| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0249/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/242 |
| Огноо | 2017-11-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2017/ШЦТ/242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Улсын яллагч В.Дэлгэрмаа, Нарийн бичгийн дарга Хохирогч *******, *******, Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Мэндээ, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,******* овогт ******* ******* / ******* регистрийн дугаартай/
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, овогт . / /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 08 дугаар сарын 08-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7.24.22 хашааны гадаа хохирогч *******ыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч ******* нь 2017 оны 08 дугаар 08-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7.24.22 хашааны гадаа хохирогч *******, , нарыг “Ерөөл” нэртэй архины шилний хагархайгаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: 1. Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би эрхээ ойлгосон ба асуух зүйлгүй. Би өмгөөлөгч авахгүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би хохирогчоор өгсөн мэдүүлэг дээрээ бүгдийг үнэн зөвөөр нь мэдүүлсэн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 97-98 /,
2. Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй. 3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн орой 17 цагийн орчимд би захаас найз Жагаагийн хамт түүний гэрт очих гээд явган хөх толгойн голоор өгсөөд 3 дугаар халуун усны орчимд явж байтал Жагаагийн эгч нь түүн рүү залгаад ирээд аваадах гэсэн. Тэгээд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-24-22 тоотод очсон. Тэнд ороход Жагаагийн эгч нь мөн гээд байгаа залуу болон өөр бусад хэдэн хүн байсан. Тэд нар согтуу архи уугаад байж байсан. Жагаа эгчийгээ авч явах гээд “архи уугаад юугаа хийгээд энд байгаад байгаа юм” гэж загнахад нь “Яахаараа явуулдаг юм” гэсэн утгатай үг хэлсэн. Би хажуугаас нь тэр залууд “наадах чинь эгчийгээ авч явах гэж байна” гэж хэлэхэд над руу агсраад бид хоёр гэрээс гараад хашаан дотор барилцаж аваад дээр дороо оролцсон. Тэгээд гэрт байсан хүмүүс салгасан. бид хоёр “чиний буруу шүү” гэж хэлээд эвлэрээд салсан. Тэгээд хашаанаас гараад иртэл нь 2-3 залуутай зогсож байсан. Тэгсэнээ надаас хэрүүл нэхээд байсан. Жагаа өмнө нь , хоёрыг ирээд аваадах машинтайгаа гэж дуудсан юм байна лээ. , хоёр ирсэн. Яг намайг той хэрэлдэж байхад ирсэн ба ирээд ыг хамт байсан хүмүүстэй нь явуулсан. Хашааны үүдэнд Жагааг эгчийгээ дагуулж гарч ирэхийг хүлээгээд , хоёртой зогсож байтал нь буцаад хамт архи ууж байсан нэг залуугийн хамт хүрээд ирсэн. Намайг дуудахаар нь өөдөөс нь алхаад очтол халааснаасаа шилтэй архи гаргаж ирээд тус шилтай архиар миний толгой зүүн шанаа орчимд цохьсон ба нөгөө архины шил хагарсан. Би доош шанаагаа бариад суусан Лхамдийдармаа, хоёр “юу болж байнаа” гээд гүйгээд ирэхэд нь нь хагарсан архины шилээр гийн гарын бугалга, цээж орчимд нь, ын зүүн мөр, хөх орчимд нь нөгөө хагарсан архины шилээр зүсэж гэмтээсэн. Тэгээд тэнд байсан гийн эхнэр цагдаа дуудах шиг болсон. , бид гурав эмнэлэг дээр ирсэн байгаа. Би урд өмнө нь тэр хүнийг огт танихгүй. Тухайн гэрт маргалдаад хашаан дотор барилцаж аваад газарт унаж дээр дороо орсон. Тэгээд дараа нь хашааны гадаа шилээр миний толгой руу цохиж гэмтээсэн. Жагааг авч очихоор очиход тэнд бага зэрэг уусан. Жагаагийн таньдаг ах нь тэр гэрт байсан архи хийж өгсөн юм. , хоёр гэртээ мөн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба Жагаа бид нарыг авахаар эхнэрээрээ машин бариулж ирсэн байсан. нилээд согтуу байсан. Тийм зодуулсан, ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. нь гэрээс гарч ирээд над руу дайрахдаа дээгүүр хувцасаа тайлаад дайрсан ба бид хоёр газарт унасан тэгэхэд гэмтлүүд учирсан гэмтлүүд байх. Толгой өвддөг болсон. Гомдол санал гэх зүйлгүй. Энэ хэргийг түргэн шуурхай дуусгамаар байна. гэх мэдүүлэг / хх-ийн 31-35/, 4. Хохирогч ******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Намайг толгойн тус гаүар шилээр цохисонх би оёо тавиулсан. Бид нар эвлэрсэн гэв.
5. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 24 дүгээр гудамжны 22 тоотод 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр би танил Монхооноо гэх найзынхаа хамт танихгүй хоёр эмэгтэйтэй архи уусан. Гэтэл гаднаас хоёр залуу орж ирсэн ба нэг нь бид нартай хамт байсан эмэгтэй эгчийгээ авахаар ирлээ гэж байсан. Нэг залууг нь ******* гэж байсан би түүнийг болон нөгөө залууг нь огт танихгүй тэр хоёр гандаас орж ирэхдээ халамцуу байсан. Бид нартай хамт тэр хоёр нилээд сууж архи ууцгаасан. Батхулэг нь надаас хэрүүл нэхээд байсан ба бид хоёр маргалдаж улмаар гэрээс гараад хашаан дотор барилцаж аван дээр дороо орсон. ******* нь миний баруун нүд рүү нэг удаа цохиж хөхрүүлсэн, газарт унахдаа дээрээс дарж унаад зүүн талын хавирга эвгүй болгож гэмтээсэн. Бид хоёр газар дээр дороо ороод ноцолдсон байхад хүмүүс салгасан. Би дээгүүрэй тухайн үед шалдан байсан юм. ******* бид хоёр эвлэрч хашааны гадаа байж манай найз Цагаанаа мөн Шагай нар машинтай ирцгээсэн. Ирээд удаагүй байхад *******ийн найз гээд машинтай хоёр хүн ирсэн. *******ийн найзууд нь “чацагнууд вэ, зайлцгаа” гэж хэлээд манай найзууд болон би машинд суугаад хөдөлсөн. Би дэлгүүрээс “Ерөөл” нэртэй 1 шил архи авч Монхооноо дээр очихоор буцаж алхсан манай машинтай ирсэн хоёр найз яваад өгсөн. Тухайн үед би нилээд согтсон байсан ба алхаж явахад урдаас ******* гэх хүн урдаас мөн хүрч ирээд над руу дайраад чихнээс татсан тэгэхээр нь би барьж байсан архитай шилээр *******ийн толгой хэсэг рүү нэг удаа цохьсон, тухайн архитай шил хагарсан түүний *******ийн найз гээд сүүлд ирдэг хоёрын том биетэй залуу ирээд намайг унагааасан би босох гэж байхдаа хагарсан архины шилний хагархай хэсгээр гар, цээж хэсэгт нь зүсэж гэмтээсэн, Нэг залуу ирээд надтай ноцолдож байхдаа мөр хэсэгтэй зүсүүлсэн байсан. Тэгээд удаагүй цагдаа ирсэн. Би согтсон байсан ба ухаан мэдэрлээ бол алдаагүй байсан. Би ах эгч хоёрын хамт амьдардаг. Би хувиараа машин засварлах, гагнуур хийх, мөн бичил уурхайн нөхөрлөлд ажилладаг. гэх мэдүүлэг / хх-ийн 99-101/, 6.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй. 7. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би ойлгосон. Надад асууж тодруулах зүйл байхгүй. 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдер Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7- 24-22 тоотод би Монхооноо болон наана нь зүс мэдэх хоёр эмэгтэйгийн хамт бид нар архи уусан. Тэгээд байж байхад үдээс хойш одоо цагийг нь санахгүй байна нэг залуу бид нартай хамт байсан эгчийгээ авах гээд мөн нэг залуутай хамт орж ирсэн. Хамт орж ирсэн залууг ******* гэж байсаи тэр хоёр халамцуу байсан. ******* бид хоёр маргалдсан ба гэрээс гараад хашаан дотор барилцаж авсан тэгэхэд баруун нүд рүү цохиж хөхрүүлсэн ба газар дарж унагасан тэгэхэд миний хавирга руу эвгүй болсон. Бид хоёр газар дээр дороо ороод ноцолдсон ба хүмүүс салгасан. Би дээгүүрэй шалдан байсан. Тэгээд ******* бид хоёр эвлэрээд байж манай найз Цагаанаа, Шагай нар машинтай ирсэн ба ирээд удаагүй байхад мөн *******ийн хоёр найз машинтай ирсэн. Тэр хоёр найз нь ирээд “даварсан чацагнууд вэ" гэж хэлээд хөөсөн ба би хоёр найзынхаа хамт машинд нь суугаад хөдөлсөн. Би хөдлөнгүүтэй дэлгүүрээс “Ерөөл” нэртэй архи авсан ба буцаж нөгөө хашаанд Монхоо дээр очихоор болсон. Тухайн уед би нилээд согтсон байсан ба архиа бариад буцаж 7-24-22 тоот руу апхсан урдаас ******* урдаас мөн хүрч ирсэн ба ирээд надтай маргалдаад над руу дайраад чихнээс