Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/285

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: С.Болорзул

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 1914005120363 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг “Хөх сайр” гэх газраас тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 00 цагийн үед *******ы эзэмшлийн 2 тооны ямааг хулгайлж 140000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Үүнд:

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2018 о ны 10 дугаар сарын 15-ны шөнө 00 цагийн үед Заг сумын төвөөс хөдөө гэр болох “Баянхөдөө” гэх газар руу өөрийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоцикльтой явж байхад “Цагаан хөтөл” гэх газар 30 тооны бог мал тааралдсан хоёр тооны ямаа тасарсан байхаар нь хоёр ямааг барьж ******* гэх айлд 2 очиж, үлдээгээд манай ямаа байгаа удахгүй авна гэж хэлсэн , ....ямааг зүсээр нь буцааж өгсөн. ... Би ******* гэж хүний мал байсан талаар мэдээгүй, ...мотоцикль одоо байхгүй эвдрээд дууссан мотоцикль надад байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 47-49/

Хохирогч *******ы мөрдөн байцаалтад өгсөн ...2018 оны 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө манай ямаанаас улаан зүсмийн 1, цагаан зүсмийн 1 тооны ямаа дутсан, малаа алдсан. Манай хоёр ямаа зөв талын чиний араас буруу талын чихний урдаас исгэсэн нэг ямаа нь улаан зүсмийн нөгөө ямаа нь цагаан зүсмийн хоёр тооны ямаа байсан ... ямаагаа алдсан өдрөөс хойш 7 хоногийн дараа Заг сумын ******* гэх айлд манай 2 тооны ямаа зүсээрээ байсан, олж авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 19-25/

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... ******* нь манайхтай их ойрхон зуссан. Түрүү жил хэдэн ямаа алдсан талаар хүнээс сонсож байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

“Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 437 дугаар шинжээчийн ... хулгайд алдсан гэх 2 тооны ямааг 140,000 төгрөгөөр үнэлсэн ... гэх дүгнэлт /хх-ийн 37/,

“Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 501 дугаар шинжээчийн ... гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мустанг-5 маркийн мотоциклийг 80,000 төгрөгөөр үнэлсэн ... гэх дүгнэлт /хх-ийн 41/, зэрэг нотлох баримтууд болно. - Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол / хх-ийн 1-2/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/, шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаарх Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 124 дугаар тодорхойлолт /хх-ийн 52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 56/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 57/, депозит дансны хуулгууд /хх-ийн 60-63/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг “Хөх сайр” гэх газраас тээврийн хэрэгсэл ашиглан 2018 оны 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 00 цагийн үед *******ы эзэмшлийн 2 тооны ямааг хулгайлж, 140000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн... 30 тооны бог мал тааралдсан ба хоёр тооны ямаа тасарсан байхаар нь барьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 47-49/ хохирогч *******ы ... Манай хоёр ямаа зөв талын чиний араас буруу 3 талын чихний урдаас исгэсэн нэг ямаа нь улаан зүсмийн нөгөө ямаа нь цагаан зүсмийн хоёр тооны ямаа байсан ... ******* гах айлд 2 тооны ямаа зүсээрээ байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 19-25/ гэрч *******ын ... хэдэн ямааг алдсан талаар хүнээс сонсож байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/ “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 437 дугаар шинжээчийн ... хулгайд алдсан гэх 2 тооны ямааг 140,000 төгрөгөөр үнэлсэн ... гэх дүгнэлт /хх-ийн 37/, “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 501 дугаар шинжээчийн ... гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мустанг-5 маркийн мотоциклийг 80,000 төгрөгөөр үнэлсэн ... гэх дүгнэлт /хх-ийн 41, зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй. Хохирогч ******* нь алдсан 2 тооны ямаагаа зүсээр нь буцааж авсан, хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогч ******* нь гомдол саналгүй талаар илэрхийлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлтийг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхэдээ ашигласан мустанг-5 маркийн мотоциклийг тээврийн хэрэгсэлийг хураан авах боломжгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар “Энх нахиа” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №501 дугаар шинжээчийн дүгнэлтээр ... 80,000 төгрөгөөр “ үнэлсэн үнэлгээг үндэслэн шүүгдэгч *******өөс 80,000 төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоногггүй, хэрэгт эд мөрийн 4 баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 80,000 төгрөгийг шүүгдэгч *******өөс гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатын прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА