| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2018/0374/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/377 |
| Огноо | 2018-12-14 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/377
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг
улсын яллагч Г.Энхбат -шүүгдэгчий өмгөөлөгч Б.Ганбаатар
шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Т-т холбогдох эрүүгийн 18340006760365 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн. 48 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар цэцэрлэгт жижүүр ажилтай, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн Айргийн 6-22 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Т
Холбогдсон хэргийн талаар/ Яллах дүгнэлтэнд дурьдагдсанаар/
Шүүгдэгч Н.Т нь Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг "Довын хайрхан" гэх газарт 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн Верна Аксент маркын 10-01 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсний улмаас зам тээврийн осол гарган онхолдож Т.Аюурзанын амь насыг хохироож, Б.Цэвэлмаагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаас:
шүүгдэгч Н.Т-ын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн...2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хотоос өөрийн хүү Аюурзанын хамтаар нэг эмэгтэй, хоёр эрэгтэй зорчигч аваад Дундговь аймаг руу өөрийн эзэмшлийн 10-01 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гараад Төв аймгийн Сэргэлэн сумын Дов хайрханы ойролцоо замын хажууд байх ШТС дөнгөж өнгөрөөд явж байхад жолоочийн эсрэг талын дугуй хагарах шиг чимээ гараад замын баруун гар талруу руль булаагаад замын хажуу талруу онхолдсон. Нэг сэрэхэд би машинаасаа баруун тийш шидэгдээд газар хэвтэж байсан. Харин хүү маань машинаас урд талд шидэгдчихсэн, хөдлөхгүй байсан. Харин ард сууж явсан 2 эрэгтэй зорчигч машинаас гараад хойно зогсож байсан.Харин эмэгтэй зорчигч машины хажууд хэвтэж байсан.Би босох гэтэл босож чадахгүй намайг нэг нь өргөж босгоод хүүгийнхээ дэргэд очоод гайгүй юу гэтэл дуугарахгүй байсан. Нөгөө эмэгтэй би гайгүй байна. Хүү чинь яаж байна гээд гээд байсан. Би босох гээд босож чадахгүй тэндээ суугаад суугаад байсан гэх мэдүүлэг /хх-ийн 63 хуудас/,
хохирогч Б.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн...2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хотоос Дундговь аймаг руу нэг дор ажилладаг Т гэх хүний 10-01ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд өөрийн ач охин Бадмаарагийн хамт суусан. Тэгээд миний суусан машин замаар явж байгаад гэнэт эвгүй мурилзаад замын хажуу руу шидэгдсэн. Яг юунаас болсоныг мэдээгүй. Би машин доор дарагдсан байсан. Ард явж байсан машин зогсож машин доороос намайг татаж гаргасан байсан.Дараа нь эмнэлэг дуудчихлаа гээд явсан. Энэ ослоос болж хүзүү нуруу, уушги, зүүн талын 3 хавирга, зүүн талын дал хугарч зүүн тал одоо мэдээгүй байгаа. Миний ач охин Бадмаараг гэмтэл аваагүй гэсэн. Надад санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардлыг жолоочийн ар гэрээс барагдуулсан гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Лхагвацэндийн мөрдөн байцаалтанд өгсөн:.. Т.Аюурзана бол миний хамгийн бага төрсөн дүү минь байсан юм. Бид эхээс гурвуулаа. Би хотод эмэгтэй дүүгийнхээ хамтаар амьдардаг. Талийгаач маань Дундговь аймагт ээж аав хоёртойгоо амьдарч дунд сургуулийн 6 дугаар ангид сурдаг байсан юм. Аав маань машин барьж яваад осолд орж дүү минь нас барлаа. Аавд минь хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/,
гэрч Ц.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:...замд явж байтал гэнэт хүмүүс хашгиралдаад нэг мэдэхэд л машин онхолдсон. Юунаас болж осолдсоныг мэдэхгүй байна. Ослын дараа жолоочийн ар гэрийнхэн намайг КТГ-т үзүүлж эмчилгээ хийлгэсэн 120.000 төгрөгийг төлж өгсөн. Миний бие эрүүл байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 36 хуудас/,
* гэрч Г.Ариунболдын.... нэг жижиг тэрэг замын хажуу руу онхолдсон байхаар нь зогстол нэг эмэгтэй хүүхэд, нэг эрэгтэй хүүхэд жоохон охин газар хэвтэж байсан. Жолооч нь газар сууж байсан. Би өргөөд босгосон. Дуудлага дуудах уу гэсэн чинь би дуудсан гэж байсан. Удалгүй эмнэлэг ирээднөгөө хүмүүсийг насилкан дээр өргөж тавиад байж байтал цагдаа ирсэн.15-16 насны эрэгтэй хүүхдийн чихнээс цус гараад ухаангүй, би очоод яаж байна гэж асуусан юу ч дуугарахгүй байсан. Би өргөлцөөд эмнэлгийн машинд хийсэн. Эмэгтэй ухаан санаа зүгээр цээж хөдлөхгүй байна гэж байсан. Жолооч цээж хөндүүр нэг гар нь хөдлөхгүй байсан. Жоохон охин газар унтаж байсан. 2 залуу босоогоороо байсан.Толгой өвдөж байна гэж байсан гэх мэдүүлэг /хх- ийн 31-32-р хуудас/,
Гэрч Ш.Бат-Очирын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:...Төв аймгийн нутаг Шатахуун түгээх станц өнгөрөөд явж байтал пад хийгээд дугуй хагарах чимээ сонсогдоод замын баруун талруу машин онхолдож 3 бүтэн эргэсэн. Надад учирсан гэмтэл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/,
Шүүх шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 587 тоот:
-Б.Цэвэлмаагийн биед уушгины няцрал, шингэн хуралт, зүүн 1, 2, 3, 4, 5, 6, 7 хавирга, баруун 1, 2, 3-р хавирганы хугарал, өвчүү ясны хугарал, зүүн далны хугарал, хүзүүний С2-р нугалмын хугарал, баруун чамархай, баруун шуу, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр Щ болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.10, 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна/хх-ийн 40 хуудас/,
Шүүх шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 145 тоот:
-Т.Аюурзанын биед толгой ясны хугарал, тархины эдийн няцралт, биед язарсан шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Т.Аюурзана нь толгой ясны хугарал, тархины эдийн няцралтын улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ гэх дүгнэлт /хх-ийн 42-43 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 5705 тоот:
Шинжилгээнд ирүүлсэн автомашины дугуйнд ямар нэгэн гэмтэл байхгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 148 хуудас/,
Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын цагдаагийн дэслэгч Н.Мөнхбатын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 00000123 тоот:
-Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 10-01ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Н.Т нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэв.
а/хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэв.
Шүүгдэгч Н.Т-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй байна.
Гурав. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Н.Т нь Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг "Довын хайрхан" гэх газарт 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн Верна Аксент маркын 10-01 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсний улмаас зам тээврийн осол гарган онхолдож Т.Аюурзанын амь насыг хохироож, Б.Цэвэлмаагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.Т-ын мэдүүлэг /хх-ийн 63 хуудас/, хохирогч Б.Цэвэлмаагийн мэдүүлэг хх-ийн 25хуудас/, гэрч Ц.Хүрэлбаатарын мэдүүлэг /хх-ийн 36 хуудас/, гэрч Г.Ариунболдын мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/, гэрч Ш.Бат-Очирын мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/, Шүүх шинжилгээний албаны 587, 145 тоот дүгнэлт /хх-ийн 40, 42- 43 хуудас/, Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын цагдаагийн дэслэгч Н.Мөнхбатын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 00000123 тоот дүгнэлт /хх-ийн 51 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Н.Т хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж 1 хүний амь нас хохироосон гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан хэрэгт хамаарч байна.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Т-ын үйлдэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг тохирсон байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Лхагвацэнд, хохирогч Б.Цэвэлмаа нар нь шүүгдэгч Н.Т-т гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна.
Шүүгдэгч Н.Т-ын тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Н.Т-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Н.Т-т шүүх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ Эрү' хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон хувийн байдлыг нь харгалзан тухай зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Тав: Бусад зүйлийн талаар:
Хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Н.Тын ВСДЕ ангиллын 222305 дугаартай жолооны үнэмлэхийг Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Н.Т энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-т оршин суугаа газар сургууль ажлаа өөрчилсөн тохиолдолд харьяа цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэхүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
| Ц.ОТГОНЖАРГАЛ |
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