| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2020/0070/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/66 |
| Огноо | 2020-06-23 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Н.Цогтбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Н.******* Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Н.*******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.*******д холбогдох 2023000000070 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт Завхан аймгийн Улиастай сумын багт оршин суух хаягтай, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар *******. Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Н.*******аас шүүгдэгч Б.*******г “Хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч Б.*******г 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” шатахуун түгээх станцын хажуугийн зам дээр тус Завхан дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн цагдаа ажилтай С.*******ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: Шүүхийн хэлэлцүүлэгт: - Шүүгдэгч Б.*******гийн өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Согтуу ухаанаа алдсан үедээ ийм зүйл хийлээ. Эрүүл байсан бол цагдаагийн алба хаагчийн өмнөөс эсэргүүцэл үзүүлэхгүй. Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтад: - Хохирогч С.*******ийн өгсөн: “...Жолоочийн суудал дээр нэг залуу машин нь асаалттай, согтуу унтаж байсан. Сэрээгээд буулгах гэтэл эсэргүүцээд буухгүй байсан. Тэгээд тэнд согтуу жолооч байна гээд замын цагдаа руу ярьж байхад нөгөө залуу машинаасаа бууж ирээд намайг заамдаж аваад түлхэж унагаагаад мөрдөс хуулж шидэхэд жолооч болиулж салгасан юм. ...Би нөгөө машины жолоочийг цагдаагийн албаны машинд суулгах гэж байсан чинь тэр залуу миний нүүрний хэсэг буюу дээд уруул руу гараараа нэг удаа цохиод авсан юм.” Гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, - Гэрч Д.ийн өгсөн: “...Шалгахад нэг согтуу залуу машин нь асаалттай, үрүүл дээрээ унтаж байхаар нь сэрээгээд “Машинаасаа буу, та согтуу машин барьвал болохгүй” гэхэд нөгөө залуу машинаасаа буухгүй шаардлага биелүүлэхгүй байсан. С.******* замын цагдаа дуудах гэж байхад нөгөө залуу машинаасаа бууж ирээд С.*******ийг заамдаж аваад түлхэж унагаасан. Тухайн үед С.*******ийн мөрдөс болон малгай нь газар унасан. Тэр үед би тэр залууг салгаж болиулсан. ...С.******* тэр залууг цагдаагийн машинд суу гэсэн шаардлага тавихад С.*******ийн уруул хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/, - Гэрч Д.гийн өгсөн: “...Тэр залуу намайг очсоноос хойш *******ийг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд *******ийн нүүр рүү нэг удаа цохиод авах шиг болсон. Би яг цохихыг нь хараагүй. ******* л “Чи яагаад цохиж байгаа юм бэ” гээд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/, - Шүүгдэгч Б.*******гийн өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр би Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг буюу гэх газар хэдэн найзуудтайгаа архи ууж байгаад согтчихоор нь би машинаа бариулах гэж өөрийн найз г байсан газраа дуудсан. Удалгүй манай найз миний байсан газар болох Авто плазаагийн ар талд ирж намайг аваад миний машиныг жолоодож Улиастай сумын баг буюу олны нэрлэж сурсанаар гэх газар руу явсан. Тэр үед би хорооны нэг дэлгүүрээс нэг шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи авсан. Тэгээд миний машиныг жолоодож өөрийнхөө хашааны гаднаа очиж зогсохоор нь би нөгөө авсан архийг задлаад д өгсөн манай найз би уухгүй гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би ганцаараа нөгөө архинаасаа уусан тэгээд л би тасарчихсан байна лээ. Нэг мэдсэн л цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд сэрсэн. Яагаад эрүүлжүүлэх байранд орсон талаар маргааш өглөө нь эрүүлжүүлэх байрнаас гараад сурсан. Цагдаагийн албан хаагчийн биед халдсан байсан. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цагдаагийн албан хаагчийн биед халдсандаа би их гэмшиж байгаа. Эрүүл байсан бол би яасан гэж цагдаагийн албан хаагчид халдах билээ. Миний өөрийн хар хөх өнгийн Fit маркийн ЗАН улсын дугаартай машин байсан. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодоогүй. Би өөрийн найз гээр л машинаа жолоодуулж явсан. ...Би архи уугаад тасарчихсан байсан болохоор өөрийнхөө ямар ааш зан гаргасныг мэдэхгүй байгаа юм. Харин цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрнаас гараад өглөө нь С.******* цагдаатай уулзахад тэр цагдаа надад “Чи өчигдөр архи уучихсан үедээ миний нүүрэнд нэг удаа цохиж авч, цагдаагийн хувцасанд халдсанаа мэдсэн үү” гэж асууж байсан. Би тухайн үед намайг уучилаарай би тасарчихсан байна лээ гэж үнэнээ хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/, -Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.ын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 000000108 дугаартай “...Иргэн С.ийн биед дээд уруулд зулгаралт гэмтэл учирсан байна. Иргэн С.*******ийн биед дээд уруулд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Хохирогч С.******* 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” шатахуун түгээх станцын хажуугийн зам дээр иргэн Б.гаас ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу албан үүргээ гүйцэтгэж очсон байна. Энэ нь Завхан аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.гийн “Цагдаагийн газрын жижүүр, эргүүл, саатуулах байранд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр /Лхагва гариг/ ажиллах алба хаагчдын томилгоонд а/ч С.*******ийг оройн явган эргүүлд томилсон томилгоо, гомдол мэдээллийн бүртгэлийн 8 дугаарт иргэн Б.гаас ирүүлсэн гомдол, мэдээлэл бүртгэгдсэн” зэргийг баримтжуулан үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 8-12 дугаар хуудас/ Шүүгдэгч Б.******* нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Хохирогч С.******* нь гэмт хэргийн улмаас өөрт нь нэхэмжлэх ямар нэгэн хохирол учраагүй тул шүүгдэгч Б.*******гаас хохирол төлбөр нэхэмжлээгүй байна. Энэ нь түүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******г бусдад төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 20-23, 62 дугаар хуудас/ Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдал болон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.******* урьд нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогтдож байна. /хх-ийн 50, 64-69 дүгээр хуудас/ Завхан аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Н.*******аас шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Мөн түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэж байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн сонсгосон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж байна. Шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн батлгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