| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2020/0061/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/65 |
| Огноо | 2020-06-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******ын ******* Шүүгдэгч *******ын ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн ******* Хохирогч ******* ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.*******ад холбогдох 2023000710038 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Завхан аймаг Улиастай сумын Товцог баг хэсэг тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх овогт *******ын ******* Регистрийн дугаар: /*******/ Шүүгдэгч Х.******* 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг хэсэг тоотод оршин суух иргэн Ж.*******ы гэрийн хаалганы цоожийг сүхээр хөшин нэвтрэн орж 43 инчийн “Monel” нэртэй LCD зурагтыг нууц далд аргаар хууль бусаар авсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Х.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг хэсэг тоотод оршин суух Ж.*******ы гэрийн хаалганы цоожийг сүхээр хөшин нэвтрэн орж 43 инчийн “Monel” нэртэй LCD зурагтыг авсан хэргийн үйл баримт нь хохирогч Ж.*******ы “...2020 оны 04 дүгээр сарын 08-ны орой 00 цаг 15 минутын орчимд... гэртээ ирэхэд манай 43 инчийн хар өнгөтэй monel нэртэй зурагт байхгүй болсон байсан. Гэртээ орох гээд гэрийнхээ хаалгыг онгойлгох гэсэн чинь гэрийн цоожны даруулгыг хөшсөн, цоожны цүү нь наашаа сугараад гарч ирээд суларчихсан, мөн гэрийн хаяаны манаасан дээр миний модоо хагалдаг сүх байсан....надад зурагтыг буцаан олгоно” гэсэн мэдүүлэг, Гэрч Д.ийн “...2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би Завхан аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан 00 цагийн үед цагдаагийн газрын жижүүрт Улиастай сумын Товцог багт манай гэрт хулгайч орсон байна гэсэн дуудлага ирж бүрэлдэхүүний хамт тухайн хэрэг болсон газарт ирсэн. Тэгээд бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгээ хийж дуусаад эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч бид хоёр хохирогч Ж.*******той уулзаж тэдний гэрт орж болох хүмүүсийн талаар тодруулсан. Ж.******* өнөөдөр ******* гэдэг нь архи уучихсан байсан, тэр бол манай гэрийг мэднэ гэж хэлсэн. Тэгээд ийн хамт ******* гэдэг айлыг олж очсон ******* гэртээ нилээн согтуу байсан. Тэгээд эрүүгийн мөрдөгч , *******ын хашаан дотор явж булан тохойг шалгаж үзсэн хашааны ертөнцийн зүгээр зүүн урд хэсэгт байх буланд нэг зурагт цагаан өнгийн даавуун зүйлээр бүтээгээд тавьчихсан байсан. Тэгээд *******ыг дуудаад энэ юун зурагт юм гэсэн ******* тухайн үед нилээн согтуу байсан болохоор миний юм чамд хамаагүй гээд байсан. Тэгсэн мөрдөгч тухайн зурагтыг аваад явъя согтуу хүнтэй юу ярих вэ, дараа нь ямар учиртай зурагт болохыг тодруулъя гээд тухайн зурагтыг аваад цагдаагийн газарт авч ирсэн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогчийн гэрийн гаднаас гутлын мөр илрүүлснийг бэхжүүлсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, дээрх гутлын мөр нь Х.*******ын өмсөж байсан болон шүүгдэгчээс хураасан гутлын мөртэй тохирч байгааг нотолсон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.ын 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан 000000027 дугаартай “...Хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан 2 ширхэг гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ. 31х11.5 см, 31х11.5 см хэмжээтэй, баруун болон зүүн хөлний өмсгөлтэй гутлын улны мөр байна. Шинжилгээнд ирүүлсэн 2 мөр нь ******* овогтой *******аас хураан авсан гутлын улны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. ******* овогтой *******аас хураан авсан гутлын зүүн болон баруун хөлний дардасуудтай хэлбэр, хэмжээ, хээний дүрслэлүүд, зураглал зэрэг шинж тэмдгүүдээрээ тохирч байна...” гэсэн дүгнэлтээр, алдагдсан зүйлсийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Х.*******ын үйлдлийн улмаас хохирогч Ж.*******д 750000 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн Улиастай сумын эд зүйлийн үнэлгээний комиссын дүгнэлтээр тогтоогджээ. Гэрч, хохирогчийн мэдүүлэг нь шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан бодит хохирол, хор уршигийн шалтгаант холбоотой болохыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийнхээ үндэслэл болгов. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Шүүгдэгч Х.******* нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг хэсэг тоотод оршин суух Ж.*******ы гэрийн хаалганы цоожийг сүхээр хөшин нэвтрэн орж 43 инчийн “Monel” нэртэй LCD зурагтыг нууц далд аргаар хууль бусаар авсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.*******ын хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч нь хохирогч Ж.*******д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд зурагтны үнэ 750000 төгрөгийг нөхөн төлөхийг илэрхийлж шүүх хуралдааныг завсарлуулах тухай хүсэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Шүүгдэгч Х.*******ын хүсэлтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг 4 хоногийн хугацаатай завсарлуулсан бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаан завсарлах хугацаанд хохирлоо нөхөн төлсөн нь хохирогч, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хохирогчийн “Х.*******аас хохиролд 750000 төгрөг хүлээн авлаа. Гомдол саналгүй ” гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр нотлогджээ. Шүүгдэгч Х.*******ыг дээрх хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй бөгөөд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд авч үзэж, хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Х.******* нь хохирогч Ж.*******д гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдлыг харгалзан Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын дээд хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэн заалтыг баримтлан ял оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч Х.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн,түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 43 инчийн “Monel” нэртэй LCD зурагтыг шүүгдэгч Х.*******ын “Ж.*******д зурагтыг буцаан олгох саналтай байна” гэсэн, хохирогч Ж.*******ы “би анхны цалингаараа авсан учраас зурагтаа буцааж авмаар байна” гэсэн саналуудыг харгалзан хохирогчид буцаан олгох нь зүйтэй гэж үзээд. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ын *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ын *******ад 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ад ногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4. Шүүгдэгч Х.*******ад 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 5. Шүүгдэгч Х.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 750000 төгрөгийг хохирогч Ж.*******д нөхөн төлсөн болохыг дурдсугай. 6. Хэрэгт 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн прокурорын тогтоолоор битүүмжилсэн Х.*******ын эзэмшлээс “5 ханатай Монгол гэр”-ийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хураагдсан үдээстэй гутлыг шүүгдэгч Х.*******ад, хохирогч Ж.*******д 43 инчийн “Monel” нэртэй LCD зурагт, төмөр иштэй төмөр сүхийг хохирогч Ж.*******д тус тус буцаан олгосугай. 8. Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүни й дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА