг гаргаж замын машинд суулгасан...миний зүүн хөлний шилбэний яс хоёр хэсэг газар хугаралттай. Зээ охин Амирлангийн баруун хөлний дунд чөмөг хугаралттай, эгэм хугарсан байна гэсэн...Б.Гүнчин-Иш нь элэгний өвчтэй учир гаазтай ундаа ч ууж болохгүй байдаг тул осол болох үед эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Даваажаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 16 цаг өнрөгч байхад манай эгч Пэлжидмаа над руу утсаар залгаад Багануур дүүргийн эмнэлэг рүү дуудлага яаж өгдөг юм гээд манай аав, ээж, охин гурвыг осолд орсон талаар хэлсэн. Охин Амирлангийн баруун дунд чөмөгний зөрүүтэй хугарал, баруун эгэмний зөрүүтэй хугарал гэсэн оноштой. Мөн нүүр ам нь хөхөрсөн, доод уруулын дотор хэсэг нь хазагдаад цус нилээн гарсан байсан. Би осолд ороход хамт байгаагүй учраас юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Одоогийн байдлаар би хохиролын 2.110.000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/, Гэрч Б.Гүнчин-Ишийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2017 оны 02-р сарын 27-ны өдөр би Багануур дүүргээс Улаанбаатар хот орох гээд гэрээсээ эхнэр Өнөржаргал, зээ охин Амирлан нарьн хамт гарсан юм. Тэгээд Багануур дүүргээс гараад 20 гаран км яваад Баяндэлгэр сумын наахан би өөдөө өгсөж гараад тэгш газар гараад иртэл миний өөдөөс нэг машин гараад ирсэн. Тухайн үед тэр машин миний явж байсан замын зорчих хэсэгт урсгал сөрөөд тал орчихсон явж байсан. Тэгээд би энэ багтахгүй нь дээ гэж бодоод тэрүүхэн зуур хаазаа хасаад баруун гар талруу дартал ирээд тас хийгээд мөргөсөн...тэгээд хамгаалах бүсээ тайлаад буух гэтэл миний цээж хүндүүр оргиод хэсэг суусан. Тэгсэн эхнэр хойноос охиноо ав би хөдөлж чадахгүй байна гэсэн. Тэгээд би бууж хойд хаалгаа онгойлгож охиноо авахад хойд суудлын дунд доошоо харж унасан түшлэг урагшаа унаж дээгүүр нь багаажны тусгаарлагч уначихсан, манай зээ охиныг дээгүүр нь нөмөрсөн байсан. Тэгээд би охиноо гаргаад тухайн үед жоохон шоконд ороод охиноо тэврээд зогсож байтал хойноос ирсэн машины хүн бууж ирээд охиноо битгий хамаагүй хөдөлгөөрэй гэж байсан. Тухайн үед манай эхнэрийг хэн машинаас буулгасаныг би сайн анзаараагүй, тухайн үед манай эхнэр мөргөсөн машины жолооч ирж гаргасан гэж байхыг сонсоод өмнө өгсөн мэдүүлэгт тэгж хэлсэн юм. Тэгээд замын унаанд дайгдан манай эхнэр, зээ охин Багануур дүүргийн эмнэлэгт хүргэгдсэн юм. Би хэргийн газарт цагдаа иртэл байж байгаад согтолт хэмжидэг багаж үлээгээд, тэгээд түргэний машин ирэхээр нь үзүүлтэл намайг эмнэлэгт очиж үзлэг хийнэ гээд эмнэлэг рүү авч явсан... Миний биеийн байдал хэвийн ямар нэг гэмтэл бэртэл учираагүй жоохон зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн. Энхэр Өнөржаргалын зүүн хөл хугарсан, зээ Амирлангийн баруун хөлний дунд чөмөг хугарч, эгэм нь хугарсан байсан. Тухайн үед манай эхнэр миний хажуу талын урд суудал дээр, зээ охин хойд талын суудал дээр унтаад явж байсан” гэх мэдүүлэг /хх-н 54-55 тал/, Гэрч Х.Батболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...дуудлагын дагуу ганцаараа явж очтол Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрт хамаарах асфальтан замын 111 дахь км-ийн заалтын хажууд саарал өнгийн Приус-20 маркын тээврийн хэрэгсэл, Т.Авансис маркын тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч болон, замын байцаагч нарт мэдэгдэн осол хэргийн газрыг хамгаалалтандаа авсан. Мөн Багануур дүүргээс замын байцаагч, цагдаа нар ирсэн байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч нарыг Драгер багажаар шалгаж үзэхэд Т.Авансес маркын тээврийн хэрэгслийн жолооч нэрийг нь санахгүй байна 1,29%-тай согтуурлын зэрэг гарсан ба Т.Приус-20 маркын тээврийн хэрэгслийн жолоочын согтуурлын зэргийг шалгаж үзэхэд 00% гэсэн согтолтын зэрэг тогтоогдоогүй болохыг өөрийн гар утас болох Самсунг С-5 маркийн гар утсан дээр бэхжүүлэн авсан юм” гэх мэдүүлэг /хх-н 202 тал/ Гэрч М.Лхагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэр асфальтан замын зайн заалтын 111 дахь км-ийн шонгийн хажууд 2 автомашин мөргөлдсөн байна. Төв аймгийн Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарыг иртэл осол хэргийн газрыг хамгаалж байгаарай гэж хэлсэн. Уг хэрэг ослын газарт очиход 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байсан...тухайн өдөр хоёр тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэх Х.Б, Б.Гүнчин-Иш нарыг согтуурлын зэрэг тогтоох багажаар шалгахад Х.Б нь согтуу байсан ба яг хэдтэй байсныг нь санахгүй байна. Б.Гүнчин-Иш нь согтуурлын зэрэг гаргаагүй, эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 205-206 тал/ - Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5 тал/, - Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-н 7 тал/, - Гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 8-14 тал/, - Х.Бийн согтуурлын зэргийг шалгасан гэрэл зургийн үзүүлэлт /хх- н 15 тал/, - Б.Гүнчин-Ишийн согтуурлын зэргийг шалгасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 16, 203 дугаар хуудас/, - Тодорхойлолт /хх-н 23 тал/ - Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-н 30 тал/, - Эд зүйлийн үнэлгээ/хх-н 33 тал/, - Хохирогч Г.Пэлжидмаа нь Б.Гүнчин-Ишийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тогтоосон итгэмжлэл /хх-н 49 тал/, - Хохирогч Д.Амирлангийн өвчтөний түүх /хх-н 69-62 тал/, - Хохирогч А.Өын өвчтөний түүх /хх-н 73-93 тал/, - Хохирогч А.Ө нь шүүгдэгч Х.Бээс хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-176-186 тал/, - Иргэний нэхэмжлэгч Г.Пэлжидмаа нь шүүгдэгч Х.Бээс хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 187-188 тал/, - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Даваажав нь шүүгдэгч Х.Бээс хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 189-190 тал/, - Авто машины үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 98-101, 106-111 тал Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3233 тоот дүгнэлтэнд: - Д.Амирлангийн биед баруун дунд чөмөгний дунд 1\3-ийн хөндлөн зөрөөтэй далд хугарал, уруулд язрал гэмтэл тогтоогдлоо - Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ - Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй “ гэх дүгнэлт /хх-н 57 тал/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3234 тоот дүгнэлтэнд: - А.Өын биед зүүн шаант, тахилзуур ясны доод 1\3-ийн зөрөө багатай хөндлөн ил хугарал, зүүн бугалга, баруун зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, зүүн эгэм гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо - Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ - Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй “ гэх дүгнэлт /хх-н 70 тал/ Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн №17 тоот дүгнэлтэнд: - Тоёота Авенсис маркийн 71-31 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Х.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна - Жолооч Х.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 8.2 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн байна. - Т-Приус-20 маркийн 65-17 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Гүнчин-Иш нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. - Уг зам тээврийн осол нь Т.Авенсис маркийн 71-32 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Бийн Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөнөөс болж гарсан гэж үзэв” гэх дүгнэлт /хх-н 128 тал/, Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон бүрэлдэхүүньтэй шинжээчийн №29 тоот дүгнэлтэнд: - 71-31 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Х.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн доорх заалт зөрчсөн байна - 71-31 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Х.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт мөн дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: 2.7 а/ Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна - 65-17УНҮ улсын дугаарын тээврийн хэрэгсэл жолоодож Б.Гүнчин-Иш нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.3б-д заасныг зөрчиж явсан байна - 65-17 УНҮ улсын дугаарын тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Гүнчин-Иш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3б-д заасан “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалт, - Зам тээврийн осол хэрэг болсон гэх шалтгаан нөхцөл нь: 71-32 УНА улсын дугаартай Т.АВЕНСИС маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Ё.Эрдэнэмөнх нь ЗХД[1]ийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: 2.7 б/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж 71-32 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоог X.Батсүхэд шилжүүлснээс шилжүүлснээс Х.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” 2.7-д заасан Жолоочид дор зүйлийг хориглоно: 2.7 а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалт зөрчиж зам тээврийн осол хэрэг үйлдэгдсэн гэж үзэв. - Осол хэрэг болох үед замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна” гэх дүгнэлт /хх[1]ийн 128 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №568 тоот А.Өын биед гаргасан давтан дүгнэлтэнд: - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын №3234 дүгнэлт үндэслэлтэй байна - А.Өын биед зүүн шаант тахилзуур ясны ил хугарал, зүүн бугалга, баруун зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, зүүн эгэм, гуянд зулгаралт, цус хуралт гэмтэл учирсэн байна - Дээрх гэмтэл нь авто ослын үед мохоозүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой - Дээрх зүүн шаант тахилзуур ясны ил хугарал гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад цус хуралт зулгаралт гэмтэл нь 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна - Цаашид учирсан гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна - Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой - зүүн шаант тахилзуур ясны ил хугарал нь мэс заслын аргаар эвлүүлж бэхлэх эмчилгээний заалттай гэмтэл юм” гэх дүгнэлт /хх-н 133-134 тал/ Шүүгдэгч Х.Бийн ял шийтгэлийг нь шалгахад урьд нь 2001 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №09 тоот шийтгэх тогтоолоор 239 дүгээр зүйлийн 2-оор 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан 2 жилоийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан гэх /хх-155-163 тал/, -шүүгдэгч Х.Бийг 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 147 тал/, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /148-149 тал/ зэрэг хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Х.Б нь согтуугаар 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 16 цагийн орчимд Төв аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр багийн нутаг “Рашаант” гэх газар Т.Авенсис маркийн 71-32 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8-р бүлгийн 8.2 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 2-р бүлгийн 2.7 а/ дахь хэсэгт заасан “жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно: Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсний улмаас Б.Гүнчин-Ишийн жолоодож явсан 65-17 УНҮ улсын дугаартай Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, иргэн А.Өын эрүүл мэндэд хүнд, Д.Амирлангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шижээчийн №3233, №3234, 17, 29, 568 тоот дүгнэлтүүд, хохирогч А.Ө, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Даваажав, иргэний нэхэмжлэгч Г.Пэлжидмаа нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөнмэдүүлэг болон шүүгдэгч Х.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Бийг Эрүүгийн хулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хууль заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Х.Бэд холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Автотээврийн хэрэгслийн жолооч нь согтуурсан мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд гийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол тээврий хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, эсхүл гурван сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б нь “хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах хохиролыг төлнө” гэж мэдүүлсэн байна. Шүүх шүүгдэгч Х.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохиролыг тодорхой хэмжээгээр төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, цаашид гарах хохиролын төлбөрийг төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзсэн болно. Хохирлын талаар: Хохирогч А.Ө нь 4.993.527 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Даваажав нь хохиролын 1.623.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, иргэний нэхэмжлэгч Г.Пэлжидмаа 6.242.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Ё.Эрдэнэмөнх 4.738.000 төгрөгийг тус тус гаргасан байна. Шүүгдэгч Х.Б нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирогч А.Ө, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Даваажав нарт хохирлын нийт 6.616.527 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Пэлжидмаад 1.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ё.Эрдэнэмөнхөд 4.500.000 төгрөг тус тус төлсөн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б нь иргэний нэхэмжлэгч Г.Пэлжидмаад учирсан эд хөрөнгийн хохирол болох 5.242.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Х.Бээс 5.242.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Пэлжидмаад, шүүгдэгч Х.Бээс 238.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Ё.Эрдэнэмөнхөд тус тус олгох нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааруулсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасан байх бөгөөд Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж зааснаар иргэний нэхэмжлэгч Г.Пэлжидмаагийн өмгөөлөгчийн зардал болох 600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтын талаар: 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Х.Бийн өмчлөлийн JAV маркийн 14 инчийн зурагт 1 ширхэг, ХРВ92 маркийн угаалгын машин 1 ширхэгийг тус тус битүүмжилснийг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Х.Бийн №307678 дугаартай жолоочийн үнэмлэхийг харьяа дүүргийн Шүүхий шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Х.Бхийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас согтуугаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Бхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар тэнссүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар Х.Бэд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосугай. 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Б нь хохирогч А.Ө, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Даваажав нарт хохирлын нийт 6.616.527 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Пэлжидмаад 1.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ё.Эрдэнэмөнхөд 4.500.000 төгрөгийг тус тус төлснийг дурдаж, шүүгдэгч Х.Бээс 5.242.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.Пэлжидмаад, шүүгдэгч Х.Бээс 238.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Ё.Эрдэнэмөнхөд тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Г.Пэлжидмаагийн өмгөөлөгчийн зардал болох 600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 5. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэгдсэн Х.Бийн өмчлөлийн JAV маркийн 14 инчийн зурагт 1 ширхэг, ХРВ92 маркийн угаалгын машин 1 ширхэгийг тус тус битүүмжилсэнийг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай. 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Х.Бийн №307678 дугаартай жолоочийн үнэмлэхийг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Х.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА