| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2017/0129/Э/ |
| Дугаар | 2017/ШЦТ/117 |
| Огноо | 2017-04-10 |
| Зүйл хэсэг | 096.2.1, 181.3., |
| Улсын яллагч | П.Нямцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2017/ШЦТ/117
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт Ц.З-ийг танхайн сэдэлтээр архины хундагыг зэвсгийн чанартай хэрэглэж бусдын нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан,танхайн сэдэлтээр архины хундагыг зэвсгийн чанартай хэрэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүүгээр зүйлийн. 55U дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жил, 2 /хоёр/ cap хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Ц.З-д 5 /тав/ жил, 1 /нэг/ cap хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Ц.З-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жил, 2 /хоёр/ cap хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жил, 1 /нэг/ cap хорих ялын зарим болох 4 /дөрөв/ сарыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг нийт 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журмалан 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Зий эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Ц.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн өнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх бөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Ц.З-д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх а хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эх ялыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тооцсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж дах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.З-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр элжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх ий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн үүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ё.ЦОГТЗАНДАН
Б.ХАЛИУН