| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 113/2014/0000/3 |
| Дугаар | 221/МА2014/0492 |
| Огноо | 2014-12-18 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2014/0492
Л.У-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч Л.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ннарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 09 дүгээр шийдвэртэй, Л.Уранчимэгийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
Нэхэмжпэгч Л.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Л.У нь Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн даргын үүрэгт ажилтай байсан. Аймгийн Засаг дарга Л.О 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/35 дугаар захирамжаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байна. Энэхүү захирамжаа аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Б-аар хүргүүлсэн ба би захирамжийг хүлээж аваад “үндэслэлгүй байна, ажлаа өгөхгүй” гэдгээ мэдэгдсэн. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтаар аймгийн Засаг дарга хуульд нийцүүлэн захирамж гаргах болохоос хууль зөрчин захирамж гаргахгүй гэж үзэж байна.
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т зааснаар ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн. Учир нь миний бие 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Н-тай утсаар холбогдож “намайг ажлаас чөлөөлөх тухай асуудлаар аймгийн Засаг дарга тантай зөвшилцсөн үү?” гэж асуухад тэрээр “Надад албан тоот ирүүлсэн байсан, би хариу өгөөгүй” гэж хэлсэн. Тийм учраас би үүнийг
зөвшилцсөн гэж үзэхгүй.
Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дүгээр заалтаар төрийн жинхэнэ албан хаагч миний бие Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг яагаад дээдлэн хүндэтгээгүй, сахин биелүүлээгүй болсон тухай надад албан ёсоор хэн ч мэдэгдээгүй. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтаар Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээг бус. дүгнэж, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн даргын үүрэгт ажлыг хангалт:.. биелүүлсэн гэж удаа дараа дүгнүүлсэн ч түүнийгээ хүлээн зөвшөөрөөгүй улмаас тайлбар хүргүүлж баталгаажуулаагүй тул энэ нь хүчин төгөлдөр бус үнэлгээ бог-с Энэ талаар аймгийн Төрийн албаны салбар зөвлөл дүгнэлт ирүүлснийг нэхэмжлэлд хавсаргасан болно.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах а_. ' сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1/'. дүгээр заалт нь хуулийн нэр томьёоны тодорхойлолт болохоос намайг ажлаас чөлөөлөхтэй холбоотой заалт биш гэж үзэж байна. Нийтийн албанд нийтийн боло.н хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалт хуульд байхгүй байна. Нийт төрийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь заалтаар жил бүрий- хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлэгт бичгээр мэдэгдэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст, улмаар Авлигатай тэмцэх газар хүргэгдэх байсан. Энэ нь миний ХАСХОМ-оор нотлогдоно.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах з_.'“ сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 '2 дугаар зүйлийн 12.1 дэх заалтыг миний гэр бүлийн хүн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн жолоочоор ажиллаж байсан Р.Ч болон түүний нэр дээрх “А” ХХК-тай холбон үздэг. Үүнийг авлигатай тэмцэх газар шинжээчийн дүгнэлтээ ирүүлсэн. Дүгнэлтийн агуулга нь Л.У нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө өөрийн нөхрөө жолоочоор ажилд авсан ба ажлаас чөлөөлөхдөө мэдэгдэл тайлбар гаргаагүй байна. Мөн Л.У нь цаашид “А” ХХК-ийн “Х” цэцэрлэгийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх. гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахад шууд бусаар хөндлөнгөөс нөлөөлж болзошгүй тул шаардлага гарвал хориглосон хязгаарлалтыг баримтлан ажиллаарай л гэсэн чиглэл өгсөн. Баримтлан ажиллах гэдгийг эсвэл мэдэгдэл тайлбар гаргаарай, эсвэл татгалзаарай гэсэн үг гэж би ойлгож байгаа болно. Үүнийг авилагтай тэмцэх газар Л.У нь хууль зөрчиж хууль бус үйл ажиллагаа эрхэлсэн гэх мэтээр дүгнээгүй, өмнө нь ч дээрх үйлдлүүд хийгдэж байгаагүй болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн тул Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Ажлаас халах тухай” Б/35 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилдаа эгүүлэн тогтоолгож. ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н ииүүхэд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/35 дугаар захирамж нь хэрэглэвэл зохих хууль зүйн үндэслэлийг зөв хэрэглэсэн шийдвэр юм. Өөрөөр хэлбэл Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасны дагуу тогтоол, тушаалыг гаргаагүй захирамжийг гаргасан.
Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т зааснаар харьяа нутаг дэвсгэртээ байгаа төрийн байгууллагын удирдлагыг Төрийн албаны зөвлөл, харьяалах дээд шатны удирдлагатай зөвшилцсөний үндсэн дээр томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй.
Түүнчлэн аймгийн Засаг даргын Зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хурлаас “Хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг засаж сайжруулан тус хуралд дахин хэлэлцүүлэх үүргийг өгсөн боловч түүнээс хойш энэ шийдвэр гарах хүртэл тус хурал 4 удаа зохион байгуулагдаж байхад шаардлага хангасан байдлаар нэг ч удаа дахин ирүүлээгүйгээс хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих асуудлаар нийгмийн салбарын хөрөнгө оруулалт орхигдсон тул хуулиар хүлээсэн үүрэг болон удирдлагаас өгсөн албан үүргийг удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 258 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Н гар утсаар болон албан бичгээр харилцан зөвшилцсөний үндсэн дээр тухайн шийдвэрийг гаргасан. Аймгийн Засаг даргын нэрээр Хүүхдийн төлөө үндэсний газрын даргад 2014 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн А/264 дүгээр албан бичгийг анх санал асуух хэлбэртэйгээр хүргүүлэхэд хариу ирүүлээгүй. Мөн томилогдох хүний нэрийг тодорхой зааж 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/513 дугаар албан бичгийг дахин хүргүүлэхэд бас хариу ирүүлээгүй.
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Л.У-ийг өөрийн нөхөр Р.Ч-ыг шууд удирдлаган доороо ажиллуулсан, Р.Ч-ын нэр дээр “Х” хувийн цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг үүсгэсэн буюу
цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотойгоор хүүхдийн эрх зөрчигдөж болох нөхцөл байдал үүсэхэд хяналт тавихгүй байх, аливаа шаардлага өгөхгүй байх хув ашиг сонирхол түүнд хадгалагдаж байх болно. Энэ нөхцөлд хуулийн 8.1, 8.2-т заасны дагуу мэдэгдэл тайлбар гаргаж байх үүрэгтэй боловч энэ үүргээ нэг ч , хэрэгжүүлж байгаагүй байна. Энэ нөхцөлд мөн хуулийн 29.2.3-т “энэ хуулийн 11 дугаар зүйлд заасныг зөрчсөн бол нийтийн албанаас халах” гэж заасан байдаг.
Иймд Л.У-ийн дээрх үйлдэл эс үйлдэхүйд дүгнэлт хийж. ху тогтоомжид нийцүүлэн шийдвэр гаргасан аймгийн Засаг даргын 2014 оны 05 дуг сарын 07-ны өдрийн Б/35 дугаар захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 9 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа. п, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирх: зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1., 8.2. 7е: албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1. дэх хэсэгт заасныг тус баримтлан нэхэмжлэгч Л.Уранчимэгийн “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 201-1 : 5 дугаар сарын 07-ны өдрийн Б/35 дугаар “Ажлаас халах тухай" захирамж хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны 6633597 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч Л.У давж заалдах гомдолдоо: “ажлаас халсан үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэснийг хууль ёсны үндэслэл гэж үзэхгүй байна.
Өмнөх нотлох баримтуудаас үзэхэд ажлаа хийх хүсэл тэмүүлэлтэй" боломжийг олон талаас нь хайж аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаас аваагүй хөтөлбөрөө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд хүртэл хүргүүлж хэлэлцүүлэхийг хүссэн албан тоот хавтаст хэрэгт бай баримтаар нотлогдоно. Мөн төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үр дүн гэрээгээр “хангалтгүй” гэсэн үнэлгээ аваагүй.
