Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/373

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч П.Хосбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Долоонмод овгийн Пүрэвсүрэнгийн Хосбаярт холбогдох эрүүгийн 1834003420194 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

                              Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Архангай аймгийн Тариат суманд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү, эдийн засагч мэргэжилтэй, Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын тамгын газарт татварын байцаагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Долоонмод овгийн Пүрэвсүрэнгийн Хосбаяр

 

Холбогдсон хэргийн талаар

                                /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч П.Хосбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 24-ний өглөөний 07 цагийн орчим Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг “Бүс хайрхан уул”-ын ард Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах хатуу хучилттай замд өөрийн эзэмшлийн тоёота приус маркийн 79-49 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 8.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгал руу орж, Хино ранжер маркийн 89-50 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, улмаар тоёота приус маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Алтан-Очирын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч П.Хосбаярын:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээрээ маргахгүй учир мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэргээс хохирогч Г.Алтан-Очирын хх-ийн 23-24 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Ц.Мандахын /хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч П.Хосбаярын /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч Ц.Мандахын /хх-ийн 29 дүгээр хуудас/, гэрч П.Чоёнжүрмэдийн /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрч Э.Батчимэгийн /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч Т.Баттуулын /хх-ийн 32 дугаар хуудас/, гэрч Г.Алтан-Очирын /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, гэрч С.Бумба-Эрдэний /хх-ийн 35 дугаар хуудас/, яллагдагч П.Хосбаярын 53-54 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 59 дугаартай дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 308 дугаартай дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-09 дүгээр хуудас/, замын цагдаагийн албаны зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 10 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-21 дүгээр хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гомдол саналгүй гэх хүсэлтүүд /хх-ийн 67-68 дугаар хуудас/, 3.200.000 төгрөгийн хохирол барагдуулсан баримт /хх-ийн 69 дүгээр хуудас/, шүүгдэгч П.Хосбаярын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 52, 55-65 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч П.Хосбаяр нь согтуугаар, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өглөөний 07 цагийн орчим Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах хатуу хучилттай замд өөрийн эзэмшлийн “тоёота приус” маркийн 79-49 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа эсрэг урсгал руу орж, “Хино ранжер” маркийн 89-50 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, улмаар “тоёота приус” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Алтан-Очирын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх баримтуудаас хохирогч Г.Алтан-Очирын ...2018 оны 06 дугаар сарын 24-ний өглөө Төв аймгийн Эрдэнэсант сум өнгөрөөд явж байгаад Хосбаяр нь том ачааны машинтай мөргөлдсөн. Би тухайн үед унтаад явж байсан. Нэг мэдэхэд хүн сум руу явж байна гэхэд ухаан орсон. Тэгээд Хосбаярын машинд сууж явсан хүмүүс нарыг асуухад бие нь зүгээр гэсэн. Тэгээд би Улаанбаатар хотын ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Одоо би гэрээр эмчилгээ хийж байгаа. Миний бие зүгээр болсон... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Ц.Мандахын ...89-50 ӨВА улсын дугаартай “Hino ranger” маркийн машинаа жолоодон явж байхад саарал өнгөтэй жижиг тэрэг урсгал сөрөөд яваад байсан. Би гэрлээ анивчуулаад сигналдаад байхад зогсохгүй, би хурдаа хасаад баруун гар тийш шахаад замаа чөлөөлөөд арай зогсож амжаагүй байхад жолоочийн эсрэг тал руу мөргөсөн, уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан залуугаас архи үнэртээд байсан... /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

гэрч П.Хосбаярын ...2018 оны 05 дугаар сарын 24-ний өглөө 06-07 цагийн хооронд Төв аймгийн Эрдэнэсант сум өнгөрч явж байгаад нойрмоглоод унтсан. Нэг мэдэхэд урдаас ирж явсан ачааны машинтай мөргөлдсөн. Тэгээд би сэрсэн. Сэрэхэд миний барьж явсан машин дээр нэг машин гарсан байх шиг байсан. Миний машины ард сууж явсан Чойжүрмэд, Батчимэг, Баттуул нар нь машинаас гарсан байсан. Би өөрөө машинаас буугаад урд суудал дээр сууж явсан сумын засаг дарга Г.Алтан-Очирыг миний талаар өргөж буулгасан. Тэгээд цуг явж байсан машин суулгаад хот руу аваад явсан... ...Миний явж байсан зүгээр нар мандаж нар дээр гарсан байсан. Нар өмнөөс шараад нойр хүрээд нүд анилдаад байхаар нь зогсоно гэж бодож байгаад унтаад өгсөн байсан. Би 06-70 км цагийн хурдтай явж байсан. Би хамгаалах бүс хэрэглэсэн, миний хажууд сууж явсан хүн хамгаалах бүс хэрэглээгүй байсан... /хх-ийн 28 дугаар хуудас/,

гэрч Ц.Мандахын ...намайг Өвөрхангай аймаг руу явсан замын чиглэлийн эгнээд явж байсан эсрэг урсгалаас саарал өнгөтэй т-приус маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд яваад байсан. Би хурдаа хасаад тоормоз гишгээд баруун гар тийш дараад арай зогсож амжаагүй байхад урсгал сөрөөд миний машины зүүн талаас нь мөргөөд урд хамар хэсэг нь  миний машин доогуур орсон. Тэгээд машин зогссон. Би машинаасаа буугаад миний машиныг мөргөсөн машин дээр очоод жолоочийн хажууд сууж явсан хүнийг өргөж буулгасан. Машин барьж явсан залуу ах би унтчихлаа хэсэг зуур зүүрмэглэсэн байна гэж надад хэлсэн. Тэгээд би эмнэлэг болон цагдаагийн байгууллага руу утсаар ярьж мэдэгдсэн... /хх-ийн 29 дүгээр хуудас/,

гэрч П.Чоёнжүрмэдийн ...Төв аймгийн Эрдэнэсант сум өнгөрөөд явж байгаад зам тээврийн осолд орсон осол болох үед манай машиныг манай ЗДТГ-н татварын байцаагч Хосбаяр нь барьж явсан. Би тухайн үед унтаж явсан. Тэгээд сэрэхэд машинтай мөргөлдсөн байсан. Машинаас буугаад миний урд сууж явсан сумын засаг дарга Алтан-Очирыг өргөж буулгасан. Би өөр зүйл мэдэхгүй... /хх-ийн 30 дугаар хуудас/,

гэрч Э.Батчимэгийн ...Төв аймгийн Эрдэнэсант сум өнгөрөөд явж байгаад зам тээврийн осолд орсон. Осол болох үед манай машиныг манай ЗДТГ-ын татварын байцаагч Хосбаяр нь барьж явсан. Би тухайн үед унтаж явсан. Тэгээд машинтай мөргөлдөхөд сэрсэн. Би машинаас буугаад замаас гарсан байх, нэг мэдэхэд засаг даргыг машинаас буулгаад замын хажууд хэвтүүлсэн. Манай машин том машины доогуур урд хамар хэсгээрээ орсон байсан. Би өөр зүйл мэдэхгүй... /хх-ийн 31 дүгээр хуудас/,

гэрч Т.Баттуулын ...Хосбаяр машинаа бариад 06 цаг 30 минутын орчим байх Төв аймгийн Эрдэнэсант сум өнгөрөөд явж байгаад зам тээврийн осолд орсон. Би тухайн үед унтаж явсан. Тэгээд машинтай мөргөлдөхөд сэрсэн. Би машинаас буугаад замаас гарсан. Засаг даргыг машинаас Хосбаяр болон мана машинтай мөргөлдсөн жолооч ах бид гурав буулгаад замын хажууд хэвтүүлсэн... /хх-ийн 32 дугаар хуудас/,

гэрч Г.Алтан-Очирын ...Төв аймгийн Эрдэнэсант сум өнгөрөөд зам тээврийн осол болох үед унтаад явж байсан. Осол болох үед миний сууж явсан 79-49 УБЛ улсын дугаартай Т-приус маркийн тээврийн хэрэгсэлийг манай хүүхэд буюу засаг даргын тамгын газрын татварын байцаагч П.Хосбаяр нь машин барьж явсан... /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

гэрч С.Бумба-Эрдэнийн ...Манай хүү Шинэбаяр нь саарал өнгөтэй 79-49 УБЛ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан. 2018 оны 03 дугаар сарын дундуур манай нөхөр Ү.Баттамир нь Архангай аймгийн тариат сум яваад 9 саяаар зарсан. Хамаатан Хосбаяр авсан гэсэн.../хх-ийн 35 дугаар хуудас/,

яллагдагч П.Хосбаярын ...Би 2018 оны 05 дугаар сарын 24-ний өглөө Эрдэнэсант сум өнгөрч явж байгаад зам тээврийн осол гаргасан. Би Өөрийн 79-49 УБЛ улсын дугаартай Т.Приутс  маркийн авто машинд 5-уулаа явж байсан юм. Би осол гарах үед өөрөө машинаа барьж явсан юм. Би уул нь замдаа машин барьж явахгүй байж байгаад Эрдэнэсант сумын төвөөс машинаа бариад явж байгаад осол гаргасан юм. Нарны өөдөөс явж байгаад нэг мэдэхэд зүүрмэглээд сэрэхэд том ачааны машинтай мөргөлдсөн... /хх-ийн 53-54 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

