Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 390/ШЦТ/2018

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

-улсын яллагчаар Б.Энхболд,

-хохирогчийн өмгөөлөгч Б.Оюун-Эрдэнэ -хохирогч С.Б

-шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Н Нд холбогдох эрүүгийн 1834008490414 дугаартай хэргийг 2018 оны 12

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар /

Шүүгдэгч Н.Н нь “Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэн С.Бийн толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Н.Н нь “Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэн С.Бийн толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

  1. Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..би 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 11-13 цагийн орчим Улаанбаатар хотоос Төв аймгийн Баянчандмань суманд ирсэн. Тэгээд Баянчандмань сумын төв буюу дэлгүүрийн урд хотоос ирсэн машинаасаа буугаад Норов овогтой Н гэх залуутай таарсан. Уг залуутай би мэндлээд дараа нь та манай ах Саруулын гэрт байж байгаад эхнэрээр нь оролдоод айл гэр салгах дээр нь тулгасан байна шүү дээ гэж хэлсэн чинь би танихгүй байна гээд байсан. Тэгэхээр нь би тухайн үед нь таньдаг байж байсан байж үхчихээр нь танихаа больчихдог юм байна даа гэж хэлсэн. Тэгсэн чинь чи суучих пизда минь гээд машин руугаа заахаар нь би нээх юм бодолгүй суусан. Тэгсэн машиндаа суулгаад сумын захиргааны хажууд байрлах цагдаагийн байр луу аваад явсан. Цагдаагийн байрны хашааны урд талд хашаа шахаж зогссон. Тэгэхээр нь би машинаас нь буутал өөдөөс шууд манартал цохиж намайг газарт унагаасан. Намайг унасан байсан хойно миний толгой дээрээс дэвссэн. Тэгээд би босоод ирсэн чинь миний хамарнаас цус гараад үүдэн дээд талын 1 шүд, үүдэн доод талын 2 шүд нийтдээ 3 шүд маань угаараа хөдлөөд ямар ч бэхэлгээгүй болсон байсан. Би Н гэх хүнээс эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Н.Н нь миний 3 ширхэг шүдийг цохиж унагасан, уг шүднүүдээ нөхөн төлүүлж хийлгэмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 тал/,
  2. Шүүгдэгч Н.Нийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “..2018 оны 10 сарын эхээр байх би он сар өдрөө сайн санахгүй байна...миний машинд суусан ба би чамайг цагдаа дээр аваачиж өгнө гээд дэлгүүрийн урдаас машиндаа суулгаад цагдаагийн кобан руу явсан. Тэгсэн явах замдаа машин дотор яасан их цагдаатай найз юм бэ гээд миний шанааруу 1 удаа цохьхоор нь би чи яаж байгаа новш вэ гээд зөрүүлээд цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
  3. Гэрч С.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би Баянчандмань суманд байрлах цагдаагийн кобаны гадаа согтуу хүн орилоод байхаар нь би гараад очсон чинь Нийн машины гадаа Б, Н нар зогсож байсан. Тухайн үед харахад Бийн амнаас цус гарсан байдалтай харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
  4. Гэрч С.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..2018 оны 10 сарын эхээр дэлгүүрийн үүдэнд Бтай таарсан чинь Б согтуу байсан. Тэгснээ нөгөө ярьдаг зүйлээ яриад байсан. Тэгэхээр нь би “чи болиочээ андуураад байна гэж наад хүн чинь чамд хэлээд байгаа юм биш үү” гэхэд солиор гичий минь чамд хамаагүй гээд надруу дайраад байсан. Тэгсэн Н намайг чи бууж бай би энийг цагдаад аваачаад өгчье гээд Бийг машиндаа суулгаад аваад явсан. Тэгээд удаагүй Н над дээр хүрээд ирсэн. Н над дээр ирэхдээ зүүн шанаа нь улаацан ирсэн. Би яасан юм гэж асуухад Б цохьчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,
  5. Гэрч С.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр аймгийн Баянчандмань суманд ирээд хүнд зодуулчихсан байна гэж Уранчимэг гэх хүн надруу залгаад танай нөхөр хүнд зодуулчихсан байна ирж ав гэж байна гэхээр нь би очоод автал манай нөхрийн 2 шүд дээд нэг шүд нь сулраад хөдөлчихсөн, уруул нь хавдаад сэтрээд цус гараад цус нь хувцас руу нь урсаад цус болсон байсан. Тэгээд маргааш нь сумын эмнэлэгт аваачиж үзүүлээд гэмтэл согог судлалын төвд эрүүний рөнтгөн зураг авахуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,
  6. Шүүгдэгч Н.Нийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: би чи машинд суучих би чамайг цагдаад аваачаад өгье чи яасан их агсам тавьдаг юм гээд машиндаа суулгаад явсан ба цагдаагийн хэсэг рүү явж байх замд С.Б нь чи яасан их цагдаатай найз юм, муу цагдаагийн бууны нохой минь гэх зэргээр хэл амаар доромжпоод ийшээ явахгүй манайхруу явна гээд засмал зам дээр машины жолоо булаагаад баруун тийш дарсан ба надтай жолоо булаацалдаж миний зүүн шанаа руу нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би яадаг новш вэ чи гээд гараараа хамар хэсэгт нь нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/
  7. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №688 дугаартай “..С.Бийн биед 21, 41, 42 дугаар шүдний булгаралт, буйланд сорви, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх 2018.10.14-ний өдөр үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 11.52-2-д зааснаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 10%-р тогтонги алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 20 тал/,
  8. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 1 тал/
  9. Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/
  10. Эмчийн тодорхойлолт /хх-ийн 7 тал/
  11. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай Прокурорын тогтоол /хх-26 тал/
  12. Шүүгдэгч Н.Нийн урьл нь ял шийтгүүлж байсан гэх шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
  13. Шүүгдэгч Н.Нийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогч С.Бийн “21, 41, 42 дугаар шүдний булгаралт, буйланд сорви, тархи доргилт “ гэмтэл учруулсан Н.Нийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 -д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч С.Бийн биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ззааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Шүүгдэгч Н.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Н.Нийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирогч С.Б нь хохирлын 8.240.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан 30.000 төгрөгийг шүүгдэгч Н.Нээс гаргуулж, нотлох баримтгүй 8.210.000 төгрөгийн нэхэмжпэлийн шаардлагаа болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Дөрөв: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас Н.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 580 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналыг гаргасан байна.

 

Шүүх шүүгдэгч Н.Нийг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хэдий ч урьд нь хоёр удаагийн ял шийтгүүлж байсан, энэхүү байдалдаа дүгнэлт хийгээгүй, өмнө нь үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Н.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажпыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг шүүгдэгч Н.Нд сануулав.

Шүүгдэгч Н.Нд Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Тав: Бусад асуудлаар:

Эрүүгийн 1834000000067 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыгтус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Н Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Норовын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд оногдуулсан 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр өдөрт дөрвөөс дээшгүй цагаар харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд оногдуулсан 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажпыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн ерөнхий ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Нээс 30.000 төгрөг гаргуулж, хохирогч С.Бт олгож, хохирогч С.Б нь 8.210.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гаргах эмчилгээний зардалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Шүүгдэгч Боржигон овогг Н Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Нд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ю.ЭНХМАА