татахаар нь би барьж байсан архитай шилээр *******ийн толгой хэсэг рүү цохиж хагалсан, шил мөн хагарсан, араас нь мөн нэг том биетэй залуу ирээд намайг унагаагаахаар нь би босох гэж байгаад хагарсан архины шилний хагархай хэсгээр гарыг нь зүссэн. Мөн нэг залуу ирээд надтай ноцолдож байхдаа зүсүүлсэн байсан. Тухайн үед би яг хаана нь хэрхэн яаж зүссэн талаар санахгүй байгаа надын гарнаас архины хагархай шилийг авах гээд би өгөхгүй гээд ноцолдож байхад дээрх хүмүүсийг гэмтсэн байсан. Би огт танихгүй хүмүүс. ******* бол нилээд согтуу байсан. Наад хоёр нь мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай анзаарагдсан. Би нилээд муудсан байсан. Хүмүүс бол байсан яг хэн хэн байсан талаар би мэдэхгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний биеийн байдал зүгээр эдгэрсэн байгаа. Надад учирсан гэмтлийг ******* учруулсан. Бид хоёр анх хашаанд барилцаж авахад намайг цохиод дээрээс дарж унаад газарт барилцаж авсан байхад учирсан гэмтэл.гэх мэдүүлэг / хх-ийн 46-50/, 8. Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй бид нар хоорондоо эвлэрсэн гэв. 9. Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр миний бие гийн гэрт байж байхад ******* яриад “ирээд аваадах, 7-24-22 тоотод хүрээд ир” гэхээр нь бид хоёр түүний эхнэр Хишигээгээр машин бариулаад очсон. Учир нь бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-24-22 тоот хашааны үүдэнд 19 цагийн орчимд очиход ******* хүнтэй маргалдсан байдалтай байж байсан. Тэгсэнээ тэнд байсан хүмүүс яваад өгсөн ба салгаад явуулсан. Гэтэл удаагүй буцаад хоёр залуу хүрээд ирсэн ба нэг залуу нь дээгүүрээ шалдан байсан. Би машинд сууж байсан ба дээгүүрээ шалдан залуу нь *******ийг дуудсан ба өөдөөс нь яваад очтол халааснаасаа шилтай архи гаргаж ирээд *******ийн толгой шанаа хэсэг рүү цохиод хагалсан. ******* доош суусан ба Лхамдийдармаа эхлээд очсон би араас нь очтол хагарсан шилээр зүсүүлсэн цус гарсан байдалтай байсан. Би салгах гээд очтол зүүн мөр болон, зүүн хөх хэсэгт хагарсан шилээр нөгөө залуу зүссэн. Тэгээд тэнд байсан хүмүүсээс нөгөө залуугийн гарт байсан шилийг салгасан Би огт танихгүй одоо харвал танихгүй. Нэрийг нь мэдэхгүй. Би тэр талаар мэдэхгүй очиход зогсож байсан ба анзаараагүй салгаад явуулсан. Дараа нь сонсоход *******тэй бид хоёрыг ирэхээс өмнө барилцаж авсан газарт унаад дээр дороо орсон гэж ярьж байсан. Миний биеийн байдал зүгээр бүрэн эдгэрсэн. Надад гомдол санал гэх зүйл байхгүй.гэх мэдүүлэг / хх-ийн 36-40/, 9. Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: : 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр манайх хүүхдийнхээ сэвлэгийг үргээсэн юм. 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манайд ирчихсэн бид хоёр ганц шил архи хувааж уусан байдалтай манайд байж байтал Жагаа, ******* хоёр дуудсан. Тэгэхээр нь бид хоёр миний машиныг эхнэрээр бариулаад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7-24-22 тоотод очиход хашааны гадаа ******* хүнтэй маргалдаад байж байгаа бололтой байсан. Тэр хүмүүсийг бид хоёр яв гэхэд яваад өгсөн. Тэгээд удаа ч үгүй цээж нүцгэн залуу нэг залуугийн хамт алхаад ирж байсан *******ийг дуудаж байсан. ******* наанаас алхаад очсон ба маргалдаж байгаа боловуу гэлтэй байсан чинь нөгөөх нь халааснаасаа шилтэй архи гаргаж ирээд толгой руу цохиж хагалсан. Би наанаас гүйж очоод нөгөө шилтэй архиар цохьсон цээж нүцгэн залууг бариад автал миний баруун гарын бугалга хэсэг рүү хагарсан шилээр зүсээд, дараа нь миний зүүн талын цээж хэсэг рүү мөн зүссэн. Тэгээд би зүссэн газраа дартал цус гарч байсан ба манай эхнэр гүйж ирээд намайг бариад авсан. Араас ирээд мөн нөгөө залуу буюу цээж нүцгэн залууд зүсүүлсэн байсан. Тэгээд түргэн, цагдаа дуудсан. Гэмтсэн бид эмнэлэг дээр ирсэн. Би огт танихгүй юм байна лээ. Харж байгаа ч үгүй. Би анзаараагүй ба анх очиход нэг дээгүүрэй шалдан залуу байсан ба танихгүй залуучууд байхаар нь явцгаа гэхэд бүгд нэг машинд суугаад хөдөлсөн. Одоо бол зүгээрээ. Надад гомдол санал байхгүй.гэх мэдүүлэг / хх-ийн 41-45/,
10. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 24 дүгээр гудамжны 22 тоотод манай хүргэний хашаа байдаг ба тэнд манай ээжийнх байдаг. 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн орой 19 цагийн орчимд би эхнэр хүүхдийнхээ хамт өөрийн 87-68 БНХ улсын дугаартай “verassa” маркийн автомашинтай очсон. Манай хүргэн Болдоогийн гэрт найзууд өнөөдөр архи уусан юм шиг байгаа юм. Эхнэр бид хоёрыг очиход хүргэний залуучууд байсан ба маргалдаад байхаар нь би очоод салгаад явуулсан. Тэнд машин байсан ба түүнд 5 эрэгтэй хүнийг би суулгаад явуулсан. Гадаа дөрвөн эрэгтэй нэг эмэгтэй үлдсэн. Эхнэр бид хоёр ээжийнд ороод байж,, байтал гадаа хүмүүс шуугилдсан ба би гараад иртэл машин суулгаад явуулсан хүмүүс эргээд ирчихсэн зарим нь цустайгаа холилдсон байдалтай байсан. Би нэг залуугийн гараас хагарсан архины шилний хүзүү амсар хэсгийг булааж авч газарт хаясан. Тэр залууг би танихгүй уг хүн архины шилээр хүмүүсийг гэмтээсэн байсан. Хүлэгээ, , гуравыг архины хагарсан шилээр гэмтээсэн байсан.гэх мэдүүлэг / хх-ийн 51-52/,
11. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай хадам ээжийнх Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 24 дүгээр гудамжны 22 тоотод байдаг юм. 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн орой би нөхөр Чинбатын хамт 87-68 БНХ улсын дугаартай “Verassa” маркийн автомашинтай 19 цагийн орчимд ээжийнд очсон. Уг хашаанд мөн манай нөхрийн эгчийнх байдаг юм. Нөхөр бид хоёрыг очиход хашааны үүдэнд хэсэг заримыг нь таньдаг, заримыг нь танихгүй хүмүүс хоорондоо маргалдаж байсан. Манай нөхөр очоод ярьж хөөрөөд заримыг нь машинд суулгаад явуулсан. Нөхөр бид хоёр ээжийнд ороод байж байтал 19 цаг 30 минутын орчимд гадаа хүмүүс шуугилдаад орилолдоод байхаар нь нөхөр хоёр гартал нөгөө машинд суугаад явсан хүмүүс буцаад ирсэн баахан цус болсон хүмүүс байж байсан. Замын хойд хэсэгт манай хүн архины шилний хагархай бариад зогсож байсан танихгүй залуутай ноцолдож байж гарт нь байсан шилийг булааж авч хаяж байгаа харагдсан. Тэгээд цагдаа, эмнэлэгийн түргэн тусламж ирсэн. Бүгд л согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан байхаа, үнэртэж байсан. Хаана хэн хэнтэй хэдүүлээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдээгүй.гэх мэдүүлэг / хх-ийн 53-55/,
12. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ******* нь Баянхонгор аймагт төрсөн ба эцэг эхээсээ тавуулаа айлын отгон хүүхэд байгаа юм. Бага насаа гэр бүлийнхнийхээ хамт өнгөрүүлсэн ба сургуульд сурч байгаагүй мал дээр байж байгаад аймгийн төвд орж ирсэн. ******* нь тусдаа гараагүй, эхнэр хүүхэд байхгүй ба манайд байдаг.гэх мэдүүлэг / хх-ийн 56-57/, 13.
