Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 379/ШЦТ/2018

 

 

 

 

 

 

 

 

 

                         

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг

-улсын яллагчаар Б.Эрхэмбаяр

-хохирогч Ц.М

-шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

-Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булгаа овогтой Б Бд холбогдох эрүүгийн 18340092404449 тоот хэргийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Аргалант сумын Аргалын уул 1 дүгээр багийн 4-3 тоотод 2018 оны 11 дүгээр сарын 16-ны орой хувийн таарамжгүй харьцааны улмаас Ц.Мийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Аргалант сумын Аргалын уул 1 дүгээр багийн 4-3 тоотод 2018 оны 11 дүгээр сарын 16-ны орой хувийн таарамжгүй харьцааны улмаас Ц.Мийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Ц.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр найз Пүрэвцэрэнгийн хамт өвлийн идэш хийж үхэр нядалсан. Тэгээд байж байхад Б.Б Пүрэвцэрэнд рүү ойр ойрхон залгаад манайд ирсэн. Б.Болд-Эрдэнийг орж ирэхээс өмнө манайх мах чанаж байсан. Тэгээд би ажил дууссан тул Пүрэвцэрэнд хоолны даруулга гээд нэг шил архи гаргаж өгсөн. Тэгээд тэр архи ууж байхад гаднаас Б.Б орж ирсэн. Мөн Батзаяа, Болд гээд хоёр залуу араас нь орж ирсэн. Намайг бие засаад ирэхэд Б.Б том  пиво гаргаад ирсэн. Тэгээд би эхнэртэй хүмүүсийг гаргаж өгье гэж хэлээд бид нар гараад Пүрэвцэрэнгийн гэр лүү явсан. Тэдний гэр манай гэрээс ойрхон болохоор тэднийд очоод ахиад 2 пиво уусан. Би цагдаа муулаагүй, Пүрэвсүрэн цагдаа мотоциклтой явуулахгүй байна лээ гэхлээр нь би гайгүй хүүхэд байна лээ ш дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.Б та нар миний хажууд цагдаа ярилаа гээд уурлаад цагаач юм байж хүний нутагт аятайхан байгаарай гээд байсан. Би цагаач гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэхэд намайг 2 хоног цагдаа дээр байлгаж чадахгүй бол сайнаа үзэхгүй шүү гээд миний нүүрэн тус газар 2 удаа гараараа цохисон, мөн заамдаж аваад доош дарангуутаа цээж хэсэгт өвдгөлсөн. Тэгээд эргэж хараад айлын эхнэрийг цохиж унагаасан, Пүрэвсүрэнг хөл рүү нь цохиж унагаасан. Тэгээд тэр айлын хүүхэд айгаад гарж зугтаагаад цагдаа дуудсан байсан. Б.Б нь цагдаа ирэхэд Пүрэвсүрэнгийн баруун талын хашааг даваад зугтаасан. Би тухайн үед гомдол гаргаагүй байсан адилхан эр хүмүүс юм гэж бодож байсан. Тэгсэн цагдаатай орж ирээд муу цагаачууд гомдлоо өг та нарыг харъя гээд байхаар нь би гомдолтой гэсэн. Тэгээд намайг гэмтлийн эмнэлэгт үзүүл гэж хэлсэн...цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, хохиролд нийт 340.000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг,

-мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...2018 оны 11 сарын 16 ны өдөр 20 цагийн орчимд би сумын Пүрэнцэрэн гэх ахаар идэшний 2 үхэр гаргуупсан юм. Тэгээд идэшээ хийж дуусгаад Пүрэвцэрэн ахыг гэртээ оруулж хоол, цай өгөөд хүнээр юм хийлгэчээд яаж зүгээр байх уу гээд би Пүрэвцэрэн ахад 0.5 граммын Хараа архи гаргаж өгөөд хоолны даруулга болгож уусан. Энэ үед Пүрэвцэрэн ахруу Б гэх залуу залгасаар байгаад манай гэрт хүрж ирсэн. Б нь орж ирсэн, дараа нь Бтэй утсаар ярьж байгаад Батзаяа, Болд гэх залуутай хамт орж ирсэн. Тэгээд Б гэх залуу нь дээлнийхээ араас 2.5 литрын Нийслэл пиво гаргаж ирээд тэрнээс нь Пүрэвцэрэн, Б, Батзаяа, Болд бид хэд нэг, нэг аягыг уугаад манай гэрээс гарч, би Пүрэвцэрэнтэй юм ярьж явсаар байгаад Пүрэвцэрэнгийн гэрийн гадаа ирхэд Пүрэвцэрэнгийн эхнэр Мэндээ эгч намайг айлын гадаа ирчихээд орж цай уугаад яв гэхээр нь гэрт нь орсон. Тэгээд Болд Эрдэнэ гэх залуу нь дахиж 2 сав 2.5 литрийн пиво гаргаж ирээд нэг савыг нь Б, Батзаяа, Пүрэвцэрэн, Болд гэх залуу, Мэндээ эгч бид хэд хувааж ууж байхад гаднаас Ану гэх эмэгтэй хүүхэдтэйгээ хамт орж ирсэн юм. Тэгээд хоорондоо юм ярьж байгаад суманд ирсэн шинэ хэсгийн төлөөлөгчийн талаар Пүрэвцэрэн бид хоёр яриад сууж байтал Б нь бид хоёрыг та хоёр миний хажууд цагдаа ярьдаг хэн бэ? гээд намайг ширээний зүүн талд сууж байхад баруун талын орон дээрээс босч ирээд намайг зүүн талын нүдрүү гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд би нүдээ дараад доошоо суутал Мэндээ эгч Болд-Эрдэнийг араас нь галын дэгээ төмөрөөр араас нь хоёр удаа чи яагаад манайд орж ирсэн хүнийг зодож байгаа юм гээд цохисон. Тэгтэл Болд-рдэнэ чи муу гичий минь юу гээд байгаан гээд Мэндээ эгчийг цохиж унагаад дээрээс нь дэвссэн. Пүрэвцэрэнг гөлөг минь энэ авгайг чинь гүйцээчих үү, энэ гичийг чинь алаад хаячих уу, янхан гичий энэ пиздааг алаад хаячихсан байхад яадгын би алаад хаячих уу? чи энэ гичийгээс салаач гэсэн. Тэгэхээр нь би Болд-Эрдэнийг чи яагаад биэе муутай хүн зодоод байгаа юм бэ? наад хүн чинь бие муутай ш дээ чи айлд байна гэхэд тэр ямар хамаатай юм гээд айлын зуух, сандал өшиглөж эвдсэн. Тэгтэл Ану гэх эмэггэй нь Батзаяаг чи босоод салгаач гэхэд Батзаяа нь наадах чинь хорих тусам ул ам уурлаад байдаг юм гэж байсан. Тэгтэл Б та нар муу сайн юмнууд намайг Цагдаа дуудаж өгөөд 2 хонуулж чадахгүй бол та нарыг бүгдийг чинь ална шүү муу цагаачид гэх мэтээр дайрч Түүдээтэй нийлдэг пизда нар хогийн пизда нар, та нарыг бүгдийг чинь ална гэх мэтээр орилоод байсан. Тэгэхээр нь би ахын дүү чи цагаач гэж юу гэж байгаа юм бэ? гэхэд Түүдээтэй нийлдэг пизда нар ямар олигтой юмнууд байдаг юм, хогийн пизда нар цагаачид гэсэн. Тэгээд хоорондоо жаахан маргалдаж байтал Батзаяа нь бие засах гээд гарсан. Тэгтэл Б Пүрэвцэрэнгийн том хүү Одсүрэнг хайчсан гэж асуухад охин нь бие засах гээд

гарсан гэхэд Шараа би танай хүүг алнаа цагдаа дуудах гээд гарчихсан байна гээд байсан. Тэгтэл гаднаас Батзаяа орж ирээд Болд-Эрдэнийг цагдаа ирж байна гэж хэлээд хоёулаа гэрээс гарч баруун талын хашаа давж зугтаасан...би Бд цохиулсаны улмаас зүүн нүдний хөмсөг язарсан, зүүн нүд хялгасан судас тасарсан, баруун талын хавирганууд ханиалгахаах өвдөж байгаа... Б нь намайг гараараа миний зүүн нүд рүү нэг удаа, зүүн хөмсөнг рүү дахин нэг удаа цохих үед нь би нүүрээ дараад доошоо суухад дахиж иргэж ирээд үг өдөөд эргэж ирсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь харахад чи муу пизда юугаа хараав гээд намайг ирж хувцасны захаар боосон. Тэгээд намайг гэрийн зүүн талын орон дээр доош нь дарж байгаад баруун талын хавирга руу нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/

  -Гэрч А.Батзаяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэр үед М ах Шар ах буюу Пүрэвцэндтэй юм ярьж байхдаа “цагдаа муулаад том том яриад байсан” юм. Тэр үед охиноо гэж дууддаг Б “Чи тэгж ярьж болохгүй” гээд хоорондоо маргалдсан. Хэрэлдэж байгаад хоорондоо заамдалцсан. Энэ үед М “чи миний цохилтыг даахгүй өнхөрөөд оочино” гээд үгээр идээд байсан. Харин Б Мөнх- Очийг нэг удаа нүүрэн тус газар нь цохьсон. Өөр цохиогүй, хүмүүс салгасан, удаагүй цагдаа ирээд аваад явсан. Өөр зүйл болоогүй. Шалтгаан бол байхгүй архины согтуугаас болж маргалдаж муудалцсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14 тал/

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №739 дугаартай “...1. Ц.Мийн биед зүүн салстад цус хурсан, зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо., 2,3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам, зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна., 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, /хх- ийн 16 тал/

  • Шүүгдэгч Б.Болд-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Тэр үед М, Пүрэвцэрэн нарын яриаг сонсоход “шинэ ирсэн цагдаа мотоцикль явуулахгүй пизда чинь их чангалж байна аа” гэж яриад байсан. Би түүнд хандаж “чи цагдаа их муулдаг ямар овоо пизда вэ?” гэж хэлэхэд “чамд хамаагүй пизда минь” гээд надтай муудалцсан. Тэгээд хэрэлдэж байгаад би очоод түүнийг заамдаж авсан. Би түүнийг зодчихно шүү гэхэд чаддаг юм бол цохьчих гээд байхаар нь нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон. Өөр зүйл болоогүй. Шалтгаан гэх зүйл байхгүй, өмнө нь таньдаггүй байсан, тэр өдөр архи ууж байгаад муудалцаад ийм зүйл болсон юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28 тал/,...гэрчээр мэдүүлсэн: “2018 оны 11 сарын 17-ны өдөр морьдоо олоод Төв аймгийн Аргалант сумын 1-р багийн нутаг сумын төв дээр 02:00 цаг өнгөрч байхад ирсэн юм. Тэгээд найз Батзаяатай уулзаад хамт 2 том пиво уусан юм. Тэгээд хохирогч гэх Пүрэвцэрэнтэй ярихад “Мын гэрт байна, хүрээд ир” гэж хэлхээр нь яваад очсон юм. М идэшний үхэрээ хийж дуусаад гэртээ ороод 1 шил архи гаргаж ирээд хамт хувааж уусан. Мөн тухайн үед чанаж байсан махнаас идээд юм яриад сууж байсан юм. Тэгээд 22:00 цагийн үед харих гээд гэрээс гарах үед Мын эхнэр нь түүнийг чи явж яах гээд байгаа юм бэ? гээд уурлаж загинасан. М удахгүй ирнэ гэж хэлээд бид хэд Пүрэвцэрэнгийн гэрт очсон юм. Тухайн үед Болдбаатар, Батзаяа, Пүрэвцэрэн, түүний эхнэр Мэндээ, М бид нар 2 том пиво хувааж уусанн. Тухайн үед М Пүрэвцэрэн ахтай юм яриад “шинэ ирсэн цагдаа мотоцикл явуулахгүй писда чинь их чангалж байна аа” гэж яриад байсан. Би түүнд хандаж “чи цагдаа их муулдаг ямар овоо писда вэ?” гэж хэлхэд “чамд хамаагүй писда минь” гээд надтай муудалцсан юм. Тэгээд хэрэлдэж байгаад би очоод түүнийг заамдаж авсан. Би түүнийг зодчихоно шүү гэхэд чаддаг юм бол цохьчих гээд байхаар нь нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэнд байсан хүмүүс намайг салгасан. Удаагүй байж байтал цагдаа ирсэн... Би эмнэлгээр дагуулж яваад эм тариаг нь авж өгсөн, шинжилгээнийх нь төлбөрийг төлсөн. Өөрөөсөө 100.000 төгрөг зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна. 

 

Шүүгдэгч Б.Болд-Эрдэний ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогч Ц.Мийн “зүүн салстад цус хурсан, зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт “ гэмтэл учруулсан Б.Болд-Эрдэний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Ц.Мийн биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Болд-Эрдэний бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шийтгэх тогтоолыг танилцуулж сонсгохдоо “...хохирогч Ц.Мийн 441.400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгч Б.Б нь мөрөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд 340.000 төгрөгийг төлсөн, үлдэх 101.400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардалд төлсөн 80.000 төгрөгийг хасч /хх-50/ гэж давхардуулан хасч тооцон 21.400 төгрөгийг шүүгдэгч Б.Бэс гаргуулж, хохирогч Ц.Мид олгосугай” гэж уншиж сонсгосон байна.

Хохирогч Ц.М нь мөрдөн байцаалтын шатанд хохирлын 441.400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас эмчилгээний зардлын 150.000 төгрөгийн нотлох баримтыг давхардуулсан байх тул /хх-47/ нотлох баримтын шаардлага хангасан 291.400 төгрөгийн баримт байна.

              Шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохиролын 340.000 төгрөгийг төлсөн буюу хохирогч Ц.Мийн нотлох баримтын шаардлага хангасан нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлсөн энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй байх тул шүүх хохирлыг тооцохдоо тооцооны шинжтэй алдаа гаргасан байна.

              Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээрр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно” гэж, мөн зүйлийн 2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдааг шүүх даруй хянан хэлэлцэж, шийдвэрийг залруулна” гэж тус тус зааснаар шүүх өөрийн санаачлагаар хохиролд залруулга хийсэн болно.

Харин хохирогч Ц.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.  

Мөн хохирогч  Ц.М нь шүүхэд “дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах” тухай хүсэлт гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн хэдий боловч урьд нь ял шийтгүүлж байсан, үүндээ дүгнэлт хийгээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг хувийн байдлыг харгалзан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг сануулав.

 

            Тав: Бусад асуудлаар:

            Эрүүгийн 1834009240449 тоот хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.14, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон                                            

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Булгаа овогтой Б.Бг согтуугаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Булгаа овогтой Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт дөрвөөс дээшгүй цагаар харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Иргэний хуулийн ерөнхий ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б нь хохирогч Ц.Мид хохирлын 340.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Ц.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Эрүүгийн 1834009240449 тоот хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйл
    ийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн
    Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Ю.ЭНХМАА