| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2020/0066/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/64 |
| Огноо | 2020-06-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******гийн ******* Шүүгдэгч *******гийн ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******т холбогдох 2023000080063 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Мон Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эгч, дүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ын багт оршин түр суух хаягтай, урьд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, овгийн *******гийн *******, Регистрийн дугаар: // Шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2019 оны 12 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд иргэн Х.ийн дугаар луу дугаараас “гийн ын эхнэр байна, ямаа зарна, ямааны мөнгөө хийчих, маргааш ачиж аваачиж өгнө” гэж худлаа ярин, 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр түүнээс 300.000 төгрөгийг хуурч авсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Мон Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1 . Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч овогт *******гийн ******* нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны шөнийн 22 цаг 07 минут, 2019 оны 12 дугаар сарын 14-ний өглөөний 10 цаг 11 минутад иргэн Х.ийн дугаарын утас руу өөрийн дугаарын утаснаас залгаж, “гийн ын эхнэр байна, ямаа зарна, ямааны мөнгөө хийчих, маргааш ачиж аваачиж өгнө” гэж ярьсан. Ийнхүү С.*******тай ярьсны дараа хохирогч Х. түүнд итгэн 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С.*******ын эзэмшлийн ХААН банкны дугаарын данс руу 300000 төгрөг шилжүүлсэн. С.******* Х.ийн шилжүүлсэн 300000 төгрөгийг түүнд ямаа өгөх болон буцааж өгөх зорилгогүйгээр залилж авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: С.******* “ын эхнэр байна мөнгө өгөөч ямаа аваачиж өгнө” гэж утсаар ярьсанд итгэн түүний дугаарын данс руу 300000 төгрөг шилжүүлснээ шууд тусган мэдүүлсэн гэрч Х.ийн “...Би 2019 оны 12 дугаар сарын 13-ны орой 22 цаг 10 минутын орчим миний гар утас руу дугаарын утсаар нэг үл таних эмэгтэй хүн залгаж ярьсан юм. Ярихдаа надад “би сумын ын эхнэр байна, ямааны мөнгө авах гэсэн юм гээд худлаа ярьсан. Учир нь би хөдөөнөөс хүмүүсээс мал худалдаж авдаг, над руу утсаар яриад мөнгө авчихдаг байсан тул түүнд итгэсэн. Тэгээд маргааш өдөр нь буюу 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн өглөө 10 цагийн орчим би итгэж тоот бүхий ХААН банкны С.******* гэх хүний дансанд өөрийнхөө данснаас 300000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би утсаар нь ярихад “баярлалаа, би одоо сумаас гарах гэж байна, орой 17 тооны ямаа авч ирж өгнө, тэгээд үлдэгдэл мөнгөө авна” гэж ярьсан. Тэрнээс хойш огт утас нь холбогдохоо больсон. Би залгаад сүүлдээ болохгүй болохоор нь суманд байдаг өөрийнхөө танил гэх айлтай холбогдож үзэхэд “тийм зүйл байхгүй, манайхаас аймаг хүн яваагүй, мал зарна гэж мөнгө, төгрөг авсан асуудал байхгүй” гэж хэлсэн. Тэгээд мөнгөө залилуулсан байна гэж мэдээд цагдаад өргөдөл гаргасан юм. ...Надад тухайн хүн өөрийгөө гэдэг гэсэн. гэх хүнээс өмнө нь мал авч байсан. Тэгээд ч сумаас хүмүүс мөнгөө хийчих, малаа аваачиж өгнө гэж мобайл банкаар мөнгө их шилжүүлж авдаг байсан тул итгэсэн. ...Миний хохирол болох 300000 төгрөгийг миний өөрийн дугаарын данс руу шилжүүлж бүрэн барагдуулсан” гэсэн мэдүүлгээр, Хохирогч Х.ийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Г.ын “...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22 цаг 11 минутанд манай нөхрийн дугаарын утас руу дугаарын утаснаас нэг эмэгтэй хүн 2 дахин залгаж яриад “би сумын ын эхнэр байна, гээд, ямаа өгөх гэсэн юм, маргааш оруулаад өгье, урьдчилгаа мөнгө өг гээд яриад байсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 10 цаг 20 минутын орчим ХААН банкны тоот /*******гийн ******* гэх хүний данс руу/ манай нөхөр мобайл банкаар шилжүүлсэн юм. Тэгээд бид хоёр 1-2 хоног хүлээж харсан чинь огт чимээ байхгүй таг алга болчихоор нь тухайн утас руу залгахаар утсаа авахгүй байсан. ...Тэгэхээр нь би өөрийнхөө гар утаснаас гэсэн дугаарын утастай эмэгтэй хүнтэй ярьсан. Ярьсан чинь “мөнгийг чинь маргааш өглөө дансанд чинь хийчихье, намайг *******гийн гэдэг юм, нөхөр модонд явсан байгаа, ямаагаа авбал би ямааг чинь аваачаад өгчье” гэхээр нь итгээд “за за” гэж хэлсэн” гэсэн мэдүүлгээр, С.*******тай хамт амьдардаггүй мөн ямаа авна гэж хэлээгүй талаар мэдүүлсэн гэрч Ц.ын “...Би эхнэр хүүхэд байхгүй, ганц бие, 2019 оны эхээр санагдаж байна, сар өдрийг нь санахгүй байна. С.******* гэх эмэгтэйтэй танилцсан. Тэгээд тэрнээс хойш дотно болж танилцсан. ...Би огт мэдэхгүй байна. Надаа хэлсэн зүйл байхгүй. Хааяа ирэхээрээ надаас л мөнгө хэрэг байна гэж хэрэглээний мөнгө авдаг байсан. *******т ямар ч мал ахуй байхгүй, өөрийн гэсэн орон байр байхгүй, эгчийнхээ гэрт аймагт амьдардаг гэж надад хэлж байсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч С.*******ын өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би 2019 оны 12 сард одоо өдрийг нь санахгүй байна, ямааны мөнгө өгч байгаа хүний дугаар гээд юнителийн дугаар олоод, одоо яг хэд гэсэн дугаар байсныг нь санахгүй байна. Тэр дугаар луу яриад “ямааны мөнгө тарааж байгаа хүн мөн үү?” гэсэн чинь “мөн” гээд “ямаа хэдээр авч байгаа юм бэ” гэсэн чинь “110000-аар авч байгаа гэхээр” нь би “ сумын гэдэг хүний эхнэр байна над руу 3 ямааны мөнгө шилжүүлчих, би маргааш ямааг нь ачаад аваачаад өгье” гэж гэж худлаа ярьсан юм. Тэгсэн тэр ярьсан өдрийн маргааш нь миний дансруу 300000 төгрөг шилжүүлсэн байсан. ...Би худлаа зохиогоод , гэж хүмүүсийн нэр барьсан юм. Ийм хүмүүс байхгүй. ...Би авсан 300.000 төгрөгөө ийн данс руу нь шилжүүлж хохирлыг бүрэн барагдуулсан. ...Би өөрийн хийсэн хэрэг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулж, хохирогчийг хохиролгүй болгосон мөн хохирогчтой эвлэрсэн тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч нь хохирогчид 300000 төгрөгний хохирол учруулсан бөгөөд хохирлоо төлсөн нь хохирогчийн “хохирол болох 300000 төгрөгийг миний дугаарын данс руу шилжүүлэн бүрэн барагдуулсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Залилах гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг. Шүүгдэгчийн хувьд Х.т өөрийгөө Завхан аймгийн сумын иргэн Ц.ын эхнэр, 300000 төгрөгөөр ямаа худалдах гэж байна итгүүлж зохиомол байдлыг зориуд бий болгон түүнээс 300000 төгрөгийг “буцааж өгөхгүй” гэсэн санаа зорилгоор өөрийн эзэмшдэг банкны дансаар шилжүүлэн авсан нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч хохирогч хохирлоо нөхөн төлсөн нь Х.т мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогдож байна. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч С.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд Мон Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай. 5. Шүүгдэгч С.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.*******ын хувьд ногдох эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