Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/112

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0106/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Х.М  /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Х-ийн М т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018001400086 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 16ы өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчдийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Б  овогт Х-ийн М , /pегистрийн дугаар: МФ... /, ..  оны......  дугаар сарын . ы өдөр ...  аймгийн .. суманд төрсөн, ....  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, “.......” ХК засварчин ажилтай, ам бүл.  .., ......-ийн хамт ......  аймаг ...  сумын ....  дугаар баг ...... дугаар брак байрны .  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Х.М  нь согтуурсан үедээ 2020 оны 2 дугаар сарын 7-ны шөнө 2 цагийн үед ....  аймгийн ...  сумын .  дугаар баг   дугаар брак байрны .  тоотод хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Дг зодож эрүүл мэндэд нь дээд уруулын шарх, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М  мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж

 

байна. Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Эрүүгийн 2018001400086 дугаартай хэргээс:

 

Хохирогч Х.М ын мөрдөн байцаалтад 2020 оны 2 дугаар сарын 13, 3 дугаар сарын 3-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...Би 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гэрээсээ буюу ...  сумын ..  дугаар баг .  дугаар брак байрны ..  тоотоос Улаанбаатар хот руу ажил хийхээр явсан юм. Ингээд УБ хотод 7 хоног айлын хүүхэд харах ажил хийгээд байж байсан чинь тухайн айл нь сурагчдын амралт эхэлсэн тул цаашид намайг ажиллуулахгүй гэсэн юм. Ингээд би ажилгүй болж УБ хотод эмээгийндээ байсан. Би 2020 оны 2 дугаар сарын 6-ны орой 23 цаг 35 минутад гэрээсээ хувцас хунараа авахаар Дарханд амьдарч байгаа түрээсийн байрандаа ирэхэд М  байхгүй байсан. Би оройтчихсон байсан тул хоноод маргааш нь явахаар болсон. ...Тэгсэн манай нөхөр Х.М  нь 2 цагийн үед ирчихлээ түлхүүргүй байна. Чи гэрээ онгойлгож өг гээд над руу утастаад байсан. Тэгэхээр нь би хажуу айлаас гарч гэрийн хаалгыг Х.М т онгойлгож өгсөн. Ингээд гэрт оронгуутаа Х.М  нь шууд миний зүүн талын хацар руу зангидсан гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэхэд чи дуугүй бай гээд байсан. Би түүнд яагаад юу болсон гээд намайг цохидог юм бэ гэхэд С та хоёр явалдсан биз дээ гэж уурлаад намайг орон дээр сууж байхад миний эрүү рүү хоёр удаа өшиглөөд дараа нь уруул руу гараараа цохиж зодсон. Тэгсэн миний уруулаас цус гарсан тул би уйлаад хажуу айл руу орсон. Хажуу айлын Ч, С нар ирчихсэн байсан бөгөөд намайг харчхаад цусаа угаа гэж байсан. Ингээд би цусаа тогтоочхоод унтаж амарсан. Маргааш өглөө манай найз Х гэрт ирээд миний уруулыг хараад эмнэлэг явж үзүүл гэсний дагуу Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэхэд эмнэлгээс цагдаа руу мэдэгдсэн. 2019 оны 6 дугаар сард Х.М  нь гэртээ согтуу ирчхээд намайг ямар нэгэн шалтгаангүйгээр зүүн талын шанаа руу гараараа хоёр удаа цохиж зодож байсан. Би ямар нэг эмчилгээ хийлгээгүй. Тиймээс Х.М аас нэхэмжлэх мөнгө, төгрөг, баримт байхгүй.” гэх мэдүүлэг[1],

 

Гэрч А.Хын хэрэг бүртгэлтэд 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдөр мэдүүлсэн: “...Миний мэдэхээр 2019 оны 06 дугаар сард санагдаж байна М  эхнэр Д-ийнхаа зүүн талын нүдийг хөхөртөл цохисон байсан. Дараа нь өнөөдөр буюу 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 13 цагийн үед гэрт нь яваад очтол манай найз Дгийн дээр уруул нь сэтрээд 2 тийш хуваагдсан байхаар нь эмнэлэг явж үзүүл гэхэд үгүй гээд байхаар нь би ятгасаар байгаад хамт эмнэлэг явхаар болсон тухайн үед М  байсан ба надруу “чи найз нь юм бол аваад эмнэлэг яв” гэхээр нь чи өөрөө цохисон биздээ өөрөө хамт яв” гээд хамт эмнэлэг орсон. Тэгээд бид 3 эмнэлэг ортол ямар ямар аймаар болоо вэ цаг алдахгүй ирэхгүй яасан юм бэ гэж хэлээд 8 оёдол тавьсан. гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Д.Чгийн мөрдөн байцаалтад 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...бага насны хүүхдээ Б.Д-г харж байгаа ч гээд явсан. Ингээд төмөр замын вокзал яваад 40 минутын дараа гэртээ ирэхэд Б.Д байхгүй байсан бөгөөд манай хоёр хүүхэд унтах гээд орондоо орчихсон байсан. Ингээд эхнэр бид хоёр ороо засаад унтах гээд орондоо ороод хэвтэж байхад манай гэрт Б.Д уйлчихсан амнаас нь цус гарсан байдалтай 3 цагийн үед орж ирсэн. Орж ирээд л Б.Д нь нүүрээ дараад уйлаад байсан. Тэгэхээр нь эхнэр бид хоёр түүнийг наад цусаа угаачих гээд брак байрны нийтийн ариун цэврийн өрөө рүү дагуулж орсон. Ингээд түүний нүүрийг угаалгаж байхад Б.Дгийн нөхөр болох Х.М  орж ирсэн. Тэгэхээр нь би түүнд хандаж эмэгтэй хүнийг ингэж болохгүй

шүү дээ, одоо дахиж гар хүрч болохгүй шүү, юунаас болсон юм бэ гэхэд гэр бүлийн асуудал, одоо дахин ийм асуудал гаргахгүй гэж байсан. Тэгэхээр нь одоо тэгвэл орж амарцгаа дахиж ийм асуудал гаргавал цагдаад мэдэгдэнэ шүү гэж хэлээд эхнэр бид хоёр гэртээ орж унтсан. Тэр хоёр ч мөн гэртээ орсон. Тэр өдөр Б.Д уйлаад л байснаас өөр зүйл яриагүй. Маргааш нь ч гэсэн надад тодорхой зүйл яриагүй. Тухайн өдөр Х.М  согтууруулах ундаа хэрэглэсэн бололтой үнэртэж байсан ч харагдах байдлаараа бол эрүүл хүн шиг зүгээр л явж ярьж байсан. Б.Д согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Өмнө нь Х.М  Б.Дг зодож, цохиж байсан зүйл байхгүй. Б.Д ч урьд нь зодуулж цохиулж байсан талаар ярьж байгаагүй. Тухайн өдөр Б.Дгийн уруул гэмтэж цус гарч байсан. Мөн зүүн талын шанаа орчим нь хавдчихсан байдалтай байсан. Өөр гэмтэл ажиглагдаагүй.гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Б.С-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...төмөр замын вокзал яваад 40-50 минутын дараа гэртээ ирэхэд Б.Д байхгүй байсан бөгөөд манай хоёр хүүхэд унтах гээд орондоо орчихсон байсан. Ингээд нөхөр бид хоёр ороо засаад унтах гээд хэвтэж байхад манай гэрт Б.Д уйлчихсан амнаас нь цус гарсан байдалтай 3 цагийн үед орж ирээд нүүрээ дараад уйлаад байсан. Тэгэхээр нь нөхөр маань наад цусаа угаачих гээд брак байрны нийтийн ариун цэврийн өрөө рүү дагуулж орсон. Ингээд түүний нүүрийг угаалгаж байхад араас Б.Дгийн нөхөр Х.М  орж ирсэн. Тэгэхээр нь манай нөхөр түүнээс юу болсон юм бэ гэхэд гэр бүлийн асуудал гэж яриад байсан. Тэгэхээр нь манай нөхөр эмэгтэй хүнийг ингэж болохгүй шүү дээ, одоо дахиж гар хүрч болохгүй шүү гэхэд одоо дахин ийм асуудал гаргахгүй гэж байсан. Тэгвэл орж амарцгаа гэж хэлээд нөхөр бид хоёр гэртээ орж унтсан. Тэр хоёр ч гэртээ орсон. Маргааш нь Б.Д эмнэлэг явж урууландаа оёдол тавиулсан гээд манай гэрт орж ирж байсан. Тэгэхэд нь би юу болсон юм бэ гэхэд өчигдөр манай нөхөр гаднаас согтуу орж ирээд хүнтэй хардаад намайг сууж байхад уруул руу өшиглөөд уруул сэтэлсэн гэж ярьж байсан. Б.Д гэмтсэн орой ариун цэврийн өрөөнд Х.М  нь орж ирэх үед түүнээс бага зэргийн согтууруулах ундаа үнэртэж байснаас айхтар согтсон зүйл байгаагүй. Эдгээр хүмүүстэй мэндийн зөрүүтэй байдаг. Ойр дотно биш. Б.Д өмнө нь Х.М т зодуулж цохиулсан талаараа ярьж байгаагүй. Тухайн өдөр Б.Дгийн уруул нь гэмтэж маш их цус гарч байсан. Мөн зүүн талын шанаа орчим нь хавдчихсан байдалтай байсан. Өөр гэмтэл ажиглагдаагүй.гэх мэдүүлэг[4],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Б.Д-ийн биед дээд уруулын шарх, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Дгийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.гэх 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 156 дугаартай дүгнэлт[5],

