Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Болдын Эрхэмбаяр Шүүгдэгч Юмнамхайн Отгонпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Юмнамхайн Отгонпүрэвт холбогдох 2023000000066 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Агент овогт Юмнамхайн Отгонпүрэв /Регистрийн дугаар: ИА82080411/ Ю.Отгонпүрэв нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 12-ны орой 23 цагийн орчимд Завхан аймгийн Алдархаан Мандаат багийн нутаг дэвсгэр Ардын намын байрны гадаа иргэн И.Отгонбаттай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүгдэгч Ю.Отгонпүрэв нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 12-ны орой 23 цагийн орчимд Завхан аймгийн Алдархаан Мандаат багийн нутаг дэвсгэр Ардын намын байрны гадаа иргэн И.Отгонбаттай маргалдаж түүний нүүрэн тус газар цохисон хэргийн үйл баримт нь хохирогчийн энэ талаараа мэдүүлсэн “Боож унагаад Отгонпүрэв зодсонг л санаж байна. Тэгээд би хэсэг ухаан алдсан. Нэг сэрэхэд Баттулга, Отгонпүрэв, Дэлгэрнасан гурав л лав байсан. Эрүү мултарсан, зүүн талын эгэм их өвдөж байна. Толгой доргилттой, үдээс хойш болохоор их өвдөж байна...” гэсэн мэдүүлэг, И.Отгонбатын бусдад зодуулсан биедээ гэмтэл авсан байдалтай гэртээ ирснийг нотолсон гэрч Б.Шүрэнцэцэгийн “...2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 23 цагийн орчимд би Алдархаан сумын эрүүл мэндийн төв дээр ээлжийн ажилтай байсан. Хаалга дуугараад хүн орж ирсэн, тэгээд “ би хүн харахын эцэсгүй байна” гэсэн, тэгээд би оруулж ирээд зургийг нь өөрийн утсаар дарж аваад цусыг нь цэвэрлэчихээд цагдаад мэдэгдсэн. Тэгээд бас эмч рүүгээ ярьсан. Тэгээд маргааш нь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн. Эрүүний зүүн доод хэсэг хавдсан байсан. доод уруулын дотор талын дунд хэсэг хэгз цохигдсон, хамрын 2 нүхнээс нь нөж гарсан байсан. Цээжний баруун талд хөхөрсөн байсан. Хамар нь мурийсан байсан. Өөр ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх, сорви байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг, Отгонпүрэв Отгонбатыг цохисныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч С.Баттулгын “...2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр би ажлаа тараад найз нөхдийн хүрээлэл дунд хоёр шил архи уусан юм. ...намын байранд орж сууцгаасан. ...Отгонбатыг орж ирэхээр дээшээ суу гээд суулгасан, тэгсэн чинь Отгонпүрэвтэй муудалцаад байсан. ...Отгонбат Отгонпүрэв хоёр мал авсан, аваагүй гэж муудалцаад Отгонпүрэв, Отгонбатыг 1 цохисон чинь Отгонбат унасан. Тэгээд би салгаад Отгонпүрэвийг хүргэж өгөхөөр явж байтал араас сумын цагдаа залгаад тэгээд буцаад эмнэлэг дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг, Б.Баттулгын мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Б.Ууганцэцэгийн “...2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр орой 23 цагийн орчимд Ардын намын байранд нөхөр Баттулгыг дуудах гэж орсон, ...Отгонпүрэв, Отгонбат, Баттулга гурав ширээн дээр сууж байсан. Тэгээд Отгонпүрэв нь Отгонбатыг миний 5 хар ямааг бас нэг адуу хулгай хийсэн гээд муудалцаад л сууж байсан. Би Төмөрхүү эгч рүү ороод Отгонбат, Отгонпүрэв нар муудалцаад байна та орж гаргаж явуул гэж хэлсэн. ... би гэртээ ороод 10 минут орчим болж байхад араас Отгонпүрэв Баттулга нар орж ирсэн. Тэгээд Отгонпүрэвийг хүргэж өгье гээд би машинаа унаад гараад явж байтал цагдаа араас дуудаад тэгээд бид гурав эмнэлэг дээр ирээд Отгонпүрэвийг сумын цагдаа аваад явсан бид хоёр гэртээ ирсэн. Манай нөхөр Баттулга “Отгонбатыг Отгонпүрэв 1 цохичихлоо” гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг, Өөрийн үйлдсэн хэргээ мэдүүлсэн Ю.Отгонпүрэвийн “...2020 оны 05 дугаар сарын 12-ны орой 22 цагийн орчимд найз нөхдийн хүрээллээр сууж байсан чинь гаднаас Отгонбат орж ирсэн. ...Отгонбат архинаас 2-3 удаа татаад, тэгээд Отгонбат бид хоёр морь ярьж байгаад маргаан үүсээд байрнаас гарсан. Тэгээд би шээх гээд явж байтал Отгонбат араас дагаж ирээд, тэгэхээр нь би нүүр хэсэг рүү өөрийгөө барьж дийлэлгүй нэг удаа цохисон. Тэгээд Баттулга бид хоёрыг салгаад намайг гэр лүү хүргэж өгөхөөр явсан. Өөр зүйл болоогүй. Би гараараа шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон, өөр цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлгээр болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас И.Отгонбатын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Отгонбаярын гаргасан 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 000000183 дугаартай “...Иргэн И.Отгонбатын биед: Эрүүний зүүн талын титэм сэртэнгийн хугарал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тухайн гэмтэл авсан гэх цаг хугацаанд уг гэмтэлийг авсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Тухайн гэмтэл нь гадны цохилтын улмаас үүснэ. Иргэн И.Отгонбатын биед: Эрүүний зүүн талын титэм сэртэнгийн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр нотлогджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүгдэгчийн дээрх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэллээ. Шүүгдэгч Ю.Отгонпүрэв нь И.Отгонбатын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Ю.Отгонпүрэв нь И.Отгонбатын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Ю.Отгонпүрэв нь хохирогч И.Отгонбатад гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч нь хохирол нэхэмжлээгүй байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл Шүүгдэгч Ю.Отгонпүрэвт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй бөгөөд шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Иймд Ю.Отгонпүрэвт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2,5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон учир прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй Шүүгдэгч Ю.Отгонпүрэв нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ю.Отгонпүрэвийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Отгонпүрэвт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550000/ таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ю.Отгонпүрэвт оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550000 / таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав /сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 183.333 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю. Отгонпүрэвт оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000/ таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 5. Шүүгдэгч Ю.Отгонпүрэвт 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгч Ю.Отгонпүрэв нь хохирогч И.Отгонбатад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.000.000 төгрөг төлсөн хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг дурдсугай. 7. Шүүгдэгч Ю.Отгонпүрэвийн хувьд ногдох хөрөнгөөс битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хохирол төлбөрөө нөхөн төлсөн, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА