Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2019/0276/З |
Дугаар | 128/ШШ2020/0489 |
Огноо | 2020-07-31 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2020/0489
2020 оны 07 сарын 31 өдөр Дугаар 128/ШШ2020/0489 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “АД”ХК /РД:***********/,
Хариуцагч: МУЗГ,
Гуравдагч этгээд: МУ
Хаяг: *******************************************************
Нэхэмжлэлийн шаардлага: “Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 7 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “АД ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, гуравдагч этгээд “МУ” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...”АД”ХК нь ***** аймгийн Өмч хувьчлалын комиссын 1992 оны 17 тоот тогтоолоор ***********************гаас өрх тусгаарлаж 46.489.160 мянган төгрөгийн дүрмийн сантайгаар “*************” ХК нэртэйгээр анх байгуулагдсан ба 1996 онд батлагдсан Нөхөрлөл, компаний тухай хуулийн дагуу “АД”ХК болон нэрээ өөрчлөн зохион байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл үр тариа, таримал тэжээл /царгас/ ********** үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Монгол Улсын Засгийн 2013 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн ******* дүгээр тогтоолын 2 дахь заалтаар орон нутгийн өмчлөлд байгаа улсын төсвийн хөрөнгөөр баригдсан усны нөөцөд тохируулга хийх, хуваарилах зориулалт бүхий услалтын системийн барилга байгууламжийг /2 дугаар хавсралтанд дурдагдсан/ “МУ” төрийн өмчийн үйлдвэрийн газрын балансад шилжүүлэх асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн шийдвэрлэхийг Төрийн өмчийн хороонд даалгасан байх ба уг тогтоолын 2 дугаар хавсралтын 7 дахь заалтад “*************гийн услалтын систем” гэж оруулсан байна. Уг Засгийн газрын тогтоол нь өнөөдрийг хүртэл бодит байдал дээр хэрэгжээгүй боловч хуулийн хүчин төгөлдөр хэвээр байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 160 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 1997 оны 541 тоот тогтоолоор “АД”ХК-ийн нийт хувьцааны 29.6 хувь буюу төрийн мэдэлд байгаа 137618 ширхэг хувьцааг нэг багц болгон нийтийн дуудлага худалдаагаар худалдсан ба уг бимүүмжилсэн дуудлага худалдаанд иргэн Г.С ялагчаар тодорч хувьцааг худалдан авсан байдаг. Компанийн хувьцаа шилжүүлэх үед “АД”ХК-ийн өмчид услалтын системийн толгойн барилга, далд сүлжээ бүртгэлтэй байсан бөгөөд уг 60 км далд сүлжээ толгойн барилга бүхий байгууламжийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд 2004 оны 06 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлж, 0077926 тоот гэрчилгээ авсан юм.
Гэтэл Засгийн газрын ******* дүгээр тогтоолоор манай компанийн өмчлөлийн *************гийн услалтын систем болох далд сүлжээ, толгойн барилга бүхий байгууламжийг тус компанид мэдэгдэхгүйгээр “МУ” төрийн өмчийн үйлдвэрийн газрын балансад шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Иймээс Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дүгээр тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх ашиг сонирхолд /өмчлөх эрхэд/ үндэслэлгүйгээр халдсан илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Хуулийн этгээд болон хувьцаа эзэмшигчдийн өмчийг төр шууд авах эрх зүйн зохицуулалт нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид байхгүй.
Иймд Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 7 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү ...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Засгийн газрын тогтоолд дурдагдаж байгаа “*************гийн услалтын систем” нь “АД”ХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн. Энэ нь тайлан балансаар харагддаг. Тухайн үеийн өмч хувьчлах баримт, мэдээллийн санд толгойн барилга, далд системийн талаар орсон. Улсын бүртгэлийн газрын 2004 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ байгаа бөгөөд хуулиар үнэн зөв байх зарчмыг баримталдаг.
Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ дээр бүртгэгдээд хууль ёсны өмчлөгч нь мөн гэсэн тодорхойлолт тусгагддаг. Өмчийн хувьд маргаан байхгүй гэж үзэж байна.
Нөгөө талдаа Засгийн газар ямар асуудлыг шийдвэрлэсэн гэхээр Монгол Улсын Үндсэн хуульд өмчлөх эрхийг хамгаалсан олон заалт бий. Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэж тус тус заасан. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасан байдаг. Үндсэн хуулийн эдгээр заалтуудыг зөрчсөн учраас Засгийн газрын тогтоолыг илт хууль бус гэж үзэж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар Засгийн газар ялангуяа төрийн өмчид авах, хасах зэрэг бүрэн эрхийг харахаар хувийн өмчид шууд халдах эрх байхгүй. Харин Засгийн газар Улсын их хуралд өргөн мэдүүлж, уг хурлын тогтоолоор нөхөн олговортойгоор эгүүлэн буцааж авах эрх бий. Тийм учраас шууд хураан авах чиг үүрэг байхгүй байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд Засгийн газрын бүрэн эрхийг зохицуулсан. Ийм учраас Засгийн газрын тогтоолыг хууль бус гэж үзэж байна. 1992 онд өмч хувьчлал анх явагдаж эхэлсэн. Тухайн үеийн Улсын үйлдвэрийн газрууд нь тэжээлийн үйлдвэр зэргийг хувьцаат компанийн үйл ажиллагаанд шилжүүлж, 100 хувь, 70 хувь, 50 хувь, 30 хувь гэж цэнхэр тасалбараар хувьчилж ирсэн. Тэр үед “*************гийн тэжээлийн аж ахуй”-н тайлан баланс дээр мөн адил орсон байсан. Өмч хувьчлах 4 хүснэгт дотор Төрийн өмчийн хорооны хувьчлах компаниудын хөрөнгийг задаргааг баталсан баримт бөгөөд толгойн барилга гэж орсон.
1996-1997 оны тайлан баланс дээр тухайн компани 140 сая төгрөг гэж тусгасан байдаг. Толгойн барилга орж байсан нь Төрийн өмчийн байгууллагын баримтаар тогтоогддог. Засгийн газрын тогтоол харьцангуй судалгаа муутай бөгөөд хэрвээ усны тухай хуульд нийцүүлэх юм бол ийм аргаар биш нөхөн олговрын талаар тогтоол гаргаж, бусад асуудлыг ярих ёстой байсан. Шууд “МУ” ТӨҮГ шилжүүлэх нь буруу юм ...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Нэхэмжлэгч “АД”ХК-иас Засгийн газрын 2013 оны ******* дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 7 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны ******* дүгээр тогтоол нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 30 дугаар зүйлийн 30.2, Усны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсгийг тус тус үндэслэн гарсан.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйл. Төрийн өмчийн талаархи Засгийн газрын бүрэн эрх 9.3-д "... төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах, шилжүүлэх тухай шийдвэр гаргах...”, 30 дугаар зүйл. Төрийн өмчийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлэх 30.2-д “...Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр, Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлж болно...”, Усны тухай хуулийн 32 дугаар зүйл.Усны барилга байгууламж 32.7-д “..Хүн амын төвлөрсөн ус хангамж, ариутгах татуурга, усны нөөцөд тохируулга хийх, хуваарилах зориулалт бүхий толгойн барилга байгууламж төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагын өмчлөлд байна...” гэж тус тус заасан.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад заасан илт хууль бус шинжийг агуулаагүй байна.
Иймд Засгийн газрын тогтоол нь дээрх холбогдох хууль тогтоомжид нийцэн гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Усны тухай хууль 1974 онд батлагдаж, 2004 онд шинэчлэгдэн батлагдсан. 2010 оны Усны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “Хүн амын ус хангамж, усны нөөцийг хуваарилах, түгээх толгой барилга нь төрийн өмчит үйлдвэрийн газрын мэдэлд байна гэж заасан бөгөөд Усны барилга байгууламж эзэмших, ашиглах эрхийг тав хүртэл жилийн хугацаагаар олгож, сунгана. Засгийн газар тогтоол, шийдвэр гаргахдаа зөвхөн нэг яамны саналаар явахаас илүүтэйгээр нэгдүгээрт бүх яамдын санал, хоёрдугаарт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тодорхой саналыг авдаг. Тухайн үед Засгийн газрын 2013 оны ******* дүгээр тогтоол гарахдаа бүх яам болон холбогдох газраас саналыг авсан. Толгойн барилга нь Төрийн өмчит үйлдвэрийн газарт байх ёстой гэж үзсэн.
Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “Усыг ашиглах боломжит нөөцийн хүрээнд үр ашигтай, хэмнэлттэй байдлаар ашиглах зарчим баримтална” гэж заасан бөгөөд стратегийн орд мөн гэж заасан. Тухайн газрын талбай, шугам хоолой зэрэг нь компанийн өмчлөлд байж болно. Гэхдээ усыг бүх нийтэд тэгш, хүртээмжтэй хангах, хэн нэгэнд давуу байдал олгохгүйгээр услалтын системийн толгойн барилга нь төрийн өмчийн мэдлийн байх ёстой гэж үзэж байна. Магадгүй ***** аймгийн ********** суманд “*************гийн услалтын систем”, “АД”ХК болон хэд хэдэн компани усаа булаацалдах маргаан гардаг. Эдгээр маргаануудыг зохицуулахын тулд толгойн барилгыг Төрийн өмчит үйлдвэрийн газарт байлгах нь зүйтэй гэж үзэж байна ...” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Их Хурлаас 2012 онд баталсан “Усны тухай хууль”-ийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Хүн амын төвлөрсөн ус хангамж, ариутгах татуурга, усны нөөцөд тохируулга хийх, хуваарилах зориулалт бүхий толгойн барилга байгууламж төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагын өмчлөлд байна.” гэж заасан бөгөөд хуулийн энэ зүйлийг үндэслэн Засгийн газрын 2013 оны ******* дүгээр тогтоолыг баталсан байна.
Энэхүү тогтоолын 2 дугаар зүйлд “Орон нутгийн өмчлөлд байгаа улсын төсвийн хөрөнгөөр баригдсан усны нөөцөд тохируулга хийх, хуваарилах зориулалт бүхий услалтын системийн барилга байгууламжуудыг 2 дугаар хавсралтаар “МУ” Төрийн өмчит үйлдвэрийн газрын баланс дээр шилжүүлэх асуудлыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн шийдвэрлэхийг Төрийн өмчийн хороо (Д.***************)-д зөвлөсүгэй” гэж заасан байна.
Энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтын 7-д “*************гийн услалтын систем-***** аймгийн ********** сумын услалтын системийн байгууламж” гэж дурдсан байна. Мөн тогтоолын 4 дүгээр зүйл: “...тогтоолын хэрэгжилт үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн сайд (С.******)-д үүрэг болгосон байна.
“МУ” Төрийн өмчит үйлдвэрийн газраас энэхүү тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулах хүрээнд 2014, 2019 онуудад тогтоолын 2 дугаар хавсралтад заасан усны барилга байгууламж, услалтын системүүдийг үйлдвэрийн газрын баланс дээр шилжүүлэх талаар зөвшилцөж, саналаа ирүүлэхийг холбогдох аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд албан бичгээр мэдэгдсэн боловч ямар нэг хариу ирүүлээгүй байна.
Үйлдвэрийн газраас тогтоолын 2 дугаар хавсралтад заасан зарим нэг усны барилга байгууламж, услалтын системийн ашиглалтын байдалтай газар дээр нь танилцах зорилгоор ажлын хэсэг томилон ажиллуулсны гадна мэргэжлийн зөвлөх инженер авч эдгээр барилга байгууламжийн өнөөгийн байдлын талаар судалгаа хийлгэсэн болно.
Судалгаанаас үзэхэд дээрх тогтоолын 2 дугаар хавсралтад заасан 17 услалтын системийн талбай нь хувьчлагдсан, аж ахуй нэгж, хувь хүний эзэмшил, өмчлөлд шилжсэн, зарим нэг усны толгойн барилга байгууламж нь орон нутгийн өмчлөлд шилжсэн, тоногдсон, цаашид ашиглах боломжгүй болсон байна.
Иймд орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай хамтран энэ асуудлыг тодотгох шаардлагатай болсон учраас аймгуудын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2019 онд албан бичиг дахин хүргүүлсэн байна. Судалгаанд үндэслэн Засгийн газрын ******* дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, танилцуулга, яамны сайдын тушаалын төсөл 2018, 2019 онуудад боловсруулж Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлсэн боловч өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Засгийн газрын ******* дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад заасан услалтын системийн барилга байгууламжуудаас “МУ” төрийн өмчит үйлдвэрийн газрын баланс дээр ямар нэгэн өмч хөрөнгө албан ёсоор хүлээн аваагүй болно. Тухайлбал *************гийн услалтын системийн барилга байгууламж, төрийн эзэмшлийн байгууллагад шилжиж ирээгүй болно. Нэхэмжлэл болон хавтаст хэргийн материалтай танилцаж үзэхэд тухайн үеийн Төрийн өмчийн хорооны “***** аймгийн ************* сумын АД хувьцаат компанийн төрийн мэдлийн хувьцааг худалдах тухай” 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 523 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлд “***** аймгийн "АД” хувьцаат компанийн нийт хувьцааны 29.6 хувь буюу төрийн мэдэлд байгаа 137618 ширхэг хувьцааг нэг багц болгон нийтийн дуудлага худалдаагаар худалдсугай.” гэж заасан байна.
Энэ тогтоолд төрийн мэдлийн хувьцааг худалдахаар заасан боловч тэр нь *************гийн услалтын системийн барилга байгууламж мөн эсэхийг тодорхой дурдаж өгөөгүй байна.
Иймд энэхүү тогтоол болон *************гийн услалтын системийн барилга байгууламжийг хэдийд ямар журмаар хувьчилсан талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас албан ёсны хариу тайлбар авах нь зүйтэй гэж үзэж байна.
Холбогдох яамны саналыг авсны үндсэн дээр Засгийн газрын тогтоол гардаг. Тухайн үед Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хариу өгсөн байгаа. “*************гийн угсралтын систем” шилжүүлж ав гэсэн тайлбар, албан бичигт дурдсан байдаг. ***** аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас “*************гийн услалтын систем”-ийн талаар хариу ирүүлээгүй. Хавтаст хэрэг дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тайлбар өгсөн гэдэг боловч манайд хариу өгөөгүй. Манайх зөвлөх инженер явуулж үзүүлсэн бөгөөд тайлбартаа “*************гийн услалтын систем” хувьчлагдсан байгаа гэсэн байдаг. Уг систем ямар журмаар яаж хувьчлагдсан талаарх материал олдоогүй. Бид манай мэдэлд услалтын систем ирээгүйг хэлж байгаа. Хувьчлалын талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хариу өгөх нь зүйтэй. Хувьчлал дотор толгойн барилга, байгууламж байгаа эсэх дээр асуудал үүсэх байх. Хариуцагч тал сая хэлсэн. Толгойн барилга, байгууламж нь төрийн мэдэлд байх зөв, түүний ашиглалт, хуваарилалтад орон нутгийн аж ахуйн нэгж байна. Манай газарт хэрэгжих үүрэг даалгавар өгсөн...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “АД”ХК нь тус шүүхэд хандан “Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 7 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Нэг: Маргааны үйл баримтын талаар:
Анх Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 1997 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 523 дугаар тогтоолоор ***** аймгийн ************* сумын “АД”төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцааны 29.6 хувь буюу төрийн мэдэлд байгаа 137618 ширхэг хувьцааг нэг багц болгон нийтийн дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн.[1]
Улмаар дуудлага худалдааг 1997 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15.00 цагт явуулж, уг дуудлага худалдааны ялагчаар иргэн Г.С тодорсон[2] бөгөөд худалдагдах үндсэн хөрөнгийн судалгаа тайлан материалд маргаан бүхий “Толгойн барилга” байгууламж орсон байжээ.[3]
Иргэн Г.С нь 1997 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Худалдах худалдан авах гэрээ” №07 дугаар гэрээг Монгол Улсын Төрийн өмчийн хорооны байгуулж, төлбөр тооцоог төлснөөр[4] Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 821 дүгээр тогтоолоор ***** аймгийн ************* сумын “АД”ХК-ийг өмчлөх эрхийг түүнд шилжүүлсэн байна.[5]
Харин 2004 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ***** аймаг дахь Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын №0077926 дугаар гэрчилгээгээр ***** аймгийн ********** сумд байршилтай 60 км далд сүлжээ, толгойн барилга бүхий 160.000.000 төгрөгийн үнэтэй барилга байгууламжийн хууль ёсны өмчлөгч “АД”ХК болохыг бүртгэн гэрчилгээ олгожээ.[6]
Гэтэл нэхэмжлэгч “АД”ХК-ийн өмчлөлд байх дээрх үл хөдлөх хөрөнгө бүхий услалтын системийн барилга байгууламжийг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай” ******* дүгээр тогтоолоор “МУ” Төрийн өмчит үйлчилгээний газрын балансад шилжүүлэх асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн шийдвэрлэхийг зөвлөжээ.[7]
Нэхэмжлэгчээс уг шийдвэрийг эс зөвшөөрч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэн шүүхэд ханджээ.
Хоёр: Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 7 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
2.1.1992 оны шинэ Үндсэн хуулиар өмчлөх эрхийн суурь зохицуулалтыг тодорхойлсон бөгөөд түүнээс хойшхи хугацаанд төрөлжсөн хуулиудаар чөлөөт нийгмийн үндсэн суурь болсон өмчлөх эрхийг баталгаажуулан, хувийн өмчийг хамгаалахтай холбогдсон эрх зүйн орчныг бий болгосон.
Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, мөн зүйлийн 3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно”, Арван зургадугаар зүйлийн 3-т “...хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэх зэргээр заасан нь Монгол Улсад нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, иргэн, хуулийн этгээдийн өмчлөх эрхийг Үндсэн хуулийн төвшинд хамгаалж буй хэрэг юм.
Ийнхүү өмчлөх эрхийг баталгаажуулахдаа “хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглох” зохицуулалтыг тусгаж өгсөн ба төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг буцаан авбал нөхөн олговор, үнийг төлөхөөр тусгасан.
Харин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-т “Энэ хууль нь Үндсэн хууль, Иргэний хуульд тодорхойлсон төрийн болон орон нутгийн өмчийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад үйлчилнэ”, 9 дүгээр зүйлийн 7-д “хуульд заасан тохиолдолд бусдын өмчлөлийн зүйлийг төрийн өмчид дайчлан авах шийдвэр гаргах, нийгэмчлэх санал, төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэж тус тус заажээ.
2.2. Гэтэл нэхэмжлэгчийн эс зөвшөөрч маргаж буй Засгийн газрын 2013 оны ******* дүгээр тогтоолын үндэслэл болсон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 зүйлийн 3-д "төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдах, шилжүүлэх тухай шийдвэр гаргах”, 30 дугаар зүйлийн 2-т “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр, Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлж болно” гэх заалт Төрийн өмчийн талаархи Засгийн газрын бүрэн эрхийг тодорхойлсон хуулийн зохицуулалт бөгөөд үүгээр хувийн өмчлөлд шилжсэн хөрөнгийг буцаан төрд шилжүүлэн авахаар шийдвэрлэж буй нь буруу.
Түүнчлэн маргаан бүхий актын үндэслэлийн талаар Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Нээс “...Усны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Хүн амын төвлөрсөн ус хангамж, ариутгах татуурга, усны нөөцөд тохируулга хийх, хуваарилах зориулалт бүхий толгойн барилга байгууламж төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагын өмчлөлд байна“ гэж заасныг баримталсан. Магадгүй ***** аймгийн ********** суманд “*************гийн услалтын систем”, “АД”ХК болон хэд хэдэн компани усаа булаацалдах маргаан гардаг. Эдгээр маргаануудыг зохицуулахын тулд толгойн барилгыг Төрийн өмчит үйлдвэрийн газарт байлгах нь зүйтэй гэж үзсэн...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Учир нь тайлбарт дурьдсан бодит нөхцөл байдлыг тогтоосон зүйлгүй, хэт хийсвэрлэсэн, энэ талаар баримт нотолгоог шүүхэд гаргаж өгөөгүй.
2.3. ***** аймгийн ********** сумын “*************гийн услалтын систем” болох далд сүлжээ, толгой барилга бүхий байгууламж нь Төрийн өмчид бүртгэлгүй[8] болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А1/1349 албан бичгээр тогтоогдож байна.
Гэтэл гуравдагч этгээд “МУ” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гоос “...*************гийн услалтын систем”-ийн 10 хувь нь орон нутгийн өмчлөлд байдаг...” гэж мэдүүлэх атлаа энэ талаар хөдөлбөргүй нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхээс ч нотлох баримт цуглуулах үүргээ гүйцэтгэх явцад ч энэ тухай баримт олдоогүй болно.
2.4. “МУ” ТӨҮГазраас Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгзэр сарын 30-ны өдрийн ******* дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 7 дахь заалтыг хэрэгжүүлэхээр ***** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 1а/2129, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/190 албан бичгээр хандаж байсан.
Харин ***** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” 11 тоот албан бичгээр “...********** сумын “*************гийн услалтын систем” нь орон нутгийн өмчид бүртгэлгүй, ...”АД” компанийн эзэмшилд байдаг тул Аймгийн иргэдийн Хурлын Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэр гаргах боломжгүйг...” уламжилж байжээ.
Нөгөөтээгүүр Засгийн газрын 2013 оны 11 дүгзэр сарын 30-ны өдрийн ******* дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 7-д дурьдсан “*************гийн услалтын систем”-ийн барилга байгууламжийг төрийн өмчит компанид шилжүүлэх шийдвэр гаргахдаа ***** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авч байгаагүй болох нь тус шүүхэд ***** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 201 дүгээр албан бичгээр тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий актын үндэслэл болсон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн заалтууд нь төрийн өмчийн талаарх Засгийн газрын бүрэн эрхийн заалтууд бөгөөд уг хуулийн заалтаар хувийн өмчийн асуудлыг шийдвэрлэснийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар тус акт илт хууль бус бөгөөд хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Өөрөөр хэлбэл маргаан бүхий акт нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолд хуульд нийцүүлэхгүйгээр халдсан гэж дүгнэгдэж байна.
Иймд шүүхээс уг актыг илт хууль бус болохыг тогтоосон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу Засгийн газрын 2013 оны 11 дүгзэр сарын 30-ны өдрийн ******* дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 7 дахь заалт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “АД”ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 7 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ гаргуулж, нэхэмжлэгч “АД”ХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] Хавтас хэргийн 26 хуудас
[2] Хавтас хэргийн 23-24 хуудас
[3] Хавтас хэргийн 29-34 хуудас
[4] Хавтас хэргийн 21-22 хуудас
[5] Хавтас хэргийн 18-20 хуудас
[6] Хавтас хэргийн 6 хуудас
[7] Хавтас хэргийн 162, 164 хуудас
[8] Хавтас хэргийн 124 хуудас