 

Яллагдагч Х.М ын мөрдөн байцаалтад 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн “2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр найз Ч-ийн гэрт 20 цагийн үед очоод тэднийд түүнтэй хамт гар утасны тоглоом тоглож мөн хамт 2.5 литрийн Сэнгүр пиво хоёр савтайг хувааж уусан. Тухайн үед Ч-ийн гэрт манай 10 жилийн 3 хүн ирчихсэн байсан бөгөөд тавуулаа тэр пивыг хувааж ууж дуусгасан. Ингээд 00 цаг өнгөрч байхад гараад гэртээ ирэхэд хаалга онгорхой байсан бөгөөд гэрт миний хамтран амьдрагч Б.Д-ийн цүнх байсан. Тэгэхээр нь түүнийг .. дугаар брак байрны ... тоотод үе үе орчихдог учир тухайн айлд байгаа байх гэж бодоод ороход тухайн айлын хүүхдүүдийг хараад сууж байсан. Харин гэрийн эзэд нь байхгүй байсан. Ингээд түүнийг гэртээ оръё гээд ороод түүнд би чи яагаад фэйсбүүк чатаараа надаас өөр эрэгтэй хүнтэй хайраа гэх мэтээр харилцаад байдаг юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд манай найз миний фэйсбүүк хаягаар орчихсон байна. Би чатаар юм бичээгүй ээ гэх мэтээр улаан цайм худлаа хэлээд байсан. Тэгэхээр нь миний уур хүрч түүнийг буйдан дээр сууж байхад нь нүүр рүү нь нэг удаа өшиглөж, гараараа нэг удаа нүүр рүү нь цохисон. Тэгсэн чинь уйлаад гараад явсан. Тэгэхээр нь би удаагүй араас нь гарсан чинь брак байрны нийтийн ариун цэврийн өрөөнд цусаа угааж байсан. Харин 03 тоотод байдаг эхнэр, нөхөр хоёр тухайн үед байсан бөгөөд яагаад эхнэрээ зодож байгаа юм гэхэд нь би гэр бүлийн маргаан байсан юм аа, одоо дахиж ийм асуудал болохгүй ээ гээд Б.Дг дагуулж гэртээ ороод унтаж амарсан. Тэгээд маргааш нь өглөө түүний найз Х гэх эмэгтэй ирээд эмнэлэг явах шаардлагатай гээд бид гурав хамт нэгдсэн эмнэлэг рүү явж үзүүлж улмаар Б.Дгийн уруул дээр оёдол тавиулсан. Б.Д нь 2019 оны 6 дугаар сарын үед байхаа найзуудтайгаа гадуур явж байгаад ирье гээд гарсан боловч гэртээ ирж хоноогүй. Тэгээд түүнийг гэртээ ирэх талаар хэлэхэд маргааш өглөө нь ирсэн. Тэр үед нь манай хүүхэд халуураад байсан болохоор уурандаа нэг удаа нүүр рүү нь алгадаж байсан. Тэгэхэд нүд нь хөхөрч хавдаж байсан. Өөрөөр бол цохиж зодож байсан удаа байхгүй.” гэх мэдүүлэг[6],

 

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[7] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Х.М ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.М  нь согтуурсан үедээ 2020 оны 2 дугаар сарын 7-ны шөнө 2 цагийн үед ...  аймгийн ...  сумын ..  дугаар баг ... дугаар брак байрны .  тоотод хардалтын улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Дг зодож эрүүл мэндэд нь дээд уруулын шарх, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.М  нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан

 

гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Х.М  нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Х.М ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1 дэх хэсэгт зааснаарэхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг,

5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Б.Дгийн эрүүл мэндэд учирсан дээд уруулын шарх, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.

1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “”хохирол” гэсний дараа “санаатай” гэж нэмэлт оруулжээ.

Дээрх хуулийн нэмэлт нь болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Х.М ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэж хохирогчдын сэтгэл санаанд дарамт учруулсан, бие махбодод халдсан гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

Хохирогч Б.Д нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Х.М аас нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М т 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэв.

Шүүгдэгч Х.М  “Ажил хөдөлмөр эрхэлдэг тул торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Х.М  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг этгээд байна.

Шүүгдэгч Х.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх  хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Х.М т эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.М ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт Х-ийн М ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Х.М т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 11-12, 13  тал

[2] Хавтаст хэргийн 15-16  тал

[3] Хавтаст хэргийн 19 тал

[4] Хавтаст хэргийн 20 тал

[5] Хавтаст хэргийн 22-23 тал

[6] Хавтаст хэргийн 32 тал

[7] Хавтаст хэргийн 35-41 тал