Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/328

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Г.Цогдэлгэр,

Шүүгдэгч: *******,*******, нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914007610357 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч,Монгол улсын иргэн, рэгтэй, дээд боловсролтой, ******* овогт**************, 

2.      Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Аргалант овогт**************

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Цацрах гэгээ” нэртэй караокены гадна 2019 оны 11 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн үед Г.Балжиннямыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Цацрах гэгээ” нэртэй караокены гадна 2019 оны 11 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн үед*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор сумын 1 дүгээр багт орших Цацрах гэгээ караокед орж үйлчлүүлсэн тэнд ороод манай эхнэр Мөнх-Орил эхнэр бид дөрөв сууж байсан юм манай хажууд хэдэн банди нар сууж байсан тэгээд 22 цагийн үед Мөнх-Оргил бид хоёр нойл ороод гарч ирэх үед Балжинням гэх залуу манай хүнийг ирж ширээний ар хэсэгт дарж боосон нэг найз ирээд боль гэж хэлэх үед Балжинням зүгээр бай гэж хэлээд гараараа түлхээд байсан тэгж байгаад би гадаа гарсан гадаа гарсны дараа би Балжинямтай зодоон хийсэн би бол тэдгээр залуучуудад зодуулсан би газар унасан тэгтэл манай эхнэр салгасан тэгээд босож ирээд хувцсаа тайлсан миний хувцсыг урчихсан байсан тэгтэл манай эхнэр намайг караокед оруулсан тэнд ороод би цамц өмсөөд буцаж гарч ирэх үед манай найз Мөнх-Оргилыг тэр банди нар дарчихсан нүүр хэсгээс цус гоожсон байдалтай байдалтай байсан би ойртох гэхэд манай эхнэр хориод ойртуулаагүй тухайн үед би найз Мөнх-Оргилыг салахгүй байхаар нь Балжиннямыг хоёр удаа нуруу хэсэг рүү нь өшиглөсөн мөн Балжиннямыг машинд сууж байхад нь очоод шанаа хэсэгт нь гараараа нэг удаа алгадсан өөр зүйл болоогүй. Би хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой талаар ойлголоо ... гэх мэдүүлэг / хх-ийн 110-111 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Шүүгдэгч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор сумын 1 дүгээр багт байх Цацрах гэгээ караокед манай найз Анхбаяр хүрээд ир гэж дуудаж би очсон. Тэнд Анхбаяр, Балжинням болон өөр 3 залуу байсан тэр 3 залууг би сайн танихгүй. Караокед бид нар согтууруулах ундааны зүйлийг ууж дуулж сууж байгаад явах гэхэд Балжиннямтай манай ширээний ард сууж байсан нэг залуу маргалдсан.Тэгээд гарцгаая гэж хэлээд караокены гадаа гарахад Балжиннямыг ширээний ард сууж байсан хоёр залуугийн том биетэй нь болох******* зодсон тэгээд тэнд байсан хүмүүс бужигнаад хэн хэнтэй зодоон цохион хийсэн талаар мэдэгдэхгүй юм болсон би тухай үед тэд нарыг хараад боль гэж хэлээд зогсож байсан ийм зүйл болсон. Бичлэг үзэхэд би ямар ч байсан өшиглөж байгаа харагдаж байгаа бичлэг байна. Түүний дараа Балжиннямыг босгож ирэх үед нуруу нь цус юм уу нэг хар толботой юм болчихсон бичлэг байна. Би хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой талаар ойлголоо ... гэх мэдүүлэг / хр-ийн 118-119 /.

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

 5. Хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 11 сарын 04-ний өдөр Цацрах гэгээ гэх караокены газарт орж дуулж байгаад 00 ороод гараад иртэл манай эхнэр Сайнхүүхэнтэй нэг залуу маргалдаад байж байхаар нь би тэр залууг түлхээд явуулчхаад ширээн дээрээ сууж байтал нэг бүдүүн залуу ирээд уучлаарай гэхээр нь зүгээрээ ахын дүү гэж хэлсэн. Тэгтэл тэр бүдүүн залуу чи намайг ахын дүү гэдэг хэн бэ гээд хүзүүдээд тавихгүй байсан. Тэгээд манай найз*******ийг зодож цохиж эхэлсэн. Намайг караокены үүдэнд гараад иртэл******* тэр бүдүүн залуутай зодолдоод доор нь орсон байхаар нь би салгах гээд тэр залууг татсан боловч дийлээгүй. Би тэгэхээр нь тэр залуугийн толгойг нь уургалж барихад******* доороос нь боссон. Тэгэхэд миний араас хүн хоолой бооход амьсгал сонин болоод босоод ирэх үед нөгөө бүдүүн залуу ирж миний хөмсөг болон нүд рүү гараараа цохисон. Тэгээд миний ухаан балартаад сэртэл цагдаагийн хүмүүс ирсэн тэр залуус цагдаа нартай зодоон хийгээд байх шиг байсан.*******тэй тэр бүдүүн залуу зодоо хийсэн. Өөр хүн зодоон хийгээгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 63-66 /

Хохирогч Г.Балжиннямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор сумын 1 дүгээр багт байх Цацрах гэгээ караокед орсон. Явахаар болж караокеноос гарч машинд ороод сууж байхад манай найз Анхбаяр караокеноос найз нарыгаа аваад ороод ирье гэж хэлээд орсон тэгээд удалгүй Анхбаяр гарч ирээд хажуу ширээнд байсан хүмүүс намайг цохилоо гэж хэлсэн. Би Анхбаярт чи байж бай би найз нарыгаа аваад гараад ирье гэж хэлээд ороход манай найз нар ширээн дээр байсан би юу болсон талаар асуугаад нөгөө талын ширээн дээр сууж байсан*******, Мөнх-Оргил нар дээр очоод хэрэлдэж маргалдаад яах уу найз нарыгаа аваад явъя хөгшөөн гэж хэлсэн. Тэгсэн Мөнх-Оргил нь чи намайг хөгшин гэдэг хэн юм бэ гэж хэлээд томорсон би за хэрүүл маргаан хийгээд хэрэггүй гэж хэлэхэд намайг цохисон. Тэгтэл******* нь намайг мөн адил цохиж пивоны шил аваад дайрсан. Тэгтэл манай эхнэр орж ирээд намайг авч гарсан. Тэгтэл араас******* гарч ирээд манай эхнэрийг доромжилсон тэгээд машинд суух гэж байхад намайг цохиж авсан тэгээд тэндээсээ барилцаж аваад караокены доор орж ирэхэд намайг Мөнх-Оргил нь дарж авсан миний дээрээс хоолой боосон******* нь намайг өшиглөсөн хоёр гурав өшиглөсөн байх тэгээд арай гэж тавиулаад машинд орж суухад******* нь машин руу ирээд онгойлго гэж хэлээд явж байсан тэр үед цагдаа нар ирсэн тэгээд хаалга онгойлго гэхээр нь би машины хаалга онгойлгоход******* нь машин дотор миний хамар руу юугаар юм мэдэхгүй нэг юмаар цохиж миний хамар гэмтээсэн одоо хүртэл гэмтэл сайн эдгээгүй байна. Намайг******* гэх өндөр залуу нь цохиж эрүүл мэндэд хохирол учруулсан. Мөнх-Оргил бид хоёр маргалдаад намайг доороо хийж хоолой боосон ... гэх мэдүүлэг /хх-ийн 69-71 /

Гэрч Т.Жамсранжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор сумын 1 дүгээр багт орших Цацрах гэгээ караокед орж үйлчлүүлсэн Анхбаяр бид хоёр хамт байсан тэгтэл Анхбаяр Балжинням гэх найзыгаа дуудсан Балжинням эхнэрийн хамт ирээд эхнэр нь удалгүй явсан. Тэрний дараа манай найз болох Данзанравжаа, Дорждэрэм нар ирсэн тэгээд караокед ууж сууж байгаад гарахаар болсон тэгтэл манай ширээний ард сууж байсан хоёр ахтай хамт байсан хоёр эгчийн шар үстэй эгч сээтэн хаяад маяглаад байсан тэгээд бид нар ч юм хэлээгүй хамгийн сүүлийн дуугаа дуулчхаад гаръя гэж бодоод дуулж байсан энэ үеэр Балжинням Анхбаяр хоёр гадаа гарсан тэгээд дуугаа дуулж байсан чинь Анхбаяр орж ирээд хамт гаръя гэж хэлсэн тэгтэл ард сууж байсан шар үстэй эгч наадах чинь дуугаа дуулж байна жоохон байж бай дуугаа дуусгачих гэж хэлсэн тэгээд миний мөр орчмоос барьчхаад тавихгүй байсан тэгтэл Анхбаяр гараад явсан удалгүй Балжинням орж ирсэн тэгээд явах гэхэд тэр эгч явуулахгүй гоё дуулдаг залуу байна гэж хэлээд явуулахгүй байсан тэгтэл нойлоос тэр эгчтэй хамт явж байсан залуу гарч ирээд Балжинямыг харсан байх тэгээд хардсан байх шууд ирээд Балжиннямтай маргалдсан тэр ахыг Балжинням цааш сандал дээр суулгасан хүзүүн дээрээс дараад юм яриад байсан би босож ирээд Балжинням явъя гэж хэлээд авч гарсан тухайн үед шар үстэй эгч Анхбаярыг алгадсан тэгээд Анхбаяр гарч явсан тэрний дараа Балжинням орж ирсэн байсан юм тэгээд би Балжинямтай явах гэж гарч ирээд удалгүй байж байхад араас хамт сууж байсан өндөр ах нэг эгчтэй гарч ирсэн тэгээд Балжиннямтай маргалдаад байсан би Балжиннямыг аваад машин руу явсан тэгтэл******* гэх ах миний араас цохиод авсан би эргэж хараад зууралцаад авсан тэгсэн миний хажуугаар Балжинням орж ирээд цааш цохилцож барилцаад авсан тэгээд хашааны булан дээр зууралцаж унаад өгсөн тэгээд би очиж салгасан тэгтэл шар үстэй эгч надаас зууралцаж би тэр эгчтэй барилцаж аваад байж байхад цагдаа нар ирсэн тэгээд цагдаа нар бид нарыг авч явсан. Би Мөнх-Оргилыг цохисноо санахгүй байна камерын бичлэгт бол Мөнх-Оргилыг цохисон байж магадгүй байна. Балжинням өндөр залуу болох*******тэй барилцаж аваад цохилцож зодолдож байхыг харсан. Бид нар согтууруулах ундааны зүйл бүгдээрээ хэрэглэх нь хэрэглэсэн байсан Дорждэрэм Данзанравжаа хоёр эрүүл байсан Балжиннямыг найз охин эрүүл тухайн үед ирчихсэн байсан. Караокены дотор бол зодоон болоогүй барилцаж аваад байсан гадаа зодоон болсон ... гэх мэдүүлэг /хх-ийн 73 /

Гэрч Б.Сайнхүүхэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор сумын 1 дүгээр багт орших Цацрах гэгээ караокед орж үйлчлүүлсэн. Тэнд байж байхад хэдэн банди нар хөгжмийг нь чангалаад дуулаад байсан би султгаад дуулчих гэж хэд хэдэн удаа гуйж хэлсэн тэгтэл нэг нь та чинь ямар сонин юм гэж хэлээд надтай юм яриад зогсож байхад манай нөхөр нойл орж ирээд гарч таарсан тэгээд тэр бандийг манай нөхөр надтай хэрүүл хийж байна гэж бодоод түлхсэн тэгээд бид нар суусан. Тэгтэл бүдүүн банди орж ирээд уучлаарай гэсэн тэгээд манай нөхөр Мөнх-Оргилтой юм яриад байсан тэгээд бүдүүн залуу манай нөхрийг боож манай нөхөр уурлаж караоке дотор ноцолдоход би салгаад гадаа гарсан чинь манай найзын нөхөр Ганааг дөрвөн залуу нийлчихсэн газар хэвтүүлээд зодож байсан Ганаа доор нь орчихсон нөгөө банди нар нь өшиглөж байсан тэгтэл манай нөхөр Мөнх-Оргил нөгөө хэдтэй барилцаж авч салгах гэсэн би нэг зууралцаад тэр залуу нь тавихгүй байсан тэгээд цаана зогсож байсан нэг эргэж харахад манай нөхөр Мөнх-Оргилын толгой нүүр ам хувцас нь цус болчихсон байдалтай байсан тэгж байхад цагдаа хүрч ирсэн цагдаа ирээд бүгдийг нь авч явсан. Бид нар маргалдсан зүйл байхгүй нөгөө залуучууд бол маргалдаад байсан цагдаа нартай барилцаж авсан зүйл байхгүй. Ганаа гэж манай найзын нөхөр*******ийг тэгж дууддаг юм. Би тэр бүдүүн залууг мэдэхгүй эрчимд ажилладаг гэж сонссон ... гэх мэдүүлэг /хх-ийн 74 /

Гэрч Б.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор сумын 1 дүгээр багт байх Цацрах гэгээ караокед Жамсранжав, Балжинням,******* бид нар сууж байсан. Тэнд хэдэн пиво уучхаад явах гэж байхад хамт байсан хүмүүс бид нарыг явуулахгүй байсан сайхан дуулдаг дүү нар байна гэж шар үстэй эгч явуулахгүй байсан. Бид нар жолооч дуудсан одоо харьж амрах гэж байна гэж хэлээд байж байхад цэнхэр цамцтай нэг ах хүрч ирээд шууд намайг цохиод авсан. Би яаж байна гэж хэлээд байж байхад Цацрах гэгээ караокены эгч намайг авч караокеноос гарсан гадаа гараад Балжиннямд болсон зүйлийн талаар хэлэхэд Балжинням караоке дотор орж нөгөө цэнхэр цамцтай хүнтэй маргалдаж гарч ирсэн. Гадаа гарч цэнхэр цамцтай залуу Балжиннямыг барьж аваад доороо хийж дарж хоолойг боож дарсан би тэр цэнхэр цамцтай залуугийн хоолойг дээрээс боож манай найзыг тавь гэж хэлсэн энэ үед манай найз******* нөгөө залууг хоёр удаа өшиглөсөн тэгээд Балжиннямыг хоолой шахсан байснаа гараа тавьж босгох үед би нөгөө цэнхэр цамтай залууг тавьж босгосон. Энэ үед Балжиннямын ар хэсэг цус болчихсон байсан нөгөө цэнхэр цамцтай залуугийн цус байх тэгээд бид нар салж явсан. Г.Балжиннямын хоолойг шахаж боосон*******ын дээрээс би боль гэж хэлээд нэг удаа нуруу орчим руу нь цохисон өөрөөр цохиогүй. Манай найз******* бол хоёр удаа өшиглөсөн хаана өшиглөсөн талаар мэдэхгүй байна. Тухайн үед би 5 жижиг шилтэй пиво уусан байсан согтолт багатай байсан. Манай найз Балжиннямыг******* гэх хар куртик өмссөн залуу хамар руу нь цохисон тэрийг би өрөө харсан. Машинд сууж байхад нь ирээд цохисон. Манай найз******* ч харсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 77-78 /

Гэрч П.Данзанравжаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор сумын 1 дүгээр багт байх Цацрах гэгээ караокед Жамсранжав хүрээд ирээч гэж дуудсан тэгээд би явж очиход Жамсранжав, Балжинням,*******, Анхбаяр нар хэдэн пиво уучихсан сууж байсан. Тэгээд явах гэхэд хамт байсан хүмүүс болох эмэгтэй хүмүүс явуулахгүй байсан сайхан дуулдаг дүү нар байна гэж шар үстэй эгч явуулахгүй байсан. Тэгтэл нойлын өрөөнөөс хоёр ах гарч ирээд тэд нартай маргалдаж караокеноос гарсан. Удалгүй манай хэд араас гарч Анхбаяр бид хоёр караокед үлдсэн. Удалгүй гадаа хүмүүс маргалдаад байна чи эрүүл байгаагаараа гараадах гэж надад караокены хүн хэлсэн тэгээд гарч ирээд Анхбаяр бид хоёр нэлээд зайтай тамхи татаад байж байхад эмэгтэй хүмүүс орилоод байсан юу болсон юм бол гэж бодоод очиход зодоон болж байсан Балжинням гэх бүдүүн залууг цэнхэр цамцтай ах хоёр маргалдаад байж байсан тэгтэл Балжинням газар унаж нөгөө цэнхэр цамцтай ах дээрээс боосон энэ үед Анхбаяр цэнхэр цамцтай ахыг боож манай найзыг тавь гэж хэлээд дээрээс барьж авсан тэгтэл******* гэх залуу хоёр удаа өшиглөж байгаа харагдсан тэгээд тэд нар больж салгаад удалгүй цагдаа нар ирсэн Балжинням машинд суухад хар куртик өмссөн залуу хэрүүл хийгээд машины ойролцоо яваад байгаа харагдсан би тэд нараас салаад яваад өгсөн. Г.Балжиннямыг хэн цохиж зодсон тэр талаар би хараагүй Хар куртиктэй, цэнхэр цамцтай залуутай маргалдаад барилцаж аваад яваа харагдсан. Би тухайн үед эрүүл байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 /

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 612 дугаартай шинжээчийн:

Г.Балжиннямын биед хамар ясны хугарал, таславчны мурийлт, хамар, баруун мөр, духанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 35/

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 647 дугаартай шинжээчийн:

1.*******ын биед тархи доргилт, шарх, баруун нүдний алимны болон дээд, доод зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 30-31/, эвлэрлийн гэрээ / хх-ийн 149-150/, эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын тогтоол /хх-ийн 48-49, 52-53/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, гэрэл зургийн  үзүүлэлтүүд /хх-ийн 52-55, 57-60/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134-135/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч  ******* нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Цацрах гэгээ” нэртэй караокены гадна иргэн Г.Балжиннямыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч******* нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Цацрах гэгээ” нэртэй караокены гадна 2019 оны 11 дүгээр сарын 04-ний орой 22 цагийн үед иргэн*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус  болсон нь хохирогч Г.Балжинням,******* гэрч Т.Жамсранжав, Б.Сайнхүүхэн, Б.Анхбаяр, П.Данзанравжаа нарын мэдүүлэг, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 612, 647 дугаартай дүгнэлтүүд, үйл баримтыг талаар бичсэн СД хураан авсан бичлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч  *******,******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******,******* нарт тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******,******* нар нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******,******* нарын эзэмшлийн самсунг маркийн гар утас битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, гар утаснуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******,******* нарт тус тус хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

Хэрэгт болсон үйл баримтыг бичсэн камерын бичлэг бүхий СД-г эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж уг СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч  нар нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул тэднийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Харчин овогт**************, Аргалант овогт************** нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Харчин овогт**************, Аргалант овогт************** нарыг таван зуун  / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******,******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдсугай.

 5. Шүүгдэгч *******,******* нар нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Д *******,******* нарын эзэмшлийн самсунг маркийн гар утаснуудыг битүүмжилсэн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрүүдийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгон уг самсунг маркийн гар утаснуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч *******,******* нарт тус тус буцаан олгосугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар камерын бичлэг бүхий СД-г эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж уг СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Д.БАТЦЭНГЭЛ