Л.У намайг ажлаас халсан Б/35 тоот тушаал нь хуульд байх заалтууд баримталсан, өөрөөр хэлбэл Нийтийн албанд нийтийн болон хувийн а сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуул 8-р зүйлийн 8.1.2 гэж бичсэн, 2013 оны 11 дүгээр 19 гэж бичсэн зэргийг шүүх үзэмжээр хариуцагчийн эрх ашигт нийцүүлэн засаж тайлбарлах зэргээр хэт нэг талыг баримталсан, 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр товлогдсон шүүх хуралд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу явагдаж дуусаад шүүгч зөвлөл тасалгаанд ороод гарч ирэхдээ хариуцагчид нотлох баримт шаардлагатай гээд хоногийн хугацаагаар 2014 оны 09 дүгээр сарын 23-нд хийхээр шүүх хуралдаа хойшлуулсан. Гэтэл хариуцагч өмгөөлөгч авна гэсэн үндэслэлээр зарлагдсан шүүх хуралдаанаа хийлгүйгээр дахин хойшлуулж, 2014 оны 10 дугаар сарын 07-нд хариуцагч нь өмгөөлөгчгүй ирж хурал хийсэн нь шүүх хариуцагчийн талд маргааныг шийдвэрлэхийн түүнд хугацаа гаргаж, боломж олгож байна гэсэн хардлага төрүүлэхээр үйл баримтууд гарч байсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 9 тоот шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Л.У миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.
Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Б/35 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.70. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.6, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Уранчимэгийг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас халсан байна.
1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мон гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг” ойлгохоор,
мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т "Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх. хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана", 8.2- т"Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй”, 8.6-д “Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсвэл тухайн албан тушаалтан уг нөхцөл байдалд бичгээр тайлбар хийж, эрх бүхий байгууллага албан тушаалтанд хүргүүлнэ" гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Л.Уранчимэг өөрийн нөхөр Р.Чинболдыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө буюу 2011 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр жолоочоор авч ажиллуулсан сар ба 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр түүнийг ажлаас нь чөлөөлсөн байна
Нэхэмжлэгч нөхрийгөө жолооч хийж байх хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц аливаа хэлбэрийн акт гаргаагүй байсан учир ашиг сонирхол зөрчилгүй гэдгээ мэдэгдээгүй, бусдад ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал төрүүлэхгүй байх зөвлөмжийн дагуу түүнийг ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлаж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан мэдэгдэх үүрэг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Өөрөөр хэлбэл энэ хуулийн заалт нь албан тушаалтан аливаа нэгэн акт гар'з хяналт шалгалт хийхийн өмнө ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн сэ ёстой, мөн ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй үед энэ тухайгаа з бүхий албан тушаалтанд мэдэгдэх ёстой гэсэн агуулгатай бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
“Хонгорхон” цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотойгоор хүүхдийн з зөрчигдөж болохуйц нөхцөл байдал бий болоход нэхэмжлэгч Л.У-ийг хяналт тавихгүй байх, шаардлага өгөхгүй байх ашиг сонирхол байгаа гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, учир нь ийм нөхцөл байдал бий болоогүйн дээр нэхэмжлэгч эрхэлж байсан албан тушаал нь цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт тавьж шалгалт хийх чиг үүрэггүй, хамааралгүй болох нь хэрэгт авагдсан баримт тогтоогдож байна.
Хэдийгээр нэхэмжлэгч Л.Уранчимэгийг өөрийн нөхрийг ажилд авч ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөл байдал бий болсон байхад мэдэгдээгүй буруутгаж байгаа ч энэ нь хууль хэрэгжиж эхлэхээс өмнө болсон, энэ үр дагавар түүнд шийтгэл ногдуулахаас өмнө арилсан зэрэг нөхцөл байдал нь түүнийг нийтийн албанаас халах хүртэл хариуцлага хүлээлгэх зөрчил биш бөгөөд нэхэмжлэгч ажлаас халах үндэслэл болохгүй юм.
2. Нэхэмжлэгч Л.У-ийг хөтөлбөр засаж сайжруулан хэлэлцүүлэх .. с өгсөн боловч түүнээс хойш хурал 4 удаа зохион байгуулагдаж байхад шаардлага хангасан байдлаар нэг ч удаа дахин ирүүлээгүй, удирдлагаас өгсөн албан үүргийг удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэж Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас халсан нь үндэслэлгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 6а түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй билүүлсэн бол" гэж төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах үндэслэлийг заасан бөгөөд хуулийн “...удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан үүргээ
буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй байхыг шаардана.
Л.Уранчимэгийг ажлаас халсан үндэслэл болох ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдож тогтоогдохгүй байна.
Говьсүмбэр аймгийн Засаг даргын зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хурлаас “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр’:-ийг засаж сайжруулан хурлаар дахин хэлэлцүүлэх үүргийг аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баяржаргал болон түүний удирдлаган дор ажилладаг Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Л.У нарт өгсөн байна.
Нэхэмжлэгч Л.У уг хөтөлбөрийн төслийг 2 хувилбараар олон нийтийн оролцоотойгоор дахин боловсруулан, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Б-д 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 223 дугаар албан бичгээр хүргүүлж, дараа нь уг хөтөлбөрийн төслийн талаар дахин лавлаж, дэмжлэг аваагүй бол хамтран боловсруулахыг хүссэн албан бичгийг дахин хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба энэ талаар гэрч Х.Б-ын “...хөтөлбөрийг зас гээд 1 удаа тоот өгч буцааж байсан, түүний дагуу ирүүлсэн.. ’’ гэсэн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч хөтөлбөрийг засаад буцааж хүргүүлсэн, хөтөлбөрийг 2 дахь удаа шаардлага хангаагүй гэж нэхэмжлэгчид буцааж байгаагүй болох нь нотлогдож байх бөгөөд удаа дараа албан үүргээ гүйцэтгээгүй гэж буруутгах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Нөгөөтэйгүүр хөтөлбөрийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулах үүрэгтэй Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга дахин боловсруулсан хөтөлбөрийг хуралд танилцуулалгүй. шаардлага хангаагүй гэх шалтгаанаар хуралд хэлэлцүүлээгүй, хэрэв уг хөтөлбөр шаардлага хангаагүй, хуралд хэлэлцүүлэх боломжгүй гэж үзсэн бол энэ талаар хөтөлбөр боловсруулсан хүмүүстэй хөтөлбөрийн талаар санал солилцож, алдаа дутагдлыг нь засаж дахин боловсруулах үүрэг өгч буцаагаагүй байхад, Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж танилцуулах үүрэг бүхий Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргыг бус зөвхөн нэхэмжлэгчийг удаа дараагийн хуралд оруулж хэлэлцүүлээгүй, албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж буруутгаж, улмаар энэ үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1,1-д заасныг баримтлан ажлаас халсан нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн хөтөлбөрийг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр оруулж ирэхэд шаардлага хангахгүй байсан учраас буцаагдсан гэж хариуцагчийн зүгээс мөн тайлбарлаж байгаа ч боловсруулагдсан гэх 2 хөтөлбөрийн аль нь шаардлага хангасан, аль нь хангаагүй болохыг мэдэхгүй, хэрэв буцаасан бол Засаг даргын зөвлөлийн хурлын журамд хурлаар хэлэлцүүлэх материалыг хурал болохоос
3-аас доошгүй хоногийн өмнө хурал хариуцсан мэргэжилтэнд өгнө гэж заасан дахин боловсруулсан хөтөлбөрийг хэн хүлээж авсан, ямар үндэслэлээр шаард; хангаагүй гэж буцааж, хуралд оруулаагүйг хариуцагчаас баримтаар тайлбарлаж чадахгүй, мөн хөтөлбөрт тавигдах тусгайлсан шалгуур гэж байдаг гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар зэргээс үзэхэд хариуцагч аймгийн 3асаг дарга нэхэмжлэгчийг ажлаас халах болсон хуульд заасан үндэслэл, энэ тал нотолсон баримт байхгүй мөн хөтөлбөрийг боловсруулж, батлуулах талаар өөрт хамаарах үүргээ гүйцэтгэсэн байхад түүнийг нийт 4 удаа Засаг даргын зөвлөл хуралдахад хөтөлбөрийг шаардлага хангасан хэлбэрээр оруулж ирээгүй буруутгаж, ажлаас халсан нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.
Маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчийн ашиг сонирхлын зөрчиг гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсгэсэн энэ байдалд хуулийн дагуу мэдэгдэл гаргаагүй гэж буруутгасан ч Нийтийн албанд нийтийн болон хувийн а сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хус заасан хариуцлага хүлээлгэсэн заалт баримтлаагүй бөгөөд харин албаны чиг үүрэгт тусгагдсан албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж төрийн ал хаагчийг төрийн албанаас нь шууд халах үндэслэл болох Төрийн албаны хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг баримталж, энэ үндэслэлээр халсан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасантай нийцээгүй байна.
ИЙМД дээрх үндэслэлүүдээр НЭХЭМЖЛЭЛИЙГ хэрэгсэхгүй болгосон ШУ-.А шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 85 ' дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: