| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2018/0373/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/378 |
| Огноо | 2018-12-14 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг
-улсын яллагч Б.Эрхэмбаяр
-шүүгдэгч Л.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц-т холбогдох эрүүгийн 1834008290396 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ах, эгч, дүү нарын хамтаар Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багийн нутаг Баянгол гэх газар хөдөө оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Ц
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Ц нь Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багийн нутаг Баянгол газар 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хохирогч С.Ганбатын алдагдсан 2 тооны адууг завшиж 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурьдагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8 тал/, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 16-17 тал/, 2017 оны мал тооллогын баримт /хх-ийн 22-24 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 27 тал/, хохирогч С.Ганбатын мөрдөн баайцаалтын шатанд бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 41 тал/, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40 тал/, Л.Ц урьд ял шийтгэл эдлэж байгаагүй гэх лавлагаа /хх-ийн 31 тал/, хохирогч С.Ганбатын мэдүүлэг /хх-ийн 4-5 тал/, гэрч Т.Батбаатарын мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/, гэрч Б.Калиммуратын мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/, шүүгдэгч Л.Цын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/ зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судласан болно.
Шүүгдэгч Л.Ц нь Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багийн нутаг Баянгол газар 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хохирогч С.Ганбатын алдагдсан 2 тооны адууг завшиж 2.500.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:
"...Батбаатар гэдэг айлд очоод асуусан чинь манай арын айлын малчин Ц манайхны үрээ байгаа юм гэж хэлээд хэд хоногийн өмнө манай адуунаас хүрэн үрээ, бор үрээ хоёрыг салгаад аваад явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлсэн хохирогч С.Ганбатын мэдүүлэг /хх-ийн 4-5 тал/
"...Энэ хоёр үрээ 2018 оны 06 дугаар сарын үеэр манай адуунд ирж нийлсэн гэж Аглам хэлсэн юм. Тэгээд манай адуунд 4 сар гаран болж байсан юм тэгсэн чинь Жаргалсайханы малчин Бууз гэдэг залуу 2018 оны 10 дугаар сарын эхээр мөн бор үрээг энэ манайхны үрээ байна гээд манай адуунаас ялгаж аваад явсан...тухайн үед би дотроо бодохдоо Жаргалсайханы хавийн хүмүүс л захиж сургалж байгаад авч байгаа юм байх гэж бодоод өгсөн..." гэх гэрч Т.Батбаатарын мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/
"...2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр манайх өвөлжөөнөөсөө гс зөөвөрлөөд Баянголруу зусландаа буусан юм. Тэгээд өглөө адуундаа яваад хөөргийн бүрдний ойролцоогоос адуугаа хураагаад явж байхад огт танихгүй саран дэвсгэртэй гал тамгатай хөх бор зүсмийн үрээ, сартай хүрэн үрээ хоёр гол дотор зогсож байсан. Тэгээд 7, 8 дугаар сард манай энэ хавийн айлуудын адуунд нийлээд яваад байдаг байсан. Тэгээд сүүлд Батбаатарын адуунд нийлсэн харагдаж байсан, би 2018 оны 08 дугаар сарын 20-ны үеэр хадландаа гараад тэрнээс хойш тэр үрээг хараагүй. Танина манай саахалт айлын малчин залуу байгаа юм. Манай энэ хавийн адууг сайн танина Ц адуунд байнга явж байдаг...” талаар мэдүүлсэн гэрч Б.Калиммуратын гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/
“Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комис 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “...1.Хүрэн зүсмийн хязаалан насны үрээ - 1.500.000 төгрөг, 2.Хөх бор зүсмийн хязаалан насны үрээ 1.000.000 төгрөг. Нийт хохирол 2.500.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх-ийн 17-18 тал/
“...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Манай нутагт 2018 он дугаар сарын сүүлээр хоёр тооны адуу манай тэр хавьд ирсэн байсан ба айл айлийн адуунд ороод яваад байсан юм. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын сүүлээр манай урд байдаг Батбаатар гэх айлын адуунд нийлсэн байсан ба тэдний адуунд нилээн удсан юм. Тэгээд би 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр энэ хоёр адуу нь манай ахын үрээнүүд байгаа юм гээд хөх бор зүсмийн сартай үрээ, сартай хүрэн зүсмийн үрээнүүдийг аваад өөрийн адуундаа нийлүүлсэн юм. Тэгээд авсан өдрөө 17 цагийн үед барьж аваад гэрийнхээ баруун талруу давуулан харанхуй гэх газарт модонд оруулан ганцаараа гаргасан юм...махаа ачаад Улаанбаатар хот орж Шонхор зах дээр зарсан юм...” гэж яллагдагчаар мэдүүлсэн шүүгдэгч Л.Цын мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэрэгт авагдан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Бусдын алдуул малыг завшсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Энэ гэмт хэрэг нь бусдын алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд ба мэдсээр байж авсан нь төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсээ, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Шүүгдэгч Л.Ц нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаварыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба Л.Ц нь хуулиар тогтоосон насанд хүрсэн байна.
Энэ хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж, тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Л.Цыг Төв аймгийн Прокурорын газраас Эрү хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн тус зүйл, хэсэг тохирсон, гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Л.Цыг бусдын алдуул малыг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.
Шүүхээс хохирогч С.Ганбатад шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй тул шүүх хуралдаанар оролцохгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх хэсэгт зааснаар дээрхи нөхцөл байдлыг Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байдалд тооцож, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа ойлгож гэмшсэн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан хугацаанд төлж барагдуулахыг сануулж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг танилцуулав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэ зүйлгүй, шүүгдэгч Л.Ц нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
| Ц.ОТГОНЖАРГАЛ |
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