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би *******ийн бэр нь байгаа юм. Хүнд тусархуу, элдэв ааш зан байхгүй ба миний хувьд гайгүй гэж боддог. Олон янзын ааш зангүй дэл сул яриад байдаггүй хүн байгаа юм.гэх мэдүүлэг / хх-ийн 58-59/, 14. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 370 дугаартай шинжээчийн: 1. -н биед зүүн мөрөнд шарх, зүүн хөхөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр шинээр үүссэн байх боломжтой 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг тзр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт / хх-ийн 64-69/, 15. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 372 дугаартай шинжээчийн: 1. г-н биед цээж, баруун бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр шинээр үүссэн байх боломжтой байна 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг тзр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт / хх-ийн 70-75/, 16. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 371 дугаартай шинжээчийн: 1. *******-н биед хуйханд шарх, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр шинээр үүссэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг тзр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт / хх-ийн76-81/, 17. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 376 дугаартай шинжээчийн: 1. *******-н биед зүүн 6-р хавирганд цууралт, зуун нүдэнд цус хуралт, цус харвалт, зүүн шанаа, даланд зулгаралт, урууланд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр шинээр үүссэн байх боломжтой байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт / хх-ийн 82-92/, болон шүүгдэгч нарын ял шийтгэлгүй гэх тэмдэглэл, багийн даргын тодорхойлолт хх-ийн 119-122, шүүгдэгч хохирогч нарын эвлэрэлийн гэрээ байгуулсан тэмдэглэл хх-ийн 145-150 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохиролыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн үйлчлэл зөв, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул шүүхээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хоёр ба түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохиросон байна” гэсэн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан” шүүгдэгч *******т хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч *******од таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оноохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч *******, ******* нарын эзэмшлийн тус бүр зурагтыг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зурагт тус бүрийг эзэмшигч *******, ******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч нарт тус бүр хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан архины шилний хагархайг устгахыг шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 17:5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт Мигдоржын ыг хоёр ба түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хоёр зуун дөчин / 240/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч овогт Мигдоржын ыг таван зуун / 500 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн, шүүгдэгч *******од оногдуулсан таван зуун / 500 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэхээр тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 164 дүгээр зүйлийн 164.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн, шүүгдэгч *******од оногдуулсан таван зуун / 500 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн “32 инчийн зурагт”-ыг, шүүгдэгч *******ын эзэмшлийн “ЛСД” зурагтыг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи зурагтуудыг эзэмшигч *******, ******* нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан архины шилний хагархайг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