Ашид билгүүн ХХК-ийн “Hino ranger” маркийн 89-50 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийг 2.988.000 төгрөгөөр үнэлсэн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 59 дугаартай ...П.Хосбаяр нь Т.Приус маркийн 79-49 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.7. “Жолооч дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн 8-р бүлгийн 8.2-р зүйл “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт зөрчсөн байна... гэх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 308 дугаартай ...Г.Алтан-Очирын биед нурууны Th3 хугарал, тархи доргилт, баруун чамархай зулайд шарх, дух баруун хацар, зүүн тохой, баруун өвдөгт зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдлоо... гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-09 дүгээр хуудас/, замын цагдаагийн албаны зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 10 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-21 дүгээр хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гомдол саналгүй гэх хүсэлтүүд /хх-ийн 67-68 дугаар хуудас/, 3.200.000 төгрөгийн хохирол барагдуулсан баримт  /хх-ийн 69 дүгээр хуудас/, шүүгдэгч П.Хосбаярын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 52, 55-65 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Хосбаярын өөрийн эзэмшлийн “тоёота приус” маркийн 79-49 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа эсрэг урсгал руу орж, “Хино ранжер” маркийн 89-50 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, улмаар “тоёота приус” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Г.Алтан-Очирын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хор уршиг учруулсан үйл баримтыг болгоомжгүй гэмт хэрэг гэж үзсэн ба дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.

 

Иймд шүүгдэгч П.Хосбаярыг согтуурсан үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч П.Хосбаярын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Алтан-Очирт нурууны Тh3 хугарал, тархи доргилт, баруун чамархай зулайд шарх, дух баруун хацар, зүүн тохой, баруун өвдөгт зулгарал бүхий хүндэвтэр хохирол,

иргэний нэхэмжлэгч Ц.Мандахад хавтас хэргийн 41 дүгээр хуудсанд авагдсан “Ашид Билгүүн” ХХК-ий автомашины техникийн үнэлгээний тайлангаар эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон 2.988.000 /хоёр сая есөн зуун наян найман мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.

 

Хохирогч Г.Алтан-Очир нь шүүгдэгч П.Хосбаяраас эрүүл мэндийн хохиролтой холбоотой ямар нэгэн баримт гарган өгч нэхэмжлээгүй хэдий ч шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийг төлж барагдуулсан нь хавтаст хэргийн 67 дугаар хуудсанд авагдсан хохирогч Г.Алтан-Очирын хүсэлтээр нотлогдсон,

мөн иргэний нэхэмжлэгч Ц.Мандахад хэдийгээр “Ашид Билгүүн” ХХК-ий автомашины техникийн үнэлгээний тайлангаар 2.988.000 /хоёр сая есөн зуун наян найман мянга/ төгрөгийн хохирол учирсан боловч 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөг нэхэмжилсэн, хохирогчийн уг нэхэмжилсэн 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч П.Хосбаяр нь төлж барагдуулсан нь хавтас хэргийн 68 дугаар хуудсанд авагдсан 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлсөн талаарх хүсэлт, хавтас хэргийн 69 дүгээр хуудсанд авагдсан “Хаан банк”-ны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч П.Хосбаярт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч П.Хосбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба эрх хасах ялыг хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн тул тэнссэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.Хосбаяр нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Долоонмод овгийн Пүрэвсүрэнгийн Хосбаярын 515106 дугаартай жолоочийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассантай холбоотойгоор зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

  хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Долоонмод овгийн Пүрэвсүрэнгийн Хосбаярыг согтуурсан үедээ, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйоийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Долоонмод овгийн Пүрэвсүрэнгийн Хосбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.     

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Долоонмод овгийн Пүрэвсүрэнгийн Хосбаярт шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Долоонмод овгийн Пүрэвсүрэнгийн Хосбаярын тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 1 /нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнийг тэнссэн үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Долоонмод овгийн Пүрэвсүрэнгийн Хосбаяр нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Долоонмод овгийн Пүрэвсүрэнгийн 515106 дугаартай В ангилалын жолоочийн зохих газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгасныг тус тус дурдсугай.  

  

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Долоонмод овгийн Пүрэвсүрэнгийн Хосбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Долоонмод овгийн Пүрэвсүрэнгийн Хосбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ГАНДАНСҮРЭН